“ЭРИЙН ТЭНГЭР” ӨГҮҮЛЛЭГ

“ЭРИЙН ТЭНГЭР” ӨГҮҮЛЛЭГ

Ж.САРАНТУЯА

Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын ѳмнѳ тавингаа -Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээнийх нь дэлэнг хэд хоног шувтараад ѳгвѳл болж дээ гэхэд аав -Хн гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо. Миний л мэдэхийн манайхтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй,хонь ямаа нийлсэн 20-иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл.Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч тэднийхээс хурдан гармаар санагддагсан.Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсэний дайтай гэр дүүрээд ,удаахан суугаасай гэж бодогдохыг яана. Би ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээ. Тэдний рүү бууцны тоос манарган гүйх зуур хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж бас ч гэж айлд орох гэж яваа хүн гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлан бүсээ засаж явлаа. Намайг онгорхой үүдээр нь шагайхад Жанжаа зуухныхаа ѳмнѳ сѳхрѳѳд суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцүүлж суулаа. Намайг хараад -Ѳѳ чи юу ? За суу .Ах нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад Манай Очир зѳндѳѳ том байгаа биз хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая тѳрсѳн хүн шиг дээл хѳнжлѳѳр хѳлѳѳ тумлайдан суучихсан тагш дүүрэн хоолны шѳлийг шожигнотол сорж хамар дээрээ бурзайсан хѳлсийг арчих ч сѳхѳѳгүй харагдана.

Тэрээр намайг нүд сүүмийлгэн харснаа -За Манай Очир яасан том болоов ээ гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж ѳгѳнгѳѳ ; Том эр болжээ.Удахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ.Би ичихдээ атгаж ѳгсѳн чихрийг нь хам хум ѳвѳртѳѳ чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв. -Жанжаа араас Хѳѳе золиг минь эргэж орж ирээд галд аргал хийж гар гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггүй,нэг ирэхээрээ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаа ч юм яваад ѳгдѳг. Ирэх тоолонд нь Жанжаа хѳл нь газар хүрэхгүй баярлаж хүүхэд шиг асарч бѳѳцийлдѳг нь ямар учиртайг бүү мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлаа.Жанжаа.; Эр хүн хувинтай ус бариад явж байгаа нь нэг дожной харагддаг юм.Би чамд тэрэг хийж ѳгнѳ гэснээр мѳрѳн дээрээ тавиад түрдэг ,тэрэг урлаж хоёр хадаас махийлган хувинтай ус ѳлгѳѳд -За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шүү гэж билээ.Харин ѳѳрѳѳ болохоороо дѳчийн бидон бүсээрээ оосорлож үүрнэ.Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа.Жанжаа харин энэ удаад жигтэй хѳнгѳн шингэн болчихсон дэп дап хийж, -За хоёул нэг их холдоод яахав. Энүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг -“За хѳ хэд үсэргээдэх “хэмээн усанд чулуу шидэн үсэргэхийг маань харж ,гурав,дѳрѳв ,тав хэмээн тоолж тухалсан ч үгүй.Бидоноороо пал пүл хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн зуургүй дүүргэж орхив.

Би баахан лазагнаж; Жанжаа гуай хоёулаа жаахан сууя л даа.Сайхан байна шүү дээ гэхэд -Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорлов.Би дотроо “Авгай руугаа яарч байна даа “гэж бодсон боловч юм хэлсэнгүй.Тэрээр усаа сэвхийтэл ѳргѳж үүрээд миний аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт -За хѳ замдаа хэд амраад орчих вэ? гэж зѳвшлѳѳ.Бид хоёр хэсэг дуугүй явлаа. Гэтэл Жанжаа ам нээж -Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байх аа.Дахиж явахгүй байх гэлээ. Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа Хаашаа ч хамаагүй л явчихна даа гэчихээд энэ үгнээсээ айсан мэт одоо ч явахгүй л дээ гэж нэмэв.Бид хоёр газрын дунд амрав.Манайхны зүгээс зэлэн дээр асаасан аргалын утаа үнэртэж үхэр тугал мѳѳрѳлдѳх сонсогдоно.Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж суун над руу хараад Би чамаас юм асуух уу ? гэлээ.Би тэгээч дээ юу юм бэ? гэж шавдуулахад гаансаа пүд пүд хийлгэн хэд үлээснээ, “За больё больё гэдэг байгаа.Ѳѳ таныг юмаа асуухгүй бол би явахгүй гэж хошуугаа унжуулав. Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам ѳчиг аваад хэлэх үү байх уу гэсэн янзтай хэсэг харснаа -Я юу ,Ү юу гэлээ. Би гайхан -Юу гэнээ гэхэд -Я юу Ү юу гэж байнаа “Аль нэгийг нь хурдан хэлчих Аль нэг үсгийг нь “гэж намайг шавдуулав.Би амандаа орсноор нь “Я “гэчихэв.Гэтэл Жанжаагийн царай нэг л таагүй болж гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч “За явая гэх нь тэр. Би түүний алхааг гүйцэж ядан,муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав. -Жанжаа ! Я юу ,Ү юу гэж юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад Дараа хэлнээ.

Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай.Тэд мэдэх ч үгүй мэдэв үү нойтон хамуу минь гэж гүвтнэв. Ѳглѳѳ нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно Ээж цайгаа самрангаа -Яагаав ѳчигдѳр эднийд адууны эрлээр буусан хүн.Эхнэр тогтоодоггүй.юм гэж Цээлийн голоор л нэг ярьдаг байсан даа.Чи үзвэл танина гэв. Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш.Морийг нь эмээллээд л зогсож харагдсан.Би ухасхийн бослоо.Хувцасаа хам хум ѳмсѳж аваад гүйн гарвал ѳглѳѳ наран сѳрѳг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж ѳргѳн зогсож байлаа. Нэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн явбал явж л байг.Том болоод би авгай авахгүй юм шүү.Сайхан хүүхэн байсан ч суухгүй харж л байгаарай” Толгой хүндэрч хамрын самсаа шархиран нүдний нулимс ѳѳрийн эрхгүй бүрхэв.Нулимсан дунд Жанжаа жаахан гэртэйгээ дайвалзан “Я гэдэг чинь явна гэсэн үг Харин Ү гэдэг нь үлдэнэ гэсэн үг. Тэгээд л чамаар таалгасан юм. Чи Я гэсэн байхаа. Ер нь энэ мэргэ таавар чинь худлаа л байдаг золиг байна.Эгч нь ер явах шинжгүйгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан нь бодогдов .Би Ү гээд хэлчихсэн бол явахгүй ч байсан юм билүү.Ямар юмаа бодож Я гэсэн юм бол оо? Хэдэн хоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэн үрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдав Жанжаа ах жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо “Хѳѳрхий минь ийм л тавилантай байж дээ.Ах нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ гээд амьд сэрүүн хүнтэй уулзах байгаа юм шиг юм яриад мордон одож билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!