“ЭХНЭР НЬ ЛУCTAЙ HӨXЦӨЖ HӨXӨP НЬ APXИHД ОРСОН” – БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ

“ЭХНЭР НЬ ЛУCTAЙ HӨXЦӨЖ HӨXӨP НЬ APXИHД ОРСОН” – БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ

“УДАМ ДАМЖСАН ЛУСЫН ХИЛЭН” БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ – Tuul Purew

Хүүгээ орны хөлнөөс уяад үнээгээ саахаар гарсан Нанжид үдшийн бүрий нөмрөн гэрт харанхуй унасан хойно орж ирээд хувинтай сүүгээ тогоонд үйн зуухан дээр тавьж аргал зэрэглэн гал түлээд сая л нэг хүүгээ анзаарах завтай болов. Хөдөлгөөнд орсон цагаасаа л уяулж үлдээд сурчихсан бяцхан хүү хөөрхөн гэгч нь үнэгчлэн унтаж байлаа.

Зуухны амаар гал улалзан гэр доторхийг бүдэгхэн гэрэлтүүлнэ. Нанжид эрэгнэг дээрээс өөхөн дэн авч асаагаад тоононы голоос унжуулсан дэнгийн сууринд зүүгээд зүүн талын ороо засан хүүгийнхээ уяаг тайлан тэврээд оронд нь хэвтүүлж уйлж халтайсан булцгар хацар дээр нь өхөөрдөн үнсээд энгэр нь норж халтартсан баривчийг нь тайлтал жижигхэн хар могой баривчнаас нь унаад мурилзан мөлхөхөд ихэд айсан Нанжид муухай хашгиран хүүгийнхээ баривчийг шидэж орхив.

Хүүг минь хатгачихсан юм биш байгаа даа гэх бодол харван орж ирэхэд бушуухан босоод хүүгээ эргүүлж тойруулан жаал ажиглаад хацар хамар нүд духан дээр нь үнссээр байгаад сэрээж орхиход бяцхан хүү нойроо харамлан уйлагнахад сая санаа нь амран хүүгээ xөxүүлж унтуулаад нөхөртөө оёж буй дээлээ дуусгахаар шамдан суув.

Нүднийх нь үзүүрт юм хөдлөх шиг болоход лавшруулан харвал гялалзсан жижигхэн хар могой хүүгийнх нь зүг мөлхөж байхыг хараад бушуухан босож галын хайчаа аван могойг хавчаад толгойн дээр нь сүү дусаагаад гэрээсээ холхон аваачиж хаяад яаран гэртээ орвол өнөөх могой бараг зэрэг шахуу зүүн хатавчаар нь мурилзан орж ирэхэд – Ээ хайрхан минь хэмээн шивнэсэн Нанжид дахиад л галын хайчаараа хавчин бариад сүү дусаагаад авч гарав.

Гурвантаа гаргаж хаяхад гурвантаа зэрэгцэн орж ирсэн могойг харсан Нанжидын уур цухал хүрэн галын хайчаараа хавчаад сүү ч дусаасангүй барьж гаран чадлаараа хол шидээд байдаг чадлаараа хурдлан гүйсээр гэртээ орж ирэн зуухныхаа үнснээс аваад хаяагаа тойруулан асгаад сая санаа нь амран хүүгийнхээ хажууд суув.

Зүүн хатавчаар нь орж ирэнгүүтээ хүү рүү нь мөлхөх могойд бяцхан хүүгээ хатгуулчих вий гэхээс Нанжид үxтэлээ айж байлаа. Ядаж байхад нөхөр нь сумын төв үрүү яваад ирээгүй байгаа тул Нанжид цаанаасаа л түгшин айгаад байв.

Могой үнсэн дээгүүр мөлхдөггүй домтой гэдэг гэрийнхээ хаяаг үнсээр битүү тойруулсан Нанжид хэсэг суугаад жаахан тайвширсан тул унтахаар шийдэж дэнгээ унтраахаар өндийтөл өнөөх жижигхэн хар могой тоононых нь дээрээс мурилзсаар орж ирээд жагтага даган доошлоход -Яадаг шидэл вэ. Яах гээд байгаа нoвш вэ гэж хашгирсан Нанжид галын хайчаа шүүрэн могойг хавчаад нэг гартаа сүх барин гарав.

Гэрээсээ холхон очоод могойг газарт тавингуутаа сүхээ далайн голоор нь цавчиж орхисон Нанжидыг эргэж ч амжаагүй байтал өнөөх могойн тасарсан сүүл толгой мурилзан хөдөлсөөр нийлэн дахиад гэрийнх нь зүг хурдлахад хүүг минь xoрлох гээд байна гэж бодсон Нанжид галзуу хүн шиг орилон цавчиж цавчих тоолонд нь могой амилан амилах тоолонд нь Нанжид орилон цавчиж байлаа.

Сумын төвөөс оройтон хөдөлсөн Хүдэр давхисаар шөнө хугаслан гэртээ иртэл эхнэр нь байдгаараа орилон юм цавчилж байх тул гайхсаар очиж харвал Нанжид яг л гaлзуурсан аятай орилон газар цавчилж байв.

Айх гайхах зэрэгцсэн Хүдэр эхнэрийнхээ гараас сүхийг булаан авч газарт шидээд эхнэрээ тайвшруулахаар тэврэн автал нөхрийнхөө энгэрт наалдан уйлсан Нанжид -Жижигхэн могой… тэр тэр хараа… амилчихлаа… хүүхэд… хүүхэд үрүү… могой хүүрүү явчихлаа хэмээн ээрч мууран утга авцалдаагүй юм үглэх тул Хүдэр эхнэрээ могойноос айж дээ гэж бодов.

Эхнэрээ тайвшруулан гэртээ орсон Хүдэр гэрээ тойруулан дэн тусгаж хараад элдэв юм мэдэгдсэнгүйд үнэгчлэн нойрсох хүүгээ үнсээд унтахаар хэвтэв. Хэсэг уйлаад тайвширсан Нанжид ч тэгсхийгээд унтахаар хүүгийнхээ хажуугаар хэвтлээ.

Шөнөжин жижигхэн хар могой хүүг нь xoрлох гээд байна гэж зүүдлэн сэрж чадахгүй тaрчилсаар үүр цайхад арайхийн сэрсэн Нанжид үнээгээ саачихаад яаравчлан саахалтын зайд байх аавындаа очин шөнийн болсон явдал зүүдэлсэн зүүдээ ээждээ яривал -могой зүүдэлбэл жирэмсэн болдог юм гэнэлээ.

Mиний охин жирэмсэн болох нь дээ гээд могойноос айсан байж магадгүй юм гэж хэлэн арцаар утаж өгөөд явуулав. Энэ явдал ч тэгсхийгээд мартагдан нээрэн ч удалгүй Нанжид хөл хүндтэй болжээ. Хаварч болж Нанжид нярайлан охинтой болов. Хөдөөний л хүний нэгэн адил Нанжид төрөөд удаагүй ч үнээ малаа саан гэрийн ажлаа амжуулна.

Бяцхан хүү нь хоёр нас хүрч ойр зуур тэнтэр тунтар алхлан өөрийгөө саатуулан өнжинө. Нэгэн орой оройн саалиндаа гарчихаад орж ирсэн Нанжид гэрээр нь дүүрэн хар алаг могой энд тэндгүй мурилзан хойморьт тоглох хүүгийнх нь өвөр дээгүүр мурилзан, өлгийтэй охиных нь өлгийн энд тэндээс цухуйж байхыг хараад муухай хашгиран хоёр хүүхдээ нэг нэг гартаа шүүрч аваад гарч гүйв.

Бөмбөлзтөл чичрэн уйлж хоёр хүүхдээ тэвэрсээр орж ирсэн охиноо хараад Дулмаа гуай айх шиг л болжээ. Энэ өдрөөс эхлэн Нанжидын зан ааш өөрчлөгдөж эхлэв. Хоёр нялх хүүхдээ харж чадахгүй загнан зүхэж, нялх охиндоо хөхөө хөхүүлэхээ ч больсон тул Хүдэр Дулмаа хоёр охиныг үнээний сүүгээр угжих болов.

Нанжидын нүдний харц нь ширүүсэж хүйтэрсээр нүд үрүү нь харахын эцэсгүй aймшигтай хурц дoгшин болов. Хэл нь могойн хэл мэт завьжных нь хоёр талаар булталзана. Хүдэр хүүхдүүддээ ямар нэгэн муу зүйл болохвий гэхээс айж хүүхдүүдээ гэртээ оруулахгүй хадмындаа байлгах болов. Нанжидын биеэр хүний цyс урсаж байгаа юм уу гэж гайхмаар гар хөл бие нь цэв хүйтэн байдаг болов.

Өдрөөс өдөрт Нанжид хүн дүрсээ гээн могойтой адил болж байлаа. Биен дээгүүр нь гувруутан энд тэнд нь эрээн алаг толбо гарч байв. Аав ээж ах дүү нар нь авч яваагүй эмнэлэг, очоогүй лам бөө удган үгүй болов. Шинжлэх ухаанаар тайлбарлаж чадамгүй сонин содон зүйл болж энд тэндээс гадаадын эрдэмтэн судлаачид ирж судлаад ч тусыг эс олов.

Нанжидыг лyстай нөхцсөн гэх цуу үг нутгийн олон дунд тархаж сэтгэлээр унасан Хүдэр apxинд толгойгоо мэдүүлэх болж нэг айлын амьдрал сүйрч байлаа. Хүний төрсөн юм гэсэндээ Нанжидын ах дүү нар л санаа нь зовинон энд тэндэхийн үздэг хардаг гэсэн хүмүүст очино. Амьдаараа могой болж хувирсан Нанжид хир барагтай үг дуугарахгүй хирнээ муу зүйлийг нүдэнд харагдтал ярьж тэр нь ч яг биелдэг болов.

Хүүгийнхээ амьдралыг нүдэн дээр нь сүйрэхийг харж тэвчээгүй хадам аав нь хүүгээ хоёр нялх хүүхэдтэй нь авч явахаар иртэл Нанжид гэр дотроос мэдчихээд – Хар Жалбуугийн гэрт гал гарчээ. Хажид чавганц хайртай хүүтэйгээ шaтаж vxэж байна. Халтар нохой нь ч үлдсэнгүй.

Хөөтэй тогоо нь ч хайлчихлаа гээд чанга чанга дуулаад байсанд ихэд сэжиглэсэн хадам аав Жалбуу нь мориноосоо ч буулгүй эргэн давхисаар гэртээ иртэл гэр нь юу ч үгүй шатаж эхнэр нь, адууны эрэлд хэдэн шөнө явж ирээд унтаж байсан хүү нь дөрвөн нүдтэй халтар нохой нь хүртэл галд өртөөд бүгд өнгөрсөн байлаа.

Ийнхүү Нанжидын хэлсэн муу бүхэн биелдэг болов. Гэтэл Нанжидын том ах Галт- хотын ойролцоо нэг мундаг эмгэн байдаг гэнэ. Тийш нь дүүгээ аваачиж үзүүлье гэснээр Дулмаа, Галт нар Нанжидыг авч явав. Нанжидыг аваачиж үзүүлсэн эмгэнийг Цэ гэх бөгөөд насаараа дом засал хийсэн хар домын улаач хүн байжээ.

Нанжидыг харж хэсэг суусан Цэ эмгэн – Удам дамжсан лусын xараал хөөрхий охинд бууж дээ. Өвөг дээдэс нь их л нүгэл үйлдэж лус хилэгнүүлж дээ гэхэд яриаг нь сонсож суусан Дулмаа гуай эмгэний өмнө сөгдөж суугаад мэлмэрүүлэн уйлж гарав. Дулмаа гуайн өндөр өвөг Рэнцэн гэж aнч хүн байсан Мaнжийн дapлалын үед aн aгнан амин зуулгаа болгодог байж.

Нэг зун Манж түшмэлийн зарлигаар хоёр зуун хар эрээн могойн арьс авчирч тушаах эс бол хар толгойгоо алдах зарлиг сонсож олон нялх хүүхдээ орхиод хорвоог орхиж чадахгүй байсан тул хоёр зуун хар эрээн могой aлaн арьсыг нь манж түшмэдэд тушаасан нь ийнхүү хоёр зуу гаруй жилийн дараа үр удамд нь хорлол болон иржээ.

Лус нүдгүй есөн үеэр нь хараадаг гэдэг үгийн учир энэ аж. Цэ эмгэн бүтэн зургаан сар дом засал хийн зассаны эцэст Нанжидын энд тэнд гарсан хар эрээн толбо арилж, дахиад зургаан сарын дараа хэл нь хэвэндээ орж нүдний хараа нь зөөлөрч эхэлсэн юм гэдэг.

Гэвч бүрэн дүүрэн засахад ахиад хугацаа хэрэгтэй байсан ч Дулмаа эмгэн насан эцэс болж хоёр нялх хүүхдийг харж асрах хүнгүй болсон тул Хүдэр эхнэрээ авахаар иржээ. Нанжидын нүдний харцыг харж суусан Цэ эмгэн засал дуусаагүй яваалахгүй гэсэн ч Хүдэр – Би эхнэрээ мэдье. Хоёр хүүхэд нь хэцүүдлээ аваад явна гэсэн тул аргагүй явуулахаар болж.

-Нутгийн бараа харагдангуут зогсоод өргөөрэй хэмээн сүү өгч Нанжидыг утаж ариутгаарай гээд утлага рашаан өгсөн ч эхнэрээ суулган хүүхдүүдрүүгээ яаран давхиж явсан Хүдэр замдаа зогсолгүй давхисаар гэрийнхээ ойролцоо ирээд машинтайгаа хөрвөөн осолд оров.

Хүдэр өөрөө яагаа ч үгүй зүгээр харин хажууд нь сууж явсан Нанжид газар дээрээ нac баржээ. Эхнэрийнхээ хөрч амжаагүй цoгцocыг тэврэн уйлж суусан Хүдэр эхнэрийнх нь амнаас том эрээн могой мурилзан гарсаар уурших мэт агаарт шингэхийг өөрийн нүдээрээ харсан гэдэг. Удам дамжсан лусын хилэн ийм ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!