“ЭЭЖ МИНЬ САЙХАН БҮСГҮЙ БАЙЛАА, ХАРИН НЭГ МУЖААН АХ МАНАЙХААС САЛАХАА БАЙСАН ДАА”

“ЭЭЖ МИНЬ САЙХАН БҮСГҮЙ БАЙЛАА, ХАРИН НЭГ МУЖААН АХ МАНАЙХААС САЛАХАА БАЙСАН ДАА”

Миний ээж эцэггүй хоёр хүүхдийн эх, сайхан бүсгүй байлаа. Ээж дүү бид гурав хэнээс ч дутахгүй жаргалтай амьдардаг байсан юм. Гэтэл нэг л өдөр манайд мужаан ах хүрээд ирсэн. Эрэгтэй хүнгүй айлд уран гартай ах ирсэн тэр өдрөөс хойш манайхаас салахаа байсан даа.

Ингэж тэгж явсаар ээж минь тэр ахтай суулаа. Одоо бодоход ээж маань тэр үед гучин нас ч хүрээгүй дөнгөж л 28 настай байж. Мэдээж гоё сайхан эмэгтэй хүн хамаг залуу насаа яаж ганцаараа үрэх билээ дээ, тийм ч болохоороо хань ижилтэй болохыг илүүд үзсэн байх.

Үүнд нь ч дүү бид хоёр хэзээ ч ээжийгээ буруутгаж байгаагүй ээ. Харин нэг орой тэр ах ээжийн эзгүйд намайг оролдож эхэлсэн юм.

Би тэр үед дөнгөж таван настай байсан. Юу ч мэдэхгүй нялх амьтан айхаа ч мэдэхгүй гайхаж намайг яах гэж байгаа юм бол, би яах ёстой вэ гэсэн бодол л орж ирсэн.

Надруу ойртоход нь би уйлахаас өөрөөр юу ч хийж эсэргүүцэж чадаагүй ээ. Хамаг байдаг чадлаараа орилмоор байсан. Даанч яагаад ч юм их айснаас болсон уу хоолойноос минь дуу ч гараагүй.

Тэгтэл азаар яг тэр мөчид ээжийн маань дүү нөхөртэйгөө манайд ирж таарсан. Хаалга тогшиход нь би чангаар уйлж уйлахыг минь сонссон ах эгч хоёр минь хаалга эвдэж орж ирсэн.

Бурханы авралаар би аз тохиож тэр хүний xvчинд aвтаагүй аврагдсан. Ах, эгч хоёр орж ирээд мэдээж бөөн юм болсон, ээжид минь ч болсон бүх зүйлийг бүгдийг нь хэлсэн. Гэвч ээж маань мэдсээр байж тэр хүнээс салаагүй.

Тийм зүйл болчхоод байхад яагаад салаагүй юм бэ гэдэг үгийг би арван жилийн өмнө ээжээсээ анх удаа асууж билээ. Ээж маань харин ээжийгээ уучлаарай гэдгээс өөр хариулт тухайн үед надад хэлж чадаагүй.

Хойд эцэгт манай талынхан бүгдээрээ их дургүй, тэр үед болсон явдлыг бүгдээрээ мэдэж байгаа болохоор яасан ч гэж дуртай байхав дээ. Ганц дуртай хүн нь ээж л байлаа.

Ээжийг эзгүй байхад дүү бид хоёрыг 00-ын өрөөнд түгжчихдэг байсан, мэдээж цохиж зoдох ч асуудал байна. Гурилын элдүүр, шалны мод, суран тэлээ түүний гол зэвcэг нь.

Ямар гайгаар энэ хүн манайд ирсэн юм бол гэж дандаа бодон бодон энэ амьдралдаа гомдоод уйлдаг байлаа. Та хоёр ээждээ хэлвэл би та хоёрыг aлчихна шүү гэж cүpдүүлдэг байсан.

Тэгээд л ээжийг байхгүйд бид хоёрыг элдэв янзаар байж боломгүй муухай үгээр дуудна, хараана. Бид хоёр ч нээрээ л aлчих юм болов уу гэж айгаад ээждээ ганц ч үг цухуйлгадаггүй байсан.

Миний ээж яагаад ийм тэнэг юм бэ. Ингэж амьд явахаар үxчихье гэж бодсон удаа бид хоёрт зөндөө байсан. Нэг өдөр 00-ын өрөөндөө дүү бид хоёр түгжигдээд уйлалдаад байж байхдаа сахлын хутганы ирээр хоёр биенийхээ гарын судсыг ханаж байсан тохиолдол ч байдаг.

Тэр үед ч гэсэн ээж бас л юу ч хийж чадаагүй. Бид хоёрыг тийм зүйл хийснийг мэдсэн хэрнээ дахиад л тэр хүнээсээ салж чадаагүй, салахыг хүсээгүй.

Учир нь ээж минь тэр хүнээс жирэмсэн болсон байсан. Ингээд л манайх гэдэг айл үндсэндээ тэр чигтээ уруудаж эхэлсэн дээ.

Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ нэг цэнхэр биеийн тамирын өмдийг солилгүй өмссөн, өөрийн гэсэн ч гутал пүүзгүй дүүтэйгээ дундаа өмсөнө. Надад багадсан, дүүд минь томдсон нэг гуталтай байдаг байсан.

Мэдэхгүй ээ ер нь л их л хэцүү амьдарч эхэлсэн. Намайг дөрөвдүгээр анги төгсдөг хавар ээж төрөөд манайх гэдэг айл эрэгтэй дүүтэй болсон юм. Манайх гэдэг айл бүр идэх ч хоолгүй болоод модоо барих дээрээ тулаад ээж маань төрчхөөд хоёрхон сарын дараа ажилдаа эргээд орсон.

Харин дүүгийн аав, хойд эцэг маань юу ч болоогүй юм шиг apxи уугаад л байж байдаг байлаа. Сав л хийвэл бид хоёрыг загнаж зoддог нь хэвэндээ. Ээж тэр бүгдийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлсаар, өдөр хоног бахь байдгаараа өнгөрсөөр л.

Ийм нөхцөлд амьдарсаар байгаад сүүлдээ дүү бид хоёр үнэн зэвүүн санаа муутай охидууд болсон. Хойд эцгийг хөдөлгөөнөөр нь л яах гэж байгаа, юу хийх гэж байгааг нь мэддэг болчихсон байсан.

Дүү бид хоёр хаа ч явсан хамтдаа явна, суусан ч, унтаж байсан ч бүх зүйл дээр нэгнээсээ холдохгүй хамтдаа. Тэгсэн тулдаа л бид хоёрыг тэр хүн бyзapлаж чадаагүй гэж боддог.

Миний мэдэх зүйл гэвэл манайх гэдэг айл гурван өрөө байртай, ээж маань 1995 оны үед 130 мянган төгрөгний үнэтэй савхин гутал авч өмсдөг, шкафаараа дүүрэн хувцастай, нүүрээ буддаг, хэн ч харсан харц унагаахаар сайхан бүсгүй байсан.

Харин бага дүүгийн минь аав, аймшигт хойд эцгээс минь салахдаа орон гэр ч байхгүй, өр ширэндээ баригдсан, жилдээ ядаж нэг удаа ч шинэ хувцас битгий хэл шинэ дотуур хувцас ч авч чаддаггүй, ууртай уцаартай, нүүрээрээ дүүрэн үрчлээстэй, ажлынхандаа чичлүүлсэн өрөвдөлтэй дорой нэгэн болсон байсан.

Харин ээж минь одоо тэр хүнээс салаад яг арван жил болж байна. Амьдрал одоо л сайхан болж байна гэдэг үгийг ээжээсээ саяхан сонссон. Ээж минь амьдралдаа буруу алхам хийсэн гэдгээ надаар хэлүүлэлтгүй өөрөө дэндүү сайн мэддэг болохоор дүү бид хоёр ээждээ гомдоллож үг хаяж байсан удаа байхгүй ээ.

Бурханы авралаар дүү бид хоёр өнөөдөр тун сайхан амьдарч байгаа. Жаахан байхдаа муу зүйл болох бүрт л бурханд залбирдаг байсан, томчуудаас харсан зүйлээ дуурайж долоон бурхан одонд муу муухай зүйл арилж сайн сайхан аз жаргал ирээсэй гэж залбирдаг охин байсан.

Эцэст нь эмэгтэйчүүд, ээжүүд минь хүүхэд чинь төрсөн ч бай хойд ч бай муу эцэгтэй өссөнөөс эцэггүй өссөн нь үр хүүхдэд чинь хавь илүү сонголт шүү. Баян тансаг гэхээсээ илүү тайван амгалан амьдрал л хамгийн сайхан.

Гэхдээ сайн хүмүүс хорвоогоор дүүрэн байдаг гэдгийг дүүгийнхээ болон өөрийнхөө хань нөхрөөс харж байна даа. Битгий шантар, битгий амин хувиа хичээ.

Хамгийн чухал нь ямар ч тохиолдолд үр хүүхдээ л хамгийн түрүүнд бод. Хүүхэд гэдэг чинь томчуудын тоглоом биш шүү. Тэд чинь ямар ч толбогүй цав цагаахан цаас болохоор хар толбо дусаалгүй нандигнаж хайрлаж яваарай.

Болж л өгвөл хойд эцэг, эхийн гар бүү харуулаарай гэж хүсэх байна. Энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа. Бидний амьдралаас бага ч болов зүйлийг ухаараасай гэсэндээ энэ захиагаа бичлээ. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!