“ЭВИЙДЭЭ ХАНЬ МИНЬ ЦООРХОЙ БАНДАГАТАЙ, СОЛИОНЫ ХЭДХЭН ХУВЦАСТАЙ, ГҮЗЭЭ СУУГААД ЗАЛУУ НАСАА ДУУСГАЖ Л ЯВАА ЮМ БАЙНА”

“ЭВИЙДЭЭ ХАНЬ МИНЬ ЦООРХОЙ БАНДАГАТАЙ, СОЛИОНЫ ХЭДХЭН ХУВЦАСТАЙ, ГҮЗЭЭ СУУГААД ЗАЛУУ НАСАА ДУУСГАЖ Л ЯВАА ЮМ БАЙНА”

Ju Ne

Нөхрөө өөр нүдээр нэг хараад үзээрэй гэдэг үгээр эхлэе. Би гэдэг хүн хоёр жил дарааллаж төрөх гээд л мамагаа хүлээгээд байж байна. Үеийн охид найзууд маань гоёж гоодож гадуур зугаалаад, үерхдэг залуутайгаа энд тэндгүй болзож кино ший үзээд шоу цэнгээнд яваад л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад,

Би айлын эхнэр болчихсон аяга таваг түмпэн шанага хүүхдийн орилоон бантангийн гурилтай зууралдчихсан байж байдаг гэж эхэндээ боддог байлаа. Заримдаа ингэж бодохоор л байж ядаж дургүй хүрэхийг яана.

Одоо ч бас ганцаардаж ямар нэг юмаар дутаад өөрийгөө олохгүй найзуудыгаа манайд хүрээд ир гэж сэтгэлээ чилтэл харуулдан хүлээж нөхрийгөө хүртэл элдвээр гоочилж өөлж шилж адаар ааштай айлын авгай болчихсон байж байна.

Тэгээд л юм л бол би ингэсэнгүй тэгсэнгүй надаас бусад нь ийм байна тийм байна гэж бодож хэрүүл өдөж хэнхэглэж байгаад нэг өдөр нөхрийгөө өөр нүдээр хараад үзлээ. Эвий минь солионы хэдхэн хувцастай, цоорхой бандагатай, найзуудтайгаа ч олигтой уулзаж учирж чадахгүй хаа нэг хальт хашааныхаа буланд л таардаг.

Өглөөнөөс орой хүртэл гэр бүлийнхээ төлөө толгой өндийхгүй ажилласаар байгаад хөгширч гүзээ суугаад хөөрхий минь бас л надаас ч илүүтэй амьдралын төлөө зүтгэсээр л залуу насаа дуусгаж яваа юм байна гэдгийг нь ойлголоо.

Би огт ганцаараа биш юм байна хүний хайр гэдэг чинь халуун нялуун үгээр биш дулаан харцаар мэдрэгддэг зүйл юм байна. Эхнэр хүүхдээ дааруулчихгүйхэн шиг дулаахан хонуулах сэтгэл, дуртай амттанг нь авч өгөх санаа нь өөрөө тэдний маань хайрын илрэл юм байна.

Дотроо тэд чинь гэхдээ хөөрхий бодохгүй биш наян юм боддог юм билээ. Дутуу зүйлээ дүүргэх гэж дундуур байгаагаа халгиулах гэж л өдөр шөнийг ялгалгүй ажилладаг юм билээ. Хань нөхрийгөө хариу нэхэхгүй л хайрлаад байгаарай.

Хажууд байгаагаа сайн анзаарч хайр нь яг ямар үйлдлээр гарч байгааг нь тоож нэг хараад үзээрэй. Нөхрөөс чинь өөр хүн байсан бол гэрийн авгай болсон чамайг өөлж голоод шинийг нь хайгаад явчихна,

Эсвэл өдөр шөнөгүй аpxидаж элдэв бусын тоглоом тоглоод үр хүүхдээ ч тоохгүй амьдралаа хаяад явчихаж ч мэднэ. Харин хажууд чинь шөнө дөлөөр ч болов зүтгэж зүтгэж ирж байгаа ханиасаа хайр гуйхгүйгээр залхааж зовоохгүйгээр хайрлачихаж байгаарай бүсгүйчүүд минь.

Өөрөө л өгөхийг хүссэн болохоор өөрөө л хайрлачих түүнээсээ кайф ав, аз жаргалыг мэдэр. Заавал хариу нэхээд яадаг юм. Элдэв янзын халуун нялуун үг элдэв хайр халамж хүссэн ч тэд нар ойлгохгүй ээ. Угаасаа тэд чинь хөлдүү кк.

Гэхдээ хөөрхий минь доторх хайр нь дэндүү их болохоор яаж гаргахаа мэддэггүй юм байналээ шүү! Энэ нийтлэлийг уншсан бүсгүй бүр өнөөдөр ханьдаа дуртай хоолыг нь хийж өгөөрэй. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!