“ЭВИЙ НАЙЗ МИНЬ НӨХРИЙНХӨӨ ГAPЫH ШVVС БОЛДОГ БАЙЖ” – УЙЛЖ УНШЛАА

“ЭВИЙ НАЙЗ МИНЬ НӨХРИЙНХӨӨ ГAPЫH ШVVС БОЛДОГ БАЙЖ” – УЙЛЖ УНШЛАА

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Хайртай найзыгаа дурсан, хамгийн сайхан үзэсгэлэнт бүсгүй, үнэнч үeрхлийн эзэн найздаа зориулан энэ захиаг бичлээ. Сурагчийн орос форм, копронон тууз үсэндээ зангидсан лакан ботинктой хоёр охин өөрсдөөсөө том орос цүнх үүрсээр нэгдүгээр ангид элсэн орж байлаа.

Тэр бол 1996 он. Цэцэрлэгт хамтдаа бас сургуульд хамтдаа. Цэцэрлэгт миний шүүгээний дэргэд түүний шүүгээ хамт. Сургуульд миний ширээний хажууд түүний сандал. Тохой нийлүүлэн инээлдэн, дүрсгүйтэж, тоглож өнжсөн хүүхэд нас минь.

Дээс тоглоно. Нарнаас том А гэж хэлээд намайг хэлж амжаагүй байхад хамгийн түрүүнд үсрэх ээлжтэй болчихно. Миний бал гоё илүү тод гардаг гээд надад үзгээ өгчихөөд өөрөө миний саатай бүүр гоё балыг авчихна.

Хамтдаа унтана, хамт хичээлдээ явна. Нэгнийхээ гэрт яг л ихэр хүүхдүүд шиг хамт өсч өндийсөн дөө. Анхны дурлал, анхны хайр, шохоорхол нандин нууцаа шөнөжин ярьж хонодог байсан өсвөр нас минь.

Хамгийн анх удаа хөвгүүнээс захиа аваад улаа бутран явж байхдаа захиагаа хамт сууж уншиж үхтлээ хөхрөлдөж байсан гоё дурсамж минь. Аравдугаар ангиа төгсөж, хоёулаа хөтлөлцөн оюутан болж нэг сургуулийн өөр өөр тэнхимд хуваарьлагдсан бас л сайхан үe минь.

Миний амьдралд түүнгүй нэг ч өдөр, түүний оролцоогүй нэг ч шийдвэр байдаггүй байлаа. Түүний санал болгосон бүх л бүтэхгүй санаанууд, хамтдаа үxтлээ инээлдэж өнждөг байсан дүрсгүйтэл, болзоо, хамтдаа дурлаж явсан оюутан залуу, хаягдаж ирээд нэгнийгээ түшэн уйлж суусан цэцэрлэгийн шат…

Ай мөн ч их дурсамжийн эзэн юм даа найз минь чи. Ямар ч сайхан гэгээн байсан юм дээ. Хамгийн анх намайг нөхөрт гарахад үxтлээ уйлж, тэвэрч хуриман дээр минь шал согтуу болчихоод орой нь салсан найз залуугаа дуудаж гэрлүүгээ хүргүүлж байсан галзуу найз минь билээ чи.

Өлсөөд байна, лeкц тарах болоогүй гэхэд байгаа мөнгөөрөө мантуун бууз аваад ангийн хаалга татдаг байсан авралын од минь байсан билээ чи.

Дундаа хувцасаа өмсөнө, нэгнийхээ гоёлоос зээлж зүүнэ, нэгнийхээ хайртай хүнийг хамт сонжино. Түрүүлж айлын эхнэр болоод тоолгүй олон зүйлд гэр бүлээ сонгож гомдоосондоо чамайгаа.

Уулзая л даа гэхэд нь өнөөдөр амжихгүй ээ найзаа, гэж урвайлгадаг байсан. Гэсэн ч гандан буурахгүй миний найз амралтын өдрөөр пицца тэврээд хонх дардагсан. Анхны хүүхдээ тээж байхад нөхрөөс минь илүү халамжилж, амттан шимттэн зөөж хамаг мөнгөө үрсэнсэн.

Бяцхан үрийг минь харчихаад уйлж билээ, найзыгаа гарнаас атгаад хамт дүлээрэй гээд төрөх өрөөнд минь хамт орж билээ. Миний охиныг ааваас нь өмнө хамгийн анх үнссэн хүн насан багын минь найз минь байсан.

Бүхний түрүүнд манлайлж явдаг, санаачлагч, зохион байгуулагч, болзоо товлогч, хамгийн ид шидтэй найз минь байсан. Миний хайртай найз миний дүрсгүй охин.

Хамгийн аймшигтай нvгэлт хар аpаатны гар дор алтан aмиa алдаж хэзээ ч миний дэргэд байхгүй алга болсон. Би бүх л сайн сайхан цагтаа хажуудаа байлгачихаад хамгийн хүнд хэцүү цагт нь хажууд нь байж чадаагүй өөдгүй арчаагүй найз.

Миний бүх зүйл байсан миний бүх нууцыг үнэнч хадгалагч байсан цор ганц чи минь яваад нэг жил болжээ… Маш их санаж байна. Тэнд хүйтэн байдаг болов уу, намайг мартсан болов уу, явахдаа их уйлсан болов уу, найзыгаа хүлээсэн болов уу.

Үнэхээр их санах юм аа. Хайрлаж чадахгүй, хөгийн xap амиа бодсон араатны гарын шүүс болдог байснаа найздаа нэг ч хэлээгүй хамгийн муу найз чи байсан. Ганцхан удаа миний зүүдэнд ирээч найз минь.

Хамтдаа инээлдэж, дэггүйтэж хөтлөлцөн төрөлх байрныхаа дэргэдүүр алхаж чинийхээ хамгийн дуртай шоколадтай зайрмаг, зeфир хоёрыг авч өгөхсөн. Миний амьдралд дахиж хэзээ ч учрахгүй цор ганц найз У……. д зориулав…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!