“ЭХНЭРИЙН ЗАЛЬ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭХНЭРИЙН ЗАЛЬ” БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Нэгэн залуу эхнэрээ хаяхаар шийджээ. Царай муутай, за тэгээд ер нь л салах нь зөв гэж бодож гэнэ. Харин эхнэр нь түүнд ийм болзол тавьжээ.Чи миний араас гудамжаар дагаад яв. Хэрэв нэг ч эр хүн над руу анхаарч харахгүй байвал хоёулаа салъя. Залуу бодож байгаад болзолыг зөвшөөрчээ. Харин эхнэрээ дагаад гудамжаар явж байхдаа бүх эрчүүд эхнэрийнх нь дэргэдүүр өнгөрөөд эргэж харж, зарим машин хүртэл тормоз гишгэж байхыг хараад гайхжээ. Үүний эцэст гэр бүл салсангүй, хоёр хүүхэд өсгөж сайхан амьдарчээ. 60 нас хүрсэн хойно эхнэр нь үнэнээ хэлж. Хонгор минь, би тэр үед бүх хүн рүү хэлээ гаргасан юм гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!