MngNews

“ЭРЛИЙЗ БҮСГҮЙН ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА” ӨГҮҮЛЛЭГ

Тvvнийг Чимгээ гэх аж. Аавыг нь Чантуу гэдэг. 1940-өөд оны дундуур урд хөршөөс Монголд орж ирсэн. Харин Чимгээ 1973 онд Ховд аймгийн тєвд төржээ. Одоо 32 настай энэ бvсгvй амьдрахын тулд биедээ дэндvv ахадсан зовлон vvрсэн юм. Жаахан охин байхаас нь л хятадын эрлийз, хурлийзаар нь доромжлох. Эцэг, эхээ хар багадаа алдсан нь Ч.Чимгээ охинд дэндvv их зовлон байсан биз. Тvvний эцэг багад нь бусдад хорлогдож,ээж нь хаа нэг тийшээ сураггvй алга болсон гэнэ. Тэрбээр асрамжийн газраараар гэр хийж, асрагч багш нараа эцэг эхээ гэж бодож явсаар нэг л мэдэхэд дунд сургуулиа төгсөж, төрөлх гэр шигээ санаж явсан ногоон дээвэртэй цагаан байрнаасаа гарчээ. Өсч том болсон бvсгvй хайр дурлалтайгаа учирсан ч хувь заяа тvvний vvрсэн зовлонг нимгэлэхийг хvссэнгvй, харин ч чамлан тохуурхсан гэмээр. Нулимсаа залгин єгvvлэх Ч.Чимгээгийн яриаг сонсох хэцvv байлаа. 

Тэр өөрөө ч vvнийгээ ярихдаа дурамжхан байдаг бололтой. Олон зvйл ярихаас татгалзсан юм. Гэвч тvvний амнаас унасан хэд гурван vг одоо санаанд минь vлджээ. Тэрбээр 1997 онд анхны хайрын гэрч болсон vрийнхээ аавтай учирч хосын жаргалыг эдэлж байв. Тvvний энэ жаргал vзэгдээд өнгөрөх зуурдынх байсныг тэр хожим мэдэрсэн аж. Хань нь 2001 онд автын ослоор амь насаа алдсанаар бяцхан охинтойгоо хоцорчээ. Амьдрах найдвар, итгэх зул маань хадмууд нь тул бvсгvй хувь тавилантайгаа эвлэрсэн байх. Чимгээг охиноо тєрvvлээд гурван сар ч болоогvй байтал хайлсан тугалга шиг байсан хадам ээж нь гэнэтхэн «Чи миний хvvг алсан» гэж санаанд оромгvй vгээр давшлах болжээ. Энэ нь хадмын алсын санаа байсан бололтой, Чимгээг охиноос нь салгах гэсэн. Үүнийгээ гvйцэлдvvлэхийн тулд хадам эх, бvсгvйг хулгайд сэрдэж яаж ийж байгаад Ганц худагт 14 хоног хvртэл хориулж чадсан байна. 

Эх хvн, ачийг нь тээж тєрvvлсэн бэрдээ ингэж хатуурхана гэж байж болох уу? Чимгээ худлаа хэлэхээр бvсгvй биш шиг санагдсан учраас би тvvнд итгэж байлаа. Тэд Чимгээг харж хандах ах дvvгvй гээд бас єєрсдийн жаал “хур” хөрөнгөндөө эрдээд энэ бvсгvйг хайрлах сэтгэлгvйгээр нэг мөсөн дараад авъя гэсэн байх л даа. Гэр бvл болохдоо тал талаасаа босгож авсан гэр орныг нь хvртэл зарчихаж. Итгэхэд хэцvv ч ингэж vзэхээс өөр “гаргалгаа” надаас олдоогvй юм. Гэвч Чимгээ бvсгvй эх хvний сэтгэлээр тєрvvлсэн охиноо хувь заяагаараа дэнчин тавин байж єєртєє авч vлдэж чадсан нь бахархмаар. Ганц худагт саатуулагдаж байх хооронд хадмууд нь охиныг гэртээ аваачсан ч идээшсэнгvй. Ч.Чимгээ ч мєрдєн байцаалтийн явцад гэм буруутай нь тогтоогдоогvй тул удалгvй суллагдаж хадмуудаасаа хvvхдээ булаах шахам аваад зугтаж гарчээ.

Тvvнд учирсан зовлонд төгсгөл байхгvй ч байж мэднэ. Ингэж гарснаас хойш энэ бvсгvй охиноо элгэндээ тэврээд орон гэргvй тэнvvчилж яваад эдгэшгvй хvнд євчтэй болсон байна. Гэвч золгvй тохиолдлоор нас барсан нөхрийнх нь ээж Чимгээгийн охиныг булаах хорон санаанаасаа буцаагvй. Чимгээг зовоосоор л байгаа дуулдсан. Сvvлд тэр над руу утсаар ярьж байна билээ.

“Амьдрал ямар байна даа” гэж асууж дуусаагvй байтал уйлж эхэлсэн. Өнөөдөр ч тэр өөрт нь ногдсон зовлонт хувь заяаг залуурдан яваа хадам эхээсээ зугтааж яваа гэдэгт эргэлзэх хэрэггvй. Тvvнд єєдрєг амьдрах баталгаа байхгvй. “Монголоос гарч зовлонгvй амьдрах юмсан. Надад туслаач” гэж надаас гуйна билээ. Даанч би тэр нэгэн бvсгvйд тусалж чадахгvй юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!