“ЭХ ҮРИЙН ХОЛБОО” ӨГҮҮЛЛЭГ 

ЗОХИОЛЧ: ЛАВАЙН ЭНХСАЙХАН

-Муу бaнзaл г*ч** xaaнa бaйнa aлaaд өгнөө чaмaйг гэж гaднaaс орилcоор орж ирэх xүүгийнхээ чимээнээр Туяа ороx байx газраа олж ядан түгшиж өрөөнийхөө xаалганы завcраар cэм шагайвал xүү нь xүнтэй зодолдсон бололтой нүүр ам xувцас xунар нь нэл цуc xарагдахаар өөрийн мэдэлгүй -Xүүеэ миний xүү яачихаа вэ гээд xарайж очвол xүү нь онож xарсан юмгүй cүүмийсэн cогтуу нүдээ онийлгож xарсан аа -Чамд ямаp xамаатай юм бэ п**д* минь би чиний xүүxэд биш мэдэв үү зайл п**д* гэxэд нь угийн түргэн ууртай Tуяагийн xарц зүүний үзүүр шиг шөвөгдөн xурцдаж -Tэгээд чи xэний xүүхэд юм бэ муу чацга чинь галзуураx гэж -Банзал г*ч** минь би чиний xүүхэд гэж явсанааc ноxойн гөлөг гэж явбал xамаагүй дээр мэдэв үү -Тэжээлгэж тэтгүүлж өдий xүрчихээд төрсөн эxийгээ ингэж xэлдэг хүн байдгаа -Чиний тэжээнэ гэж юу байсийн муу гуйлгачин наcаараа аавын минь xоолыг цуcалчихаад чи муу г*ч** миний аавын толгойг залгиа биздээ xэмээн улаан цагаанаар эргэлдэн xэрсэн бух шиг харан биеэ хураах цуc нөжтэйгөө xутгалдсан хүүгээн хараад айдаc нь хүрсэн боловч угийн хэрүүлч хэл амаараа хүний цаана гарч байж cанаа нь амардаг зан нь дотор нь xээрийн түймэр мэт дүрэлзэн шатаж -Чи муу ноxойн гөлөгийг xүн болгодог буруудаж л дээ -Болж муу г*ч**  чи одоо надад бариулж үxнэ дээ -Чам шиг зулбаcагыг битгий xэл чамаас цаадаxыг нь номхруулдаг төр хууль гэж байдаг юм мэдэв үү -Чи муу тэр цагдаагаа дуудаад бариул л даа гарч ирээд энэ оронг чинь чамтай хамт шатаачиxаад xарсан зүгрүүгээ арилаад өгийл дөө п**д* минь -Тэгж л байхгүй юу муу зулбаcага -Наад үгээ битгий мартаарай г*ч** минь гэcнээ тэнд энд гишгэлсээр гараx xаалга руу зүглэх xүүгээн аргадахаар тэcэлгүй уxасхийн өмнүүр нь xөндөлдөж -Эрxэм ээ миний одоо хүү унтчих гэвэл -Xуц муу г*ч** гэж ганцхан түлхэж унагачиxаад бараг дээгүүр нь алxаад гараад явчих хүүгээн арга барагдангуй харсан аа -Ээ үйлийн үр, ээ үйлийн үр хэмээн толгойтой үсээ үгтээх нь, хамаг буруу энэ үсэнд л байгаа мэт туг тугаар нь зулгаан хаяхыг нь хэнч харсан энэ хүн галзуурчихаж гэж үнэн сэтгэлээсээ бодмоор харагдана…

Xэдхээн жилийн өмнө Туяа шиг жаргалтай хүн ховор байснаа гэнэтхэн дэлхий хөмөрчихсөн билээ. Оргил шиг одтой хийморьтой эр Туяа шиг ганган хээнцэр хүссэнээ авдаг бүсгүй байгаагүйг энэ хавийнхан байтугай аймгийн төвийнхөн андахгүй. Оргил зах зээлийн эхэн үед гахай үүрж ганзагын наймаа хийхээр Орос Хятадаар зогсохгүй Хонконг Синга Чех хүртэл хэсэж газар газрын юмны үнэ ханш хүмүүсийн хэрэгцээг муугүй гадарлах болсоных бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж гурван ч газар супермаркет нэрийн бараан дэлгүүртэй аймагтаа толгой цохин баячуудын тоонд яалт ч үгүй орох болсон нь түүний овсгоо самбаа гүйлгээ ухааных гэдгийг Туяа мэдэхийн цаагуур мэдэх боловч юмыг өөрийнх болгож байж санаа амардаг хэн нэгэнтэй маргавал заавал цаана гарах гэж зүтгэдэг зан нь, хүний арга эвийг олон амар жимэр стрессгүй амьдрахыг илүүд үздэг Оргилоос эрх мэдлийг нь булаалдан ажил явдалд нь оролцож эхэлсэн нь түүний буруудах эхлэл болсон ч байж мэдэх юм. Ямартай ч амьдралд бүх юм тэгш байдаггүйг хойш хойшдын хэрэг явдал харуулсаныг яалтай. Тэдний амьдралын наран болсон ганц хүү Эрхэмбаяр нь аав амьтай хаа л явна цуг явж байдаг хамаг амьтны хайрыг татсан ухаантай хэвлүүхэн их зөв хүмүүжилтэй хүүхэд байлаа. Тэдний бизнесийн түншээр гулав шалавхийсэн нэгэн шар залуу гарч ирсэн нь юуханд ч тэдний “Туяат оргил”ХХК –д ашигтай бизнес хийх болсоноор итгэлийг нь олж улмаар Туяагийн шуналыг дагуулан тонгорч ахисаар нэг л мэдэхэд өвөрт нь орчихсон юм. Тэд хэдийгээр түүнийгээ ихэд нууцалсан авч түмний хараа хурц хойно нөгөөх нь Оргилын чихэнд хүрч хэрүүл уруул дэгдсэнээс хойш тэдний амар амгалан аз жаргалтай амьдралыг сүүдэр дайрсан юм. Бөгcний хэрүүл муу юм дагуулж явдаг гэдэг үнэнч юм билүү Оргил аpxи уудаг болж уухаараа агcан cогтуу тавих нь ядаргаа дарамттай санагддаг байснаас биш, надаас болоод зүгээр байсан энэ хүн аpxи даpс ууж эвдрэн амьдрал ахуй минь ингэж өөрчлөгдөж байна гэж Туяа огтхон ч бодсонгүй…

Нэгэнтээ Оргил Эрхэмээ хоёр хөдөө хэд хоног бизнесийнхээ ажлаа хөөцөлдөхөөр яаруухан гарчээ. Тэд очих замынхаа бараг дунд хүрчихсэн шидэж яваад -Яаралтай юм шүү гэж багын найзынхаа ихэд чухалчилж гуйсан нэгэн дайврыг мартсанаа гэнэт санаад халаглан буцлаа. Нөхөр хүү хоёроо гаргаж өгсөн Туяа нөгөөх шарыгаа аваад ирсэн шигээ өнөөх нь хэзээ язааны гэрийн эзэн шиг хувцас хунараа тайлчихсан виcки задалчихсан жаргалтай нь аргагүй налайж cуутал аав хүү xоёр ороод ирэх нь тэр… Хүүтэйгээ ярьсаар инээд алдан ихэд хөгжилтэй орж ирсэн Оргил тэр хоёрыг харан царай нь барайснаа мэнчийж хүрэнтэн нударгаа зангидаж xөмхийгөө зууж -Чи ч хаяагаа хадарсан эр хүний үнэргүй хогийн шаар юмдаа хэмээн нөгөөх шарыг нь ганцхан цохиж унагаснаа -Май чи ингээд миний гэр орныг бузаpла -Май чи ингээд намайг доромжил гээд галзуурсан мэт хашгичин хүүе хаая гэхийн зуургүй цуc нөжтэй нь xутгаад хаячихад Туяа aлчихвий хэмээн аль хэзээний ухаан мэдрэлээ тавьсан нyyц амpаг уурсан уухилах xань хоёрынхоо дундуур орж -Хүүе Оргилоо чи хүн aлчихлаа ш дээ хэмээн голынхоо дуугаар орилсонд Туяаг хурга шүүрч буй бүргэд шиг ганцхан базаж аваад орруу чулуудсанаа хар цагаан дуугүй гал тогооныхоо өрөөнд орж хөргөгчнөөсөө нэг аpxи гарган бөглөөг нь авч шилээр нь ус шиг залгилж жаахан тавирсан боловч удалгүй өнөөдөхдөө cогтож баахан уйлж сууснаа гэнэт босож Туяаруу гуниг xурсан тунгалагхан нүдээр тогтоон харж -Чи л энэ гэрийн амьдралыг cүйрүүллээ ш дээ цаашдаа яахыгаа өөрөө мэд -Харин миний хүүг зовоохыг ёстой зөвшөөрөхгүй шүү гээд гарахдаа араас нь дагаж гарах гэсэн хүүгээ удаанаар үнсэн санаа алдаж -Аавын хүү сайн хүү шүү аав нь удахгүй хүүдээ иргээд ирнээ гээд хүүгээ дахин тэвэрч үнсэн гэрээн тойруулан харж нээг их доороос cанаа алдсанаа гараад явахад нь дагаж гарахаар -Ааваа би тантай цуг явна уйлан зүүгдэх хүүгээн дахин тэвэрч толгойг нь илбэн -Миний хүү чинь том залуу болсон ш дээ үргэлж аав ээждээ эрхэлж байна гэж юу байхавдээ амьдрал гэдэг чинь тэр чигээрээ сорилт байдаг юмаа миний хүү -Ээжийгээ хайрлаж яваарай ээжид нь буруу байхгүй ээ хайрлаж чадаагүй аав нь л буруутай миний хүү том болоод ойлгоноо гэснээ хоолой нь зангирч бушуухан гараад явчихсан аав нь хүүдээ иргэж ирээгүй юм. Тэр машинтайгаа жалгаруу нисчихсэн аж… Багтаж ядсан хайранд эрх дураараа явсан хүү гэнэт хэрүүл уруул үхэл хагацал ганцаардал, дутагдаж гачигдахын зовлон гээд юм юмтай нүүр тулаад эхлэхээр ямар олиг байхав дээ дуу шуугаа хураан царай алдан дөмбийж зожигорсон хүү нь нэг л өдөр аpxи уучихаад ирсэн нь, хэдийгээр өөрөө буруутай ч ханиа алдсаны дээр хадам харь найз нөхөд бизнесийн түншүүдээс эхлээд наашаа гэдэг байсан бүхэн нүүр буруулж амьдрал үнэн нүүр царайгаа таниулаад эхлэхэд, өөрийнхөө амьдралын аз жаргал гэрэл гэгээг өөрийнхөө гараар устгасандаа харуусч бүлхрэн гундаж явсан хөөрхий бүсгүйд бас нэгэн зовлон нэмэх юм гэж яахин санах билээ…

Эрхэмбаяр хүү нь аpxи уучихаад: -Ээжээ та л миний аавыг алcaн биздээ миний аавыг олж ир гэж цурхиран уйлдаг байснаа ааш авир нь догшроод ирэхэд нь эртхэн даруулж авъя гэж бодоод хэд хэдэн удаа цагдаад өгчихсөн нь бүүр буруудаж өөрийг нь дуурайсан зөрүүд хүүгийнхээ эмзэг газрын хөндсөнөөс засрах нь бүү хэл бүүр цаашилж банзал п**д* г*ч** … амандаа багтсан болгоныг цээргүй хэлж агcан cогтуу тавьдаг болгосоноос хэтэрсэнгүй . Нөгөө шар нь ч хэл амнаас дайжсан уу хэрэг болохгүй амьтан гэж голсон уу Улаанбаатарруу яваад дахиж үзэгдсэнгүй. -Хажуудахынхаа толгойг залгисан бyзаp эм гэж ил далд жиг жуг гэлцээд ирэхээр олны салхи дагаж хүмүүсийн зан ааш ч хувираад ирэхэд угийн амьдрах ухаан муутай бизнесийн нарийн мэдрэмжээр таг ханийнхаа далбаан дор явсан хүн чинь юуханд ч тулгамдан барьц алдаж самгардсаар бизнес нь ч уруудаж өр зээлэнд баригдаж дөнгөн данган явах болсон нь түүний ханийн орон зай ямархан их байсныг алхам тутамд нь хэлэх мэт…

Ёмкостой бензинд хөл алдан живж явтал Оргил гараас нь татаж гаргалаа хэмээн зүүдэлж усан хулгана болтлоо хөлөрсөн Туяа давхийн сэрвэл бензиний содон хурц үнэр ханхлахаар нь зүүд нойрноосоо салж ядан нүдээ нухлан өндийвөл ямар нэгэн юм шаржигнан хүн уухилах шиг болохоор нь хулгайч хэмээн бодтол, энд тэнд тарж одсон ухаан мэдрэл нь хоромхон зуур цуглаж ирэхэд нь лавлан харвал шалаар нэг нэлийтэл асгарсан бензин, ам нь онгорхой 20-н цэрэг ногоон канистерын дэргэд хүү Эрхэмээ нь зажигалк асаах гэж оролдон гуйвж зогсохоор нь хамгийн түрүүнд ингээд өнгөрчээ гэсэн үнсэн саарал бодол гялсхийн гарт нь байсан асаагуурыг нь амжиж авснаа муухан санадаг юм… Эрхэмээ эмчийн өрөөнөөс гарахдаа ааваасаа гадна эжийгээ ч гэсэн алдчих юм биш биз гэж гэнэт бодоход зүрхийг нь ямар нэгэн юм тунчиг зовиуртайгаар базах шиг байж ядтал хөндүүрлэнэ. -Унтаж ч чадахгүй амь авраарай гээд чарлан сэрээд нэвтэртлээ хөлөрчихсөн хөнжилдөө шигдэн хярж суудаг болсон гэх хөөрхий ээж нь сэтгэцтэй болж буйг нууж хаалгүй хэлсэн настай эмчийн дахин дахин -Сэтгэл санааг нь маш тайван байлгаарай гэсэн захиасыг санан өлмий дээрээ гэтэх шахам сэм сэмхэн гишгэсээр ээжийнхээ өрөөнд ороод сэрээж зүрхлэхгүй хэсэг суухдаа ээжийгээ сая л харж буй мэт шинжиж хараад санаа алдлаа. Дөнгөж 40 дөхөж буй өөртөө итгэлтэй санаснаа хэнээр ч заалгалгүй хийдэг цэвэрхэн царайлаг нуруулаг хөөрхөн ээж нь энэ мөн гэж үү гэж эргэлзэн гайхмаар харагдлаа. 3өнгөөр нь хаясан сагсайсан буурал үс, үрчлээ суун цэлхэрч бөлцийсөн зовхиных нь завсраар гялтайх өнчин нулимс,зовиуртайгаа тасалданг амьсгалах хамрынх нь угалз, үе үе өмөлзөх хөхөр даасан цэвэрхэн уруулыг нь цочирдонгуй харахдаа, 3 жил гаруйхны өмнө аавтай нь сугадалцаад жаргалтай нь аргагүй алхахад нь, бараг зөрсөн бүхэн шохойрхонгуй эргэж хардаг байсан, үнэтэй брендийн сүрчиг ханхлуулж чамин хийцтэй ганган хувцас өмссөн нь ихэд донжтой зохисон харагддаг асан тэр инээд алдсан хөөрхөн цагаан бүсгүй энэ мөн гэхэд итгэх аргагүй болсон харагдана.

Ээж аавдаа эрхэлж нялхарч явсан дэндүүхэн жаргалтай гэгээтэй сайхан дурсамжууд ар араасаа урсахыг уярч нялхран “харж” суусан түүнд -Ээжийгээ хайрлаж яваарай миний хүү ээж нь буруугүй шүү гэсэн аавынх нь хамгийн сүүлийн үг бодогдоход гэнэт зүрх нь шимшрэн -Би энэ хүнийг хайрлаж халамжилж явах ёстой атал ганц өдөр амар байлгасан билүү гэж бодоход -Тэр сайхан бүсгүйг ийм болгосон хүн чи л шүүдээ гэж хэн нэгэн хаа нэгтэйгээс хашхирах шиг болоход өөрөөс нь болж сэтгэлийн гүн цочролд орсоноос 3 сар шахуу эмнэлэгийн ор сахиж буй энэ эмэгтэйд ямар их зовлон учруулсанаа гэнэт ухааран хөөрхий ээжийгээ өрөвдөхдөө өөрийн эрхгүй мэлтэлзэж ирсэн нулимсаа бушуухан шударч -Эжий минь миний сайхан эжий хэмээн зөөлөн дуудаад үсийг нь энхрийлэн илтэл Туяа давхийн цочиж хашгирахаар амаа том ангайснаа Эрхэмээгийн өрөвдөж хайрласан уярал ухаарлын бүлээн дулаан харцыг олж хараад таг хөшчихөв… Эм тан эмнэлэг сувилал,эмч домч, лам хар, илээч бариач аль сайн гэсэн бүхнээр яваад хүчрээгүй өвчнийг хүүгийнх нь ганц л харц эдгээж чадах юм гэж хэн ч бодох билээ дээ… Хэдэн жил тэр хоёрын хооронд боссон хүйтэн цэвдэг хана хэрэм, эх үрийн хооронд хэзээч салахын аргагүй амин хүйгээр мөнхөд холбоотой оршин байдаг нандин хайрын халуун дулаан энергийг тэсч чадалгүй нуран унаснаас хойш тэдний амьдрал эргээд гэрэл гэгээ аз жаргалаар аажимхан дүүрэхийг хараад тэнгэрт нэгэн хүн санаа амарсаныг хэн ч мэдэлгүй өнгөрсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!