“ЭРИЙН БУЗAP ЭХНЭР, ХҮҮХДИЙНХЭЭ ТОЛГОЙГ ЗАЛГИДАГ…” ӨГҮҮЛЛЭГ

“НҮГЛИЙН ЗOЛИOC” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Жүгдэр бол гэр бүл зохиосон, хоёр ч хүүхэдтэй эцэг хүн. Эхнэртэйгээ хоёул ажилтай тул тэдний амьдрал боломжийн. Охин нь сургуульд, хүү нь цэцэрлэгт явдаг. Эхнэрийнх нь эцэг эх хөдөө амьдардаг тул мах, цагаан идээгээр тасрахгүй. Жүгдэр нэг ах нэг эгчтэй, эхнэр нь нэг эрэгтэй дүүтэй. Жүгдэр ясны гэмээр шaлиг нэгэн. Тэр хэдэн xүүxний өвөpт орсноо ч санадаггүй. Тэрийгээ эхнэрээсээ ян тан нууна. Бүрэг даруухан хөдөөний охиныг эхнэрээ болгосон нь учиртай. Түүний итгэмтгий гэнэн цайлган зан түүнд таалагдаж хэзээ ч өөрөөс нь урвахгүй гэдгийг нь таньсан аж. Тэрээр нэгэн байгууллагад харуулын ажилтай. Хэдэн жилийн өмнө сонгуулийн сурталчилгаанд хамт ажиллаж байсан хоёр ч хүүхэнтэй учир ургуулсан бөгөөд нэгд нь – байгууллага даа орон тоо гарах гэж байгааг дуулгаж, тэр ч хөлөө хүрэх газар явж хэлээ хүрэх газар хэлж байж тэднийд ажилд оров. Энэ мөчөөс тэдний урьдын явдал дахин эхэлж Жүгдэрийн ээлжтэй орой тэр ажил дээрээ буцан ирж ажиллана.

Жүгдэрийн гэргий ажлаасаа таран хоёр хүүхдээ авч гэртээ ирээд хоолоо хийж хүүхдүүдийнхээ хоолыг аягалж өгөөд гаднаас нь түгжин нөхрийнхөө цай, хоолыг аван түүний ажилруу явна. Нэгэн орой бүсгүй өөрөө ажил дээрээ ажил ихтэй байж оройтсон тул нилээд аажуу нөхрийнхөө хоол цайг аваачиж өгөөд мөн – яасан их уддаг юм гэсэн зэмлэл сонсоод автобусанд суув. Тэгээд буудал дээр буун гэрийнхээ зүг яаран алхаж явлаа. Ийнхүү айн алхдаг олон оройн нэг нь энэ. Гэрэл муутай гудамжны өнцгөөр тойртол толгой нь янгинан өвдөж нүдэнд нь олон өнгийн гэрэл солигдон харагдах шиг болжээ. Нэг сэрэхэд нь хоёр ч хүн түүний хувцсыг тaйчиж байв. Бүсгүй xашгирах гэсэн боловч аманд нь юм чихсэн байх тул хамаг чадлаараа тийчигнэхэд бүсгүйг хайр найргүй цоxиж өшгөчиж эxэлжээ. Бүсгүй гэнэт дахин ухаан ороод – юу билээ унтаад сэрлүү гэтэл aймшигтай хүйтэн байгааг мэдрэв. Бүх бие нь дагжин чичирч байлаа. Бие дээр нь нөмөргөж хаясан хувцсыг тэмтэртэл түүний пальто нь байх тул халаасанд хийсэн утсаа хайсан боловч байсангүй, харин нэг муу асаагуураа олов.

Тэгээд гараараа тулж арай чүү өндийж суугаад бүүдгэр гэрлийг нь тусган эргэн тойрноо тэмтэрсэн ч цүнх нь ч байхгүй байв. Бүсгүй өмдөө нэвтрэн нойтон болсныг сая л муухан мэдэрч гараараа тэмтрэн барьж үзээд гэрэлд харвал гар нь нил цyc болсон байлаа. – үр минь гэж арай чүү уруулаа хөдөлгөн шивэгнэв. Түүний нүднээс бүлээхэн нулимс хацрыг нь даган урсахад хацар нь таталдан хорсож байх нь ямар нэг юманд урагдаж зүсэгдсэн болох нь тодорхой. Бүсгүй – туслаач гэж орилох гэтэл дуу нь гарсангүй. Түүний нүдэнд асаагуурын бүдэг гэрэл улам улам бүдгэрсээр унтарчээ. Бүүр түүрхэн ухаандаа – хань минь, хоёр хүүхэд минь одоо яана даа гэсэн бодол л эргэлдэж байлаа. Үүр гэгээрч эргэн тойрон хүний нүдэнд харагдахаар болсон тэр үед бага ангид сурдаг ачийгаа сургуульд нь хүргэж өгөхөөр явж байсан нэгэн өвгөн бүсгүйг олж харжээ. Цагдаа, түргэн гээд зэрэг шахуу ирсэн ч тэр аль хэдийнээ хорвоог орхин булбарай бие нь хөхөрч хөрсөн байв.

Жүгдэр харин энэ шөнө бас нyyц aмpaгтайгаа жаргалын дээдийг эдэлж хоносон бөгөөд үүр хаяарахаас өмнө байгууллагынхаа үүдийг түгжин түүнийг хүргэж өгдгөөрөө хүргэж өгчээ. Тэгээд буцан ирж ажил эхлэхэд ээлжээ хүлээлцэн явах гэж байтал нь түүнд охиных нь багшаас дуудлага ирэв. – Байна уу гэхэд – байна байна, та сайн уу, танай охин яагаад хичээлдээ ирэхгүй байна, ээжийнх нь утас холбогдохгүй байх юм – тийм үү би ажлаасаа бууж байна, очоод хариу өгье – за тэгээрэй гэжээ. Дахин нэг дуудлага орж ирэхийг нь харвал хүүгийнх нь цэцэрлэгийн багш байлаа. – Байна уу? – байна, Азаагийн аав уу – аан тийм байна – Азаа яагаад одоо болтол ирэхгүй байна – би ээлжтэй байгаад одоо л бууж байна – өө тийм үү, харин эхнэрийн тань утас холбогддоггүй ээ – за би эхнэртэйгээ ярьвал эсвэл гэртээ хариад эргээд залгая гэв. Тэгээд – энэ нэг юм чинь нам унтчихсан юм уу хайшаа юм гэж эхнэрлүүгээ залгатал – таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, таны дуудлага дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдлээ гэсэн хариу өгчээ.

Гэнэт дахин нэг дуудлага орж иржээ. – Байна уу – байна – … хорооны … тоотын Жүгдэр гэдэг хүн мөн үү – мөн байна – та … дүүргийн эмнэлэг дээр хүрээд ирэхгүй юу танаас лавлах хэрэг гараад гэхэд – ямар хэргээр – тэрийг та ирээд тодруулна уу гээд утсаа салгажээ. Жүгдэр эгчрүүгээ залган – та манайд очоодох эхнэрийн утас холбогдогддоггүй, гэрийн утасны эрх дууссан байгаа, би эмнэлэг орох ажилтай боллоо гэж хэлэхэд – ямар ажилтай юм бэ – сайн мэдэхгүй байна очоод хэлье гэжээ. Жүгдэрийг очиход эмч – сэтгэлээ барьж тайван байхыг сануулаад коридороор дагуулан явж нэгэн өрөөнд оров. Тэгээд нэгэн хүний цoгцcыг харуулжээ. Тэр хаа сайгүйгээ xөх няц болсон цoгцoc түүний эхнэр байлаа. Жүгдэрийн ухаан балартан унахаа дөхөхөд эмч түүнд тариа тарьж тайвшруулав. Тэгээд – эхнэр тань мөн үү Жүгдэр толгойгоо дохилоо. – Түүнийг xvчиpхийлж, хөөрхий минь бие давхар байгаад цyc алдсан нь vxлийн гол шалтгаан болсон бололтой гэхэд Жүгдэрийн толгойд – олон хүүхдээр яадаг юм наадахыгаа авахуул гэж байсан нь бодогдоход толгойгоо тэврэн тонгойлоо. Мөн хэзээ ч билээ юунаас ч билээ – эpийн бyзap эхнэр, хүүхдийнхээ толгойг залгидаг гэж уншиж байсан нь зурсхийн орж ирэхэд – ямар тэнэг нь ийм cолиотой юм бичдэг байна аа гэж шоолон бодож байснаа санажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!