“ЭХНЭРТЭЙ БАЙЖ ШҮЛЭНГЭТЭЖ ИЛҮҮ ХАРЖ БИЛҮҮ ДОЛООСОН ЗАЛУУС АЯГҮЙ МУУХАЙ…”

“ЭХНЭРТЭЙ БАЙЖ ШҮЛЭНГЭТЭЖ ИЛҮҮ ХАРЖ БИЛҮҮ ДОЛООСОН ЗАЛУУС АЯГҮЙ МУУХАЙ…”

Сайн байцгаана уу эрхэм уншигчдаа. Би энэ сайтыг орж үзэх дуртай. Энд хүмүүс яг бодит амьдралаа бичиж бас нууц амьдрал гээд хүнд хэлдэггүй бүхнээ бичдэг болохоор би залуучуудын сэтгэхүй сэтгэгдэл ер нь ямар талаар сонирхож үздэг юмаа.

Намайг У гэдэг, би одоо 29 настай. Би багаасаа л хагас өнчин өссөн. Арван жилээ онц төгсөж, их сургуульд урилгаар орж бас л онц төгсөөд нилээд томоохон газар ажиллаж байгаад гадаадад мастерт суралцахаар ирсэн. Одоо суралцаад л явж байна.

Надад тулгараад байгаа асуудал бол одоо яаж заяаны хань болох хүнээ олох вэ. Би одоо л их юм ойлгож байна. Эмэгтэй хүн хэдий их эрдэм мэдлэгтэй байгаад, хэр их дайчин шаргуу, үнэнч шударга байгаад, мөнгө олох чадвартай бас олдог байгаад ч эмэгтэй хүний ганц тулгуур түшиг нь эр хүн л байдаг юм байна гэж ойлголоо.

Өөрийгөө дүгнэхдээ хүнд муу санах дургүй амнаасаа ч хараал хэлэхээс айдаг юм. Уг нь бүх зүйл шударгаар үнэнч байх ёстой л гэж боддог нэгэн энгийн л бүсгүй.

Гэтэл үеийнхэн маань одоо ихэнх нь л сайхан хань ижил үр хүүхэдтэй болцгоогоод явж байна, гэтэл би байдаггүй ээ. Зарим найздаа цагаахан атаархдаг шүү яаж ийм сайхан түшиг тулгууртай буурь суурьтай хүнтэй таардаг байнаа гээд.

Харин би энд орь ганцаараа бурхан хувь төөргийг минь яаж зурсан гэж бодоостой л. Монголд байхдаа хоёр залуутай үерхэж байгаад салсан, гэхдээ цаанаасаа л суухгүй тохирохгүй хүмүүс бол амархан салчихдаг юм байна гэж ойлгосон.

Энд танилцахгүй ч биш танилцаж л байна хүмүүстэй. Гэхдээ л нэг, хоёр сарын болзоо уулзалт маягаар эсвэл зүгээр л хамтрагч хайж байгаа хүмүүс энд их байх юм. Зарим нэг монгол залуучууд танилцах гээд хүрээд ирнэ.

Араас тэгээд салж өгөхгүй их чаргууцалднаа. Тэгээд яасан ийсэн ямар залуу юм бол гээд судлаад үзтэл дандаа бүгдээрээ шахуу монголд гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй л хүн байдаг. Тэгэхээр нь шууд л за больё гэж бодоод тааралдахаас ч айгаад зугтдаг юм.

Би эр хүнд олон шалгуур тавих дүргүй ээ, ямар ч байж болно. Тэр хүнд сайн тал л муугаасаа илүү байвал болно гэж боддог юм. Надад баян чинээлэг хүн бол бүр ч хэрэггүй, өссөн орчин амьдралыг үзэх үзэл гээд санаа нийлэхгүй олон юм байж магадгүй гэж боддог.

Амьдралын ухаантай, ханьдаа халамжтай, хүүхдүүдийн сайн эцэг, сайхан гэр бүлийн тэргүүн байхад л болно доо. Тэрнээс би баян ядуу хөөрхөн муухай гэж хүнийг өнгөцөөр дүгнэх тун дургүй.

Гэтэл одоо нас минь гучруу дөхөөд байдаг, яагаад ч юм бүр заримдаа бурхан намайг мартчихсан юм байхдаа гэж бодох боллоо хэхэ. Заяаны хань зам дээр л гээд байдаг, миний тэр заяаны хань болох хүн маань хаана яваа юм болдоо.

Сүүлийн үед их ганцаардаж байна бас жаахан сэтгэл минь зовдог болжээ энэ талаар бодохоор. Заримдаа ч яах гэж ингэж сурч ажиллаад юуны төлөө вэ яваад байгаа юм гэж ч бодох юм.

Насаараа ингээд ганцаараа явах юм биш биздээ гэж айх айдас хүртэл надад бий болчихлоо. Бас нэг зүйлийг сануулж хэлэхэд эхнэр, хүүхэдтэй гэр бүлтэй бол залуу минь битгий илүү харж, билүү долоож явж байгаачээ.

За бүсгүйчүүдээ та нарыг урмын сайхан үг, эсвэл шүүмжлэл ч байсан хамаагүй надтай хуваалцаасай гэж хүсэж байна. Гэснээс та бүхэн хэдэн настайдаа ханьтайгаа сууж анхны хүүхдээ хэдтэйдээ төрүүлж байсан бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!