“ЭЭЖЭЭ, ТАНЫ ЦАРАЙГ МАРТАХ ГЭЭД БАЙНА” НУЛИМСТАЙ УНШЛАА – БОДИТ АМЬДРАЛААС

“ЭЭЖЭЭ, ТАНЫ ЦАРАЙГ МАРТАХ ГЭЭД БАЙНА” НУЛИМСТАЙ УНШЛАА – БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Удахгүй болох шинэ оны мэнд хүргэе. Миний захиа бишээ. Би охиныхоо өвлийн өвгөнд бичсэн захиаг энд оруулах гэсэн юм… Сайн байна уу Санта. Хэдийгээр чи үлгэрт гардаг шиг буга унаад дээврээр дамжин орж ирдэггүй ч гэлээ би чамд том болтлоо итгэсээр байхыг хүсч байна. Учир нь чамд итгэхээ байчихвал ээж маань хэзээ нэг өдөр намайг олоод зүүдэнд маань ирэх миний мөрөөдөл биелэхээ байчихна. Энэ миний чин сэтгэлээсээ бичиж байгаа захиа шүү.

Ээжийг маань олоод хүргэж өгөөч. Ээж маань тэнгэрт байгаа. Надад ээжийг минь л буцаагаад өгөөч тэгвэл би үүрд онц сурдаг аягаа угаадаг шинэ хувцас нэхдэггүй гар утсаар ч тоглохгүй сайн охин байх болно. Энэ тийм хэцүү зүйл биш биз дээ зөндөө олон охид ээжтэй байдаг. Тэд нар ээжээрээ сургуульдаа хүргүүлж ээждээ хайртай гэж хэлж ээждээ бас загнуулж байдаг. Би боддог л доо. Миний ээж эсвэл их хол намайг ажиглаад гэнэтхэн баярлуулах гээд хүрээд ирээсэй гээд.

Манай ангийн Хүслэнгийн аав яг тэгсээн. Хүслэнгийн аав бaйлдaж байгаад дaйн болж байгаа их хол байдаг улсаас гэнэт хүрээд ирсэн. Хүслэн аавыгаа хараад тэврээд зөндөө уйлсан. Би тэрнийг хараад ээж маань ингээд ирээсэй гэж зөндөө л бодсон доо. Ээжийгээ хараагүй гурван жил болж байгаа гэж аав маань хэлсэн. Намайг сургуулийн охин болсоныг харж байвал ээжээ би тандаа хайртай гэж бичиж сурсан шүү. Бас аягаа өөрөө угааж хогоо хаяж сурсан.

Би гэртээ ганцаараа байж сурч байгаа. Энэ нь гэхдээ их аймар. Аавыгаа иртэл айхгүйн тулд дандаа л таны тухай боддог. Энэ жил сургуулийнхаа урлагийн үздэгт би бүжиглэсэн. Намайг дуул гэсэн. Би дуулмааргүй байна гэж багшид хэлсээн. Яагаад гэвэл дуулахаар дандаа та л нүдэнд харагдаад би уйлах гээд үгээ мартах гээд байдаг. Хамгийн сүүлд эмнэлэгт таны хажууд зогсож байхдаа би таныг үxэx гэж байна гэж мэдсээн. Та уйлсан. Би таныг уйлж байгааг анх удаа харсан болохоор үxвэл их өвддөг юм байна гэж бодсон…

Ээжээ би үсээ тайруулчихсан. Аав миний үсийг боож чадахгүй тэгээд бид хоёр үсийг маань богинохон болгосон. Үжин шиг үстэй болсон. Гэхдээ гоё байгаа. Таны инээж байгааг төсөөлөх гэхээр огт санахгүй юм. Ээжээ та инээдэг байсан тиймээ. Ээжгүй хүүхэд бараг байдаггүй юм байна лээ. Бүгд ээжтэй байдаг. Намар багш “Миний Ээж” гэсэн зохион бичлэг хийлгэсэн. Би анги дээр уйлмааргүй байсан болохоороо ээж гэж олон дахин бичсээр байгаад цаасаа дуусгасан.

Би анги дээр уйлмааргүй байсан болохоороо ээж гэж олон дахин бичсээр байгаад цаасаа дуусгасан. Багш намайг гайхаж хараад байсан. Багш лав өөрөө ээжтэй болохоор миний зохион бичлэгийг ойлгохгүй байхаа тэ ээжээ! Ээжээ таньгүй байх хамгийн хэцүү. Би ээжтэй хүүхдүүдээс үргэлж ичдэг. Бас хол баймаар байдаг. Гэхдээ л дахиж таныг харахгүй олон хоновол царайг чинь мартаад би зөндөө уйлах байхдаа. Мартахгүйн тулд ээжийгээ дандаа зүүдэлмээр байна. Надад ирээч миний хөөрхөн ээжээ. Би таныг санаж байна. Ээждээ хайртай ээжийн охин Мөнхөөлэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!