“ЭР ХҮН НЭГ Л ХАЗГАЙ ГИШГЭВЭЛ НАСАН ТУРШДАА ХАРАМСДАГ” БОДИТ АМЬДРАЛААС

“ЭР ХҮН НЭГ Л ХАЗГАЙ ГИШГЭВЭЛ НАСАН ТУРШДАА ХАРАМСДАГ” БОДИТ АМЬДРАЛААС

Таксины жолооч ахын “Эр хүн нэг л хазгай гишгэвэл насан туршдаа харамсаж явдаг юм билээ” гэж ах санаа алдан байж хэлсэн энэ үгний цаана их л харуусал нуугдаж байсан нь илт байсан юм. Ах нь 19 настайдаа анх эхнэртэйгээ нэг гэрт орж байсан, надад хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн яг би шүү, надтай их адилхан. Тухайн үед жижиг Монгол гэртэй гэрээ тохижуулах гэж бага сага юм хум цуглуулаад л тэрэндээ хоёулаа баярлаад л мөн ч их жаргал байж дээ хоолгүй хоосон хонох үе ч бишгүйдээ гарна гэхдээ хайр байхад өлсөх бол энүүхэндээ одоо бодоход ахад нь тэр хором мөч бүр л жаргал байсан. 25 нас хүрээд охид минь нэг нь 5 настай нөгөө нь 3-тай аль хэдийн айл шиг айл болчихсон байлаа. Эхнэр маань их ааштай намайг дээрэлхэх гэж бас үзнээ жижигхээн биетэй юм өөдөөс ахыг нь атмаандаж өгнө, эхэндээ ч хайр хүрдэг байсан сүүлдээ дургүй хүрээд залхаад ч байгаа ч юм шиг л аятай болчихсон. Ажлын нэг хүүхэн миний араас эхнэр хүүхэдтэйг мэддэг хэрнээ л хүлээн зөвшөөрч бараг нууц амрагууд болж явалдаж, эр хүн л юм чинь гэж омогшиж тэгээд өөр хүүхнүүдтэй явж хэд хэдэн удаа хуураад баригдсан эхнэр маань намайг маажиж зодоод, уйлаад л гомдоод тэгээд л уучилж байсан.

Хөөрхий дөө муу хань минь аргачгүй биздээ хайртайдаа л бас дээр нь хоёо охиноо бодоод уучилдаг байсан биз. Эхнэртэйгээ муудалцаад ажлын газрын хүүхнийдээ очоод хончихдог байсансан. Ажлын газрын хүүхэн гэрлүү хүртэл залгаад байдаг болчихсон эхнэр мэдсэн ч мэдээгүй юм шиг цэхэн цэхэн хараад л өнгөрдөг байлаа. Нөгөө явдаг хүүхэн маань чи эхнэрээсээ салчих хоёулаа сууя гээд сонин юм яриад унахаар нь холбоогоо таслаад хэсэг удав… Нэг өдөр гэртээ ортол эхнэр уйлчихсан хамаг юмаа баглаад боочихсон байж байна нөгөө хүүхэн чинь эхнэртэй уулзаад хамаг юма хэлээд хаячихсан, заа ингээд эхнэр маань хоёр охиноо аваад намайг хаяад явлаа. Жил гаруй араас нь уучлалт гуйж гүйсэн боловч би чамайг олон удаа уучилсан одоо чадахгүй ээ гээд ер халгаагаагүй. Залуу ч байж хэсэг ууж наргиж сэтгэлээ засах гэж явлаа ганцаардаж байх яг тэр зуур нөгөө ажлын хүүхэн маань намайг халамжилжлаад нэгэнт одоо салчихсан юм чинь гээд тэр хүүхэнтэй суусан.

Анхны ханиасаа салаад 20-иод жил өнгөрчээ, бөгсны жаргал яах вээ хэсэг зуурых, сэтгэлийн жаргалаа хүн алдчихвал дахиж эрээд хайгаад олддоггүй юм билээ. Ах нь одоо үр хүүхдээ өнчирүүлж айлын охины амьдралд хар сүүдэр үлдээсэн үйлийн үрээ эдэлж явнөө яаж ч хичээгээд амьдрал өөдлөхгүй сэтгэлдээ анхны ханиа хайрласаар л одоо байгаа эхнэр маань дагавар хоёр хүүтэй гурвуулаа нийлээд муу ахыг нь зодно цохино гүээ янз бүр л болно доо үйлийн үр гэж л энэ байхдаа. Ах нь таксинд суусан чиний үеийн залуучуудад хэлдэг юм хэлээд байхаар ч олигтой хүн ах нь биш ч гэсэн ядаж нэг ч гэсэн залуу гэр бүл битгий салаасай гэж хүсдэг болхоор хэлдэг юм эр хүн гэж омогшиж бөгсний жаргал хөөх яахав ямар жаргалаар ямар жаргалаа солих гэж байгаагаа л бодох хэрэгтэй шүү эмэгтэй хүн уучилж уучилж нэг шийдээд явхаараа эргэж хардаггүй гомдсон гомдлоороо дурсамжаа баллуурдаж чаддаг хүмүүс шүү гэж хэлдэг юм. Зүгээр л дэргэдээ байгаа аз жаргалуудаа хайрлаад л сайхан амьдарцгаая…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!