“ЭРДЭНЭТРҮҮ 3AXИPAЛТАЙ ТОМИЛОЛТООР ЯВААД БУУДAЛД 1 ОРТОЙ 1 ӨРӨӨНД ОРООД…” БОЛСОН ЯВДАЛ

“ЭРДЭНЭТРҮҮ 3AXИPAЛТАЙ ТОМИЛОЛТООР ЯВААД БУУДAЛД 1 ОРТОЙ 1 ӨРӨӨНД ОРООД…” БОЛСОН ЯВДАЛ

Сайн уу. Би өөрийн амьдралд өрнөөд буй зүйлээ цаашаа яахаа мэдэхгүй энэ сайтыг уншдаг хүмүүсээс санаа олж авахаар ийнхүү бичиж байна. Би гайгүй мэргэжил боловсролтой, эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг залуу.

Гайгүй цалин сайтай ажилд орсон болохоор санхүүгийн хувьд төвөггүй жаргалтай сайхан л амьдарч байна. Орох орон, унах унаатай бусдаас нэг их илүү гараад байхгүй ч хэр хэмжээнд минь таарсан гэр бүлд минь хүрэхүйц под хийгээд яваад л байна.

Саяхныг болтол төрийн байгууллагад ажиллаж байгаад өөрийгөө хөгжүүлье, цалин сайтай ажилд оръё гэж бодоод ажлаасаа гараад хувийн нэг гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажилд орлоо.

Анх захирал маань ажилд орох ярилцлагыг маань хийж байж билээ. Манай захирал надаас хэдэн насаар эгч нөхөргүй ганц бие эгчмэд бүсгүй байдаг. Ярилцлагад орж байхад захиралтайгаа хэд хэд харц тулгараад авсан.

Би ч гайгүй цалинтай ажилд орохын тулд хүний нүүрлүү харж ярих нь үнэнээсээ ярьж буй хүний шинж гэдэг үг санаанд ороод захиралруугаа зоригтой нүдрүү нь харж байгаад л ярилцаж билээ.

Тэгээд ажилд ороод удаагүй байхад нэг өдөр захиралтай хамт харилцагчтай гэрээ хийх ажлаар Эрдэнэтрүү машинтай нь хамт явсан. Буудалд нэг ортой нэг өрөө захиалчихсан байсан.

Хамгийн үнэтэй өрөө нь байсан. Би тэгээд аргагүйн эрхэнд буйдан дээр унтсан. Шөнө юу ч болоогүй зүв зүгээр л хоносон л доо. Би их санаа зовж хоносон.

Түүнээс хойш байнга өрөөндөө дуудна. Ямар ч ажил байсан надаас зөвлөгөө авна. Намайг гэр бүлтэйг минь мэднэ л дээ. Надруу халдъя гээд чадахгүй байгаа нь нүүрнээс нь илт харагддаг.

Нэг удаа ёоё бүр гар даарчихлаа гэснээ миний гарыг хардаа гээд гараас минь атгаад. Чи ямар гоё дулаахан юм бэ гээд гараа бараг энгэр заамлуу хийнгээ алдаад ашгүй хүн орж ирээд больсон.

Бас нэг удаа ажлын шугамаар бид хоёр харилцагч компанийн хэдэн хүмүүстэй хоол идсэн юм. Тэгээд дуусаад гараад ирсэн чинь оройтох байх гээд жолоочоо гэрлүү нь явуулчихсан болохоор чи намайг хүргээд өг.

Бас манайхруу надтай хамт гэрт энэ бичиг цаасыг оруулаад өгөөч гэхээр за тэгье гээд гэрт нь ортол намайг чи цэвэрхэн аятайхан залуу зүгээр л ямар ч юм бодохгүй заримдаа уулзаж байя гээд надруу унтах гээд чичирсэн.

Тухайн үед нь би сандраад нүдний өмнүүр эхнэр хүүхдүүд амьдрал минь харагдаад -Ажилтан, захирал хоёр шиг л байсан нь дээр байхаа гэж хэлээд зугтаах нь холгүй гараад явж билээ.

Тэгээд харин дараагаар нь жаахан уугаад халаалттай байсан болохоор ийм юм боллоо гээд надаас уучлал гуйгаад битгий юм бодоорой гээд өнгөрсөн.

Гэтэл намайг одоо өглөө гэрээс ирж авдаг, орой тарахаар гэрт хүргэж өгдөг боллоо. Ажлынхан маань намайг эгчмэд захиралтайгаа учир ургуулаад аймар амбицтай залуу гээд харьцаа нь муудаад атаархаад байгаа нь анзаарагдаад л байна.

Ядаж байхад удахгүй хамт Германруу арваад хоног ажлаар явах гэж байдаг. Ажлаа сайн хийж байгаа хүнийг би дэмжинэ гээд манай захирал ажил дээр олны дунд хэлсэн ч надаас сайн ажилладаг хүн уг нь зөндөө л байдаг.

Намайг яг өөрийнхөө доод талын местэнд маш өндөр цалин хангамжтай Албаны дарга хүртэл болгочихсон. Заримдаа өрөөндөө дуудаад өрөө ямар хүйтэн байнаа гэснээ миний гар, чих эд нарыг бариад байдаг боллоо.

Би тэгээд өөр хүн харчихвий гээд яс хавталзаад шууд боль гээд хэлж чадахгүйгээс хойш янз бүрийн шалтаг хэлээд л зугтаагаад гараад явдаг.

Намайг улам л гарах гарцгүй байдалд оруулаад байгаа юм шиг санагдаад байх юм. Би одоо яасан нь дээр бол, ажлаасаа гарах уу яах уу.

Нэг удаа л гэн алдаад дотно харьцаанд ороод янз бүр болчихвол бүхэлдээ л энэ хүний мэдэлд орох байх гэсэн айдас байна. Үнэхээр сэтгэл санааны хувьд үнэн хэцүү байнаа.

Уг нь ажил мэргэжил, цалин мөнгө, албан тушаалын хувьд надад миний амьдралд дахиж хэзээ ч олдохгүй алтан боломж гэдэг шиг л алдаж болохооргүй болчхоол яваад байгаа юм л даа.

Хамгийн гол нь энэ хэвэндээ дахиад гурваас таван ажиллаж чадах юм бол байгууллагатайгаа хийсэн гэрээнийхээ дагуу насаараа дахиж мөнгө төгрөг гэж санаа зовохгүй хангалуун сайхан амьдрах боломжтой болох юм л даа.

Төрийн албанд нэг сая төгрөг ч хүрэхгүй цалинтай байсан хүн чинь өмнөх ажлынхаа нэг жилийн цалингаа бараг нэг сард л аваад надад бол тэнгэрийн yмдaг атгалаа гэдэг шиг л юм уг нь болчхоод уг нь их л сайхан байна.

Надад гэхдээ энэ хүнтэй дотносох, янз бүрийн харилцаа үүсгэх ямар ч сонирхол хүсэл байхгүй байгаа. Эхнэрийнхээ хувьд үнэнч сайхан хань, хүүхдүүдийнхээ сайн аав нь л баймаар байна.

Гэхдээ бусад хүчин зүйлс, цалин мөнгө, албан тушаал, ирээдүйгээ бодохоор энэ ажлаасаа шууд гарчхаж чадахгүй байна. Хэрвээ гарчихвал буцаад л хамгийн ихдээ нэг сая гаран төгрөгний цалинтай ажил дээрээ л буцаад очих байх даа.

Эмэгтэй хүнд л ийм зүйл тохиолдлоо гэж энэ тэндээс уншиж сонсож байснаас нэг их хүүхнүүдийн анхаарал татаад байхааргүй өөрийгөө ийм хүнд байдалд орно гэж зүүдэлсэнчгүй явлаа. Гэхдээ яахав эрэгтэй хүний хувьд намайг хүч хэрэглээд дараад авна гэж байхгүйгээс хойш эмэгтэй хүнээс ч арай давуу талтай юм аа.

Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ, нээх сайхан зөвлөөд өгөөч. Эсвэл ёстой ямар хамаатай юм гэр бүлийнхээ л төлөө юм чинь гээд эхнэртээ баригдчихгүйхэн шиг янз бүр болвол болоод хоёр талд зохицуулаад яваад байдаг ч юм уу гэсэн адын бодол бас заримдаа төрөх юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!