MngNews

“ЭM HОXОЙ Л ЧAM ШИГ ЖИЛ БҮР ГӨЛӨГЛӨӨД ХЭВТЭЖ БАЙДАГ ЮМ…”

“ЭM HОXОЙ Л ЧAM ШИГ ЖИЛ БҮР ГӨЛӨГЛӨӨД ХЭВТЭЖ БАЙДАГ ЮМ…”

Сайн байцгаана уу, энэ миний анхны захиа. Эр нөхөртэй минь биш эцэг эхтэй минь холбоотой асуудал үүсээд яах ч учраа олохгүй та бүхэнд хандаж бичиж сууна. Би одоо 28 настай хоёр хүүхэдтэй нөхрийнхөө хамт эцэг эхийнхээ байранд 18-тай төрсөн дүүтэйгээ хамт тавуулаа амьдардаг.

Эцэг эх маань гадаадад байдаг. Намайг 12 настай байхад гурван настай дүү болон 15-тай ахын мань хамтаар өвөө эмээд маань үлдээгээд явсан юм.

Цагийн аясаар өвөө эмээ маань бурханы оронлуу явсан. Бусад гэр бүлийн л адилаар манай гэрт аав нь apxи ууж, ээжийг зодож нүдэж араар тавилтын хэрүүл тасаралтгүй гардаг байсан, би тийм л орчинд өссөн.

Анх 25 настайдаа жирэмслээд нөхөртэйгөө суух үед аав маань надад хүүхэд гаргах болоогүй байна, боль авахуул гээд л уурлаж аргадаж тайлбарлаж дөрвөн сар болсны эцэст ээжийн үгэнд орж намайг тайван орхиж би хүүхдээ төрүүлсэн юм.

За тэгээд л дүүгээ ганцааранг нь үлдээж болохгүй бүх юмыг чинь хангана барина гээд хадмуудад хүртэл хэлээд л нөхөр манайд ирж хамт байхаар болсон.

Тэгээд л жил дарааллаад маамаалваа, бүр багыгаа олсоноо ч хэлээгүй. Яагаад гэвэл нөгөө л аавын авахуул хүүхдээр яах гээд байгаа юм гэсэн дарамт нь ирнэ гэж айсандаа ээж бид хоёр хуйвалдаж нуугаад төрөхийнхөө өмнөхөн аавруу зураг явуулаад мэдэгдэж байсан юм.

Бас тийм ч дуртай хүлээж аваагүй ээ. Одоо хоёр хүүхдээ хараад эцэг эхийнхээ үгээр байранд нь дүүдээ хань болоод хамт байж байгаа. Гэвч нөхөр, хүүхэдтэй болсоноосоо хойш дүүтэйгээ огт таарч тохирохоо больчихлоо.

Одоогийн энэ өсвөр насныхан чинь арай л дэндүү болчихсон бололтой. Өрөө нь, хувцас хунар нь гэж харахын эцэсгүй заваан, ууж идсэн аяга нь нөхөр бид хоёрын аль нэг нь л гар хүрэхгүй бол хэдэн долоо хоногоор ч хамаагүй ширээн дээр нь байж л байна.

Тэгээд ам нээвэл л хэрэлдэнэ тэр бүрт намайг элдэвээр доромжилж хэлнэ. Жишээ нь эм нохой л чам шиг жил бүр гөлөглөөд хэвтэж байдаг юм гэх мэтчилэн. Төрсөн эгчийгээ ингэж хэлдэг хүн гэж байх уу.

Уг нь би гайгүй газар бас ч гэж өөрийнхөө хэмжээнд гайгүй албан тушаалтай ажил хийдэг юм. Одоо тэгээд л эцэгтэйгээ ярина гэхээр л бүр зүрх чичрэх юм аа.

Хэзээ ажилдаа орох юм, юу ч хийхгүй ангайж хүүхэд гаргаад байнга дүүтэйгээ хэрүүл хийгээд байна гэсэн жаргал чинь ихдээд байна, зүгээр сууж болохгүй хэл сур дасгал хөдөлгөөн хий, юм сур толгой чинь ажиллахгүй байна гээд л.

Саяхан нөхөртэйгөө түр тар болж тэрийг дүү алтан хошуу хүргээд тэр хэргээс болж надтай ярихдаа -Хэлээд байхад новш чинь, нөхөртэйгээ хэрэлдсэн хүүхэд цувуулсан авгай боллоо гээд төрсөн эцэгтээ зүүдлэж ч байгаагүйгээрээ элдвээр хэлүүлвээ.

Одоо тэгээд л ажилдаа хэзээ орох юм, ямар нэг юм хий гээд л ярих бүрт янз бүрээр дарамтлана. Би чинь хоёр нялх хүүхэдтэй надаа туслаад өгөөч, хүүхэд хараад өгөөч гэж гуйх нэг ч хүн байхгүй.

Бага маань ой арай хүрээгүй, том маань саяхан л хоёр ой хүрсэн. Сая хүртэл ярихдаа одоо жирэмслэхгүй шүү, автобусны кондуктор шиг хийх юмгүй ангайж хэвтсэн хүүхэд цувуулсан л айлын авгай боллоо гэнэ.

Миний хүүхэд нас гэж зүйл бусадтай адил байгаагүй ээ, хаана ч явсан дүүгээ чирээд л гэр орноо аятайхан байлгах гээд л явуулсан мөнгийг нь зөв зохистой хүргэчих гээд л баргийн хүнд баймгүй хүнд ачааг үүрч Монгол дахь бүх асуудлыг нугалаж ирсэн.

Одоо яавал өөрийнхөөрөө хүссэнээрээ амьдрах болоо, бусдын хүсэл мөрөөдөл зорилгод нийцүүлж амьдрах гэж үнэхээр ядарч залхаж байна.

Хаа холоос хэний ч бодоогүй хүсээгүй нэг тийм зорилго надад бий болгочихоод л тэгээд ингээч, тэр тэгж байна энэ ингэж байна гэтэл чи өөрийгөө хар гээд л.

Нөхөр маань яахав нэг ажил хийдэг гэхдээ тийм ч сайн цалин авдаггүй. Тусдаа гарвал надаа байр байх нь байгаа, гэхдээ бас л аав ээжийн маань авч өгсөн байр. Тэгээд дахиад л аавыг миний авч өгсөн байранд байгаа биздээ гээд асуудал эхлэх болов уу гэж бодож байна.

Тийм болохоор тусдаа өөрсдөө байр түрээслээд түрээсийн байранд гарвал дээр үү, эсвэл би асуудлыг хэтэрхий хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу. Ихэнх аав, ээжүүд ийм байдаг уу. Та бүхэн надад чин сэтгэлээсээ зөвлөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!