MngNews

“ЭХНЭРТЭЙГЭЭ МУУДАЛЦАХААРАА АЖЛЫHXАА XҮҮXHИЙД ОЧООД XOHOЧИХДОГ БАЙСАН” БОЛСОН ЯВДАЛ

“ЭХНЭРТЭЙГЭЭ МУУДАЛЦАХААРАА АЖЛЫHXАА XҮҮXHИЙД ОЧООД XOHOЧИХДОГ БАЙСАН” БОЛСОН ЯВДАЛ

Таксины жолооч ахын “Эр хүн нэг л хазгай гишгэчихвэл насан туршдаа харамсаж явдаг юм билээ” гэж санаа алдан байж хэлсэн энэ үгний цаана их л харуусал нуугдаж байсан нь илт байсан юм. Ах нь дөнгөж 19 настайдаа анх эхнэртэйгээ нэг гэрт орж байлаа.

Миний хань надад хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөөн. Яг би шүү, манай хоёр надтай их адилхан. Тухайн үед жижиг монгол гэртэй, тэгээд л гэрээ тохижуулах гэж бага сага юм хум цуглуулаад л тэрэндээ хоёулаа хөөрч баярлаад л мөн ч их жаргал байж дээ.

Мөнгө төгрөг гэх юм байхгүй, бүр хоолгүй хоосон хонох үе ч бишгүйдээ гардаг байсан. Гэхдээ хайр байхад өлсөх бол энүүхэнд шүү дээ. Одоо бодоход ахад нь тэр хором мөч бүр л үгээр хэлэхийн аргагүй аз жаргал байсан юм байна лээ.

Би ч 25 нас хүрлээ, охид минь нэг нь таван настай нөгөө нь гуравтай манайх гэдэг айл аль хэдийн айл шиг айл болчихсон байлаа. Эхнэр маань их ааштай намайг дээрэлхэх гэж бас үзнээ.

Жижигхээн биетэй юм өөдөөс ахыг нь атмаандаж өгнө шүү дээ. Эхэндээ ч ах нь эхнэрийнхээ бүх зүйлд нь хайр хүрдэг байсан бол сүүлдээ дургүй хүрээд залхаад ч байгаа ч юм шиг л аятай нэг л сонин болчихсон.

Цуг ажилладаг нэг хүүхэн миний араас эхнэр хүүхэдтэйг маань мэддэг хэрнээ л гүйгээд байдаг байсан. Сүүлдээ бүр би ч хүлээн зөвшөөрөөд нууц амрагууд болж явалдаж эхэлсэн.

Эр хүн л болсон хойно ийм зүйл байлгүй яахав гэж омогшиж явсан. Тэгээд өөр хүүхнүүдтэй явж хэд хэдэн удаа эхнэрийгээ хуураад баригдсан. Хань минь намайг маажиж зодоод, уйлаад л гомдоод тэгээд л уучилж байсан.

Хөөрхий дөө муу хань минь аргачгүй биздээ хайртайдаа л бас дээр нь хоёрын хоёр охиноо бодоод уучилдаг байсан биз. Эхнэртэйгээ муудалцахаараа ажлын газрын хүүхнийдээ очоод хончихдог байсансан.

Ажлын газрын хүүхэн гэрлүү хүртэл залгаад байдаг болчихсон. Эхнэр маань мэдсэн ч мэдээгүй юм шиг цэхэн цэхэн хараад л өнгөрдөг байсан. Нөгөө явдаг хүүхэн маань чи эхнэрээсээ салчих хоёулаа сууя гээд сонин юм яриад унахаар нь холбоогоо таслаад хэсэг удав…

Нэг өдөр гэртээ ортол эхнэр уйлчихсан хамаг юмаа баглаад боочихсон байж байна. Яав ийв гэсэн чинь нөгөө хүүхэн чинь эхнэртэй уулзаад хамаг юмаа хэлээд хаячихсан байдаг байгаа.

Заа ингээд эхнэр маань хоёр охиноо аваад намайг хаяад гэрээсээ явлаа. Жил гаруй араас нь уучлалт гуйж гүйсэн боловч дахиж боломж олгоогүй.

Би чамайг олон ч удаа уучилсан одоо чадахгүй ээ гээд ер халгаагаагүй. Залуу ч байж найз нөхөдтэйгээ хэсэг л ууж наргиж цэнгэж сэтгэлээ засах гэж явлаа.

Эхнэр хүүхдээ үгүйлээд ганцаардаж байх яг тэр үед нөгөө ажлын хүүхэн маань намайг халамжлаад л. Тэгээд л нэгэнт одоо салчихсан юм чинь гээд эхнэр хүүхдээсээ салаад удаагүй байж л тэр хүүхэнтэйгээ нэг гэрт орсон.

Одоо ингээд анхны ханиасаа салаад хориод жил өнгөрчээ. Бөгс бөөрний жаргал яах вэ хэсэг зуурынх, хүн сэтгэлийн жаргалаа алдчихвал дахиж эрээд хайгаад олддоггүй юм билээ.

Ах нь одоо үр хүүхдээ өнчрүүлээд, айлын охиныг жаргаана гэж авч суучхаад амьдралд хар сүүдэр үлдээсэн үйлийн үрээ эдэлж явна даа. Яаж ч хичээгээд амьдрал ерөөсөө өөдлөхгүй.

Сэтгэлдээ бол анхны ханиа хайрласаар л байна. Одоо байгаа эхнэр маань дагавар хоёр хүүтэй. Гурвуулаа нийлж муу ахыг нь зодно цохино гэр орноос хөөж тууна гүээ янз бүрийн л юм болно доо. Үйлийн үр гэдэг нь л энэ байхдаа.

Ах нь таксиндаа суусан чиний үеийн залуучуудад өөрийнхөө амьдралыг ярьж хэлж явдаг юм. Хэлээд байхаар ч олигтой хүн ах нь биш ч гэсэн ядаж нэг ч гэсэн залуу гэр бүл өөр дээрээ тусгаж аваад миний алдааг давтахгүй битгий салаасай гэж хүсдэг болхоор хэлдэг юм.

Эр хүн гэж омогшиж бөгсний жаргал хөөх яахав, хамгийн чухал нь ямар жаргалаар ямар жаргалаа солих гэж байгаагаа л бодох хэрэгтэй шүү. Эмэгтэй хүн уучилж уучилж эцэс сүүлд нь нэг шийдээд явахаараа эргэж хардаггүй юм байна лээ.

Тэд чинь гомдсон гомдлоороо дурсамжаа баллуурдаж чаддаг хүмүүс шүү гэсэн үгээр бидний яриа дууссан даа. Залуусаа илүү харж билүү долоолгүй зүгээр л дэргэдээ байгаа аз жаргалуудаа хайрлаад л сайхан амьдарцгаая…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!