“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХЭР ЗЭРЭГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЯВАХ ЭР НӨХРӨӨС НЬ ШАЛТГААЛДАГ…”

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХЭР ЗЭРЭГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЯВАХ ЭР НӨХРӨӨС НЬ ШАЛТГААЛДАГ…”

Туяа найз найз дээрээ ирээд, өөрийн амьдралд тулгарсан зовлон бэрхшээлийн талаар баахан хууч хөөрчээ. Түүнийг нөхөр нь хаяад, өөр нэг эмэгтэйрүү явчихсан аж.

Тэд уг нь бие биедээ маш их хайртай болцгоон гэрлэж байж. Харин гэрлээд удалгүй нөхрийнх нь ээж тэдний амьдралд хутгалдаж, бөөн хэрүүл үүсгэх болжээ.

Тэрээр хайртай хүү нь бараг хоол ундгүй яваад байна, түүнийг дэлгүүр гүйлгэж, хог хаяулж байна гээд шүүмжлэх шалтаг мундахгүй байсан гэнэ.

Харин ийм зүйл болж байхад нь нөхөр нь буйдан дээр инээмсэглэн хэвтээд зурагт үзээд, түүний ээж эхнэрийг нь хэрхэн элдэв янзаар хэлж зовоож байгааг огт анзаардаггүй байсан гэнэ.

Тэд урт хугацааны өндөр төлөлттэй ипотекийн байрны зээлтэй учир урдах ажлаасаа өөр зүйлд анхаарал хандуулах сөхөөгүй байсан болохоор хэзээ нэгэн цагт салж сарних тухай огт төсөөлөлгүй байж.

Эхнэр нь хүүхэдтэй болохыг ихэд хүсч байсан боловч харин нөхөр нь огт өөр бодолтой байжээ. Тэрээр ипотекийн зээлээ төлж дуустлаа ямар ч хүүхдийн тухай яриа байхгүй хэмээн эрс эсэргүүцдэг байсан гэнэ.

Эцэст нь, хүүхэдтэй холбоотой бүхий л зардлаа өөрөө хариуцаж төлөх тухай ам өчиг өгч байгаад эхнэр нь жирэмсэлж, тэд хөөрхөн охинтой болжээ. Харин охиноо төрөөд удаагүй байхад нөхөр нь өөр эмэгтэй рүү явчихсан аж.

Ингээд Туяа найздаа уйлан барин зовлонгоо ярьж, ипотекийн зээлээ төлөх нэг сая орчим төгрөг боломжтой үедээ буцааж өгөхөөр зээлсэн байна.

Цаг хугацаа ч өнгөрсөөр, найз нь мөнгөө буцааж авах тухай бодохоо ч больчихсон байж байтал нэг өдөр утас дуугаран, Туяа түүнтэй уулзаж зээлсэн мөнгөө буцаан өгье гэжээ.

Найзууд уулзтал Туяа танигдахын аргагүй гоё эмэгтэй болон өөрчлөгдсөн байв. Түүний үс засалт, хувцасласан байдал гээд үнэхээр гайхалтай харагдаж байлаа.

Туяа найздаа зээлсэн мөнгөө эргүүлж өгөнгөө сониноо хуучилсан байна. Тэрээр ажил дээрээ албан тушаал дэвшиж, ахин хүнтэй гэрлэсэн гэнэ.

Шинэ нөхөр нь түүнд болон охинд нь маш хайртай, охин нь түүнийг ааваа гэж дууддаг их сайхан амьдарч байгаа талаараа ярьсан байна. Харин хуучин нөхрийнх нь талаар сонирхон асуутал түүний тухай ярихыг ч хүсэхгүй байна гэжээ.

Сүүлд харин найзуудаасаа сонссоноор, Туяагийн хуучин нөхөр нөгөө хүүхэндээ өөрийнхөө овлигогүй хөнгөн хуумгай зангаасаа болж гологдож хаягдаад эхнэр, охинруугаа буцаад очих гэтэл Туяа аль хэдийн өөр нөхөртэй болсон тул ганцаараа хоцорч, одоо ээжтэйгээ хамт тааруухан л амьдарч байгаа аж.

Эр хүний амжилттай явах эхнэрээс нь шалтгаалдаг гэдэг ч нөгөө талаараа өрх гэр өөдлөх, эмэгтэй хүний хэр зэрэг өнгөтэй өөдтэй явах нь эр хүний алсын хараа, ноён нуруунаас бас ихээхэн шалтгаалдаг бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!