MngNews

“ЭЭЖИЙГЭЭ ӨӨРӨӨСӨӨ 20 НАСААР ДҮҮ 3AЛУУТАЙ УУЛЗДАГИЙГ МЭДЧИХЛЭЭ”

“ЭЭЖИЙГЭЭ ӨӨРӨӨСӨӨ 20 НАСААР ДҮҮ 3AЛУУТАЙ УУЛЗДАГИЙГ МЭДЧИХЛЭЭ”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Сайн байна уу? Хөөрхөн админдаа болон болон бүх мундаг ээж нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Би 16 настай удахгүй 17 хүрэх гэж байгаа охин байна. Намайг жаахан байхад аав ээж хоёр минь салж байсан юм.

Хааяа хааяадаа ээждээ ганцаараа амьдрах хэцүү аяга цайгаа хувааж уух хүнтэй болоорой гээд цухуйлгачихдаг байсан. Тэр нь ч миний буруу юм шиг санагддаг болсон.

Яагаад гэвэл аниа бид хоёрын амьдрал 360 градус эргэсэн юм. Өнгөрдөг 9 сард ээжийгээ өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй уулздаг гэдгийг мэдээд ээжээсээ асуухад ийм хүн танихгүй ээ ээж нь гээд, ээж бид хоёрын дунд жаахан үл ойлголцол төрж байсан юм.

Тэр үедэ ээждээ итгээд байж байтал үнэн болж таарсан юм. Ээждээ их гомдсон, их тэрсэлдсэн. Зургаан сарын турш сар аниа бид хоёр ээжтэйгэй харьцаагүй юм.

Манай аниа 22 настай, тэр ах нь аниагаас маань дөрөвхөн насаар ах юм л даа. Хэсэг бодож бодож байгаад ээжээтэйгээ харьцаж нөгөө хүнд нь ч дургүй байгаагаа илэрхийлсэн.

Гэхдээ тав хоногийн өмнө би үнэхээр том үнэнтэй нүүр тулж одоо болтол тэр шокноосоо гарж чадахгүй л байна. Юу вэ гэхээр манай ээж тэр хүнээс хүүхэдтэй болчихсон байсан.

Hадад хэлээгүй би өөрөө л олж мэдсэн юм. Ээжийн бие өвдөөд миний охин хоёулаа эмнэлэг цуг оръё гэхэд нь дагаад явсан төрөх эмнэлэгрүү ороод нэг эгч гарж ирээд: -Таны бие гайгүй юу,

Та хяналтандаа орсон уу гэхэд нь л би мэдсэн. Ээжээсээ асуухад тэгсээн гээд юу болоогүй юм шиг миний өмнөөс нааш ир миний охин гээд инээхэд нь би тэр хүнийг үзэн ядаж үзээгүйгээрээ үзэн ядсан юм.

Уйлаад тэр эмнэлэгээсээ гараад одоо болтол гэртээ очоогүй найзында байхад намайг нэг ч удаа хайж ирээгүйд нь гомдож байна.

Утас нь надад явж байсан болохоор үнэн худлыг нь мэдэх гэж найзтайгаа бичсэн чатыг нь уншихад -Хүсээгүй байхад хоёр хүүхэдтэй болчихоод хүсээд байхад ганц хүүхэдтэй болж чадахгүй юм гэсэн чатыг нь уншаад амьдрах хүсэл алга болдог юм байна.

Тэр чатыг нь уншаад энэ хүнд ямар их ачаа болсноо ойлгоод зөндөө уйлж aмиa xopлох талаар ч бодож орлдлого хийж үзсэн гэхдээ би aмиa xopлoж чадаагүй ээ.

Хүмүүс амьдрах гэж тэгж их зүтгэж байхад би хэрэггүй aмиa xopлoж байхаар ядахдаа донор болсон нь дээр гэж бодсон юм. Ээжийнхээ хувьд үнэ цэнтэй хүүхэд байх гэж боддог байтал алдаа болсон хүүхэд гэдгээ ойлгосон.

Хамгийн их гомдож байгаа юм бол ганц шөнийн алдаанаас болоод олон хүүхдийг өнчрүүлж байгаа томчуудад л гомдож байна. Гол нь ээжийгээ яагаад эсэргүүцээд байгаа вэ гэвэл.

Ээжтэй минь уулздаг тэр ахад алдаж онох зөндөө хугацаа байгаа болохоор л эсэргүүцээд байгаа юм. Аан нээрээ эцэг эхчүүд минь хүүхдүүд ч бас гомддог, хүүхдүүд ч бас аав ээжийгээ бодож хайрладаг юм.

Ээжийнхээ сэтгэлийг өвтгөхвий гэж 00-доо уйлж суудаг охиноос нь бичиж сууна. Хаяа ч гэсэн хүүхдүүдтэйгээ найзууд шиг ярилцаж байгаарай эцэг эхчүүдээ бид нар ч яг л та нарын найзууд шиг байж чадна шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!