ЭРҮҮЛ САЙХАН ХУМСТАЙ БОЛОХ ЭНГИЙН АРГУУД

Хумс түүний өвчин эмгэгийг эмчлэх арга

Хумс нь хүний хурууны ар талд байрлах хавтгай хэлбэртэй эвэрлэг бүтэцтэй хэсэг юм . Хүний хумс нь сард дунджаар 3 мм ургадаг байна . 

Хумсны эмгэгийг эмчлэхдээ. Хумсны мөөгөнцөр өвчтэй бол хумсаа “ Дегтерное ” гэдэг найрлагандаа хусны давирхай агуулсан савангаар савандаж хуруугаа хоолны давсанд дүрээд гадуур нь маарилаар ороож унтана . Ингэхэд 7 хоноод л хумсны мөөгөнцөр арилна . 

Хумс салаалж хугарвал эмчилгээний зориулалттай өнгөгүй тосон уруулын будгийг хумсандаа тогтмол түрхээд байвал тэжээл авч , салаалж хугарахаа болидог. 

Хумсан дээр давхар хар хумс овойж ургавал халуун бүлээн усанд 2 хоолны халбага хүнсний сод , 1 хоолны халбага давс хийгээд 10 минут орчим өвчтэй хумсаа дүрнэ . Дараа нь давсалсан шалчгар өргөст хэмхийг тайрч , малгай өмсүүлсэн аятай хуруундаа углаад гадуур нь юмаар ороож боогоод унтана . Маргааш орой нь боолтоо солино . 2-3 удаа ингэж хонуулсны дараа хар хумс салж унана . 

Хумс хугарамхай бол гэрийн тэжээвэр тахианы өндөг авч сайтар угааж хатаагаад 3 литрийн шилэнд мөр хүртэл нь хийж дээрээс нь 2 хуруу илүү гарахаар бодолцож нимбэгний шүүс хийнэ. Шилээ хуванцар таглаагаар таглаад сэрүүн газар тавьж 14 хонуулан гаднах хальс нь уусаад өндөг нь зөвхөн дотор талын нимгэн тунгалаг хальстай үлдэхээр нь модон халбага юмуу хутгуураар хутгана . Дараа нь шингэнээ самбаагаар шүүж , шүүж авсан шингэндээ 250 мл сайн чанарын коньяк хийнэ . Үүнээсээ өдөрт 3 удаа 1 хоолны халбагаар хоолноос 30 минутын өмнө ууна .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!