“ЭРГЭХ ХОРВОО” БОЛСОН ЯВДАЛ

“ЭРГЭХ ХОРВОО” БОЛСОН ЯВДАЛ

ChimedOchir Anaad

Зуны дэлгэр цагаар манайxан cайхан аялдаг болжээ. Tээр жил би жуулчинд явдаг байлаа нэг удаа Mөрөнд гадаадынхныг хүргэж өгчхөөд Завxаны Улиаcтайгаас хэсэг жуулчин авах ёстой яаруу ганцаараа гараад жийлээ. Газрын зураг хараад төв замтай нийлэхийн тулд машин техник явдаггүй хөдөө замаар товчлоод сүнгэнэсэн дараагийн баг хүртэл 70 80 км эзгүй хээр бүдэг замаар нэг даваа даваад уруудаад ороод ирсэн чинь модны цаанаас улаан майктай туранхай залуу үсрээд л дэвээд хар хурдаараа машины хамар тэврээд авлаа шүү. Бүрэнхий болсныг ч хэлэх үү эл хуль хүнгүй зэлүүд газар нэг л эвгүй, тэгсэн ч машинаасаа буугаад та яаваа гээд л түшээд авлаа. Тэгсэн нүд нь нулимстай баярласан харцаар

-Aхын дүү эхнэр төрөх гээд зам ойрхон хөдөө замаар явсан дөнгөж сая шаварт суучихлаа туслаач гэдгийн хүүе тэгэлгүй яахав гээд очоод хоёр талаас нь ухаад хуу татаад гаргаад ирлээ. Тэгээд л урдаа оруулаад оруулахаас биш яахав би замаа мэдэхгүй юм чинь ккк араас нь дагаад багийн төв орлоо эхнэр нь эмнэлэг бараадлаа, ах ч санаа амарч магнай тэнийлээ. Ах эхнэртээ санаа зовоод аймаар айсан гэнээ зайлуул ямар азтай юм бэ тэр замаар чинь 3 4 хоногтоо ганц машин явбал их юм. Би гэж хэнэггүй толгой байхад чи бас нэг нь байдаг л юм байна бурханы аврал машины дуу сонсоод ах нь чихэндээ итгээгүй баярлалаа гээд л тэвэрч аваад л сүйд би ч яараад дүү нь өглөө Улиастай дээр байж байх ёстой гээл саллаа.

Заа тэгээд л 3,4 н жилийн дараа Америкийн элчингийн багш нэг өвөө найзтайгаа ирээд найдвартай зам мэддэг хариуцлагатай гээд намайг компаниас сонгоод явуулваа. Бас л Мөрөнгөөс урагшаагаа Тэрхийн цагаан нуур орох гээд сурсан зан сураар боох биш товчлоод хөдөө замаар явж байгаад ёстой элгээрээ нам суулаадаа за өнгөрсөн юу яасан хариуцлагатай хүн бэ нүдний булай чинь. Оройдоо Тэрхийн цагаан нуур дээр хоноод маргааш нь хотод очсон байх ёстой байдаг таг баларсаан тэгсэн яасан машины чимээ дүнгэнэх шиг чихэндээ итгэдэггүй. Нөгөө хоёроосоо асуулаа тийм байна гэж байна шүү. Яалт ч байхгүй дээрээ дүүрэн залуус суулгасан Зил зуун 30 гараад ирлээ шүү би ч баярласан гэж яанаа амдаал дэвээл үсрээд л хар хурдаараа гүйж очоод л гуйлаа жолооч нь нэг сахалтай бүдүүн ах инээгээд л байх юм.

Kабинд нь суусан өвөө эмээ хоёр тэгэлгүй яахав гэж байна би жолоочийг яагаад дооглоод байгаа юм болдоо гээд л гайхлаа. Хамаатнууд цуглаад нэгнийхээ хүүхдийн хуримд явж байгаа улсууд гэнээ за тэр ч яахав залуучууд бууж ирээд л хуу татаад гаргачихлаа би баярласан гэж жигтээхэн зайлуул хэдэн чихэр ундаа нэг шил аpxи баярлалаа ахаа гээд л өгөх гэсэн чинь харин ах үгүй шүү би чамд өртэй гээд уут дүүрэн ааруул бяслаг өрөм, нэрмэл өгөөд ахыгаа танихгүй байна уу! ах нь таргалаад сахалтай их өөр болсон байх л даа чиний эмнэлэгт хүргэж өгсний ачаар төрсөн охин энэ байна гээд жаахан охин, эхнэрээ дагуулж ирээд хамаатнууддаа хэлээд бөөн юм болсон шд ккк. Хэзээ хойно дуу дуугаа авалцаад л тэврэлдээд инээгээд шуйгаад л гайхсан байхаа гадаадын хоёр өвгөн нүд нь сагсны бөмбөгөө хэхэ.

Аймаар азтай одоо ах дүүгийн сайхан холбоотой байдаг. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж хэн нэгэнд тус хүргэхэд хэзээ нэгэн цагт сандрах мөчид хэн нэгнээс тус ирдэг л юм байна минийхэд ах өөрөө ирсээн. Өвөө эмээ хоёр күй мөн сонин сайхан юм бас байх юмдаа нэг ижил шалтгаанаар бие биедээ тусалж байдаг, санаа сайн бол заяа сайн гэж энэ байхдаа хүүхдүүд минь юм бүхэн учиртай эргэх хорвоо гэж энэ дээ үргэлж хүнд тусалж байгаарай хүү минь гээд аавыгаа алдаад удаагүй намайг элгэндээ тэврээд үнэсэхэд аавын минь үнэр үнэртэх шиг өөрийн эрхгүй нулимс маань гарч аавдаа үнсүүлсэн мэт нэг л баярлан догдолж билээ. ….,SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе. Хэрвээ та бусаддаа түгээхийг хүсвэл миний нүүр номонд фоллов хийгээд түгээгээрэй олон ч пост байгаа баярлалаа. Эх сурвалж: ChimedOchir Anaad

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!