“ЭРЧҮҮД ЭXHЭPЭЭ XУУPЧ БАЙГААГАА HАЙЗУУДДАА ЯРЬЖ ОНГИРДОГ…”

“ЭРЧҮҮД ЭXHЭPЭЭ XУУPЧ БАЙГААГАА HАЙЗУУДДАА ЯРЬЖ ОНГИРДОГ…”

За бүсгүйчүүд ээ сайн уу. Энэ захидлыг уншиж байгаа өдрийн ч юм уу, үдшийн ч юм уу мэндийг хүргэе. Би дөнгөж сая нэг эрэгтэй сайн найзтайгаа цуг оройн хоол идэж суугаад, гэртээ орж ирэнгүүтээ энэ захидлыг бичиж байна.

Сүүлийн үед эрчүүдийн эхнэрээ xуурсан тухай сэтгэгдэл, захидал, яриа маш их өрнөж байгаа. Миний хувьд “Нээрээ л нөхөр болгон эхнэрээ xуурдаг юм байх даа?” гэсэн бодол төрж, одоогоор хуримаа хийгээгүй байгаа.

Миний бие сайхан гэр бүл байдаг гэдэгт итгэл найдвар алдарч эхэлж байх шиг. Тэгээд л би найзтайгаа эр хүний ноён нурууны талаар жаал ярилцаж үзсэн юм л даа. Тэр найз маань 28 настай, ганц бие залуу байгаа юм.

Гэхдээ түүний үй зайгүй дотны найзууд нь бүгд эхнэртэй, гэрлээд наад зах нь гурван жил болж байгаа. Эрчүүд ер нь эхнэрээ xуурч байгаагаа, хэн нь олон хүүхэнтэй энгэр зөрүүлснээ эрэгтэй найзууддаа л хэлж, нэг ёсны “онгирдог” гэж би сонсож байсан юм.

Тэгээд тэр найзаасаа “Эрэгтэй хүмүүс ер нь эxнэрээ хуурах чинь жирийн үзэгдэл юм биш үү? Танай найзууд чинь ч гэсэн эхнэрээ xуурдаг байх тэ? Би бол жам ёсны л юм гэж бодож байна” гээд жаахан үнэнийг нь хэлүүлэхийн тулд өөгшүүлж асуусан чинь,

“Үгүй ш дээ. Манай найзууд чинь ёстой сайхан эрчүүд байдаг. Бид нар чинь эрчүүдээрээ сардаа, эсвэл улиралдаа л нэг уулзаж ганц хоёр шаp айpаг дуусгасан шигээ ажил амьдралаа ярьж суудаг.

Тэгж хааяа уулзахад нь манай нэг найзын эхнэр бараг таван минут болоод л утасруу нь залгаад байдаг. Эхлээд найз маань хань нь одоохон, найзуудтайгаа уулзаж байна гэж хэлдэг.

Гэтэл байсгээд л хаана явна, хэнтэй юу хийгээд яваад байгаа юм гэж асуугаад байхаар уур нь хүрсэндээ юу, омог нь хөдөлсөндөө юу, тэр чигтээ бид нарыг уриалаад хоёр гурван хоногоор амралтанд явчихаж байгаа юм даа” гэж ирээд л инээсэн юм.

Тэр найз маань надад худлаа хэлэх ямар ч шаардлага байхгүй, бид хоёр хамаагүй ярилцдаг юм. Найзынхаа яриаг цааш нь сонсоод л байсан чинь ер нь эрэгтэй хүнийг хардах тусам л санаагүй юмыг нь сануулаад байдаг юм шигээ.

Яахав, өөрийнхөө тэнэгээс гэр бүлээ xуурч байгаа xөгийн нөхдүүд зөндөө байгаа л даа. Гэхдээ л эхнэрээ хуурч байгаа эрчүүдийн дор хаяж 30 хувь нь өөрөө хий хардуулснаасаа болж дэмий “xөөрүү” зан нь хөдөлсөндөө тийм бодол толгойд нь орж ирдэг байх гэж бодогдсон шүү.

Яг бид хоёрын цаахна, бараг дөч орчим насны долоон найман эрчүүд суучихаад сайхан шаp айpаг тулгангаа янз бүрийн юм ярилцаж, инээлдэж xөxрөлдөөд сууж байсан юм.

Бүр нэг нь утсаараа найзуудынхаа бичлэгийг ч хийж байх шиг. Тэд нарыг харсан чинь яг арван жилийн жаахан хүүхдүүд л хөөрөлдөөд уулзаж байгаа юм шиг л харагдаж байсан.

Тэгээд “Энэ эрчүүдийн хэдийнх нь эхнэрүүд гэртээ хий дэмий хардаж өөрийгөө шаналгаж суугаа бол доо” гэж бодогдсон. Хүн бодсон юмаа л татдаг гэдгийг бид зөндөө л сонсож байсан тийм биз дээ хүүхнүүд ээ.

Бид нөхрөө өөр xүүхэнтэй явaлдахвий гэж бодож, үл итгэсэн хандлага гаргасаар л байвал тэд ч бас хүн юм чинь, зүгээр байгаад байхгүй ш дээ. Харьцаанаас харьцаа үүсдэг гэдэг үг гэр бүл хосуудын дунд ч гэсэн хэрэгждэг л юм байна.

Биднийг өөрт нь итгэхгүй байхаар, тэдэнд би эхнэрийнхээ итгэлийг алдахгүй байх ёстой ш дээ гэсэн ухаалаг бодол төрөхгүй, харин ч манай эхнэр ямар надад итгэдэг биш дээ л гэж бодох байх.

Ер нь эрэгтэй хүүхэд 50 хүртлээ томоождоггүй гэдэг шиг эрчүүдийгээ хардаж сэрдэж тайван байдлыг нь алдагдуулах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу? Би зүгээр л энэ талаар та бүхний санал бодлыг сонсох гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!