MngNews

“ЭЭЖИЙН МИНЬ XAPAAЛЫН ҮГС Л БИЕЛЭЛЭЭ ОЛСОН БАЙХ”

“ЭЭЖИЙН МИНЬ XAPAAЛЫН ҮГС Л БИЕЛЭЛЭЭ ОЛСОН БАЙХ…”

Би гэдэг хүн ер нь багаасаа л амьдралдаа дургүйцэж яагаад ийм ээж аавтай төрчихсөн юм болдоо гэж боддог байсан. Би эгчтэй, ахтай айлын бага хүүхэд. Ээж маань зовлон үзэж амьдарсан хүн атлаа хүнд зовлон хүсэж амьдардаг юм шиг л надад санагддаг.

Би эгч ахтайгаа тэр битгий хэл ээж аавтайгаа ч дотно биш. Хар багаасаа гэрийнхнээсээ алхам ч холдоогүй өссөн хирнээ л цаанаасаа тийм. Бага байхдаа aмиa xopлох гэж хүртэл opолдож байснаа л тод санадаг юм.

Ээж маань бүх зүйлсийг өөрийнх нь хүссэнээр хийж өөрийнх нь хүссэнээр хувцаслаж, ярьж, сэтгэж байхгүй л бол үргэлж л бид гурвыг загнаж хараадаг. Заяагүй муу гyйлгачин, заяа нь хаpьсан xүүpнүүд, xyлгайч, apчаагүй нoвш гэнэ.

Тэрний хүүхэд тийм байхад чи яагаад ийм байдаг юм арчаагүй гэх мэт үгсийг өдөр болгон л ах эгч бид гуравт хэлдэг байлаа. Магадгүй энэ хараалын үгс нь л бидний амьдралд биелэлээ олсон байх гэж одоо боддог.

Ах маань авто ocолд орж үxэx cэхэхийн ирмэг дээр ирж өрөөсөн хөлөө тайруулж насан туршдаа тэргэнцэр суудаг эрэмдэг нэгэн болсон. Тэгээд ч болоогүй бүр яаж ийм тэнэг хүн байдаг байнаа гэмээр хамгийн арчаагүй эмэгтэйтэй гэр бүл болсон.

Эгч маань ч гэсэн заяагүй гэхэд дэндүү заяагүй, энэ олон эрчүүдээс бас л хамгийн муу нэгнийг сонгож очоод эхнэр нь болчихсон. Ээж маань ах эгч бид гурвыг ямар ч өөртөө итгэх итгэлгүй, үргэлж бидний буруу бусдын зөв мэт сэтгэхүйтэй өсгөсөн.

Олны дунд байхаараа өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй, яагаад ч юм олон дунд байж чадахгүй зугтдаг, чөлөөт сэтгэхүйг маань xoрьж цагдаж өссөн. Сэргэлэн ухаалаг биш, албаар мунхаг болгох гэж л өсгөсөн юм шиг.

Харин хэрүүлийг ч бол нэг сайн сурсан байхдаа ээжээсээ. Аав маань бол гутранги гэхэд дэндүү гутранги хүн. Харамч нарийн, дотогшоогоо, муу санаатай, хулчгар, мөнгөний боол болоход бэлэн шахуу болчихсон нэгэн.

Намайг бага байхад аав наймаа хийдэг байлаа. Тэгээд намайг хүн дээрэлхээд хүүхдийг нь доромжлоод байхад л тэр хүнд юмаа зарж мөнгийг нь авах гээд л намайг дуугүй бай гээд загнаж тэнэг үйлдэл гаргаж байсан.

Тиймэрхүү олон тохиолдол нь одоо хүртэл санаанаас гардаггүй. Аавын ийм хөлдүү зангаас болж ээж бас их стрессддэг, бухимддаг. Тэгээд л уурласан уураа бидэнд гаргаж ойр тойрны хамаг юмыг л хараана зүхнэ, үнэхээр залхмаар.

Би бусад хүүхэд шиг чөлөө завтай өсөөгүй, баяр болсон ч, жирийн өдөр байсан ч тэр лангуун дээр нь ялтай юм шиг л ажилладаг байлаа. Ажиллахгүй бол ээж нөгөө л харааж зүхдгээрээ харааж эхэлнэ зүгээр байлгана гэж огт байхгүй.

Аав маань сургуулиа улаан дипломтой төгссөн сургуулийнхаа шилдэг сурагч байдаг байсан хирнээ амьдрал дээр дэндүү тэнэг, арчаагүй бодолтой, ядуу сэтгэлгээтэй хүн байдаг. Манайх гэхдээ хүнд хэцүү амьдралтай байсан уу гэвэл үгүй ээ.

Гурван өрөө том сэлүүхэн байртай, ээжийнхээ хүслээр хувцасладаг хувцаснуудтай, хоол ундаар өлсөж цангаж үзээгүй өссөн. Цагаан сар, шинэ жил гээд л баяр тэмдэглэлт өдрүүдээр хүссэнээрээ тансагладаг байсан.

Гэхдээ цагаан сараар ээж хамгийн ихээр уурлаж бухимдаж хараадаг байсан, бүр галзуурмаар байдаг. Тэрнээс болоод ч тэр үү би цагаан сарын баярт үнэхээр дургүй, одоо ч гэсэн цагаан сар болох дөххөөр л цаанаасаа нэг тийм дотор арзаганадаг.

Ээж аавтайгаа өнгөрөөсөн мөчүүд сайнаасаа илүү муу нь их байх юмдаа. Одоо ч биднийг заяагүй амьтад гэж хараадаг хэвээрээ. Харин ээж маань бие нь өвдөөд гэртээ байх болсон. Би тусдаа амьдардаг юм, ээжрүүгээ тэр болгон залгаж яриад байдаггүй.

Ээж л сайн уу юу байна гэж хаяа залгадаг. Харин саяхан намайг залгадаггүй, мэнд ч мэддэггүй гэж гомдоллож уйлж байх юм. Өвдөөд байж байхад минь ирж тусалсангүй, чи энэ гэрт төрж өсөөгүй юу энээ тэрээ гэнэ.

Мэдэхгүй юм даа, ах маань уг нь их сэргэлэн сайхан сэтгэлтэй хүн байдаг, эгч маань ч гэсэн хүн харахад сайхан бүсгүй гэхдээ нөхрийнхөө үгнээс гарж чаддаггүй аймхай нэгэн болсон байналээ. Хүүхэд насны дурсамжаа бодохоор сайхан сэтгэлд үлдсэн дурсамж гээд байх юм даанч байхгүй.

Дандаа л загнадаг байсан, хараадаг байсан хар бараан дурсамжууд л байдаг. Би ерөөсөө ээжийгээ санаж үгүйлдэггүй, ийм ээж, эцгийн шинжгүй аавтай байснаас байгаагүй нь дээр ч юм шиг гэж бодогддог. Эсвэл би ээж аавдаа хэтэрхий их хатуурхаад байгаа юм болов уу.

One thought on ““ЭЭЖИЙН МИНЬ XAPAAЛЫН ҮГС Л БИЕЛЭЛЭЭ ОЛСОН БАЙХ”

  1. Танил мэдрэмж байна. Үнэхээр байнга арчаагүй гэж дуудуулхаар алдаа гаргахдаа хүртэл өөртөө би үнэхээр арчаагүйн байна чадахгүйн байна гээл хойшоо ухардаг л байлаа. Гэхдээ одоо өөртөө сайн сайхныг тунхаглаад сайн сайхан хүмүүсээр эргэн тойрондоо хүрээллээ тогтоох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй байдал их том аюул шүү Ийм үедээ сонголт хийвэл хамгийн мууг л сонгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!