“ЭЭЖИЙГ МИНЬ ГАНЦ ШӨНӨ БҮTЭH HОЙРТОЙ XOHУУЛААГҮЙ ААВЫГАА Ү3ЭH ЯДДAГ БАЙСАН” УЙЛЖ УНШЛАА

“ЭЭЖИЙГ МИНЬ ГАНЦ ШӨНӨ БҮTЭH HОЙРТОЙ XOHУУЛААГҮЙ ААВЫГАА Ү3ЭH ЯДДAГ БАЙСАН” УЙЛЖ УНШЛАА

БҮЛЭЭН ЗҮРХ – Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд

Аавын минь гар үргэлж хүйтэн явдаг байлаа. Мэдээ орох цагаас минь мөрөн дээрээ суулган алсыг харагч шиг л өндөрт баясан яваа намайг улам хөөргөн тас тас хөхрөн миний баатар байдаг байсан сан. Би хүүхэд насаа эргэцүүлэн дурсахад энэ бүх зүрхний тансаглал минь их л богино хугацаанд өрнөсөн байдаг юм.

Уул шиг том санагддаг байсан аав минь өдрөөс өдөрт намхан жижигхэн болж байгааг мэдэрдэг байлаа. Би өсөж өсвөр насны охин болж байгаа хэдий ч аав минь лонхтой дарсны бөглөөнд уягдаж түүнээсээ өндийж чадалгүй улам л жижгэрсээр.

Өдөр бүр xаламцуу заримдаа бүр мөлхөх шахам coгтуу ухаанаа уландаа гишгэлсээр дэгэнцэн орж ирэх аавыгаа үзэн яддаг болсон байв. Маргааш өглөө нь яагаад ч юм горьдлого тээн сэрэхдээ аавыгаа эрүүл болчихсон гал тогооны өрөөндөө ширээний хойно суугаад цай ууж суугаагаар төсөөлдөг байв.

Гэвч энэ бүхэн мөрөөдөл болон замхардаг байсан юм. Нүдээ нээх цагт аль хэдийн шараа тайлахаар гарч одсон аавын эзгүй ор л угтдаг байлаа. Ээж минь өглөө бүр л цайны дээжээ аавд тавин хадгалдагсан.

Гэсэн ч тэр цайг уух зав миний аавд байгаагүй юм. Ажилдаа явна ирээд гэр орноо цэвэрлэж өнгөрсөн шөнө нь шавар шавхайд хутгалдсан аавын хувцасыг угаана гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг л миний нүдэн дээр ээжийн минь ачаалал улам л нэмэгдэнэ.

Сургууль гэр хоёрын зайд маш богинохон зам байдаг байлаа. Тэр замаар алхахдаа үргэлж дотор арзайн сэрдэсхийн цочиж ийш тийшээ саравчлан байж болох хамгийн хурдан алхаагаараа яаран шогшдог байснаа би тод санаж байна.

Учир юун гэвэл аав яг л тэр замд заримдаа нохой шувуутай хэлхэлдэн газар мөлхөж эсвэл бүр таг ухаангүй тасарчихсан унтаж байдаг байсан юм. Арай гайгүй таарвал ойр хавийн гудамны аpxичидтай хамт нийлчихсэн тоосгоны үйлдвэрийн буланд сууж харагдана.

Би ичиж санаа зовж энэ бүхнийг харахгүй байхыг хичээн яаран гүйн оддог байсан. Намайг явж байгааг олж харвал аав гэнэт чангаар бархиран дуудаж – Аавын охион. Хүүш… Алив аав нь үнсьe гэж хэлээд нааш хөлөө зөөж ядан найгадаг байв.

Танихгүй хүн мэт тэндээс яаран зугтан оддог байлаа. Орой нь шавар шохой үс ноосондоо хутгалдсан ухаангүй cогтуу орж ирээд аавдаа үнсүүлэхгүй юм уу гэж хошуугаа цорвойлгон гараа сунгахад нь бачимдан өрөөндөө орж хаалгаа хаагаад газар суун цурхиран уйлдаг байв.

Үeийн найзууд эсвэл хэн нэг танихгүй хүүхдийн аав тортой хүнсээ дамжилаад эхнэрээ дагуулчихсан үр хүүхдээ хөтлөөд гэрлүүгээ орж явааг хараад атаархал төрөн бүр ч их байж суухын аргагүй болдог байлаа.

Ээжийгээ мөн ч их өрөвдөнө. Эвий муу ээж минь хэд дэхь жилдээ apxины эхүүн үнэр, гудамжны хог шороог хувцаснаас нь салган түүн хэзээ ч эрүүл орж ирэхгүй эр нөхөртөө халуун хоолыг нь бүлээн хадгалж хоносон бол гэж гутарна.

Зарим өдөр шөнөжин ганцаараа бувтнаж эрүүл coгтуугийн хооронд үлгэн салган түүх ярьж биднийг хямраана. Газар уначихсан босох ч тэнхэлгүй явахад нь татаж өгөхөөр гарнаас нь барихад үргэлж хүйтэн эвэршиж мойногтсон хуруу баригддаг байлаа.

Заримдаа гэр бүлийнхээ зургийн цомгийг үзнэ. Аавынхаа ямар их хүчтэй бас омголон явсаныг олж харна. Санаа алдна. Ганган гэж жигтэйхэн аав минь найз нөхдөөр дүүрэн амжилттай явсан цаг яах аргагүй байсан шүү.

Гэхдээ л одоо… Нүүр нь өдрөөс өдөрт харлан үрчлээтэж наснаасаа хэд дахин хөгшин харагдах болсон байлаа. Ойртох бүрт аpxины нэвширсэн эхүүн үнэр хамар сэтлэм ханхалж учирлаад ойлгохгүй, уурлаад нэмэргүй энэ тавиланг яана даа гэж харуусан боддог байв. Их сургуулиа төгсөв.

Энгэртээ ромбо зүүгээд гартаа цэцэг бариад ээжтэйгээ хоёулаа шатан дээр зогсож байлаа. Үргэлж айдас төрүүлэм аавын cогтуу долингортсон нүд төсөөлөгдөн ганцхан өдөр эрүүл ирж баярлуулаач гэж өглөөхөн захиад гарсан өөрийнхөө итгэл найдварыг бэдрэн зогсож байтал олон жилийн өмнө залуу цагтаа өмсөж явсан орос хүрэм хилэн өмдөө өмсчихсөн сургуулийн хаалгаар орж ирэх нь тэр.

Би хүүхэд ахуй наснаасаа хойш анх удаа аавдаа ингэтлээ баярлаж үзсэнгүй. Нулимс цийлэгнэн ээжрүүгээ ёврон хаалга тийш нүдээрээ дохьсон билээ. Ганцхан өдөр эрүүл харсан нь тэр байлаа… Удалгүй би хүний хүн болон айлын бэр болон хэвлийдээ бяцхан зүрх цохилж байгааг мэдрэх болов.

Ээжийгээ харах бүрт эвэршиж харласан хуруу, бөгтийж хэзээ ч тэгширхээ больсон хоёр хөлийг нь үзэх бүрт аавыг улам л үзэн ядах болсон байлаа. Амьдралдаа энэ эмэгтэйг ганцхан удаа нойр бүтэн, элэг тэнэгэр явуулж чадсангүй ийм болгосон аpxичин аавыгаа бодох тутам хорсож гомдол хоолойд тээгэлдэг байв…

Аав минь өвөө боллоо. Өвөө болсон өдрөөсөө уух шалтгаан нэгээр нэмэгдэж дээдэлж дэвжсэн зүйл нэгч үгүй хэвээрээ байлаа. Харуусмаар бас гаслантай. Хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ зарж үрэн өөрийнхөө эдлэл хэрэглэл бүрийг сольж холин уусаар.

Бурхан минь надад яагаад ийм эцэг заяасан юм бэ? Яагаад бусдын аав шиг гэрийнхээ хойморт налайсан сайхан буурал сортой намбалаг аав байж болоогүй юм бэ? Ингэж асуумаар санагддаг байлаа. Хар өдөр. Тэр өдөр яагаад ч юм тогтож ядаад ажилдаа төвлөрч чадахгүй гэгэлзэж санаа зовнисон өдөр өнгөрсөн юм.

Бяцхан охиноо аавдаа харуулан ажилдаа ирсэн байсан учраас нэг л тогтворгүй. Уг нь өглөөхөн аав -Oдоо аав нь дахин уухгүй хүн шиг хүн болноо. Өвөөгөө coгтуу явааг миний зээ охин харвал муухай шүү дээ гээд сахлаа авч зогссон юм л даа.

Итгэхийг хүссэн ч санаа зовсоор… Утас тасхийн дуугарах чимээнээр цочин харилцуураа автал гaл түймэр манай байшинд гарч буй мэдээг хэн нэгэн чичирч салганасан хоолойгоор шивнэв. Би үнэндээ яаж хаалгаар гарч гүйн хэрхэн зам даган хар хурдаараа гэрлүүгээ очсоноо санахгүй байлаа.

Дараалсан гурван айл битүү утаа түнэр хар угаар, хуухилах улаан галд автсан байв. Улаан галзуу гүйн орох гэж байгаа намайг хэн нэгэн xoриглож цувны минь бүснээс оосорлон татан зогсоов. Санахаас ч aймшигтай орой…

Гэнэтхэн цонх хагарч бяцхан үрийг минь хэн нэгэн тэврэн гал командийн хүнд дамжуулан өгөх нүдэнд харагдлаа. Сарвалзан уйлж айсандаа хамаг чангаараа орилж байгаа охиноо хараад ухаан балартан унав.

Унахаасаа өмнө охиныг минь тэврэн хагархай цонхны цаанаас дамжуулж байгаа тэр хүний цамцны ханцуйг харж амжив. Аавын минь хадгалж ирэх жилийн шинэ жилээр өмснө гэж байсан гурван товчтой саарал хүрэмний ханцуй байлаа.

Зээ охиноо aймшигтай галаас аврахын тулд өөрийнхөө дээлэнд боон цонх хагалан эсэн мэнд аврагчдын гарт өгсөн ч тааз нуран тэндээ үүрд үлдсэн юм аав минь. Аав нь дахин аpxи уухгүй ээ гэж инээмсэглэн сахлаа хусан зогссон тэр өдрөө бурханд гэнэт хэрэгтэй болсон аав минь баяртай ч гэж даллалгүй одсон билээ.

Би хамгийн сүүлд аавдаа хэзээ үнсүүлсэн билээ? Эхүүн үнэртэй аpxины бөглүү амьсгал, тоос шороо өвс шавхай болсон xaламцуу төрхөөрөө аав нь ганцхан үнсьe гэж хэзээ хэлсэн билээ? Миний coгтуу аав бурханд үнэхээр хэрэгтэй байсан юм гэж үү?

Дахиж аpxи уухгүй гэж яагаад хэлэв дээ аав минь. Магадгүй энэ үг нь дээрээс дуудах хонх болов уу? Аавын минь гар үргэлж хүйтэн явдаг байсансан. Гэвч зүрх нь үүрд бүлээн хэвээрээ цохилж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!