MngNews

“ЭPЧҮҮД БҮГДЭЭРЭЭ ГАНЦ ШӨHИЙH ЖАPГАЛ Л ХҮСЭХ ЮМ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЭPЧҮҮД БҮГДЭЭРЭЭ ГАНЦ ШӨHИЙH ЖАPГАЛ Л ХҮСЭХ ЮМ…” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байцгаана уу? Захиаг минь унших өдрийн мэндийг таньд хүргье. Би одоо 33 настай ганц бие эмэгтэй. Сүүлийн үед маш их ганцаардаад байх боллоо. Найз нөхөдтэйгөө ойр ойрхон уулзсан ч нэмэр алга.

Нэг л тийм хөндий хоосон орон зай байсаар л байна. Ийм үед л гэр бүлтэй үр хүүхэдтэй болох бодол ихээр орж ирэх юм аа. Энгийн сайхан залуутай суугаад хөөрхөн үр хүүхэдтэй болоод л жаргалтай сайхан амьдрах юмсан гэж л хүсэж байна.

Найзууд минь бүгд хүнтэй суугаад айлын эхнэр болчихсон одоо бараг дээд тал нь дөрвөн хүүхэдтэй. Гэрийнхэн маань ч бас намайг хүнтэй суу суу гэж шахаад л ядаргаатай байдаг.

Энэ энэ байдлууд ч намайг хурдхан л айлын эхнэр болоё гээд яаруулахад нөлөөлөөд байгаа бололтой. Харин хань ижилтэй болоод сайхан амьдаръя гэсэн бодолтой эрчүүд тун ховор бололтой. Ихэнх нь зүгээр л нэг шөнийг өнгөрөөх зорилготой.

Эсвэл мөнгө төгрөг, эд материалаар холгох гэсэн тийм л хүмүүс надтай таараад байх юм. Би их сургууоьд оюутан байхаасаа л биеэ даасан эмэгтэй байсан одоо ч гайгүй ажил төрөл хийдэг хэн нэгнээс санхүүгийн хараат биш байдаг.

Гэрийнхэн маань хөдөө байдаг болохоор хотод 1 өрөө байр аваад ганцаараа л амьдарч байна. Уншиж байгаа зарим хүмүүс тийм олон залуустай уулзаж учраад, унтаж хэвтээд ашиглуулаад хаширчихсан юм уу гэж бодож байгаа байх. Огт тийм зүйл байхгүй шүү.

Нас яваад байгаа болоод ч тэр үү гэрийнхний шахалтаар ч юм уу эсвэл бүр найз нөхөд маань аль хэдийн аав ээж болчихсон болохоор ч байж магадгүй амьдралынхаа ханийг чин сэтгэлээсээ хайж байна.

Гэхдээ л миний хайж байгаа яг тэр хүн одоо хүртэл олдохгүй л байнаа. Сүүлийн гурав дөрвөн жилд гурван залуутай л харьцсан. Эхний залуутай ажил хэргийн шугамаар танилцсан. Тэгээд юм хум бичдэг байж байгаад яваандаа хааяа нэг уулзаж хоолонд орно. Энэ хугацаанд мэдээж сайхан л байсан.

Тэгээд гэнэт мөнгөний яаралтай хэрэг гарчихлаа гээд надад хамаг зовлонгоо яриад надаас мөнгө зээлсэн. Бага мөнгө биш байсан болохоор авах гээд төлөвлөчихсөн байсан зүйлээ хүртэл хойшлуулан байж зээлүүлсэн.

Гэтэл яасан эхнэртэй гэр бүлтэй залуу байсан. Би ч гэж би эхнэртэйг нь мэдэхгүй мөнгө төгрөг зээлүүлээд уулзаж учраад явж байдаг тэнэг толгой.

Яаж эхнэрт нь баригдчихаагүй юм гэж одоо баярладаг. Тэгээд тал мөнгөө л эргүүлж өгчхөөд таг болсондоо. Би ч мөнгөө авъяаа гээд эхнэр хүүхэдтэй хүний араас чаргууцалдаад гүйгээд байлтай биш гээд тэгсгээд орхисон.

Дараагийн залуутай дээрх явдал болоод нэлээн хугацаа өнгөрсөний дараа таарсан. Царай зүс бие хаа гээд гаднах байдал нь мэдээж надад маш их таалагдаж байсан. Тэр ч бас надад гайгүй хандтай. Тэгээд гаднаа бол сайхан залуу юм байна, харин дотор хүнийг нь таньж мэдье гэсний үндсэн дээр уулзаж эхэлсэн.

Бүх л амьдралаа надад ний нуугүй ярьсан. Өмнө нь амьдрал зохиогоод алдаж байсан, хөөрхөн охинтой гээд л. Би ч өмнөх гэр бүлтэй хүнтэй уулзсан алдаагаа давтахгүй гээд сайн судалсан. Үнэхээр л эхнэр хүүхдээсээ салаад нилээн хэдэн жид өнгөрсөн байсан.

Гэтэл би ажлын шугамаар хөдөө явж байгаад осолд ороод эмнэлэгт хэвтвээ, тэгсэн тэгээд л тэр залуу таг болчихсон. Зовсон үед нөхрийн чанар танигдана гэдэг шиг л юм болсон доо.

Би ч араас бас хөөе хаая гэж гүйгээгүй бас тэгсгээд л адилхан таг болоод орхисон. Дээрх хоёр залуу хоёулаа надаас ах залуучууд байсан. Би өөрийгөө ажиглаад байсан өөрөөсөө насаар ах хүн сонирхдог юм шиг байна лээ.

Дүү залуучууд нэг их таалагдаад байдаггүй юм л даа. Гэхдээ бас юмыг яаж мэдэхэв гээд өөрөөсөө хэдэн насаар дүү залуутай уулзаж учирч болзож үзлээ. Тэгсэн чинь бас л намайг хэдэн төгрөгөөр холгох гэсэн санаатай байх шиг байсан.

Болзож хоолонд орсон ч, энэ тэнд үзвэр үзсэн ч би л бүх тооцоог хийж даана. Энэ байдал нь хэд хэд ч давтагдаад сүүлийн үед холбоо барих нь ч багасаад тэгээд би бас нэг их сонирхоогүй болохоор холбоогоо бүр мөсөн тасалсан.

Одоо ч бараг энэ мэт байдлуудаас нь болоод эрэгтэй хүнтэй уулзахыг огт хүсэхээ ч больж байна дөө. Галзууртлаа л дурлахгүй юм бол ер нь худлаа байх. Гэхдээ над шиг хэдийн гучин нас гарчихсан эмэгтэйд тийм гал халуун дурлал гэж зүйл тохиолддог юм болов уу даа.

Ай мэдэхгүй, бараг л үгүй байх. Энэ уулзаж байсан залуучуудад ч би хайртай дуртай болсондоо уулзаж байгаагүй, зүгээр л болж бүтэж байвал ханиараа сонгоё л гэж бодсон. Нээх гоё хайртай хэзээ учрах юм бол.

Сүүлийн үед салж сарнисан байсан ч хамаагүй, дагавар хүүхэд энэ тэртэй ганц бие аав байсан ч яахав сэтгэл сайтай сайн л залуутай суувал хүүхдийг нь төрсөн ээжээс нь дутахгүй хайрлаад амьдарна гэж бодох болсон.

Би маш сайн хойд ээж байж чадна. Заза энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа. Хэзээ нэг өдөр сайн ээж, сайн эхнэр болчхоод захиагаа үргэлжлүүлж бичнээ. Санал болгох сайн залуу байвал хэлээрэй. Заза наргисан юм ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!