ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ УСААР ЭМЧЛЭХ НЬ

Элэгний халуун өвчнийг усаар эмчлэх ардын арга ухаан 

Элэгний халуун өвчнийг голын урсгал усанд суулгаж засдаг. Үүний тулд өвчтөнийг голын урсгал дагуу хандуулан зөвхөн толгойг нь цухуйлган суулгана. Хэрэв урсгал ширүүн бол хөлөө ямар нэгэн тулгуурт сайн жийн хөдөлгөөнгүй болгоно. Толгой уруугаа байнга ус асгаж , норсон алчуураар бүтээвэл цус дээш хөөрөхөөс сэргийлдэг. Усан дотор удаан суух тэсвэр алдвал түр гарч болно. Гэхдээ биеэ хатахаас өмнө бие засахыг хатуу хориглоно.

Усанд орохдоо эхний өдөр нэг удаа , дараа өдөр нь хоёр удаа , гурав дахь өдрөөс байнга гурван удаа орж 7-12 өдөр үргэлжлүүлж уг эмчилгээг дуусгана . Усанд орохдоо аль болох шимтэй сайн хоол идэж, шөл ууж байвал сайн. Харин усанд орох хугацаандаа өдөр унтаж болохгүй. Усанд суух үед биеийн өнгө хөхөрвөл зохиж буйн шинж. Харин хувхай цайвал үл зохиж буйн шинж гэж үзээд уул суултаа зогсоох хэрэгтэй. 

Амьдралыг тэтгэгч ус эрдэнэ бол махбодыг тэгшитгэн 3 гэмийг арилгаж , чийрэгжүүлэн нас уртасгах увидастай тул усанд орох аргыг газар нутгийн болон хувь хүний биеийн байдлыг харгалзан зохистой үйлдэх учиртай. Усанд орох зорилго нь нар буцсанаас хойш намрын хяруу унах эхэн сарын хооронд зурвас хугацаанд тохиромжтой. Энэхүү засал нь элэгний халуун өвчнөөс гадна цул савын бусад халуун чанартай өвчин, эмэгтэйн савны өвчин, хөл, гар, нуруу сээрний ба үе мөчний өвчинд рашаан мэт эрхэм тустай. 

Элэг модон махбодтой бөгөөд цусыг хадгалж бүх эрхтнийг тэтгэдэг . Хаврын гурван сарын эхний 72 хоногт модон махбодь дэлгэрч элэгний судал эрчимжин хүний биеийн хий цусны гүйдэл бадарч , шар ус , хөлсний нүх сүв нээгдэн биеийн илч гадагш тархаж судлын лугшилт богширгын дуу мэт нарийн бөгөөд эрчимтэй болж элэг тамирдана. Энэ үед элэгний өвчин нь дэлүү , ходоодонд гүйнэ. Иймд хаврын гурван сард элэг, дэлүү, ходоодоо өвчлөхөөс сэрэмжлэх , архаг өвчтэй бол өвчин сэдэрхээс сэрэмжлэх ёстой. Харин элэг эмчлэхийн өмнө өдөр нь ходоодыг туулгаж цэвэрлэж байж эмчилбэл үр дүнтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!