MngNews

“ЭГЧМЭД БҮСГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭГЧМЭД БҮСГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

Манайхан яагаад ч юм хайр сэтгэлтэй хосуудын эрэгтэй нь заавал насаар ах байх ёстой гэж vздэг. Хэрэв эсрэгээр бол хэвийн бус гэж хов жив болгон ярьцгаадаг. Би өөрийн ер бусын хайр дурлалын түүхийг олонд ярьж өгөх гэсэн юм. Миний хайртай бүсгүй надаас 18 насаар эгч. Би түүнийг анх удаа манай байранд нүүж ирсний нь дараахан харсан юм. Тэр хоёр хүүхэдтэйгээ гадаа хашаанд зугаалж байлаа. Том охин нь 12 настай, харин бага охин нь хоёр настай. Би тэр үед яг 16 нас хүрч байсан юм. Би орцны үүдэнд найзуудтайгаа зогсож байтал миний хөлрүү түүний хүүхдийн тоглож байсан бөмбөг өнхөрч ирэв. Тэгэхэд тэр бөмбөг авахаар гvйж ирсэн. Түүнийг хармагц надад маш гүн сэтгэгдэл төрсөн, тэр бусадтай огт адилгvй, маш гоё нvдтэй, би хэзээ ч тийм сайхан нүд хараагvй. Нэг үгээр хэлэхэд би анхны харцаар дурлачихсан. Тэр 34 настай гэхэд 24-тэй юм шиг л харагдаж байсан, тэр өндөр гоолиг биетэй. Түүнийг жилийн өмнө нөхрөөсөө салсныг би найз нараасаа олж сонсов. Би тvvнд галзуурах шахтлаа дурласан гээч. Тэгээд орцны нь vvдэнд зөвхөн тvvнийхээ барааг харахын тулд хэдэн цагаар ч хамаагvй зогсдог боллоо. Тvvнийг дэлгvvр эсвэл хvvхдийн цэцэрлэг явах vед араас нь дагаж холоос хардаг байв. Гэхдээ би тvvнд дөхөж очин бvхнийг хэлж зvрхэлдэггvй байлаа.

Энэ амттайхан тамлалт хоёр жил vргэлжиллээ. Би 18 нас хvрч цэрэгт татагдав. Ингээд цэрэгт явахын өмнөх орой би тэднийд очихоор шийдлээ. Би хэзээ ч тэр нэгэн өдрийг мартахгvй. Хаалганы хонх дарах vед миний бvх бие чичирч байв. Тэр хаалгаа нээснээ инээмсэглэн “Чи Мөнгөөтэй уулзах гээ юу? Тэр байхгvй” гэж асуулаа. “Yгvй, би өөртэй чинь уулзах гэсэн юм” гээд би тvvнд ямар хайртайгаа бvгдийг ярьж эхлэв. Шөнө болгон тvvнийг хэрхэн зvvдэлдэг, орой болгон цонхны нь доор зогсож, харагдаасай” гэж бурханд залбирдагаа ярилаа. Би их удаан ярьсан бөгөөд тvvний нvд рvv харахаас айж байлаа. Тэгээд ярьж дуусаад толгойгооо өндийлгөн тvvн рvv хартал сайхан нvд нь нулимсаар дvvрсэн байв. Тэр над руу дөхөж ирээд жаахан хvvхэд шиг тэврэв. “Баярлалаа, бяцхан жаал минь, хайр сэтгэлийн чинь төлөө баярлалаа! Гэхдээ энэ бvхэн өнгөрнө. Аяндаа мартагдана. Цэрэгт аяндаа эмчлээд өгнө” гэлээ. Би тvvнд “Yгvй, энэ хайр минь хэзээ ч мартагдахгvй. Би танд хайртай, тэгээд та vvнийг мэдээсэй гэж хvссэн юм” гэж хэлсэн. Энэ vед тvvний том охин найзуудтайгаа ирсэн тул би явлаа. Би тvvнд бvхнийг хэлсэн болохоор сэтгэл санаа минь ихэд хөнгөрчээ. Би цэрэгт байхдаа тvvнд 284 захиа бичсэн. Тэр миний нэг ч захианд хариулаагvй.

Би ч ийм юм болно гэж мэдэж байсан болохоор бичсээр байлаа. Би тvvнд ямар их хайртайгаа, хайрыг паспортонд бичигдсэн насаар хэмжиж болохгvй тухай бичдэг байв. Би хоёр жил цэргийн алба хаагаад харилаа. Ирмэгц шууд л гэртээ ч оролгvй тvvнийх рvv гvйлээ. Тэднийд очтол зөвхөн том охин нь байв. Тэр намайг хараад их баярлаж шууд “Та манай ээжид хайртай юу?” гэж асуулаа. Би тvvнд “Тийм, тийм” гэж хариулав. Тvvний ээж миний захиа болгоныг хэдэн удаа уншиж их уйлдаг байсан тухай Мөнгөө ярилаа. “Ээж минь чамд их хайртайг би мэднэ. Хэрэв та хоёр болж бvтвэл би их баярлах болно” гэж тэр хэлэв. Мөнгөө одоо 16 настай, найз хөвгvvнтэй гэнэ. Тэр инээд алдан “Би таныг мэдээж ааваа гэж дуудахгvй, харин та миний том ах болоорой” гэв. Энэ vед хаалганд тvлхvvр эргэх чимээ сонсогдов. Би босоод буйдангийн ойролцоо зогслоо. Миний хөл доорх шал хөвөөд явах шиг болж, нvдний өмнө бvх юм эрээлжлэв. Хамгаас хайртай бvсгvй минь, хорвоогийн хосгvй сайхан хvvхэн минь орж ирлээ.Би яахаа мэдэхгvй зогсож байтал тэр над руу ухасхийн гvйж ирж тэврvvлэв. “Ийм юм байдаггvй, байж болохгvй” гэж тэр амандаа vглэсээр байлаа. Миний хоолойд юм торж би тvvний нулимс урсаж буй хацрыг vнсэн “Байдаг, байлгvй яахав” гэж шивнэж байлаа.

Ингээд бид гэрлэв. Одоо бид хамт амьдраад найман жил болж байна. Бид хоёр хvvтэй болсон. Том охин Мөнгөө маань нөхөрт гарсан, саяхан төрсөн. Бага охин 14 нас хvрэх гэж байгаа. Бид аз жаргалтай амьдарч байна. Би хайр сэтгэлээ бурханчлан шvтдэг. Одоо би залууст хандан “Хэрэв та нар өөрөөс чинь бvсгvйд дурлавал хэрэв та нар тvvний жинхэнэ хайр сэтгэл гэдгийг мэдэж байвал хайраа хайрлаж яваарай. Хэний ч vгийг бvv сонс. Хайр дурлалд насны хязгаар байдаггvй. Өөрөө итгэ, тэгвэл та нар аз жаргалтай амьдарна” гэж захимаар байна. Миний хань vргэлж залуугаараа. Би тvvндээ vнэхээр хайртай, би тvvний насыг огт анзаардаггvй. Тэр маань миний хувьд хамгийн дvрсгvй, цовоо охин хэвээр. Тэр ямагт намайг ойлгодог. Миний энэ тvvх хэн нэгэнд илvv шийдмэг болоход тусалж магадгvй гэж бодоод бичлээ. Та бvх зvйл бvтнэ гэдэгт итгэж, аливаад тэвчээртэй, хvлээцтэй хандаж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!