MngNews

“ШҮТЭЭН” ӨГҮҮЛЛЭГ

“ШҮТЭЭН” ӨГҮҮЛЛЭГ

ГАНАА ГАНАА

Түүнийг өглөө сэрэхэд гэрт хэн ч алга бололтой зурагтны дуу л нөгөө ороонд сонстов. Босоод харвал ширээн дээр талыг нь зүсээд орхисон талх, бэлэн хоолны сав, бас аpxины 3 хундага харагдав. Хаалга дэлгээд орхичихож салхинд нэг хаагдаж нэг онгойно. Сэрчмаа энэ жил 4-р анги айлын ганц охин. Түүний аав нь бурхан болоод 2 жилийн нүүрийг үзэж байгаа анх сургуульд ороход нь баяр хөөр болж охиноо сургуульд нь хүргэж өгч авдаг байсансан . Ээж нь томоохон худалдааны төвд худалдагч хийнэ. Тэр нэгэн гайт өдөр хөдөө дуудлаганд явж байгаад машин нь осолдож эмнэлэгт хүргэгдээд охин эхнэр 2 оо үүрд орхин явсан билээ. Түүнээс хойш ээж нь аpxинд орж нийлдэг хэдэн найз нар нь ч өөхшүүлэн айл гэрийг авч яваа эмэгтэй хүн аpxиар сэтгэлийн зовлонгоо тайл хэмээн аpxинд оруулсан. Ээжийнх нь найзууд хэмээн хэдэн хүүхнүүд тэднийд ирж хоол унд аpxи даpc болон явцгаана. Сэрчмаа тэр бүрт дургүй нь хүрч байвч гэрээсээ гараад найз Хулангийнд очихоос өөр хаачих билээ. Аавынх нь ээж 60 гарч яваа хөгшин ирж хааяа хүнсний юм цуглуулж өгөөд бууна. -Энэ гэр оронг байж байгаа царайг танай ээж шуу юм ер нь хаана юу хийгээд явна шөнийн бор хоногтоо ирж байна уу? Ирэх бүрт л хоосон гэр муу аав чинь л энэ айлыг авч явдаг байсан. Чи бас тэгэж байгаад дотуур тамиртай хүүхэд юмаа намайг дагаад манайд очоо гээд байхад л энд юунд хорогдоод байдаг юм.

Ээж чинь өдийд нэг хар юм дагачихсан л явж байгаа юун чамд санаа зовох Сэрчмаа чи намайг сонсож байна уу? хэмээн эмээ хөргөгч цэвэрлэнгээ надтай ярихыг оролдовч би зурагтны дуугаа улам чангална. Ээж cогтох болгондоо л аавыг буруутгаж бид 2-ыг хаяаад явсан хэмээн уйлна. Хааяа хичээл тараад лангуун дээр нь очиход аль эрт хаагаад явсан хэмээн хажуу талын эгч хариулдаг. Гэртээ ирэхэд түлхүүр яг байрандаа. Цоожтой байшин угтана. – Сэрчмаа ээж нь хэд хоног амралтанд найз нартайгаа явна чи эмээ дээрээ очоод байж байх уу? эсвэл Хулангийнд хэд хоночих би аавд нь хэлчихье. Хичээл номоо хамт хийгээд сургуультайгаа ойр амар тэгэх үү? – Энэ амралтын өдрөөр манай анги эцэг эхийн өдөрлөгтэй би яаж ганцаараа очих юм бэ? – Эмээгээ дагуулаад очихгүй юу аав нь байхгүй гэдгийг чинь танай ангийнхан мэдэхгүй биш би завгүй ээ гээд ээж гарч явлаа… Хүүхэд бүр аав ээжтэйгээ ах эгчтэйгээ багаараа тэмцээнд орж хөгжилдөж байхад би модон сандал дээр хий л алга ташин сууна. Холоос ирж яваа ээжтэй төстэй хүнийг хараад ойртон иртэл нь харсан ч даанч биш. Эмээг авчираад миний хажууд л суухаас өөр яахав дээ. Хичээлийг минь давтуулахгүй байж болноо би өөрөө хийчихнэ ядаж ийм үед ирж болдоггүй л юм байхдаа. Намайг тэмцээнд орохгүй гээд хүүхдүүд хувцсаа авчирч өгнө. Сургуулийн хашаанаас гаран дэнж өгсөн эмээгийх рүү явлаа. Босго давахаар л ээжийг ярих байхдаа. Өөрт нь хэлэхгүй хэрнээ яагаад надад хэлээд байдгийг ойлгохгүй юм.

За за ерөөсөө харья гэртээ чих амар хөргөгчинд жоохон мах байсан ээжийг иртэл болчих байх айгаад байвал Хулангийнд оръё гэсээр зам хазайн гэрийн зүг алхлаа. Энэ л замаар аавынхаа мөрөн дээр суугаад мөн ч их явдаг байж дээ. Айлын нохой гарч ирэхэд намайг ардаа нуугаад чулуу авч хөөнө. Дэлгүүрээс чавга гаа авч өгнө. Тэр үедээ болдог бол ганцхан өдөр очих юмсан. Хэрвээ тэгвэл аавынхаа цээжинд наалдаад хүзүүгээр нь тэврээд бөх гэгч унтах байсан байхдаа… Ээж ч ирлээ. Ядарсан царай бодвол хэд хоног аpxидаж дээ. Хувцас нь шавар шалбааг болж. – Эмээ чинь нөгөө үглэдэгээрээ л үглэж байна уу? намайг хаачсан гэсэн – Би очоогүй ээ гэртээ байсан. – Ийм олон өдөр үү? ганцаараа байхад чинь хүн амьтан айлгавал яаана тог цахилгаанд цохиулах гал тавих гээд чи ер нь хэнийг хохироох гээд байдаг хүүхэд вэ? хнн том толгой гаргачихаад одоо миний үгэнд орохгүй бол цаашдаа яах юм. Эцгийнхээ талыг дуурайсан зэвүүн шаар вэ? – Аав амьд байсан бол гээд цааш нь юу ч хэлж чадалгүй гараад гүйв… Өнөөдөр бас л танихгүй ах ирчихэж ийм орой явахгүй байхыг бодоход хонох нь дээ энэ хүн ээжийн дагуулж ирж байгаа 4 дэх хүн. Сахалтай ширүүн харцтай цаана л нэг хөндий хүйтэн царай. Цаг 1 өнгөрч байна нөгөө өрөөнд тэр 2 аpxи нэг нэгэндээ хундагалан тас тас инээнэ. Яасан дуусдаггүй аpxи вэ аль эрт л авчирсан. Унтах юмсан. – Сэрчмаа чи наашаа гараад ирдээ энэ ахтайгаа танилц бид хоёртой амьдрана дажгүй залуу байна уу айн хэмээн ээж нэлээд cогтсон бололтой миний гарнаас барин инээнэ.

Миний түрүүвчийг аваад өг Лхагва ахдаа ганц хайрцаг тамxи аваад ир – Дэлгүүрүүд аль эрт хаачихсан ш дээ – За яах вэ? нүдэж байгаад авчихгүй юу? хурдал хурдал – Би чадахгүй ээ. та дандаа л гэрт хүн авчирч аpxи ууна уухаараа надруу дайрна нэг өдөр ч гэсэн надтай халуун хоол идэж үзсэн үү миний юу хүсэж байгааг та ер нь мэдэх үү? – Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж үнэн юмдаа зайл чи манай гэрээс чиний төлөө хуруу хумсаа мэрэн зүтгэж байхад эцгийнхээ араас яв гээд хаалга руу түлхтэл би довжоо руу унан гараа шалбаллаа. Бас хамраас цуc гарч байна. Ээж харсаар байж миний нүд рүү ширтэн хаалга хаагаад түгжив. Гадаа шиврээ бороо орж байна. Би гудамжны үзүүрийн замын хашлаган дээр сууж байна. Одоо би хаачих вэ? Гадаа үүр цайлаа. Ойрхон бол аавдаа очих гэсэн даанч хүрч болохооргүй хол. Айл айлын нохой хуцуулан эмээгийндээ очихоор явж байна. Энэ хорвоод та минь л надад үлдэж. Намайг ирэхийг мэдсэн юм шиг цайныхаа дээжийг өргөн гаднаа зогсож байлаа. Цагаан сүүгээрээ даллаж авчирсан эмээ минь наддаа урт наслаарай. Би таныхаа үргэлжлэл шүү дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!