“ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЗӨӨЛӨН ААШ, САЙХАН ХООЛ ХОЁРТ Л НУРААД ИРДЭГ ЮМӨӨ…”
“ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЗӨӨЛӨН ААШ, САЙХАН ХООЛ ХОЁРТ Л НУРААД ИРДЭГ ЮМӨӨ…”
ХУЛАН
Сайн байцгаана уу? Манай нөхөр apxийг болж өгвөл өдөр өнжихгүй ууж тамxийг бол яндан шиг баагиулж зoдоон хийж завсар заагаар нь олон xүүхнүүдтэй явалддаг. Эцэг эхийнхээ үгийг бол нэг их тоодоггүй найзуудтайгаа нийлж дарвиж хэрэг төвөгт орчих гэсэн тийм л эр байсан.
Анх бид хоёр үерхээд гэр бүл болоход эхний гурван жил хэрүүл маргаан их гардаг байлаа. Салах бүр энүүхэнд байсан ч мэдээж суурь хүмүүжил өссөн орчин гээд бүх зүйлд дасан зохицох хугацаа хэрэгтэй тул бид хоёр тэвчсэн.
Тэгээд одоо бол дутах юмгүй сайхан амьдарч байна. Хэрэлдээд байх ч зүйлгүй үнэхээр сайхан байгаа. Яаж ийм амьдралыг бүтээсэн бэ гэхээр ёстой амархан.
Ажлаа тараад ирэхэд нь ямар ч байдлаар уур чинь хүрч байсан халуун хоолтой инээмсэглээд угт. Гэрлүүгээ яардаг болчихдог юм. Хэлэх уурлах зүйлээ орондоо ороод хэлэхэд оройтохгүй шүү дээ.
Хэрэлдэх гэж яаралгүй инээмсэглээд учирлаад хэл. Өөр хүнтэй болсон болов уу гэж битгий их тагна. Тэглээ гээд өөрөөсөө ч түлхэж, өөрийнхөө сэтгэлийг ч өвтгөнө.
Зарим бүсгүйчүүд хадам гээд л уурладаг хадамдаа хүүг нь битгий муул, амьдралаа л зөв аваад явчихвал хадмууд ч гэсэн хүн шүү дээ.
Би яагаад ингэж бичиж сууна вэ гэхээр. Гэр бүл салалт ихсэж байна хүн бүр өөрөөсөө бус бусдаас бурууг хайж сав л хийвэл хэрэлдэж нэгнээ дopомжлохыг урьтал болгож яагаа ч үгүй шантардаг болчихжээ.
Ихэнх хүмүүс би хүнтэй суугаад тэдэн жил болоход манай хүн ингэлээ тэглээ гээд л муулаад бичих юм. Чи өөрөө л гэр бүлийн хүнээ тийм болгоод эвдчихсэн юм биш үү. Мэдээж үгүй л гэж хариулах байх.
Чи тэр хүнийг тэгж эвдрэхэд 50-с дээш хувиар нөлөөлсөн л байгаа. Хэт даврааж эсвэл барьж хорьж, тийм болохоор муулж уурлаад ч яахав. Залуу минь бүсгүй минь ямар ч хүн ямар ч тохиолдолд алдаж онодог.
Төгс хүн гэж байхгүй болохоор зарим нэг алдааг нь уучлаад ухааруулаад эвээр ярьж хэлээд өнгөр л дөө. Миний бодлоор эмэгтэй хүн чинь уурлахаар нь тэврэнгүүт тайтгарч хайранд зөөлөрдөг.
Харин хөөрхий муу эрчүүд маань дийлэнх нь л элдэв янзын юм хүсээд байхгүй сайхан хоол зөөлөн ааш хоёрт л нураад ирдэг уулс шүү дээ. Зарим энэ тэнд сэтгэгдэл үлдээж ч юм уу зөвлөгөө өгч байгаа хүмүүс шууд л сал гэдэг хариулт өгдөг.
Яаж хүний амьдралыг тийм амарханаар төсөөлж тийм зөвлөгөө өгдөг байнаа. Таны бүтээж бий болгосон амьдрал шүү. Хэрвээ яалт ч үгүй салахаас өөр арга зам үлдээгүй бол элдэв хэрүүлгүй бие биедээ атаа жөтөө саналгүй эргэж буцаад байлгүйгээр сал.
Салахааргүй бол, салахыг хүсэхгүй байгаа бол хэрүүл хийж нэгнээ залхаалгүй халуун дулаан харилцаагаа хөргөлгүйгээр сайхан ярилцаад өнгөрсөн зүйлсийг дахиж сөхөж хэрүүл үүсгэлгүй цоо шинээр эхэл.
Эхнэр нөхөртэйгөө юу болж, юу болохгүй байгаа, яамаар байгаагаа сайхан ярилц сэтгэлээ онгойлго. Цаг гарган бичсэн зүйлийг минь уншсанд баярлалаа. Таалагдахгүй бөгөөд ойлгомжгүй байвал алгасчихаарай. Миний хэлэх гэсэн зүйлд авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа.