“ЭР ХҮНИЙГ COГTOOЖ БАЙЖ ТАНЬДАГ ГЭЭД APXU УУЛГААД…” БОЛСОН ЯВДАЛ
“ЭР ХҮНИЙГ COГTOOЖ БАЙЖ ТАНЬДАГ ГЭЭД APXU УУЛГААД…” БОЛСОН ЯВДАЛ
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Би хэрхэн нөхөртэйгээ танилцсан бас манай хүн яаж аав болсон тухай бичих гээд. Зургаан жилийн өмнө Playtime наадам дээр би байгууллагаа төлөөлөн хоёр ажилтантайгаа подволк, бугуйвч зарахаар болсон юм.
Тэр өдрөө очиж асартаа юмнуудаа байрлуулчихаад өлсөөд хоол идээд сууж байтал коршонкон малгайтай нэг залуу асарын буланд л надруу сонин ширтээд зогсоод байна.
Өмд нь уранхай, сонин хуучны цэргийн юм шиг ногоон цамц өмсчихсөн нэг л үл бүтэх нөхөр харагдсан юм. Энэ яг хулгай хийх гээд байна даа гэж бодоод урдуураа тарааж тавьсан юмнуудаа жаахан өөрлүүгээ татчихаад өнөөхийг чинь ажаал суугаад байлаа.
Дөхөж ирсэнээ энэ хэд вэ гэж байна. Тэд гээд үнээ хэлсэн авъя даа гэж байна. Юмаа зарчихлаа. Явдаггүй ээ. Би муухай царайлаад л юм шүүрээд зугтвал хойноос нь гүйхэд бэлдээд пүүзээ сайтар үдэж авлаа ккк. Ашгүй нөгөөх чинь алга болчив.
Орой нь манай асар буух болоод ажлаас ширээ сандал ачих портер ирлээ. Би ч нөгөө хоёртойгоо юмнуудаа буулгаад л бөөгнүүлээд л монгол шилтгээний хаалга уруу зүглэв.
Портер дээрээ юмаа ачаад жижиг машинд би багтаагүй тул портер дотор суугаад хөдлөв. Хотод орж ирээд ажлын гадаа юмнууда зөөхөөр зогссон жолооч ах хүүеээ чиргүүл дээр нэг согтуу хүн унтаж байна яаж гарчив аа гээд л.
Бүгд очоод харсан өнөөх коршонк малгайтай гар чинь унтаж байдаг юм даа. Бүгд л хүүеээ буугаачээ юу хийж байгаа юм гээд орилоод л.
Тэгсэн өнөөх чинь би найз охинтойгоо яваа юмаа гэж байна. Хаана байгаа юм найз охин чинь гэсэн энэ гээд надруу доловор хуруугаараа заадаг юм даа.
Би ч сандраад хуцаад байгаан бэ. Би чамайг танихгүй хөөе гээд ичиж улайгаад ажлынхнаасаа санаа зовсон гэж. Одоо наанаасаа буу гэсэн дугаараа өгвөл буугаад явлаа гэнээ.
Тэгсэн ажлын ах за дүү хүү. Юм зөөгөөд дээшээ оруулаад өгвөл ах нь өмнөөс нь дугаарыг нь өгье гээд. Би эээ та юу гэж дэээ гээд л. Нөгөө коршонкон малгайт чинь тэгье ахаа гээд шууд л юм зөөгөөд эхлэв.
Дуусаад миний зөвшөөрөл ч үгүй ажлын ахаас дугаар авчив. Явахдаа нүдээ ирмэснээ залгая за гэж авсан. Ингээд өдөр шөнөгүй залгаж мессеж бичиж эхлэв нөгөө коршонкон малгайт.
Нэг аймар бороо ихтэй зун байсын тэр зун. Усны гутал авах санаатай гартал орцны гадаа зогсож байсан. Тэгэхдээ коршонк малгайгүй. Тэгсэн яасан. Малгайгүй үнэхээр дажгүй гоё хүнхэр нүдтэй өндөр хамартай залуу байсан.
Утсаа авахгүй болохоор чинь нөгөө ахаас гэрийн хаягийг чинь аваад ирлээ гэлээ. Яагаад чамд хаяг өгдөг юм гэсэн би пицца захиалж өгөөд танай ажлын ахад.
Ингээд пиццаны үнэтэй охин малгайгүй царайнд нь жаахан хууртаад дэлгүүр цуг явлаа. Яриа хөөрөө нь их хөөрхөн бас жаахан шударга ч гэх юм уу санагдав.
Эхний сонгосон усны гутлыг маань харсанаа наадах чинь яг сантехникч шиг байна гээд хэлээд хаясан. Шаал танихгүй залуутай гутал үзээд явж байгаадаа өөртөө бас итгэхгүй байлаа.
Орой нь ганц хоёр мессеж бичив. Яваандаа өдөр бүр бичсээр нэлээн сайн мэддэг болов. Хамаатнуудын ургийн баяр болж гэр бүлээрээ Архангай орлоо.
Цэнхэр дээр байж байтал өнөөх чинь залгаад хаана байгаа юм гэхээр нь тоглоод зугаалж явна, найз охидтойгоо тэдний эрэгтэй найзуудтай Архангайн Цэнхэр дээр байна гэсэн утсаа тасалчихлаа. Ууртай байхнээ бас гэж бодоод хонолоо.
Өглөө нь утас хар эрт дуугараад танихгүй дугаар байна. Автал өнөөх чинь Цэнхэр гэдэг газрын хаана байна, тодорхой заа ирчихсэн байна чамайг аваад буцна гэж үү. Гайхаад бүр итгэж өгдөггүй тэгсэн хүрээд ирсэн байсан.
Утсаа ломбарданд тавиад бензин хийгээд найзынхаа машинтай ирчихсэн байсан шүү дээ. Аав хараад хэн бэ гэсэн Сайн байна уу Манлай гуай. Би Одноогийн найз залуу байнаа гэж авсан.
Аав инээснээ за хүү хонь гаргана биздээ гээд шалгаад нөгөөхөөр чинь хонь ажиллуулаад, айраг монгол аpxи уулгаж cогтоогоод. Түмэн асуулт асууж өгсөөн.
Шал cогтуу байж л хариулаад аавын урд бөндөгнөөд унь түшээд л зогсоод байсан. Маргааш нь аав хүргэн ахад эрүүл cогтуудаа нэг зантай аятайхан хүү байна.
Эр хүнийг cогтоож байж таньдаг юм. Шийртэй залуу байна шүү гэж хэлэхийг сонсож байлаа. Тэр өдрөөс хойш бид хоёр үерхэж 4 жил нэг нэгнийхээрээ орж гарч явсаар 2018 онд бэр гуйн хамтдаа байх болсон.
Би нөхрийгөө огт өөр хүн шиг байхыг огт харж байгаагүй. Үргэлж тайван бас халамжтай романтик л байсан одоо ч тийм. Бид хоёр аав ээж болоод 9 сар болж байна. Хөөрхөн гүнжийн аав ээж болсон. Яг одоогоор карентитай нөхөр ажилгүй би ажилдаа явж байгаа.
Манай хүн охиноо хардаг юм. Өөрөө харна, өөрөө сүүг нь буцалгана найруулна бантан хийж сурсан охиноо маш сайн бүүвэйлж унтахаар нь сэрээхгүй гараа сугалж авч чаддаг цор ганц хүн гэсэн өөрийгөө.
Намайг байхгүйд аавынхаа хөхийг оролдож имэрч зулгаасаар байгаад одоо манай хүний хөх нээх том суначихсан товчтой болсон байна лээ кк. Гэрийн ком дээр history дээр нь бүүвэйн дуу, каш найруулах арга, хүүхдийн тухай бүх л хайлт.
Хөөрхий хааяа ядардаг бололтой орой ажилтай шүү гэж жоготой инээснээ яг цагаа тулахаар надаас түрүүлээд тас. Охиндоо зориулаад жижиг өрөөгөө гүнжийн өрөө болгоноо гээд баахан хавтан зүсүүлээд ирсэн байсан. Удахгүй мужаан болноо гэсэн. Playtime Н асарын хажуунаас дагаад ирсэн ханьдаа хайртай шүү.