“ЭР ХҮНД АМЬДРАЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЭР ХҮНД АМЬДРАЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би гурван хүүхдийн ээж. Бага нас минь тасаг хангалуун өсөөгүй ч тэр хэрээрээ хэрсүүжиж хатуужсан, ажилтай, биеэ даасан өөртөө итгэлтэй хүчтэй эмэгтэй гэж өөрийгөө боддог. Нөхөртэйгээ ханилаад 15 жил өнгөрч. Хамт амьдарсан эхний таван жилдээ хоёулаа залуу ч байж, эрч хүчтэй хүсэл тэмүүлэлтэйгээр өөрсдийн хүчээр амьдралаа босгох гэж зүтгээд орох орон унах машинтай болов. Хөөрхөн хүүтэй ч болсон. Нөхөр маань дуу цөөтэй дотогшоо хэр баргийн юм дуугарахгүй, ер нь жаахан халамж муутай өөрийгөө бодсон хүн. Сүүлийн арван жилд нь манай хүн амьдралдаа сэтгэл ханасан уу хааяа хар ус балгачихдаг байсан нь эрс ихсэж долоо хоногт багадаа 3 өдөр түүнээс олон уудаг болов. Хоёр хоног уухгүй байхаараа л уур нь хүрээд гарч явах шалтаг хайж хэрүүл өднө. Аpxинаас болж ажлаасаа халагдав. Дахин ажилд орсон ч нэг их удалгүй гарчихна.

Ажилдаа идэвхигүй, авсан цалингаа өдрийн хоол бензиндээ зарцуулаад л дуусдаг байлаа. Сүүлийн ажлаасаа бас л аpxины халуунаас болж өөрөө очиж хэрүүл хийгээд гарчихав. Тэрнээс хойш ажил олдохгүй бараг хоёр жил гэртээ суув. Энэ хугацаанд уусаар л… Би энэ хугацаанд хоёр удаа амаржиж, гэртээ суух хугацаандаа жижигхэн бизнес хийж гэр бүлээ тэжээж, буцаж ажилдаа ороод амьдралаа үүрэхдээ үүрч чирэхдээ чирсээр л байлаа. Шинэ хүнтэй болбол нөхөр маань илүү хичээх болов уу шинэ зорилго гарч ирэх болов уу гэж найддаг байсан ч аpxи тэр хүнийг дийлээд байсан юм. Байнга хажуудаа cогтуу хүнтэй байна гэдэг маш хэцүү тайван бус амьдрал байлаа. Аажмаар ааш зан нь муудаж, хүүхдүүддээ, надад хааяа гар хүрдэг болов, аpxи уусны маргааш босч чадхааргүй өдөржин хэвтдэг бие нь ч дийлэхээ болив. Гар хүрэх шалтгаан нь мэдээж аpxинаас үүдэлтэй хэрүүл. Гуйна аргадана, загнана, сална гэж айлгана, хэрэлдэнэ. Дандаа тэвчинэ гэж юу байхав.

Өөрөө ч их стресcтдэг болов, ялангуяа гэртээ сууж байх үедээ. Бүхий л зүйлээ өөрөө амжуулж ганц бие ээж шиг л хүүхэд өвдсөн ч өөрөө л тэврээд гүйдэг байв. Бяцхан үрсээ харахаар хүүхдүүдээ их өрөвддөг байлаа. Идэж уух өмсөж зүүхээр дутахгүй ч тэднийгээ ямар ч тухгүй орчинд амьдруулж байна даа гэж. Хүүхдүүд маань ч томрохын хэрээр ааш зан нь муудаж аймхай ичимхий болж байх шиг санагдах болов. Одоо би хүүхдүүдээ авч яваад чадаад байгаа юм шиг боловч гурван эрэгтэй хүүхдийг өсвөр насанд нь аав нь байхгүй бол би чадахгүй байх гэж… Сэтгэл зүйч лам бөө гээд бүгдээр нь явав. Аpxины эмчилгээ ч хүртэл судлаж үзэв. Аав маань надад нэг өдөр: Миний охин гурван хүүгээ аваад явж чадна л даа. Хүчтэй байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ эмэгтэй хүн гаднаа хүчгүй харагдаж дотроо хүчтэй байх хэрэгтэй. Чи бүгдийг нь урдуур нь орж хийгээд байвал хэн ч байсан хөдлөхгүй. Дутуу гачуу байлгаж, эр хүнд амьдралыг нь үүрүүлэх хэрэгтэй.

Эрэгтэй хүн чинь олонхи угаасаа л жаахан хайнга ч гэх юм уу юмыг хэлхээс нааш олж харж хийдэггүй юм шдээ гэж хэлэв. Тэгээд өөрийхөө тухай бодож үзлээ. Нээрээ л би нөхөртөө энийг гуйх юмуу, өөрөө чадах юм чинь, гуйгаад ч нэмэргүй, өөрөө туславал туслана биз гэх мэтээр ханддаг байснаа олж харав. Нэг өдөр найз хүүхнүүдтэйгээ хүүхдүүдээ аваад салхинд гарав. 9 сартай нэгийгээ тэврээд, нэгийгээ хөтлөөд томдоо цүнхээ бариулаад. Надад бол угаасаа ингээд л гонжироод явдаг болхоор зүгээр л байв. Найз охид маань харин орой нь ингэж ярив. Нөхөрүүд байхгүй бол ёстой хэцүү юм байнаа. Аймаар ядарлаа, харин тийн дахиж ганцаараа явахгүй ээ бүтэхгүй юм байна гэж. Дахиад өөрийнхөө тухай бодож үзлээ. Гурван хүүхэд өсгөхөд манай хүн шөнө сэрж үзээгүй, хүүхдээ гадаа гаргаж үзээгүй, эцэг эхийн хуралд ч сууж үзээгүй, хүүхдээ ганцаараа харж үлдэж бараг үзээгүй байв. Тэгэхээр энэ бүхний бурууг би өөрөөсөө хайх хэрэгтэй болов.

Нөхөрөө гэр бүлдээ хайхрамжгүй, хувиа хичээсэн, өөргөө үнэлдэггүй, биеэ дайчилдаггүй, залхуу, магадгүй аpxиар хань хийх шалтгаан бий болгосон хүн нь би өөрөө байсан ч юм шиг. Шинэхэн сонихон байхдаа халамжилж байна гээд бүх юмыг нь өмнүүр нь орж хийж юунд ч хүргүүлэхгүй байж сургачихаад, заваан залхуу, сэтгэлгүй, тусалсангүй гээд байгаа ч юм шиг. Чамайг гуйхгүй дээ гэж гүрийж байснаас чамгүй бол чадахгүй нь ээ гэж байсангүй… Би л энэ амьдралыг авч яваад байна өөрийгөө өрөвдөж, чи ажилгүй арчаагүй, заваан залхуу байна гэж нөхөрөө буруушаах болсон. Аавын хэлдэгээр энэ хугацаанд би нөхөртөө үүрэх ёстойг нь үүрүүлээгүй, чи чадахгүй байгаа юм чинь би чадна гэж, чадаж байна гэж бардамнаж байсан юм боловуу. Тэгээд бодож байгаад нөхөртэйгээ ингэж ярилцлаа: Би гурван хүүхдээ мөр бүтэн авч явж чадах ч гурван эрэгтэй хүүхдийг хүн шиг хүн болгохын тулд чи надад маш их хэрэгтэй. Бид дөрөвт чи эрүүл саруулаараа маш их хэрэгтэй өөрөө тэрийгээ мэддэггүй.

Би нөхөр л байхгүй бол юу ч хийж, шийдэж чаддгүй айлын эхнэрүүд шиг баймаар байна. Хүүхдээ хар нялхаар нь хаяаад ажилдаа орохгүйгээр айлын эхнэрүүд шиг хоёр гурван жил хүүхдээ хараад гэртээ баймаар байна. Чамайг ажилд орохгүй бол би ажилдаа орохгүй ээ гэж. Бизнесээ ч гэсэн түр зогсооё гэж. Манай хүн уухгүй гэсэн амлалтандаа хүрсэн. Төсөл дээр ажиллаж эхэлсэн. Би бас хичээж байгаа нөхрийгөө, аавыг нь эргүүлж олж авах гэж гэр бүлийн аз жаргалын гол түлхүүр нь амар тайван амьдрал гэж би боддог. Мөнгө яахав эрүүл саруул байхад олдоно. Миний оронд өөрийгөө тавьж үзсэнгүй гэж уурладаг байсан ч эр хүнийх нь хувьд өөрийнх нь оронд өөрийгөө тавьж үзэж байгаагүй л юм байна гэж одоо боддог. Хүчтэй эмэгтэйн хажууд эр хүн хурцлагдах ёстой болохоос мохох ёсгүй гэж нэг үг уншиж байсан санаанд оров. За зөндөө нуршаад сүүлдээ юу ч болоод явчив хэхэ. Бүх гэр бүлүүддээ аз жаргал хүсье! Аргыг нь олж зөв өнцөгөөс харж чадвал амьдрал үнэхээр амттай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!