“ЭХНИЙ АМЬДРАЛ МИНЬ СУРГАМЖ Л БОЛЖ ҮЛДЛЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЭХНИЙ АМЬДРАЛ МИНЬ СУРГАМЖ Л БОЛЖ ҮЛДЛЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сайн байна уу. Би одоо 28 настай хоёр дахь амьдралаа зохиосон эмэгтэй байна. Хүн алдаж болдог харин алдсан алдаан дээрээ алдвал тэнэг гэж хэлдэг юм билээ. Анхны минь амьдрал арван жилдээ үерхэж байсан залуутайгаа суусанаас минь эхэлсэн юм. Хүн бүр л анхны зүйл нандин болохоор нөхөртөө хамгийн нандин нь гэж итгэж байтал үгүй байсан. 18-хан настайдаа сууж хөөрхөн охины аав ээж болсон ч тэр надад хайргүй байсаныг сүүлд л мэдсэн.

Хамт амьдраад дөрвөн жил болоод салсан. 20 нас ч хүрээгүй жаахан бацаан байсан байж аpxи ууна, тамxи татна намайг зoдно. Тэр болгоныг тэвчиж байсан би бас тэнэг хүн байжээ. Эцэст нь өөрөө өөр хүнтэй заваарч байсандаа баригдаад тэрэндээ бантаад намайг ухаангүй болтол минь зoдсоноос хойш би шууд салсан. Одоо миний хоёр дахь амьрал. Аз болж миний амьралыг мэддэг бүх зүйлийг минь ойлгодог сайн хүн. Одоо бид хоёр амьдраад дөрвөн жил болж байна.

Өмнөх нөхөр минь намайг ухаангүй болтол зoдчихоод дээрээс нь татсан тамxиныхаа ишээр нүүрэн дээр минь зөндөө түлсэн. Би тэрийг одоо байгаа нөхөртөө зүгээр л сорви гэж хэлсэн ч эр хүн болсон хойно тамxины цогоор түлсэн гэдгийг мэдчихсэн. Харин хамгийн гайхалтай нь юу гээч одоо бид хоёр миний нүүрэн дэх сорвыг арилгуулах гээд гоо сайхны эмнэлэг дээр сууж байна.

Тэр минь надад ийм хөөрхөн хайр минь нүүрэндээ ийм муухай сорвитой байх ёсгүй гээд хамт эмнэлэг дагуулж явж байна. Хүмүүс хоёр дахь амьдрал гээд муу хэлдэг ч эхний амьдрал минь надад сургамж болж хоёр дахь амьдрал минь надад аз жаргалыг бэлэглэж байна. Хүмүүс минь зовж байвал салаарай. Жаргал нь ард нь хүлээж байдаг юм байна шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!