“ШӨНИЙН ЭЭЛЖТЭЙ ТААРААД ЭXHЭPИЙГЭЭ ЭPЭГТЭЙ HAЙЗТАЙГАА ГЭРТЭЭ ҮЛДЭЭГЭЭД ГАРААД ИРЛЭЭ…”

“СҮҮЛЧИЙН ҮГ” – Л.ДАЙРИЙМАА

Туул тархины xopт xaвдapтай гэдгээ мэдсэнээс хойш сар орчим хэвтэрт байгаа билээ, гэвч ухаан бодол нь эрүүл саруулаараа тэрээр одоо л насаараа шахуу хэлэх гээд хэлж чадахгүй сэтгэлдээ нууж ирсэн үгээ нөхөртөө хэлэхгүй бол хожимдоно гэж дотроо бодно.

Нөхөр Равдан нь ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай олон үггүй, ажилсаг нэгэн. Туул өөрийгөө их азтай бүсгүй бурхан халамжтай сайн, сайхан хань заяасан гэж ямагт бодон баяртай явдаг, хүмүүс ярихдаа Равдан азтай залуу ийм сайхан эхнэртэй гэж ярихыг нэг биш удаа сонсож байсан.

Нэг хүүтэй, хүү нь холын аймгийн хүргэн болсон бөгөөд хүү охин хоёртой, хотод ажиллаж амьдардаг. Равдан хуучинсаг үзэлтэй хань ижилдээ хүн үнэнч байх ёстой гэж үздэг энэ зан чанар нь Туулд таалагдсан учраас гэрлэх саналыг нь хүлээн авах шалтгаан ч болсон байж мэднэ.

Харин Туул залуудаа тэс өөр бодолтой явсан бөгөөд хоёр, гурван залуутай дотно харьцаатай явснаа нөхрөөсөө нуугаагүй.

Равдан -Өнгөрсөн явдлыг чинь би сөхөхгүй ээ, миний хань байгаа цагтаа л чи минь ганцхан минийх л байгаарай гэж хэлжээ. Хосууд хоёр жил амьдрахад хүүхэдтэй болсонгүй.

Равдан нэг өдөр дээд сургуульд сурч байх үедээ нэг гудамжинд бүр хамар хашаанд байсан эмэгтэйчүүдийн эмч болсон Болд гэдэг найзыгаа дагуулж ирлээ.

Өтгөн хар хөмсөг, ширвээ сахалтай, дунд зэргийн нуруутай, цагаан залуу хотоос ирсэн үнэ төлбөргүй үзлэг хийж яваа эмч нарын багт ажиллаж байгаа гэв.

Туулд тэр залуу үнэхээр их таалагдав, цай, хоолоор дайлж, Болд тэднийд амарч хоноод явав. Маргааш нь Туул очиж үзүүлэхэд залуу ч яриа өдөн ний нуугүй ярилцав.

Орой нь мөн тэднийд ирэн, гурвуул хоол идэж Равдан Болд хоёр оюутан үеийн хөгжилтэй явдлуудаа ярьж Равдан ээлжинд гарч байгаа тул -за анд сайхан амраарай, миний хань бас сайхан амраарай гээд ажилдаа явлаа.

…Сарын дараа Туулын ажлын газрынхан зугаалгаар явж хорхог хийн утаа май болоход гэнэт түүний дотор муухай болж, огиулав, найз хүүхэн Долгор нь хүүе миний найз яах нь энэ вэ чи минь жирэмсэн болчихсон юм биш үү гэхэд Туулын ухаан балартах шиг болжээ.

Зугаалганаасаа ирээд нөхөртөө хэлэх гэснээ больж эмчид үзүүлэхэд эмч -за баяр хүргэе, би чамд эрүүл байна аа жирэмсэн болно оо гэж хэлээгүй юу гэхэд Туул чүү чамай л инээвхийлжээ.

Тэр орой нөхөр нь гаднаас инээд алдсаар орж ирэн Туулыг тэврэн үнсч Отгоо эмч надруу баяр хүргэж яриад, хань нь гуяа алгадах нь халаггүй гүйгээд ирлээ, баярлалаа хань минь, миний хань одоо сайн амарч байгаарай гэж хэлээд аавынд очлоо гээд гүйхээрээ гараад алга болов.

Туул гэмшин хэсэг уйлжээ. Томрох тусмаа Болдтой адилхан болох хүүгээ хараад хэд хэдэн удаа зориг гарган нөхөртөө хэлье гэж бодсон боловч яагаад ч юм янз бүрийн шалтаг гараад хэлж чадахгүй явсаар л сүүлдээ улам халшран он жилүүд цувж оджээ.

Энэ хугацаанд бүсгүй дахин хүүхэд төрүүлсэнгүй, дотроо өөрийгөө буруутгана. Одоо ач хүү, охиноо хараад хөл нь газар хүрэхгүй баярлах болсон нөхрийгөө өрөвдөнө.

Гэвч хэлэх цаг нь яалт ч үгүй болжээ. Туул хэсэг нүдээ анин амраад нөхрөө аяархан дуудлаа, Равдан дэргэд нь ирж бүлээн цай аманд нь халбагаар хийснээ хэвтрийг нь засаж хажуугаар харуулж нурууг нь амраан хэвтүүлэв.

Тэгээд хүү бэр хоёрыгоо наашаа гарсан, хүүхдүүдээ хадам эгчийндээ үлдээсэн гэдгийг хэлэхэд Туул -Аан гээд нөхөртөө хандан, надад чамд хэлэх үг байна гэж аяархан хэллээ.

Равдан -За гэхэд бүсгүй -Хүү маань чиний хүүхэд гэхэд… Нөхөр нь үгийг нь таслан үсийг нь илбэн духан дээр нь зөөлөн үнэрлэснээ -Би мэднэ ээ гэхэд Туул яаж гэсэн шиг өрөвдөлтэй харцаар гайхан харлаа.

Равдан тонгойн чихэнд нь -Би Болдод хэлнэ ээ, үнэрлэх үртэй болгосон чамдаа баярлаж явдаг шүү гэж шивнэв.

Тэгээд мөн зориглож хэлж чадахгүй явсаар өдий хүрсэн үгээ тэр нь “Равдан цэрэгт байхдаа зoдуулж үxэxээс наагуур эмнэлэгт хэвтээд гарахынх нь өмнө эмч түүнд ингэж хэлж.

-Ах нь нуугаад дэмий гэж бодлоо, дүү минь чи сайхан залуу, даанч харамсалтай нь чи үргүй болсон, гэхдээ амьд явна гэдэг бурхны ивээл шүү гэсэн үг” хэлэх гэтэл бүсгүйн бие суларч сүүлчийн амьсгаагаа хураахад, өршөөл эрсэн ганц дусал нулимс хацар дээгүүр нь бөмбөрөн уналаа.

Равдан эхэр татан уйлангаа -Би үргүй хүн гэж хэлээд ухасхийн босч авдарныхаа булангаас гуулин хонх гарган толгой дээр нь дуугаргаад ум мани бад мэ хум гэж шивэгнэн уншив. Тоононд тусах жаргах нарны улбар шаргал туяа бүсгүйн цонхигор царайг гэрэлтүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!