“ЭХНЭР ОЙРТУУЛДАГГҮЙ ЭЭ, ТЭГЭХЭЭР НЬ НИЛЭЭН ДҮҮ НЭГ ХVVХЭНТЭЙ ТАНИЛЦААД…” – БОЛСОН ЯВДАЛ

“ЭХНЭР ОЙРТУУЛДАГГҮЙ ЭЭ, ТЭГЭХЭЭР НЬ НИЛЭЭН ДҮҮ НЭГ ХVVХЭНТЭЙ ТАНИЛЦААД…” – БОЛСОН ЯВДАЛ

Сайн байна уу. Би 30 настай, эхнэр хүү охинтойгоо дөрвүүлээ амьдардаг байдаг л эр хүн. Байртай машинтай, ажилтай албан тушаалтай, олон жил нөхөрлөсөн сайн найз нөхөд, хобби нэгтэй хамт олон гээд бүгд надад бий.

Гэхдээ жаргал даахгүйн зовлон гэж байдаг бололтой. Хоёр жилийн өмнө охиноо цэцэрлэгт өгч эхэлснээс хойш эхнэр ажил хийдэг болов.

Гэртээ удаан суусан хүн гадуур явж, найз нөхөд хамт олонтойгоо уулзаж, наргиж цэнгэг гэж бодоод их л чөлөөтэй явуулдаг байв. Долоо хоногтоо хоёроос гурван удаа гадуур гарч оройтдог болов.

Өдөр болгон ажил нь оройтож тардаг болов. Танихгүй дугаарууд ч залгадаг болов. Энэ хугацаанд би гэдэг хүн ганц бие аав шиг л амьдраад байлаа.

Хоёр хүүхдээ өглөө цэцэрлэг сургуульд нь зөөнө, орой хоёуланг нь аваад гэртээ ирээд хоолоо хийнэ, хүүхдүүд өмсөх цэвэрхэн хувцасгүй бол хувцсаа угаагаад, гэр орноо эмхэлж цэгцлээд ер нь л яг ганц бие аав шиг амьдраад байлаа.

Гол асуудал нь гэрийн эзэгтэй хүний анхаарал халамж байхгүй болчихоор гэр орон ундуй сундуй, хүүхдийн хичээл даалгавар орхигдоод л гэрийн уур амьсгал нэг л биш.

Бас нэг том асуудал нь эхнэр ажлаасаа тарж ирээд нэг балай цуврал кино үзээд дараа нь шууд унтдаг. Ядарч байна гээд ойртуулдаггүй, тоодоггүй нэлээд удлаа.

Энэ хэсгийг нуршилгүй үлдээе. Угаасаа ойлгож байгаа биз. Иймэрхүү байдал бараг хагас жил үргэлжлэв. Энэ үеэс л асуудал үүсээд хоорондоо сайн ярилцаад, эхнэр хичээгээд өөрчлөгдөнө гэж амлалт өглөө.

Би ч эхнэрийгээ cүрдүүлсэн. “Би хувцас хунар угаахгүй, гэр орноо цэвэрлэхгүй. Чи гадуур найз нөхөдтэйгөө гарвал, гэртээ оройтож ирвэл би ч бас гэртээ apxи пиво ууна” гэлээ.

За тэгээд гэртээ ганцаархнаа, өдөр болгон шахуу пиво ууна гэдэг бол шууд apxины хамааралтай болгох юм билээ.

За ингээд эхнэрээ харуулдан хүлээдэг, хурган гүзээтэй, пивочин нөхөр болов. Жин нэлээд нэмлээ, царай алдлаа. Нойр муутай болсон. Хоорондоо дандаа маргалддаг.

Нэг л өдөр “надад ер нь эхнэрийн хэрэг байна уу. Энэ хүн надтай хамт байсан байгаагүй би зүгээр амьдраад, бүх юмаа өөрөө болгоод байна” гэх бодол толгойд орж ирэв.

Өр шир зээлээ, өрхийнхөө эдийн засгийг би бүгдийг нь даадаг, үр хүүхдээ би зөөгөөд авчихдаг, хоолоо хийчихдэг, хувцсаа угаачихдаг, гэр орноо цэвэрлэчихдэг.

Ганц л өөрөө аргалж чадахгүй асуудал нь + 18 асуудал л байлаа. Хүнтэй ойртохгүй удахаар сүүлдээ бэлгийн хөрөлттэй болчихдог юм билээ.

Шaлдaн нvцгэн зураг харсан ч шал тоохгүй тийм сонин болчихоор чинь эр хүн бас гутардаг л юм билээ. Нэг ийм байдлаар нэг жил үргэлжлэв.

Яг энэ үед өөрөөсөө нэлээд дүү нэг эмэгтэйтэй яаж ч яваад юм, сонин тохиолдлоор танилцаад чат бичдэг, уулздаг болов. Тэр нь ч надад таалагдаж байна. Амьдрал хуучин шигээ аятайхан өрнөөд эхэллээ.

Гэртээ хариад инээж мишээсэн царайтай, хоол ундаа хийгээд хоёр хүүхэдттэйгээ тоглоод, кино үзээд, пивo ч уухаа болиод, фитнест явж жин хасаад, зүс царайндаа анхаараад би гэдэг хүн аз жаргалтай болж байгаа нь өөрт илт анзаарагдсан.

Гэртээ хариад эхнэрийг хүлээхээ болив. Эхнэрийг хардахаа ч болив. Эхнэрийг хүсэхээ ч болив. Ер нь эхнэр надад огт хамаагүй болов. Харин шинэ танилцсан эмэгтэйтэйгээ улам л их хамт байхыг хүссээр л байна.

Ийм байдлаар хагас жил болов. Миний уулзаж байгаа эмэгтэй яг толинд туссан би. Яг л бүх зүйл дээр надтай нийцдэг. Харин эхнэртэйгээ анх танилцсан цагаас хойш л би дандаа буулт хийж, би дандаа гуйж,

Би л дандаа бүх асуудлыг зохицуулж, санал нийлэхгүй адилхан биш олон зүйл дээр би түүний хэвэнд орж өөрийгөө тааруулдаг байлаа. Дандаа л эхнэрийн хүссэнээр л амьдарч байсан. Саяхан хоёулаа салъя гээд эхнэрт хэллээ.

Харин эхнэр надаас салахгүй, яг миний хүсдэг шиг эхнэр болно гэсэн. Одоо эхнэр гэртээ эрт ирж, хоол хийж аягалж өгөөд, гэр орноо цэмцийтэл нь цэвэрлээд, айлын эзэгтэй шиг аашлаад, орой хүн унтуулахгүй оролдоод, надаас салахгүй гээд байгаа.

Харин миний сэтгэл нойр хүрэхгүй шөнөжин юм боддог байсан тэр үедээ л аль хэдийн хөрчихсөн бололтой. Гэхдээ л хэдий хайр сэтгэл байхгүй ч хамтдаа арван хоёр жил амьдарч, хоёр хүүхдийг минь гаргаж өгсөн эмэгтэй уйлж унжаад, салахгүй гэж байгааг хараад өрөвдөөд байх юм.

Бас хоёр хүүхдээ бодохоор салмааргүй байх юм. Харин өөрийгөө бас нөгөө эмэгтэйгээ бодохоор би эхнэрээсээ салмаар байна.

Саллаа гэхэд би хоёр хүүхэдтэйгээ байнга уулзаж хамт байж, юугаар ч дутаахгүй байхдаа итгэлтэй байгаа. Жич: Өнгөрсөн хугацаанд би өмнө нь эхнэрийгээ араар нь тавьж, баригдаж, хэрүүл болж байсан удаа нэг ч байхгүй.

Яахав миний ажил ч гэсэн цаг наргүй, хөдөө гадаа явах үе олон байдаг ч би эхнэрийг хайр халамжаар дутааж байсан удаагүй гэж өөртөө итгэлтэй байдаг. Хүмүүс коммент бичиж, буруутгаж, харааж зүхээд ч хамаагүй сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!