“ЭРГЭЭД ИРЭХЭД ЧИНЬ БЭЛЭН БАЙХ ГЭЖ БУСДААС ТАТГАЛЗДАГ” ӨГҮҮЛЛЭГ
Би эмнэлэгт хэвтэж байсан юм… Хавар болоод л, ядаргааны унирал эхэлдэг ш дээ… Эмнэлэгт хэвтэж байхдаа ном уншиж, эргэлт хүлээж цагийг өнгөрөөдөг байв. Нэг удаа утас дуугараад хэн нэгэн чимээгүй сонсож байгаад тасалчихсан. Дараа үл таних хүнээс танилцах мэссэж ирэв ээ… Эмнэлэгт байгаа хүн танилцахаас татгалзана гэж үгүй. Түүнийг Б гэдэг байв… Тэгээд бид хоёр 9 жорын юм ярьдаг болов оо. Янагийн ярианаас бусдыг л ярина. Тэр над руу шүлэг явуулна. Би ч гайхалтай шүлгүүдийг уншдаг байсан болохоор сэтгэл үл хөдөлнө… Явж явж тэр залуу Хүмүүнлэгт сурдаг болж таарваа… Нэг сургууль гэдгээ мэдээд түүнийг олж харахын xүслэн болов… Тэгээд харж чадалгүй явсаар нэг өдөр мэсэнжэрдэж байгаад надад санаандгүйxэн камэраа өгчихлөө… тэгээд хаачихлаа… надад огт таалагдсангүй… Дараа нь сургуулийн эрхлэгчийн өрөөний гадаа зогсож байхдаа түүнийг анх удаа live-ээр харж билээ… Тэр минь ногоон цамцтай… би анхны харцаар дурласан… Үргэлж харна бодно. Хагас жил мэсэжээр харилцсаны эцэст бид уулзахаар болвоо. Bohemia-д. Би түрийтэй арзгар ултай гутал жийж, жинсэн өмдөн дээр хар банзал өмссөн байсан.бас нисгэгч малгай… Түүнийг хараад өөдөөс нь харж суухад халуун цай аягалж өгч билээ.. пивээр дайлдаг залуусын хажууд тэр дэндүү халамжтай байлаа… Тэгээд бид дахин уулзаагүй. Тэр намайг тоохооргүй сайхан залуу учир би ч гэсэн араас нь гүйж сүйд болсонгүй..
Дараа нь би uptown сэтгүүлд ажиллаж байхад тэр гэнэтхэн уулзая гэж залгасан. Би уулзахыг их хүссэн ч эмэгтэй хүний бардам сэтгэл минь татгалзахыг ятгасан юм… Тэр намайг тоохгүй ээ гэдэг ганчан бодол надад тээг болж байлаа… тэгээд эцэст нь бид уулзлаа. Тэр үнэхээр романтик. Надад сарнай авчирсан юм. Би тэр цэцгийг хараад хичнээн их баярласан хэдий ч БИ ЦЭЦГЭНД ДУРГҮЙ гээд хэлчихсэн юм даа… тэгээд бид гадагшаа гарч хоол идээд, хорооллын гудамжаар сэлгүүцлээ… төмөр замаас хороолол хүртэлх зам бартаатай хэдий ч богинохон байлаа. Би унах гэж байхдаа ч түүнээс түшиж зүрхлээгүй… түүнд хүрэхээс, түүнд халдахаас айж байлаа. Маргааш нь кино үзэв. Тэрний маргааш нь тэнэж яваад гэнэт нөгөө сахилгагүй зан маани xөдөлсөн юм даг… Голомт хотхоны 15 давхарт гарч пив уунгаа сайхан зугаацсан даа… Яаж би тэр төмөр торноос зүүгдэж байснаа мэдэхгүй. Тэр их зоригоо одоо ч гахдаг шүү.. Тэгээд тэр намайг хүргэж өгөөд харив аа.. Харичлаа гэж залгахдаа буцаад очий гэж асуулаа… Тэр халамцсан байгааг нь; хараад архи дарс уудаггүй гэдгий н; ажиглалаа.. Тэгээд бид унтсан юм. Бурхан минь тэр хүүхдээрээ байсан… Надад тэр үедээ шал тэнэг санагдсан… Би тэр үэд жаахан охин байгаагүй ээ. Нэг залуу миний араас гүйдэг, надад ухаангүй хайртай байлаа… би түүнд зүгээр л дасчихсан байсан болоод ч тэр үү, хайртай гэж боддог байсан юм… Тэгсэн ч гэсэн би тэвчсээн. Дараа нь бид Парк орвоо… Тэнд тоголж тоголж дуусаад харих замдаа тэр утсаа оролдоол байсан.. дургүй ч хүрэх шиг..Тэгсэн надруу мэсэж бичжээ.. 2уулаа уерхий гэдэг утгатай.. Ээ бурхан минь би тэр мөчийг л хүлээж байсан… Баярласандаа түүнийг шууд үнсмээр байсан ч өнөөх гөжүүд зан минь ҮГҮЙ гээд хэлчихлээ… тэгээд тэр хэсэг бантсан.. Тэгэхээр нь би тоглосон юм зөвшөөрч байна гэж хэлсэн.. тэр намайг үнсээд ОДОО ИНГЭЭД БИ ЧАМАЙГ ХАРДАХ ЭРХТЭЙ БОЛЛОО гэдэг утгатай үг хэлсэн юм.. Тэгээд тэр надтай хамт манайд амьдардаг болвоо.. тэр үед дүүтэйгээ хамт нэг өрөөнд байдаг байсан хэдий ч бид 2 аз жаргалтай байж чаддаг байлаа..
Тэгээд бид хамтдаа сургуульдаа явдаг болов. дарааа нь би ажлаа хийж тэр хичээлдээ явна… өдрийн цайны цагаар надад гарынхаа хоолыг авчирч өгнө. халуун савтай хоол машинд идэхдээ би үргэлж дуустал нь иднэ. тэр маань сайхан хоол хийдэг… Ийм маыгаар бид 3 жил хамтдаа амьдарсан юм даа… Гэрийхэн маань бидний харилцааг дэмждэг… харин тэдний гэрийхэн надад жаахан дургүй юм шиг хүйтэн хөндий хүмүүс байлаа.. үнэндээ би тэднийд байхдаа тун дуулгавартай, чимээгүй хүн байсан юм. Харамсалтай нь жаахан байхдаа уулздаг байсан залуу биднийг хором ч тайван байлгаагүй ээ… Бараг түүнээс болж бид салсан юм.. тэр намайг цаг тутам харддаг байлаа. Үнэндээ миний гөжүүд зан л намайг тийм байдалд хүргэсэн… Тэр салах шийдвэр гаргасан… би, миний гөжүүд зан түүнд мин. БИ ӨӨР ХҮНТЭЙ УНТЦАН гэж хэлсэн… энэ бол худлаа… худлаа гэдэгт тэр минь одоо хэр нь итгэдэггүй…
Түүний салах шийдвэрийг би эсэргүүцээгүй ээ… заримдаа тэсэхийн аргагүй өвдөхөд уйлаад залгадаг байлаа..тэгээд мартаж чаддаггүй юм аа гэхэд гай болохоо болихоор шийдсэн… тэгээд чимээгүй алга боллоо. тэр маань уурлаж, намайг харааж зүхэж байсан ч би тэвчич, найдаж хүлээсэн… юу ч хэвэндээ ороогүй. Гэхдээ тэр хүлцэнгүй залнгийн минь хариуд уурлахаа, аашилхаа, хэрэлдэх гэдгээ больсон. Гэсэн ч бид салаад одоо жил гаруй хугацаа өнгөржээ.. Эхэндээ 2уулаа уйлж уулздаг байлааа… Дараа нь би усан нүдэн боллоо.. жил уйлсан даа.. одоо бол зүгээр л уулзана. Түүнийгээ тэврээд л аз жаргалтай болчихно.. урьдны амьдралаа ярьдаггүй бид… тэр намайг өөрт нь хэчнээн хайртайг мэддэг… Тэр намайг тэврээд санаа алдана. нүүр нүдгүй үнсэнэ.. Орондоо хүртэл хэнтэй ч уулзаагүй юм шиг хачин цангацан амьтан шиг аашилна. Заримдаа тэр надтай мэсэнжэрдэнэ. ихэнхдээ дуугарку гараад явчина..
Тэр маань одоо Солонгосд далай эрэг дээр яваа… Надтай учирсан тэр нэгэн хүү биш болсон… Хүүхэн харж, ганган машин хөлөглөж, гаазтай ундаа сороод хараал хэлэнгээ найзуудтайгаа хамт шоуддаг, гэрийхэнтэйгээ муудалцдаг тийм хүн болсон. Харин би түүнийг хайрлахаа болиогүй… Эргээд ирэхэд нь бэлэн байх гэж л бусдын найз охин болох, гэрлэх саналаас татгалздаг. Эцэст нь тэр надад эргээд ирэхгүй бол яах тухай бодохдоо зүрх минь өвддөг… Гэсэн ч тэвчдэг, хүлцдэг… Түүнийгээ үргэлж xүлээдэг… Би түүндээ хайртай…