MngNews

“ЭХНЭР МИНЬ НАМАЙГ ХЭВТРИЙН ХҮН БОЛЛОО ГЭСЭН ШИГ ХӨДӨӨНИЙ ЗАЛУУ ДАГААД ЯВСАН ДАА” БОЛСОН ЯВДАЛ

“ЭХНЭР МИНЬ НАМАЙГ ХЭВТРИЙН ХҮН БОЛЛОО ГЭСЭН ШИГ ХӨДӨӨНИЙ ЗАЛУУ ДАГААД ЯВСАН ДАА” БОЛСОН ЯВДАЛ

Аз Жаргалтай Шувуухай

Амьдралд муугаасаа илүү сайн нь олон гэдэг үгээр энэ бичвэрээ эхлье даа. Нэг их тийм гоё сайхан зүйл бишээ, гэхдээ нэгийг бодогдуулсан л зүйлийг сая суусан таксиныхаа жолооч ахаас сонслоо.

19-р хорооллоос офицеруудын ордон орох гээд таксинд сууваа, хангалттай мөнгө байхгүй байсан болохоор жолооч ахад ойрхон автобусны буудал хүргээд өгчихөө ахаа гэсэн яг хаашаа хүрэх юм гэхээр нь офицер орноо, дүүд нь хангалттай мөнгө алга тэд л байна арай хүрэхгүй байх гэсэн.

Зүгээрээ, ах нь байгаа мөнгөнд чинь л хүргээд өгье дөө, бага иддэг машинтай л гэж байна. Би ч баярлаад тэгвэл барялана шүү ахаа, таных ямар машин бэ сая суухдаа анзаарсангүй л гэсэн Vitz гэдэг машин байгаа юмаа л гэж байна.

Тэгээд өө гоё машин байна эмэгтэй хүн барихад амар тэ энээ тэрээ гээд ойр зуурын юм ярьж байсан чинь тийм тийм гэж байснаа, -Ах нь олон жил замын үүдээс цемент зөөсөн том том машин зөндөө л унаж байлаа.

Тэгж яваад саяхан оcолд ороод гэмтэлийн эмнэлэгт хэвтэрт хэвтсэн юм. Харин эхнэр маань эхний өдөр сахиад дараагийн өдөр нь гэртээ хариад хүүхдүүдээ эргэчхээд ирье гээд явсан.

Тэгсэн намайг тэр чигтээ ингээд хэвтэрийн хүн болчихлоо гэж бодсон уу яасан гэрт байсан бүх зүйлийг аваад хүүхдүүдийг минь хүртэл аваад ахыг нь хаяад явчихсан.

Ах нь хөдөө хотод байдаг бүх л ар гэрийнхэнрүүгээ залгаж байж тэднийгээ дуудаж хэдэн ах дүү хамаатан саднуудыхаа л ачаар овоо нэг юм босож ирлээ.

Удаагүй ээ, хоёр долоо хоногын өмнө л суга таягаа хаяад одоо овоо машин барихтайгаа болоод явж байна. Том осолд ороод гурван сар хэвтэрт байсан хүн гэхэд ах нь их азтай ингээд босоод ирдэг гээд их л баяртай ярьлаа.

Би ч та амьдрах ёстой буянтай хүн юм байнаа л гэсэн. Хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа юм нь ахын хэлсэн хамгийн их гомдож байгаа юм нь “Ахыг нь ингээд хөл дээрээ бостол түшиж тулж байгаад явчихгүй дээ.

Ядаж суга таягтайгаа явдаг болох үед маань орхиод явсан бол гэж эхнэрийгээ боддог юм, бид хоёр арван найман жил ханилсан гурван сайхан хүүхэдтэй.

Даанч энэ хэвтэрт орлоо гэсэн шиг хөдөөний хүн дагаад явсан байсан. Саяхан эхнэрээс маань дуудлага ирэхээр нь буцаад ирье гэх гэж байгаа юм болов уу гээд баярласандаа авлаа.

Тэгсэн бие хаа гайгүй юу ч гэж асуулгүй мэндийн зөрүүгүй “хүүхдүүдээсээ гэр орноо харамлахгүй юм байгаа биздээ” гэж асууж байна лээ. Би ч “үгүй ээ харамлахгүй, та хэд маань хэрэгтэй бол ав л гэсэн”.

Ах нь хэдэн хүүхдүүдээсээ юугаа ч харамлахгүй ээ, тэдэндээ гомдохгүй, эхнэртээ ч гомдохгүй. Буянаараа болог дээ. Надад нас байна, одоо ингээд хөл дээрээ босоод ирсэн юм чинь сайхан амьдарнаа гээд өөртөө итгэлтэйгээр яриагаа дуусгалаа.

Би ч ах минь дээ муугаасаа сайн нь илүү олон байдаг хорвоо шүү дээ, та илүү сайн ханьтай учирнаа гэж хэлээд машинаас нь буусан.

Дотроо бол эмэгтэй хүмүүс тэвчээр муутайдаа ингэдэг юм болов уу эсвэл ухаан муутайдаа ингэдэг юм болов уу л гэж бодож явлаа. Уг нь эмэгтэй хүнийг их тэвчээртэй л гэдэг ахын эхнэрийг 20 шахам жил ханилчхаад жаахан тэвчээр заачихгүйдээ л гэж өмнөөс нь их гомдлоо.

Би юу хэлэх гэсэн бэ гэхээр одоо хүний хань болох гэж байгаа охид минь тэвчээртэй, ханьдаа итгэх итгэл дүүрэн байгаарай л гэж хэлэх гэсэн юм аа.

Эр хүн долоо дордсон ч найм сэхдэг болохоор ахын эхнэр шиг алдаа гаргах хүн битгий байгаасай. Нуршуу болсонд уучлаарай. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!