“ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БҮХНИЙГ ТЭСЭЖ ЧАДАХГҮЙ” – Бодит амьдралаас

Би тэгж олон жил амьдарсан юм байхгүй ээ. Гэхдээ би амьдралдаа ганц л удаа хүнд сэтгэлээ догдолтол дурласан юм. Үерхээд 1 жил л болж байсан байх. Тэр утсаар ээжтэйгээ ярьж байхдаа битгий хуцаад бай!!! Хэн мэддэг юм!!! Засссссссс!!! Гэх зэргээр өндөр дуугаар миний хажууд ярьсан юм. Би ингэж ээж аавтайгаа ярьдаг хүнийг тэр үед анх удаа харж маш их балмагдаж билээ. Тэгээд тэрхэн үед бодсон юм. Ээжтэйгээ ингэж харьцаж байгаа хүн надад бас ийм аймар зан гаргавал яах вэ. Дараа нь бас хэд хэдэн удаа тэгж ярихыг нь ч сонссон. Тэгээд би тэсэлгүй хэлсэн. Чи ээжийгээ хүндэлж харьцаж чадахгүй байна. Тэгэхээр надад бас энэ зангаа ирээдүйд гаргах уу гэсэн чинь тэр -Юу гэж дээ. Хайр нь чамдаа зөндөө их хайртай. Би утсаар ингэж ярьж байгаа ч гэртэй бол яаж ч чаддаггүй юм гэж билээ. Гэхдээ л миний таамаг зөв болж цаг хугацаа өнгөрөх тусам миний бодол санааг сонсохоо больж жоохон л үл ойлголцол болоход тэр надруу өндөр дуугаар хараал хэлж хашгирч утсаар ч ярьсан ч уурлахаараа шууд зсссссс гэж хэлээд тасалдаг болов. Ингэж л би ээжийгээ хүндлэхгүй байгаа хүн айлын охиныг ч бас хүндлэхгүй гэдгийг ойлгосон юм. Тэр бас ингэж ярьдаг байсан юм. Би бол миний дургүйг хүргэсэн л бол эмэгтэй байсан ч алгадаад унагаана!! Энэ үг нь ч үнэн байсан юм.

Тэр нэг удаа танил охинтойгоо муудалцаад бүр алгадаад авсан. Би бас л айгаад түүнд хэлсэн -Чи эмэгтэй хүнд гар хүрсэн ч хамаагүй гэж бодож хүндэлдэггүй юм бол надад ч бас ирээдүйд гар хүрэх үү гэтэл тэр -Үгүй дээ хайраа. Хайрд нь ээж эгч чамаас минь бусад эмэгтэй огтхон ч хамаагүй болохоор л ингэж байгаа юм. Хайр нь чамд хэзээ ч гар хүрч чадахгүй гэж хэлэв. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр надтай маргалдхаараа надад гар хүрдэг болсон. Намайг хүмүүсээс тусламж гуйж орилтол цохиж хоолой боож төмөр биетэй хүн байгаа юм шиг ханддаг болов. Тэгээд би бас л бодсон нэгэнт л ээждээ хүндлэлгүй харьцаж чадаж байгаа юм чинь бүр би байтугай танихгүй эмэгтэйд гар хүрэх нь юу ч биш. Би өнгөрсөн 5 дахь өдөх түүний төгсгөлгүй худлаа ярилт намайг хүндлэхээ байж үнэн төрхөө харуулсан болхоор эрс шийдэж салсаан. “ЗАРИМ” эрэгтэй хүмүүс ийм байдаг юм байна. Үерхэхээсээ өмнө ба үерхэж эхэлж байхдаа дэндүү сайхан зан гаргадаг юм байна. Тэгээд жил өнгөрөх тусам жинхэнэ чанар нь танигддаг. Харин яаж мөн чанарыг нь эртхэн таних вэ. Ээж аавтайгаа хэрхэн харьцаж буйгаар нь баримжаа авч мэдэж болох юм байна. Тэгэхээр ийм хүмүүсийг бий болгохгүйн тулд яах вэ?

Хүүхдээ сайн хүмүүжүүлэх ёстой жинхэнэ эр хүн уйлж болдоггүй юм гэхээсээ илүү эмэгтэй хүнийг зовоож уйлуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгуулах!!! Эцэст нь гэхэд би энэ амьдралд ийм хүнтэй насыг барах гэж ирээгүй. Эмэгтэй гээд юм болгоныг тэсэж амьдрах албагүй. Намайг хүндэлдэг эмэгтэй хүнийг хүндэлдэг хүнийг олтлоо би ганц бие явна. Олдохгүй бол би ганц биеээрээ үлдэнэ. Яагаад гэвэл ингэж эрэгтэй хүний гарын шүүс болж хэл амаар доромжлуулж гундаж зовж явсанаас би ганцаараа зовсон нь хамаагүй дээр. Тэр надаас салахгүй гэж хэлсэн ч би гүрийгээд л байгаа. Учир нь тэр хэзээ ч засрахгүйг би мэднэ. Сурсан занг сураар боож болохгүй. Би хувьдаа өөрийгөө түүнд хангалттай хүндлэлтэй байх ёстой хэмжээнд нь харьцдаг байсан гэж боддог. Харин би ийм хүнтэй сууж насаараа иймэрхүү байдалтай амьдарч чадахгүй ээ. Аан бас дассан сэтгэл гэдэг хэцүү юм байна. Гэхдээ насаараа ийм амьдралаар амьдарсанаас тэр хүнд дассан сэтгэлээ татаж авах нь хамаагүй богино хугацааг шаардана. Эхлээд ээжийгээ хайрлаж сур дараа нь айлын охиныг хайрла!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!