“ЭХНЭЭР ЧИ САЙХАН МЭДЭЭРЭЙ, ЭР ХҮН УУРЛАВАЛ ХЭЦҮҮ ШҮҮ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭХНЭЭР ЧИ САЙХАН МЭДЭЭРЭЙ, ЭР ХҮН УУРЛАВАЛ ХЭЦҮҮ ШҮҮ” ӨГҮҮЛЛЭГ

Ц.БАЙДЫ

Урдын цагт малаа өсгөж, “улсын сайн малчин” цол тэмдгээр шагнуулж, цул мөнгөөр цутгаж хийсэн таван хошуу малын дvрс бvхий мөнгөн цом гардан авч байсан настан буурлуудаа нэг удаа улсынхаа нийслэлд урин залж авчирлаа. Эхлээд тэднийгээ эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаж, аяны тоосноос нь салгаж усанд оруулахаар болжээ. Гэтэл эмэгтэйчvvдийн өрөөнд бөөн орилоон чарлаан болоод явчихваа. Сайн малчдыг удирдаж явсан өлөн дэрс шиг турьгvй цагаан охин юу болж байгааг зохицуулахаар тийшээ гvйгээд орлоо. Нийтийн усанд ордог өрөөний нэг талд хэсэг нvцгэн авгайчууд бөөгнөн “Энэ юун өвгөн ороод ирчихвээ. Яана аа, ийнэ ээ” гээд л шаагилдацгаана. Нөгөө талд нь хаалга хавьцаа янхир том биетэй авгай зогсоод -Би эр хvн биш эм хvн байна. Худлаа гэвэл vvнийг хар гээд хоёр том хөхөө савчуулан vзvvлэх ажээ. Тvvнийг зэрвэсхэн харсан хvн vнэхээр өвгөн гэж бодохоос аргагvй. Урт буурал халимагаа хойш нь самнаж, vрчлээт том нvvр, монхор хамар, сэрвээ нь vл ялиг бөгтөрдүү, өндөр нуруу нь хvртэл эгээ л эр хvн шиг харагдана.

Энэ аварга биет авгайг Дэмбэрэлдогоо гэнэ. Нутаг орондоо алдартай малч удмын хvн. Тэр залуудаа: Мэрийж ажиллаж байгаад Малаа мянгад хvргээд Маршалдаа vнэлэгдээд Малчны хуралд очно доо гэж дуулаад морин дэл дээр дарцаглаж явсан билээ. Тэгээд удалгvй vнэхээр Дэмбэрэлдогоо хvvхний ажил vйлс зvй ёсоор vнэлэгдэж “улсын сайң малчин” болсон тvvхтэй. Дэмбэрэлдогоо өвөл аян жин тээнэ. Адуу оторлож уулын дангинасан жаварт хээр хононо. Морь уургалж, эмгэг сургана. Өтгөн хар гэзгээ ганцхан сvлжиж ар нуруу руугаа унжуулж явна. Монхор хамар наран дугараг нvvрэнд нь зохицсон гэж жигтэйхэн байваа. Ихэнхдээ тэр гэрийн хийморт завилж, хол ойрын харцуулын дундаас очиж очиж хамгийн доожоо муутай Шуушаа гэдэг залуутай Дэмбэрэлдогоо хайр сэтгэлтэй болж, ханат гэрээ шийрлэн, гал голомтоо асаадаг байгаа. Шуушаа авьяас чадал, ажил төрлөөрөө Дэмбэрэлдогоогийн хаана нь ч хvрэхгvй юм чинь. Тэр гэр зуураа эргэлдэж, аяга таваг угааж, ааруул хурууд тавьж Дэмбэрэлдогоогийн гаргаад өгсөн хvvхдийг нь бөөцийлж хуурайлж өсгөж өндийлгөнө. Галын ам хавиар бөртөлзөж, өрөөсөө эм хvн юу хийх ёстой бvгдийг л хийнэ. Манай дvv гурван нас хvрэхтэй vгvйтэй нялх байлаа. Айлд нэг тэмээтэй хvн ирэх шиг боллоо.

Айлд ямар хvн ирснийг мэдээд ир гэж би дvvгээ явуулав. Төдхөн явуулсан дvv маань ч ороод ирлээ. Тэгээд тэр “баруун айлд нэг өвгөн чавганц ирсэн байна. Хэн гэдгийг нь асууж чадсангvй гэдэг байгаа. Шавилхан жижиг биетэй, бас тэгээд ямаан сахалтай, тэгсэн хэрнээ жон жон гэсэн нарийхан дуугараад яриад байгаа хvнийг чинь өвгөн юм уу, чавганц юм уу гэдэг дээр нялх хvvхэд будилжээ. Айлд Шуушаа ирсэн байваа. Шуушааг vнэхээр нарийхан дуутай гэж хэлбэл хэлэхээр шvv. Хонины унгас саваадаад нэлээд хэдэн хvvхнvvд шаагилдацгааж байж гэнэ. Гэтэл тэдний дунд адтай нарийхан дуугаар хөхрөх нэг хvvхэн байна гэсэн чинь тэр нь Шуушаа байсан гэдэг. Шуушаа vе vе тогоо нэрнэ. Тvvний нэрсэн аpxи хаа очиж дориун чанга гэлцэнэ. Эр хvн л юм болсон хойно Шуушаа нэрмэлээсээ ууж согтоно. Тэр ч бvv хэл агсан тавьж эхлэнэ. Дэмбэрэлдогоо тэгж байхад нь барагтай бол дуугарахгvй. Шуушаа дэндvv гаарч аяга таваг хагалаад эхэлбэл Дэмбэрэлдогоо хар цагаан vггvй тvvнийг шvvрч аваад орныхоо шигмэнд толгойг нь доош нь харуулаад шургуулж орхино. Шуушаа нэг уухаараа айл хэсч нойлтоно. Бас хvнтэй vг сөргөөцөлдөнө. Нэг удаа Шуушаа айлын аpxийг нь уучихсан мөртлөө амар заяа vзvvлэхгvй агсан тавиад байжээ. Айлынхан аргаа бараад авгайг нь дуудуулжээ.

Дэмбэрэлдогоо хvрч ирж нөхрөө сугандаа хавчуулаад гарч явжээ. Зам зуур морины наймаа хэлэлцсэн хvнтэйгээ тааралдаж баахан яриа өрнvvлжээ. Тэр хооронд суганд нь хавчуулаастай Шуушаа яаж ч чадахгvй хөлөө тийчэгнvvлж “эхнээр чи сайхан мэдээрэй эр хvн уурлавал хэцvv шvv” гэж занаж байжээ. Манай саахалт Бажаагийнх гvvгээ барьж vрс гаргах ёслол хийнэ гэлээ. Хавь ойрын айлуудаас нэлээд хvмvvс цуглаж адуутай ноцолдов. Дэмбэрэлдогоо ихэнх унагыг нь уургалан барьж ногтолж өглөө. Тэр хэдийгээр голдуу эрчvvдтэй энэ тэрийг ярилцан суух дуртай боловч гэдэс арилгангаа ямар нэг нухацтай юм яриад байгаа хvvхнvvдийн дэргэд очиж суулаа. Дэмбэрэлдогоо бvсэн дэх хэт хутгаа буулган, тvрийнээсээ урт цагаан соруултай гаанс гарган тамхи нэрж эм хvн л юм болсон хойно хэрэгт дурлан яриаг сонслоо. Хvvхнvvд энэ нутагт шинээр нvvж ирсэн хангайн хар Дарь гэдэг эрийн тухай хуучилцгаана. Тэр хvн их өндөр нуруутай, өтгөн баргил дуутай сайхан эр гэнэ. -За, та нарт л гэж хэлэхэд тэр сайхан эрийн чинь нөгөөдөх нь аймшигтай том гэнэ ээ. -Хvvе ээ, тийм vv ямар аймаар юм бэ гэх зэргээр бие биенээ нудралцахад нь тvvнийг сонсож суусан Дэмбэрэлдогоо илт эгдvvцэж, арван зургаан угалзтай монгол гутлынхаа хоншоор дээр тамхиныхаа vнсийг тогшиж унагаад -За юун маягтай яатуунууд вэ. Хvнээс айгаад байхдаа яадаг юм бэ. Гайгvй л юм байх чинь билээ гэж хэлээд сэвхийн босож гэрийн сvvдэрт тойрч суусан эрчvvдийн зvг алхаж оджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!