MngNews

“ЭМЧ НАР ХҮҮХЭД ЧИНЬ УДАХГҮЙ БУРХАН БОЛНО ШҮҮ БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ГЭДЭГ БАЙСАН…”

“ЭМЧ НАР ХҮҮХЭД ЧИНЬ УДАХГҮЙ БУРХАН БОЛНО ШҮҮ БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ГЭДЭГ БАЙСАН…”

СЭТГЭЛ СУДЛААЧ Ж.ҮЙЛСТ

Таны амьдралдаа хамгийн их хичээл зүтгэлээр олж авсан зүйл юу вэ? Миний хувьд бол миний эрүүл саруул бие. Арван жилд байхдаа маш хүнд өвдөж эмнэлгээс салдаггүй хүүхэд байлаа. Бүх бие caaжиж, aппpaтаар амьсгалж, зooндооp хооллож, kaтетер, kлизмээр өтгөн шингэнээ гадагшлуулдаг байлаа.

Нүд маань анивчихгүй тул тойрч xөxрөөд, xaраагаараа унтдаг. Хүн харахад хүн аймар амьтан хэвтэж байдаг байсан юм шиг байгаан. Хүмүүс харахаараа шууд уйлчихдаг байсан. Өөрөө хөдөлж чадахгүй учир хоёр сарын дотор сүүж маань цоорч, овойж товойсон бүх хэсэгт цооролт үүсэж байсан.

Эмч нар удахгүй бурхан болноо л гэдэг байлаа. Ам хамраар дүүрэн аппраттай тул цэр цээжинд бөөгнөрч, муур шиг хиржигнээд үе үе цэрэндээ бөглөрөх гээд аппратаар соруулж авна. Асрагч сувилагч нар надад их дургүй ээ энэ нэг юм хурдан үxээсэй гэж хэлэх нь ч байлаа.

Тэр дундаас их сайхан сэтгэлтэй, сэхээнд байгаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ харьцдаг нэг сувилагч эгч надад миний дүү насаараа аппратаар амьсгалж чадахгүй шүү дээ өөрөө гарах гэж хичээгээрэй гэж хэлсэнээс хэдэн өдрийн дараа би өөрөө амьсгалж чаддаг болсон юм.

Урьд нь бол аппрат салгахаар л зүрх нь зогсчихдог. Танай хүүхэд үxчихлээ гэдэг үгийг ээж минь хэдэн ч удаа сонсож, хэдэн ч удаа зүрх нь эмтэрч байсныг бодохын биш.

Cэxээнд над шиг удаан байсан хүүхэд эх нялхасын түүхэнд цөөхөн байдаг гэсэн. Cэxээнээс гарахад эмч нар За одоо хүүхэд чинь амьдрах болсон ч ингээд хэвтрийн хүн болсоон тэргэнцэр авж өгөөрэй гэж байлаа.

Гэтэл бас л эмч нарын үгээр болоогүй юм. Гурван сарын дараа би өөрөө хөдөлж, тэргэнцэр дээрээ сууж чаддаг болж, биеийн маань зарим хэсэг мэдээ орсон байлаа.

Анхандаа тэргэнцэр дээр суулгаад өөрөө тогтохгүй болохоор бүсээр ороочихдог, толгойгоо ч дийлэхгүй гулжысан л юм байсан нь өдөр өдрөөр дээрдэж байлаа. Эмч нар миний хурдан эдгэж байгаад гайхах баярлах нь зэрэгцэн, дaйчин охин гэж урам өгж, хайрладаг байлаа.

Тэр үед нэг өгүүлбэр намайг босгосон. Эмч ээжтэй ярь байхдаа одоо танай хүүхдэд сурах боломж байхгүй тархины үйл ажиллагаа ачаалал даах чадваргүй болсон, урт хугацааны ой тогтоолт муу хэт ачаалал өгвөл сохрох ч аюултайн дээр хэвтрийн хүн тэргэнцэр дээрээ удаан суувал нуруу нь суучихдаг тул тэр бүр босгоод байж болохгүй гэж хэллээ.

Би тэр дундаас ОДОО ХҮҮХЭД ТАНЬ СУРАХ БОЛОМЖГҮЙ гэдэг үгийг л өөртөө авч сонссон. Тэгээд л сургуульдаа сурахын төлөө өдөр бүр өөрийгөө дaйчилж эхэлсэн дээ. Өөрийгөө өвдөөгүй цоо эрүүл болоод хичээлдээ сууж байгаагаар хардаг байлаа.

Эмч үзлэг хийхдээ гар атгаарай, хөлийнхөө эрхий хурууг хөдөлгөөөрэй гэдэг байсан болохоор хамгийн түрүүнд гараа маш чангаар атгаж, хөлийнхөө хуруунуудыг нэг нэгээр нь хөдөлгөдөг байлаа. Яг үнэндээ энэ зөвхөн бодол төдий байсан.

Миний бие юу ч мэдэрдэггүй яг л ургаа хад шиг хөдөлгөөнгүй, тархинаас өөр зүйл ажиллахгүй aмьд xүүp гээч нь байсан байхгүй юу. Тэмцэж хичээсний эцэст бүх зүйл төсөөлж байснаар болж бие минь хэсэг хэсгээрээ мэдээ орж эхэлсэн.

Ингээд эмнэлгийн орноос салсан ч эргэх данстай эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болсон доо. Гэвч энэ бүхэн манай гэр бүлийн хувьд болон эмч нарын хувьд гайхамшигтай зүйл байлаа.

Олон ч орны эмч нар үзээд найдваргүй л гэж байсан юмдаг. Тэр үедээ би над шиг байнга эмнэлгээр явдаг хүүхдүүд, томчуудыг ажиглаад хүний өвчин биенд биш сэтгэлд байдгийг олж харсан юм. .

Эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн хувьд хэд хэдэн нийтлэг зүйл байлаа Хүмүүс хайр халамж дутагдсанаас, ганцаардаж өөрийг нь ойлгох хүн байдгүйгээс, мөн зожиг муухай ааштай хүмүүс их өвддөг болохыг олж харсан юм.

Миний хувьд ч мөн адил хичээлдээ тогтмол явдаггүй, очсон үедээ самбар дээрхийг хардаггүй, чих шуугиад толгой тэсэхийн аргагүй өвддөг. Хичээл их орхигдсоноос болж ангийн хүүхдүүдтэйгээ дотно биш байдаг байсан болхоор заримдаа эмнэлэгт хэвтмээр санагдангуут бие муудчихдаг байлаа.

Надаас гайгүй хүүхдүүд ирээд эрхэлж нялхраад өвчнөө улам дордуулж зарим нь бүр бурханы орон луу явж байгааг зөндөө л харлаа.

Чухам энэ үеэс л ойлгож авсан зүйлс хүнд эмчээс илүү сэтгэл хуваалцах хүн хэрэгтэйг, эмчлүүлхээс илүү хайр халамж хэрэгтэйг, өвчинг сэтгэлийн тэнхээ, эдгэнэ гэсэн бат итгэлээр ялдагийг ухаарж ямарч байсан багш болъё, тэгэхдээ Нийгмийн багш болно гээд шийдэж байлаа.

Олон хүнд энэ нууцыг хэлж өгнө гэхээс том болохыг яардаг байлаа. Хэрвээ тэр үед би ингээд л дуусах юм байна гээд өвчинтэйгөө эвлэрсэн бол одоо би энэ хорвоод байхгүй эсвэл нэг хэвтрийн хүн болчихсон хэвтэж байх байсан.

Наймдугаар ангид ордог намар Н.Гэрэл лекторын лекцэн дээр Сэтгэл судлаач гэдэг мэргэжил байдгийг мэдэж авснаар энэ мэргэжил яг миний мэргэжил байна гээд эргэлт буцалтгүй өөрийн болгоход сэтгэл шулуудсан юм.

Хүмүүсийн сэтгэлийг өргөж, сэтгэлийн дэм өгдөг, хэцүү асуудлаас гарах гарцыг нь олж харахад тусалдаг ЯГ МИНИЙ МЭРГЭЖИЛ байна гэж өөртөө хэлж байсан минь тодхон санагдаж байна… Та ч бас өөрийн амьдралдаа их хичээл зүтгэлээр олж авсан сайхан дурсамжаасаа хуваалцаарай. СЭТГЭЛ СУДЛААЧ Ж.ҮЙЛСТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!