“ШҮРЭН БУГУЙВЧ” 4-Р ХЭСЭГ

Тэр өдрөөс хойш Сэни залуу руу залхтал залгасан ч Итгэл ганц ч хариу өгсөнгүй. Дараа нь хувь тавилан түүнийг үйлийн үрт дурлалтай нь учруулснаас хойш бол мэдээж Сэниг ор тас мартсан билээ. Тэр татварын хэлтсийн шатаар уруудахдаа ядаж байхад бас юун Сэни мэни вэ? Хэмээн бухимдсаар машиндаа оров. Түүнийг галзуу юм шиг давхисаар жижигхэн өрөөндөө очтол Батбаяр, Жака 2 нь хуучин компьютертэй ноцолдчихсон дүү нь утасныхаа тоглоомоор зугаацаж суулаа. Буланд байдаг ширээндээ суугаад л урьдынх шигээ овоорсон бичиг цаасийг нь зайчилсан ч үгүй шуудхан Аянга хаачваа, татвар матвараас дуудаад байхад алга болчих юм гээд хэтэвчээ гарган дүүдээ мөнгө гаргаж өгөв. Охин ч манай ах ийм сайн гэсээр гарч одлоо. Жака засч байсан компьютерийнхээ цаанаас цухуйн доогтой хараад – Манай захирал яасан ууртай байхийн? Тэгээд татварын байцаагч юу гэж байна? Хэмээн хэрэгт дурлахад Батбаяр хийж байгаа юмнаасаа харц салгалгүйгээр – Чи данснаас мөнгө авах гэж байгаагаа Итгэлд хэлээгүй юм биш биз дээ? Аягүй бол тэгээд л татвараас дуудаа биз хэмээхэд Жака браьж байсан дискээ унаган толгойгоо барьж – Ээжийг гуйгаад байхаар нь компаны дансыг өгчихсөн юм байна ш дээ. Таг мартчихаж. Тэгээд мөнгө орчихсон байна уу? Би чамд хэлэх гэж байгаад мартчихжээ хэмээн гаслав. Сая л ширээн дээрхи эмх замбараагүй цаасыг анзаарсан Итгэл түргэн түргэн нэг тийш нь овоолох зуур – Дансанд хөдөлгөөн оруулахгүй байсан бол татвараас дуудахгүй ганц улирал болох байсан юм. Чамаас болж байгаа юм, чи өөрөө учрыг нь олоорой гээд тооны машин шүүрч авлаа. Гаднаас Аянга, Заяа 2 ч ороод ирлээ. Аянга цүнхээ Итгэлийн ширээн дээр шидээд – Хэн дансанд мөнгө хийсэн бэ?

Одоо татвараас.. гэж хэлж дуусаагүй байхад Заяа – Хүүш ээ, Итгэл ээ Чи аан гээд уун гэж бай. Татвар матвар ёстой сонин биш байна. Би чамд жинхэнэ сурприз барих гэж байна гээд учиртайхан инээмсэглэж Итгэлийн өмнө очиж – Хайртыг чинь олоод өгвөл намайг юугаар шагнах вэ? Гэлээ. Итгэлийн харцанд найдварын гэрэл асаж – Дуртай юмыг чинь өгье. Нээрээ чи тэр охинтой тааралдсан юм уу? Эсвэл худлаа яриад байгаа юм уу? Гээд босоод ирэв. Аянга хажуунаас нь – Чи эхлээд Заяаг юугаар шагнахаа хэл. Юм баталгаатай нь дээр гэхэд Батбаяр ёжтой инээмсэглэн – Наад Аянга чинь аягүй бол Заяатай чамайг гэрээ хий гэх нь шивдээ, бушуухан нэг юм амлаж байгаад хэлүүлчихдэг байгаа гэлээ. Итгэл ч нүд нь сэргэчихсэн – За Заяа тэгээд чи юу авах юм бэ? – Үнэртэй ус гээд Заяа тас тас хөхрөн – – Би чамд тэгвэл янзын гоё Босс авч өгье – Үгүй ээ, Christian Dior л гоё. – За за тэгье ээ, тэр эмнэлгийг нь бушуухан хэлээд өгчих гээд Итгэлийг Заяагийн мөрөөр тэврэн дотночилоход Заяа – Тоголсон юмаа. Чамаас юу гэж үнэртэй ус мус авч байх юм. Тэр охин чинь Ачлал эмнэлэгт ажилладаг юм билээ. Асрагч гэсэн. Би өнөөдөр ээжийн шинжилгээний хариуг авах гэж яваад тааралдсан. Яг мөн л байна лээ. Чамайг хүүхэн эргүүлэхдээ манай Аянгыг уруу татахаа больсоныг бодохоор харин би л чамайг шагнамаар байна гэлээ. Татварын тайлангийн хүснэгт шагайж суусан Аянга – Заяа ямар тэнэг юм бэ? Хүн юм авч өгье гэж байхад Итгэл ээ, Заяа өөрөө хэрэггүй гэсэн ч чи нэгэнт эмэгтэй хүнд амалсан юм чинь тэр үнэртэй усыг нь авч өгөөрэй. Хэдэн мянган төгрөг хэмнэгдчихлээ надад сайхан л байна гэж хэлэхээ мартсангүй. Тэгэхэд нь Заяа – Өөдгүй амьтан чинь чи надад үнэртэй ус авч өгөхөөсөө нарийлаад байгаа юм уу хаашаа юм? Хэмээн хэрэлдэж эхлэхэд Итгэл машинийхаа түлхүүрийг шүүрч аваад үгийн солиогүй ухасхийн гарахад үнэнчээрээ Батбаяр хойноос нь хүрмээ сугавчлан гарлаа. Ажил тарах дөхөж, бараг алхам бүрд зам бөглөрөх нь залуугийн яарсан сэтгэлээр даажин хийх шиг…

Тэгэж бөглөрөн зогсч байхдаа Итгэл – Баагий, мань нь та нарт шал тэнэг харагдаж байгаа байхдаа , чи яг үнэнийг нь хэлээч гэж зуур зам товчлох санаатай хашлага даван харайлгав. Гэтэл тээр тэнд замын нөгөө талд халуунд нозоорон зогссон цагдаа яг энэ мөчид шүгэл тачигнуулан хүрээд ирлээ. – Хүлээж л байхгүй, ингэж байгаа хүн чинь тэнэг харагдахгүй ядаг юм гэж Батбяар үглэв. Энэ бол түүний хувьд дээд зэргээр бухимдсаны илрэл билээ. Ингээд мань 2 торгуулчихав. Ийн мунгинасаар эмнэлэг дээр очиход нь өнөө мөрөөдлийн бүсгүй нь аль хэдийн тараад явчихсан байсанд Итгэл золтой л уйлсангүй. Ядаж байхад өнөө жуулчны бааз дээр танилцсан Сэни утасдсанд Итгэл – Итгэл утсаа сольчихсон. Битгий утастаад бай, мэдэв үү гээд машиндаа сууж хаазаа гишгэлээ. Энэ өдөр Итгэлийн хувьд хайртай бүсгүйнхээ сургийг гаргаж баярласан ч ам мөлтөс зөрж, бас татварын байцаагчид дуудагдан уураа барсан сонин өдөр болж өнгөрөв. Тэр 2-ийг урам муутайхан буцаж явтал Аянга залгалаа. – Итгэл ээ, манай данс руу энэ Жака гэдэг юм чинь 560 мянган төгрөг оруулчихсан байнашдээ. Одоо ирэх сард тайлангаа татварт гаргаж өгөх боллоо. – Тэгээд хэдэн төгрөгний татвар төлнө гэсэн үг вэ? – Энэ 560-аас 10% нь гэж үзэхэд 56 мянга, тэгээд нэгэнт үйл ажиллагаа эхэлчихсэн гэж үзээд бид 4-ын цалингаас хүн амын орлогын 10% төлнө. – За за больё, намайг машин барьж явахад муу мэдээ дуулгаж байхаа болиоч гээд Итгэл утсаа хажуу тийш нь шидчихлээ. Харин Намуун ажлаа тараад эмээгийндээ очлоо. Ажилдаа орсноосоо хойш тэр эмээгийндээ байгаа билээ. Тэр аав ээж 2-тоо ажил хийж байгаагаа хэлэлгүй тас нуужээ. Түүнийг ороход өдрийн сонин гарчиглан суусан эмээ нь – Миний охин тараад ирэв үү? Эмээ нь будаатай цай чанасан , суу даа гээд гал тогооныхоо өрөө рүү оров. Намууныг гараа угаагаад ирэхэд эмээ нь цай аягалчихсан сууж байснаа – Охин минь, царай чинь ядрангуй харагдана. Хичээлээ л сайн хийхгүй ажилд орох хэрэг байсан юм уу даа? Эмээ нь чамтай хуйвалдсанаараа дараа нь хэрэгт орохвийдээ. Ээж чинь өдөр утасдаад л байна лээ. Чамайг өдөр утсаа салгачихдаг боллоо. Ээж та Намууны юу хийгээд явааг мэдэж байгаа юм уу энээ тэр гээд л байналээ. Сэжиг авчихсан байж магадгүй шүү. Охин минь ээждээ үнэнээ хэлчихгүй юм уу? Эмээ нь зээ охиныхоо нүд рүү нэг талаар хуйвалдагчийн, нөгөө талаар үнэнээ хэлчихээч гэж гуйсан харцаар харан байж хэлэв. – Эмээ, ингээд хуйвалдсан шиг хуйвалдчихаж чадахгүй нууц алдах гээд байдаг шдээ гэж бүсгүйг тунирхуу хэлэхэд эмгэн инээмсэглэн өөрийнхөө аяганд цай хийнгээ – Энэ хөгшин толгой худлаа хэлж сурахгүй юм аа, хүүе хүүхээ эмээгийнхээ өгсөн бугуйвчийг яагаад зүүж харагдахаа болио вэ? Дүнчүүр маани уишсан эрхний үлдэгдэл миний охинд сайн л байх учиртай гээд гар руу нь харжээ. Баларсаан гэж Намуун бодоод – Ажил хийж байгаад хаячих байх гэж бодоод л гэсэнээ яриаг нь дүйвүүлэн – Эмээ, та манайд очоод бид 3-тай байж болдоггүй юм уу? Хасаа эгчийнхийг бодвол манайх хамаагүй зайтай юм чинь, танийг ганцаараа болохоор би санаа зовоод байх юм. Тэгээд дандаа таньтай байгаал байхаа ээж, аав 2 бас гомдчих юм. Ээж зүгээр ядаж 2 хүүхэд гаргачихгүй…- Танайх ч үнэхээр сайхан том байшинтай л даа гэснээ эмгэн санаа алдан цайгаа тавьж – Гэхдээ миний хүү, хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг. Өвгөн бид 2 энэ байранд насаа элээсэн.

Талийгаачаас хойш ганцаараа ч гэсэн өөрийн гэсэн гэр орондоо дураараа байх нь эмээд нь сайхан байдаг юм. Ээж чинь хүргэн ч бас намайг хамт байя гэдэг. Яхав, эмээ нь танагаа тасраагүй дээр гэртээ л байя. Энэ гадаа өвөөгийн чинь тарьсан мод хүртэл байж байна. Тэрийг нь би л услах юм хэмээн хуучилснаа гэнэт ухаан орсон мэт аяганд нь дахин цай аягалж толгойг нь илжээ. Намууны ээж Наран энэ яриаг дуулбал * Ээж зөнөж байна. Өвгөний тарьсан мод ч гэх шиг. Аавын чинь өөрөө авчирсан хонх гээд энэ аймар орос хонхоо ч солихгүй. Бас элэг муутай хүн хуурсан хйарсан тостой юм идэж болохгүй гээд байхад будаатай цай уугаад л . Үгэнд ерөөсөө орохгүй юм. * гээд л үглэх байсан билээ. Үнэндээ эмээгийн нь элэг муутай болохоор будаатай цай чанаж уухийг эмч тас хориглосон ч ийнхүү сэм сэмхэн чанаж уудаг хэвээрээ. Түүнийг нь Намуун болиулахын оронд хуваагаад л уучихна. Хариуд нь эмгэн зээ охиныхоо элдэв нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.
Бүсгүй өрөөндөө нэг мэдэхэд Итгэлийн тухай бодчихсон хэвтэж байлаа. Уг нь ааүынхаа зөвлөсноор банк-нд дадлага хийж байх ёстой хүн ингээд эмнэлэгт худлаа нэрээр асрагч хийгээд ээж, ааваасаа бүх үнэнээ нуудаг нь юу билээ? Арай тэр залууд сайн болчихсон юм биш биз дээ?тэгээд л түүнтэй танилцах гээд тэр эмнэлэгт асрагч хийж жүжиглээд түүнийг ирэхийг сэтгэлдээ харуулдаад… за за больё шал тэнэг юм. Ер нь хэд хоногоос ажлаасаа гардаг ч юм бил үү?харин хайран бугуйвч Жавхаагаас л болж байгаа юм гэж элдвийг хаман бодож хэвтсэн чинь өвөөгийнх нь өнөө орилоо хонх тасхийн бодол нь тасарчихлаа. Эмээтэй нь мэндэлж байгаа дуу Жавхаа мөөн. – Алтаа, юу хийж байна гэсээр тэр инээчихсэн орж ирэв. – яахав дээ. Пушкиний *тариачин авхай* болох гэж үйлээ үзэж байна. чи бид 2 шал тэнэг юм хийчихсэн ч юм шиг. ээж гайхаад л байгаа. би ч худлаа хэлэхээс залхаж гүйцлээ зүгээр. – Нараа эгч чамайг эмнэлэгт асрагч хийж байхийг харах юм бол шууд ухаан алдаад унана даа гээд Жавхаа тас тас инээснээ буйдангийн хажууд тавиастай хөгжим рүү ухасхийн долгионийг нь тааруулах зуураа – сонин ихтэй. одоо сонс доо гээд ФМ-ийн хотлогч залуугийн ялдамхан мөртлөө нялуун мэндчилгээ хөвөрлөө – за энэ биш, одоо яг гэж Жавхаа үглэн долгионийг нь солино. *Хамгаас хайрт, олноос онцгой хөөрхөн найз бүсгүй Намуундаа намайгаа уучлаач, би чинийхээ наргүй өдрийн нар нь, саргүй шөнийн сар нь болж явъя* гээд Х гэдэг нэгэн залуугаас цаг тутамд *намайг битгий уучил* дуугаар мэндчилгээ хургэж байна гэх нь тэр.. Хасар Намуунийг зүгээр орхихийг хүсэхгүй байгаа бололтой. Намууний дургүй хүрч хөгжмийнхөө товчлуурийг таг хийтэл нь дарлаа..

Жаьхаа найзийнхаа дургүйцлийг мартагнуулах санаатай – за тэгээд ажил хийх ямар байна даа? Нөгөө ууртай сувилагч чамайг хорлож байна уу? гэхэд – яахав дээ, аймаар хэцүү юм аа. Энэ сараа дуусгаад больё гэж бодож байна. Бодоод байсан чинь би одоо тэр нэг юмтай / Итгэлийг хэлж байгаа бололтой/ танилцах гээд л аягүй баярлачихсан тэнд асрагч хийгээд байгаа юмуу хаашаа юм. – за яадаг юм бэ, Хасараас сайхан залуутай яваад шээсийг нь гоожуулах хэрэгтэй ш дээ. тийм биз дээ? цаадах чинь өнөө маргаашгүй л чамайг олоод очно харж л байгаарай. Надад тийм залуу дурладаг ч болоосой. За за больё, найздаа атаархсан болох нь. Чи надад энэ сэтгүүлийн материалийг орчуулаад өгөөч – Алив үзье, хэзээ хэрэгтэй юм бэ? – Маргааш найз нь эдийн засаг дээр рефераттай. – Чи дандаа цагийг нь тулгаж байх юм – чи мундаг юм чинь ганцхан цагт л орчуулчихна даа… Жавхаа нэгэн хувийн дээд сургуульд дэзайн загвар зохион бүтээгчийн мэргэжлээр сурдаг билээ. Тэр таараар нэхсэн чамин цүнхнээсээ “Far eastern economic reүiew” сэтгүүлийн нэг дугаар гарган сарвайлаа. Тэр Намууний занг дэндүү сайн мэднэ. Намуун өөрөөс нь мөнгө зээлдүүлэхийг гуйсан хүүхдуудэд маш их уурлан *би ямар бнак юмуу* гэдгийг нь мэддэг болохоороо үе үе иймэрхүү тусламж гуйчихна. Намуун сэтгүүлийг аүв зүүн өмнөд Азийн эдийн засгийн сэргэлтийн тухай өгүүллийг гүйлгэн хараад – Хүнд хүнд үгтэй л юм байна. За яйхав, би орой л суухаас. Хариуд нь чи надтай хамт бассэйн явна даа гээд залхинаар инээлээ. Энэ үеэр Намууний гар утас дуугарав. Харвал ээж нь дугаар нь гардаггүй утаснаас залгаж байлаа. – За баларсаан. Ээж намайг сэжиглэж байгаа юм гэсээр Намуун утсаа авлаа. Ээж нь миний охин юу хийж байна хэмээн өнгөн дээрээ их л зөөлөн дуугарсан ч цаанаа нилээд шүд зууж байгаа бололтой. Тэр охинтойгоо харилцахдаа дандаа 2-дмол ааш гаргана. Нэг талаар угийн хатуу зан нь илрэн Намуунийг тас барих гээд байдаг мөртлөө, нөгөө талаар хорвоо дээр төрүүлсэн ганц үр гэсэн халуун хайраа дийлдэггүй юм. Тийм зан нь хөдлөхөөрөө гадаад яваад ирэхдээ нэртэй том том фирмийн үнэтэй хувцаснуудийг бөөн бөөнөөр нь авчирч өгнө.Тэгснээ л гарч орохийг нь цагдаад л сар бүр картанд нь хийж өгдөг мөнгөө багасгаад, юунд зарцуулснийг нь байцааж багахан галзуураарай гэж байгаад загнаж гарна. Намуун харин ажилд орсон энэ хэдхэн хоногт картнаасаа ганц ч төгрөг авсангүй. Тэр мөнгөний үнэ цэнийг урьдийнхаасаа илүү ойлгодог болжээ. Түүний нэг л орой найзуудтайгаа үрчихдэг мөнгийг бусад хүмүүс бүтэн сар шал угааж, ээлжинд гарч байж олдгийг мэдэх болсон юм чинь. – Ээж би Жавхаатай хамт бассэйнд орох л гэж байна. – Утсаа яагаад салгачихаад байна? – Юу, манайх сэминартай байсан юм. – За боль боль. Би Оргилийг явуулсан чинь танай анги тарчихсан л байх чинь билээ. Хэрэг бишдээд ирэв. Намуун найз руугаа нүд ирмээд – Ээж ээ, 2-уулаа орой тухтай ярья тэгэх үү? Та битгий бухимд л даа, ядарчихна. Би орой хариад танд мөөгтэй хуурга хийгээд тавьчихнаа. Ээж нь энэ үгэнд нэлээд зөөлрөв бололтой. Инээд алдаад – Эмээгийндээ бүгчихээд л юу л хийгээд байна даа.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!