“ШҮРЭН БУГУЙВЧ” 17-Р ХЭСЭГ
Тэр энэ жил дөчин тавтай. Хүмүүс өөрийг нь дөчин нас хүрээгүй байх аа гэж хэлэхээр баярладаг ч өөрөөсөө хэзээ ч зугтаж чадахгүйгээ мэдэхтэйгээ хүн болохоор будгаа арилгасан үедээ хэнд ч царайгаа харуулахийг хүсдэггүй юм. Өдрийн цагт олны дунд бол яахав дээ, сайн чанарын гоо сайхны хэрэглэл, үнэтэй сайхан хувцас наснаас нь хамаагүй залуу болгож өөртөө итгэлтэй бардам харц, захирангуй чанга дуу нь түүнийг эрхэмсэг хатагтай болгон харагдуулдаг Гэтэл төрсөн ганц охиндоо адлагдан сэтгэлээр уначихаад, будаг шунх, хувцас хунар, ажил албаны багаа тайлсаны дараа өнөөдөр ийнхүү асуй яваа хөгширөлтийн хуй салхинд гүйцэгдэн алдсан эмзэг дорой зүрхтэй жирийн нэгэн эмэгтэй тольны өмнө сууж байлаа. Гэтэл охин нь ч, нөхөр нь ч түүний дэргэд алга. Ингээд нэг л өдөр хөгширч ганцаардсан эмэгтэй боллоо гэж үү? хэмээн бодоод дэндүү сэтгэл жиндүүлсэн гуниг төрнө. Гадаа намрын дунд сарын уйтгарт салхи улин исгэрч тэнгэр муухай байлаа. Маргааш цас дарчихсан байх биз. Ийм л намрын уйтгарт шөнө нөхөр нь хаанаа юу хийж явааг ч мэдэх юм алга. ямар ч гэсэн ажлаа тараад өөрт нь яаран яаран ирэхээ болиод хичнээн жил болов доо. Наран л өндрөөс олз хайн газрыг тас ширтэн эргэлдэх элээ мэт нөхрөө хаа явсан газарт нь дагасаар өөрөө ч залхаж гүйцсэн билээ. Бодвол Чимэд үүр цайхын өмнө л гэрийн бараа харж, хажуугаар нь орж хэвтээд нам унтах биз. Тэр за унтъя даа би чинь хэзээ ингэж их гиюүрдэг болоо бэ хэмээн бодоод нойрны эм авч уугаад орондоо оров. Гэтэл хотын нөгөө захад нэгэн эмэгтэй нойр хулжаан хэвтсэн нь Итгэлийн ээж Цолмон байлаа. Тэр өнөө орой хүүтэйгээ үерхэж буй охины нь тухай ярилцан санаа бодлоо хэлсэн биш ийнхүү нойр нь хулжин одоод догшрон улих салхины чимээнд элдвийг бодсоор улам л сэргэчихжээ. Хүүгээ орой их л сайхан зантай чихэвчний хөгжимөө сонсон толгойгоо дохилзуулсаар орж ирэхэд нь тэр хоолыг нь халаахаар гал тогооны өрөөндөө орсон юм.Гэтэл Итгэл чихэвчний хөгжимөө сонссон чигээрээ -Ээж, би хоол идэхгүй шүү гээд угаалгын өрөөндөө орчихов. Энэ нь түүнд гомдолтой л байлаа. Цолмонд цай хоолны дээжээ барих нөхөр байх биш. Хүүдээ хоол тавиж, ирэхээр нь халааж өгөөд өдрийн болсон явдалаа ярилцан суух дуртайсан. Гэтэл хүү нь тэр охинтой үерхэх болсноос хойш ээжийгээ тоохоо больжээ. Орой дэлгүүрээ хаахад нь очиж тUSAлдагаа ч мартсан. Тэр санаа алдаад халаагч зууханд хийх гэж байсан тавагтай хуургыг хоргогч руу хийлээ. Хүүгийнхээ найз Жакатай өдөр уулзан “Цаадахь чин ямархуу охинтой үерхээд байгаа юм бэ” гэж асуухад нь мөрөө хавчаад Цоомоо эгч ээ, манай Итгэл баян айлд хүргэн орох гэж байгаа ш дээ. Намууны аав нь МGL Oil-ын эзэн юм байна лээ. Анхандаа ч тэр охин өөрийгөө Хайлаастад байдаг, өөрийгөө асрагч энэ тэр гээд байсан . Манай хүн ч тэрнийг нь тоохгүй хойноос нь гүйгээд байсан юм аа. Бид нар хамт явж байгаад дискоон дээр танилцан юм гэж ярьжээ. Аз болоход түүнийг ажил дээр нь очиж Жакатай уулзахад хүү нь байсангүй. Сонссон зүйл нь түүнийг огтхон ч баярлуулсангүй. Харин ч тэр нь Хайлаастын асрагч охин байсан бол дээр байхгүй юу. Эр хүн бүсгүй хунээс ямар нэгэн юмаараа дорой буурай байх шиг зовлон байхгүй шүү дээ. Өөр шиг нь жижигхэн дэлгүүртэй, 3-н ам бүлээ тэжээх төдий орлоготой хүн яаж маажганаад ч тэрбумаар ярих хөрөнгөтэй орлоготой зиндаанд ойртох ч үгүй юм чин. Өөртэйгээ адилхан дундаж сэхээтэн айлын хүмүүжилтэй, боловсролтой охинтой л суугайсаа гэж Итгэлд хичнээн хэлдэг байлаа. Залуудаа хоёр хүүхдээ хурдхан шиг том болоосой гэж үглэхэд хурээлэнгийнх нь эрдэмтэн нарийн бичгийн даргын авгай миний дүү, чи нэг ийм үг дуулсан уу? Жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том байдаг, чи хүүхдүүдээ том болохоор ойлгоноо гэж байсан юм. Тэр бухимдсаар ажил дээрээ очив. Яадахад олон юм бодон бухимдаж яваад гарцан дээрээс хөдлөхдөө хүн мөргөчих шахаад бүр ч сэтгэл хямарчээ. Уг нь тэр машин барихаараа эмэгтэй хүний нямбай зангаар элдвийг бодохгүйг хичээн, гар утсаа хүртэл дуут шуудан дээр тавьдаг зантай. Дэлгүүр дээрээ ирээд найзууд руугаа утасдан Итгэлийн үерхдэг охины эцэг эхийн тухай мэдэх юм байна уу хэмээн найзууд руугаа утасдав.Гэтэл дэлгуүрийнх нь нэг худалдагч хүүхэн тэдний худын талын хамаатан болж таарав. Амьдрал дорой нэг нь баян хамаатандаа хэзээ ам сайтай байлаа. Манай Чимэд ах ч гайгүй хүн. авгай нь гэж айхтар хүүхэн бий дээ. Намуунаа багадаа хөөрхөн охин байсан. Одоо царай муутай болчихсон байна лээ. Тэгээд ёстой дураараа амьтан болсон гэсэн. Америкд сурч байгаад сургуулиа хаяад ирсэн. Наран эгчийн нэг найзынх нь хүүтэй үерхдэг юм гэсэн. Ээжтэйгээ Франц яваад ирэхдээ арван хэдэн мянган еврогийн хувцас авчирсан мөртлөө нэгийг нь ч өмсөөгүй гээд л бодчих. Гэр нь Зайсангийн тэнд хоёр-гурван давхар харш байдаг юм гээд л боль гэж зогсоотол нь ярьж гарав. Ийнхуу тэр охины тухай сонссон дуулсан бухэн нь эхийн сэтгэлийг улам тугшээв. Хүү нь өнөө маргаашгүй л баян айлын хүргэн болчихоод нүд үзүүрлэгдэн доошоо орох гээд байгаа мэт бухимдана. Өдөр хэд хэд утасдахад дандаа утас нь салгаастай байв. Бодвол нөгөө охинтойгоо зугаалж яваа биз. Дараа нь яахав? 10-20 сая төгрөгөөр баян айлын охины ганц удаагын гоёлыг бэлтгэх бэл Итгэлд байхгүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө эцэг нь гэнэт яваад өгөхөд хүү нь ямар их сэтгэлийн зовлонд уналаа. Гэтэл одоо хэтэрхий баян айлын охинтой үерхэж яах нь вэ дээ. Бас л сэтгэлийн зовлонд унах болно гэж бодохоос тайван сууж чадахгүй байлаа.
Түүнээс гадна Жакагийн хэлсэн үгийг л тэр яагаад ч сэтгэлдээ зөвшөөрч чадахгүй байв. Юу гэвэл тэр охиныг баян айлын хүүхэд гэд мэдээд хөөцөлдөн гүйсэн гэдэг үгийг санав. Тэр хүүгээ дотор нь орсон шиг биш юмаа гэхэд амьдралд яаж ханддаг, юу бодож явдагийг сайн мэднэ. Итгэл хэзээ ч баян айлын хүргэн болоод амар хялбар замаар хөрөнгөтэй болъё гэж охиныг нь эргүүлэх хүмүүжилтэй хүн биш. Өнгөцхөн хархад хүү нь гоё ганган хувцсанд дуртай, аятайхан харагдсан охидыг эргүүлэн зугаацаж явдаг хөнгөмсөг хүүхэд шиг мөртлөө дотоод сэтгэл нь тийм биш. Эцгийнхээ гоё ганган юманд дуртай, уйдамхай занг дуурайсан мөртлөө ээжийнхээ аливаад үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг өөрийнхөө хүчинд итгэлтэй чанарыг бас шингээсэнд нь тэр баярлаж явдаг юм. Намуунаас өмнө Итгэл Жакатай нийлчихээд долоо хоногт нэг өөр охин дагуулан , зоогийн газар, биллярд, саун хэсч явдаг байсан нь үнэн. Зарим хамаатнууд нь хүртэл Цолмонд энэ хүү чинь болохоо болих нь ээ. Тааралдах бүрд нэг өөр охинтой явах юм гэж ч хэлж байсан. Гэвч Итгэл хүн муутай, хүүхэмсэгтээ тэгээгүй . жинхэнэ амьдрал зохиох хайртайгаа учраагүй болоод л зугаалж явсан нь тэр. Хэрэв зүрх сэтгэлээ нэг л бүсгүйд өгөх юм бол тэр хөнгөмсөг хүүхнүүдийг дахин нэг нүдээрээ ч харахгүй гэдэгт ээж нь итгэлтэй байдаг юм. Харин одоо тэр хайртайгаа учирчээ. Даанч тэр нь ээжийнх нь хэлж захисаар байтал тэнцвэргүй баян айлын охин байж таарсан нь харамсалтай. Цолмон хүүгээ усанд ороод гарч ирэхэд нь жүүс аягалж өгөөд яриа өдөв. -Миний хүү тийм баян айлын охинтой үерхэж болж байгаа юм уу? Тийм эрхи танхил хүүхэд хэцүү дээ. Ээжийнхээ их л болгоомжтой эхэлсэн энэ яриаг үргэлжлүүлэх бодол Итгэлд алга бололтой. Хөгжмөө сонсон үсээ сэнсдсээр суув. Ээж нь дэргэд нь очоод чихэвчийг нь салгаад -Хүний үг сонсож байна уу, үгүй юу чи? хэнээ ууртай хэлснээ -Чи чинь хэзээнээс ийм айхтар рок хөгжим сонсдог болчихоов? гэж түгшүүртэйгээр асуусан. Хүүгээ рок хөгжим сонсохоор ийнхүү сандран түгшдэг нь ч учиртай. Аавыгаа салаад явахад 7-р ангид сурч байсан Итгэл сэтгэлээр унан улаан рок болсон удаатай. Найзуудтайгаа нийлж орон сууцны доод хонгилын нэг өрөөг засч рок клуб болгоод шөнөжин үхлийн рок сонсч, нэг удаа оршуулгын газраар яваад хүний гавлын яс авчирахад нь ээж нь мэдэж түгшүүр авсан. Ээж нь ч тэгэхэд ёстой тэвчээр заан тэр хачирхалтай сонирхолоос нь холдуулж чадсан даа. Хүүгийнхээ түмбүүшигнээс гарсан траш рок хамтлагуудын хар дарсан зүүд мэт аймаар клиптэй хуурцгуудыг тэр эзгүйд нь тавиж үзээд үс нь босох шиг болсон. Бас нэг удаа хүүгийнхээ сонсдог нэг дууны үгийг толь бичигтэй хамжин байж англи хэлнээс орчуулж хүртэл; үзсэн. Бурханы эсрэг босцгоож, үхлийг магтан дуулъя гэх мэтийн галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л байж билээ. Түүнээс хойш Итгэл рок нэг их сонсохоо больж, айлын хүүхэд рок сонссоор байгаад хар тамхинд орчихож гэнэ хэмээн ээжийгээ нэг удаа ярьхад ээж минь та намайг рокын фэн болчихно гэж айгаад байгаа юм уу даа. тэгэхэд чинь миний шилжилтийн нас байсан юм. Одоо юу гэж хорь гарчихаад тийм юм сонирхож байх юм гэж тайвшруулж байсан юм. -За, ээж та өнөөдөр яачихсан юм бэ? Би чинь залуу хүн. хаяа рок сонсолгүй яах юм. Та одоо Намууныг баян айлын хүүхэд гэхээр юу гэж бодоод байгаа юм. Хөлнийхөө хуруунд хүртэл алтан бөгж зүүсэн амьтан гэж бодоо юу. Аав нь баян болохоос тэр чинь жирийн нэг охин. тэгээд ч хүнээс ганц гутлын мөнгө ч хамаагүй салгачих юм сан гэж өөрөө эрчүүд өдөж явдаг хүүхнүүдийнх шиг өрөвдмөөр шунал байхгүй, юм үзэж нүд тайлсан охин байхгүй юу. Тэгээд ч бид хоёр маргааш нөгөөдөргүй суух гээд байгаа биш. Дөнгөж үерхэж эхлэж байхад чинь сүржигнээд байх юм. яршигтай юм гээд босоод явчихсан. Тэр рок хөгжмөөс хойш ээж хүү хоёрын дунд ийм үл ойлголцол, толхилцоон бараг гараагүй юм сан. тэр босч нойрны эм уугаад цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Нөхрөө явахад сэтгэлээ хатамжилан хоёр үр минь байхад би ганцаардахгүй гэж өөрийгөө тайтгаруулж байсан сан. Гэтэл одоо цагаа тулахад ганцаараа юм гэдгээ тов тодхон ухаарав. Хүүхдүүд нь том болоод өөрсдийнхөө амьдралыг хөөн одоход ганцаараа үлдэх нь. Тэгэхээр өөрийгөө бодох цаг болжээ гэж гунигтай бодоод шөнийн гэрлээ унтраав. Арван нэгдүгээр сар гарч цас лавсан орсон өдөр. Намуун нэгэн банкны маркетингийн хэлтэст хагас өдрөөр ажиллах болсоор нэг л мэдэхэд хорь хоночихсон байв. Улаанбаатарын утаа улам л өтгөрөн Богд уулын оройд өвөл эртийн цас цайран цаашлах цагийн хүйтэн жавар үлээнэ. -Мань хүн ээжтэйгээ муудалцсанаас хойш эмээдээ хань болно гэсэн нэрээр гэртээ бараг харихаа больжээ. Маргааш нь өглөө хичээл дээрээ сууж байтал ээж нь утасдан өдрийн хоол хамт идье гээд урьдынхаасаа нэг л өөр, өөрийгөө буруутгасан ч юм шиг, охиноо улам хөндийрөхөөс айсан ч юм шиг аядуу өнгөөр ярихад нь их л өрөвдөн үдийн хоол хамт иджээ. Харамсалтай нь ямар ч үед санасан юм нь бүтээд ирэх юм бол цаашлан барьцаа ахиулах гээд байдаг Наран Хасартай сая уулзлаа, та хоёр үерхэлээ сэргээж болохгүй юм уу гэснээс болж охиноо дахин уурлуулчихжээ. Ээжээ, тантай дахин энэ сэдвээр яримааргүй байна. Харин таны ч миний ч уур гарахаар би гэртээ харинаа гэчихээд гараад явчихсан юм. Уг нь банкинд ажиллах болсноо ээждээ хэлж баярлуулахаар очсон ч уулзалтын төгсгөл таалагдаагүй тул тэр тухайгаа цухуйлгасан ч үгүй., Харин аавдаа утсаар энэ мэдээгээ дуулгажээ. Ямар ч үед охиноо дэмждэггүй юмаа гэхэд амьдралд нь оролцоод байдаггүй Чимэд харин энэ удаа Миний охин маркетингийн туршлагаа зузаатгаад өөрийнхөө компанид ажиллах юм байгаа биз дээ гэсэн нь бас л Намуунд таалагдсангүй. Түүний хуввд аавынхаа компанид ажиллана гэдэг бодол хэзээ ч төрж байгаагүй нь учиртай. Хаа явсан газарт нь түүнийг хүсээгүй имэж болж явдаг оноох том компаны захирлын охин гэсэн нэрнээс залхаж гүйцсэн хүн тэнд очоод ажиллахаар юу болох билээ. Захирлын охин гэж хэлэгдэж, хүмүүсийн худлаа зусардсан, атаархсан харцан дунд яаж ажиллах юм бэ? Нэгэнт л аавынх нь компани юм чинь сайн ажиллалаа гээд магтуулах нь утгаггүй, муу байлаа гэхэд хэн бодитой дүгнэх юм бэ?
Энэ амьдралд өөрийн гэсэн хувь заяатай төрж, Намуун гэсэн өөрийнхөө нэрээр дуудуулж явах юм сан гэсэн мөрөөдөл нь аавын компанид ажиллах юм бол бүр мөсөн нурна гэсэн үг. Тэнд ээж нь байхад л хангалттай, Хувийнхаа компанид ажиллаж байгаа юм байж, өрсөлдөгч хүүхэнтэйгээ яг адилхан ажил хийгээд , захирлуудын зөвлөлд төсөл хэлэлцүүлээд, аавыгаа ерөнхийлөгчөө гэж дуудаад л, хэлтсийн даргадаа загнуулаад л байдаг романтик явдал Кореа кинонд л гардаг байх. Гэртээ нэгэн дээвэр дор цуглардаггүй шахам хүмүүс компанидаа гурвуулаа хамт ажиллана гэдэг хэмжээ нь хэтэрсэн хэрэг биш үү? гэж тэр аавдаа хэлэхдээ гомдчих болов уу ч гэж бодсонгүй. Гэтэл аав нь түүнийг үгэнд гомдоогүй юм байлгүй өөрийгөө илэрхийлэх гээд байгаа юм биз дээ? аяндаа энэ бодол чин өөрчлөгдөх байлгүй, охин минь… гэжээ. Чимэд бол ямар нэгэн юмыг өөрийнхөө санаснаар болгох гэж зүтгэдэггүй хүн. Үүгээрээ ээж нь байсан бол охиныхоо бодлыг нь ямар ч хамаагүй аргаар өөрчилж, өөрийнхөө компанид ажилуулах гэж чадах бүхнээ хийн, ёстой үзэж тарж, үсэрч наалдах байсан. Харин аав нь тиймгүй. Намуун л үгүй гэсэн бол за за гээд л орхино. Тэгсэн мөртлөө цаг хугацаа өнгөрөх тусам аавынх нь шийдвэр л зөв байжээ гэдэг нь улам батлагддаг билээ. Харин энэ удаа л битгий тэгээсэй гэж Намуун залбирч байлаа. Давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэсэн үгэнд аав нь их дуртай. Намууныг анх ээж нь ямар ч бэлтгэлгүйгээр орос сургуульд оруулахад аав нь чи хагас жилийн дараа энэ хүүхдийг монгол сургуульд л оруулдаг байж гэж амаа барина даа гэсэн нь яг үнэн болж ихэнх хичээл дээрээ муу гарсан охиноо монгол сургуульд шилжүүлэхээс аргаггүй болсон билээ. бас 10-н жилийн өмнө Намуун дүүтэй болох дөхсөн юм. Тэгэхэд тэднийх энэ компанаа хараахан байгуулаагүй, эхнэр нөхөр хоёр яаманд ажилладаг байсан үе. Бүл нэмэх болсондоо гурвуулаа баярлаж байтал Наран Японд жилийн хугацаатай суралцах болоод ур хөндүүлчихсэн юм. Гэртээ үргэлж тайван байдаг Чимэд тэгэхэд их л уурлан Чи арай гэж олдсон үрийнхээ амыг тасалсандаа насаараа толгойгоо шааж явна даа гээд хаалга саван гарч одсон юм. Хэд хоногийн өмнө ээж нь эмээд нь Тэр жил Япон явахын оронд хүүхдээ төрүүлчихдэг л байж гэж харамсах юм… гэж хоолой зангируулан ярьхыг Намуун сонссон юм. тийм ээ, аав нь юмыг яг голоор нь хэлчихдэг хүн. Тэгвэл Намуун нэг л өдөр би өөрийнхөө компанид ажиллая гэж шийдэх нь ээ. Намуун бол зарим үед юу хүсээд , яах гээд, юу хийх гээд байгаагаа ч мэдэхээ больж, энэ учир нь олдохгүй аашиндаа өөрөө ч дэндүү их шаналдаг. Магадгүй эхлээд өөрийгөө юу чаддаг, хэн бэ? гэдгээ таних гэсэндээ л ингэдэг байж болох юм. Аавынх нь хэлснээр хэзээ нэгэн цагт Намуун компанидаа ажиллаж болох л юм. Ямар ч гэсэн одоо л биш. Эмнэлэгт асрагчаар ажилласан ганцхан сард Намуун хүн аз жаргалтай амьдрахын тулд зорилготой байх ёстойг ухаарсан нь хамгийн том олз болсон юм. Энэ удаа ч шинэ ажил түүний амьдралыг хавьгүй илүү сонирхолтой, зорилготой болгожээ. Сүүлийн хэдэн хоногт залуучуудийн дунд ВИЗА картны хэрэглээг нэмэгдүүлэх төслийн шинэ санаа олох уралдаанд оролцох гээд Намуун толгой нь ямагт завгүй явах болжээ. Түүний ажилладаг банкны картны төвд өдөрт дунджаар арван карт шинээр нээдэг, жилдээ 400-ч хурдэггүй гэсэн үг. Тиймээс шинэ төсөл санаачилж хэрэгжүүлснээр картны борлуулалтыг хэд дахин нэмэгдүүлэх ёстой байлаа. Арван нэгдүгээр сар бол Улаанбаатарын залуучуудийн жинхэнэ шоу-ний сар билээ. Эндээс л Намуун нэгэн шинэ санаа олжээ. Энэ сард болдог рок, поп-ийн хамгийн том шоу-г ивээн тэтгэж, тасалбарт нь карт эзэмших эрхийн үнийг шингээх юм бол нэг л өдөр 5000-аас доошгүй хэрэглэгчтэй болж болох юм. Төслөө хийхийн тулд хэд хэдэн диаграмм зурах хэрэгтэй болсон тул тэр өнөөдөр ажлаа тараад Итгэлтэй хамт хийхээр болжээ. Түүнийг Итгэлийн ажил дээр очиход М4-ийнхэн ид ажилтай сууцгааж байв. Монголд зочлох жилд зориулсан вэб хуудас хийх шалгаруулалтанд оролцох гээд завгүй сууцгааж байгаа нь тэр. Намуун гаднаас жавар дагуулан -за манай 4-н Гейтэс вэб хуудсаа дуусч байна уу? гэсээр оров. Тэр ажилд орсноосоо хойш машинаа барихгүй байгаа тул нэлээд холоос алхаж ирэхдээ голдоо ортол даарснаа дулаан газар орж ирээд л мэдэв. түүний мэндчилгээнд Баагий дуугуйхэн толгой дохин, Аянга тооний машинаасаа нудээ салгалгүй давгүй ээ гэж, харин Жака за даа, бид мэт нь ялж чадах юм уу даа гэсээр компьютерын араас босч ирэн хариулахад Итгэл чи бүүр даарчихаж , цай уу гээд ус буцалгагч руу очингоо Жака чи битгий бүтэлгүй юм яриад бай. Ингэж бодоод байвал яаж манай загвар шалгарах юм бэ? гэж ууртай хэлэв. -Жака гуай, битгий сөрөг энэрги тараагаад байгаарай гэж Аянга хэлээд тооний машинаа тачигнуулна. Амжилтанд хурэхийн тулд Сэтгэл зүйн энэрги чиглэл буюу СЭЧ-тэй байх тухай Итгэлийн ярьсаныг хамгийн сайн ойлгосон нь Аянга билээ. Итгэл янз бүрийн менежерийн ширээний номнууд, хэрхэн амжилтанд хурч тургэн баяжих тухай зөвлөгөө, номлол унших хоббитой. Аянга ч яаж хурдан баяжих бэ, яаж зардалаа хэмнэх бэ гэж л бодож явдаг тул гаднаас нь харахад тэмээ ямаа шиг шал өөр энэ 2 залуу баяжих мөрөөдлөөрөө л нэгэн зүгт харж, нэгэн зорилгод нэгдэж чаддаг билээ. Анх Итгэл 2 найзтайгаа нийлж компьютерын уйлчилгээний ажлаа эхлэхдээ тамга ч угуй, татварт буртгуулэхээс айгаад компани ч болоогүй байсан ч олсон хэдэн төгрөг нь ямар ч тооцоогүй алга болоод ирээдуй нь нэг л бурхэг байсан. Гэтэл нэг өдөр Баагийгийн танил Аянга аавынхаа компьютерыг засуулах гэж ирэхдээ тэдний орлого зарлагийг нь буртгэж өгсөн юм. Удалгүй тэр гуравтай Аянга ч бас найзлах болж цаашид том М4-ийг байгуулжээ. Компанидаа нэр өгөх гээд цахим юм уу компьютер гэсэн уг орсон шинэ нэр олох гэж толгойгоо гашилтал бодоцгоогоод чадсангуй. ярисаар байгаад дөрвүүлээ Америкын тэрбумтан Билл Гейтэсийг шутдэгээ мэдэцгээжээ. Анхандаа гуравхан хуучин ширээ тавьсан түрээсийн жижигхэн өрөөгөө хэзээ нэгэн цагт Микрософт шиг тив дамнасан том том компаны зэрэгт хурнэ гэж төсөөлөхөд ч инээдтэй санагдаж байсан ч Форд моторс саравчинд анхны машинаа угсарч байсныг дуулаад сэтгэл нь хамаагүй тайвширцгаажээ. юм л бол Гейтэсээс жишээ авч байдаг Итгэл нэг өдөр Микрософт байшингийн подвалд байрлаж байсан тухай уншаад ирээдуйдээ илуу итгэлтэй болсон билээ. Мани 3 компанидаа өөр өөрийн гэсэн үүрэгтэй, өөр өөрийн имэж-тай. ямар ч юмний өнгө зохицолийг хамгийн сайн мэдэрдэг Жака дизайер-ын үүрэгтэй байхад програмчлал-ын хичээлдээ толгой цохидог Баагий ажлын голийг нугалдаг бол, хэзээд шийдвэр гаргаж чаддаг Итгэл толгой компьютер бую захирал, тоолж болдог бухнийг тооцож явдаг Аянга санхүүчийн уурэгтэй. Намуун Итгэлийн хийж өгсөн цайг аваад тэдний ажлыг үймүүлэхээс айн нэг сандал авч чимээгүйхэн суулаа. Ажлаа хийгээчээ гэж түүнийг хичнээн шаардсан ч Итгэл гарыг нь дулаацуулах нэрээр зэрэгцэн суугаад мөрөөр нь тэвэрчихэв. -өчигдөр интэрнэт ухаж суугаад янзийн гоё нэг саит оллоо гэж Жакаг яриай өдөөд дуртай сэдвээ хөндөж байгаа нь илхэн өрвийлгөж босгосон усээ илээд -та нарт бүгдээрэнд нь би э-майл-ээр явуулсанаа хэлэхээ мартчихаж. Курниковогийн чармай нуцгэн зураг. янзийн гоё хүүхэн юм аа хэмээн ярьж байтал Заяа орж ирэн цүнхээ тавингуут Жакаг очин цохиод -даанч тийм байх аа. Аянгын э-майл хаяг руу орсон чин тэр заваан орос хүүхний зургийг явуулчихсан байгаа юм даа хэмээн хашгирахад Аянга хоолой засан дохио өгөв. Бүсгүй сая л энд Намуун байгааг анзаарч -өө сайн уу? чамайг харсангуй. энэ хэдэн юмтай маазарсаар байгаад мэндлэхээ ч мартчихдаг юм гэхэд -чи хэзээ мэндэлж байсан юм. хэн нэгнийг загнаад л орж ирдэг биз дээ? гэж Баагий ам нээхэд Жака харин тийм, нээх соёлтой амьтан шиг гэхэд бүгд инээлдэв. Заяа анх Намуунтай танилцахдаа баян айлын охины дэргэд доошоо орчих бий гэж болгоомжлон биеэ барьдаг байснаа больжээ.
Тэд арван цагийн үед тарж, Итгэл Намуун хоёр юмаа хийхээр улдэв. Мань 2 хоюулханаа улдэнгүүт нэг хэсэг өдрийн сониноо ярилцан тэврэлдэж суугаад өнгөрсөн жилийн карт борлуулалтын диаграммийг хийж эхэлтэл Итгэлийн ээж сандран утасдав. Дуу охин нь утасаа салгаад өдөржин алга болчихсон гэнэ. Намуун тэр хоёрын үерхэлд ээж нь таагүй ханддаг тул Итгэл түүнийг гэрт нь хүргэж өгөх гэтэл зөвшөөрсөнгүй дүүг чинь олоход би тусалъя л даа гэсээр хамт гэр руу нь гарчээ. өвлийн эхэн сарын жихүүн шөнө байлаа. Өдрийн орсон цас гудамжны гэрэлд гялалзан, даарсандаа хурдан хурдан алхах хүмүүсийн амнаас өтгөн цагаан уур гарна. Жаварт удаан зогссон машины бээрсэн мотор уухилан байж арайхийн аслаа. Хэдийгээр өөрөө гэрт нь очъё гэсээр ирсэн ч яг босгонийх нь өмнө ирээд Намууны зүрх туулайных мэт тугшин цохилов. Миний хүү юу гэх эмэгтэй хүний сандруу дуу гарч хаалга онгойлоо. Цолмон анхандаа хуугийнхээ цаана байсан бусүйг харсангүй. Хаалганыхаа түгжээг мулталаад цааш эргэн утасаа авах зуур -цаад сэгсгэр юм чин энэ орой болтол хаачдаг байна аа? ядаж гар утасаа салгачихсан. цээжний мах урчих юм аа гэснээ хуугээ ирмэн хажуу тийш болоход нь л сая үерхдэг охиныг нь харжээ. Богинохон нэхий дээл , жинсэн өмдтэй турьхан охин хацраа ягааруулан мэндлэхэд сандарч гуйцэв. Утасаа буцааж тавьчихаад хүү рүүгээ нэг зэмлэсэн, Намуун руу нэг учирласан харц чулуудан -за сайн уу.. миний охин? би энэ Итгэлийг ганцаараа ирсэн юм байх л гэж бодоод… энэ ингээд Урьдчилж хэлэхгүй хүн дагуулаад ирдэг.. хэмээн олон юм нэгэн амьсгаагаар хэлэхдээ тэр охин өөрийнх нь төсөөлж байснаас тэс өөр нэг л аятайхан илүү дутуу маяггүй , бас харц нь шал хүүхдээрээ байсанд сэтгэл нь хөнгөрөөд явчихлаа. -зүгээр ээ. би л дуу нь алга болчихсон гэхээр нь дагаад ирсэн юм. та найзууд руу нь ярьсан уу? хэмээн асууснаа Итгэл руу харж -чи утас руу нь мессэж бичих. ээж загнахгүй гэж байна. хаана байгаагаа яаралтай мэдэгд. яг одоо хариу бичвэл ах нь 10000 төгрөгөөр шагнана шүү хэмээн санал гаргав. Навчаа охин ч мөнгөний сургаар удалгүй ах руугаа мессэж бичин зусланд хамт амарсан найзынхаа төрсөн өдөрт очсоноо, Нэгдүгээр хороололд байгаагаа бичжээ. Итгэл Намуун 2 явж Навчааг авчирав. Намуун гарахдаа та Навчааг битгий загнаарай. маргааш л зүгээр хэлнэ биз. тэгэхгүй бол үнэнээ хэлхээ больчихно хэмээн захьсан нь өөрийнхөө 13 насний зөрүүд араншинг мартаагүй яваагийнх. Тийм насний охидын занг сайн мэддэгийнх байлаа. Ийинхүү дураараа охин дүүгийнх нь ачаар Намуун Итгэлийн ээжтэй нь танилцан, цаг оройтсон тул эмээгийндээ дагуулан очиж хонуулчихав. Намууныг өөрийнхөө түлхүүрээр хаалгаа торхийтэл онгойлгоход эмээ нь сэрж босох гэснээ хоёр хүний шивнэлдэхийг сонсоод эргээд хэвтчихжээ. Тэр 2-ийн анхны шөнө төсөөлшгүй сайхан өнгөрчээ. Юутай ч зуйрлэмгүй оргил мөчийн дараа тэврэлдэн хэвтэж байхдаа Намуун Урьд нь түүний амьдралд нэг залуу байснийг Итгэлэээс нуусангуй. Тийм ээ, туунд цорийн ганц эр хүн байсан. Тэр нь Хасар байсан. Хайртай л юм чинь Түүнээс юугаа ч нуухгүй гэж бусгүй бодсондоо Итгэлд энэ тухайгаа анхны шөнөө л ярьчихсан юм. Итгэл харин чамтай танилцах хуртэл надад зөндөө олон хүүхэн байсан. гэхдээ би ихэнхийх нь нэрийг санадаг ч угуй. би чамаас өмнө хайр гэгчийг амсаагүй явсан. энэ үнэн шүү. хайр, хүнтэй унтах хоёр шал өөр ойлголт юм гэдгийг одоо л мэдлээ гээд үнэнээ хэлсэнд чинь баярлалаа гэсэн. Дараа нь…. Итгэл унаад өгөв. Намуун түүний цээжийг дэрлэн удтал сэруун хэвтэж байгаад нэг л мэдэхэд амттайхан нойрондоо дарагдан нам унтчихжээ. Харин өглөө яагаачгүй эрт таван цагт залуу бүсгүйгээс түрүүлэн сэрлээ. Гадаа үүр тэмдэгрэх будэгхэн гэрэл өрөөг гэрэлтүүлнэ. Энэ өрөө Намууны ээж, нагац эгч нарын өрөө байсан нь одоо түүнийх болсон ажээ. Хуучний мебель орний эсрэг талын хананд өвөө нь гучаад жилийн өмнө Оросоос авчирч охидынхоо өрөөнд хадсан дэлхийн газрын зураг, бичгийн ширээн дээр тавьсан бяцхан глобус, дүүрэн ном өрсөн тавиур гээд он удаан жилийг үдсэн хуучны сэхээтэн айлын цөөхөн хогшилыг тодхон гийгүүлнэ. Энэ өрөөнд байсан 2 орыг гаргаснаас өөр бараг юуг ч өөрчлөөгүй. Номын тавиурын доод давхарт Намууны авчирсан Сони маркын жижиг хөгжим, олон диск, хуурцгууд л хамгийн шинэ эдлэлүүд биз. Эмээ нь энэ бүхнийг солих шинэ тавилга авахаас дургүйцдэгээс гадна Намуун ч өвөөгийнх нь амьд ахуй үеийг санагдуулсан энэ нандин зүйлсийг хэвээр нь байлгах дуртай юм. Намууны эмээ 6.30д сэрдэг гэсэн. Тиймээс эмээгээс нь түрүүлж сэрээд гэр рүүгээ гарч алга болохын тулд гар утасныхаа сэрүүлгийг 5.50д тавьжээ. Хайртайгаа учирахаас өмнө ээжийн эрх хүү байхдаа Итгэл энэ утасны сэрүүлгийг яаж ч жингэнэж, хангинаж, шагшрах чимээнд сэрнэ гэж гонж байсан билээ. Гэтэл хамаг амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн хайр хэмээх энэ зүрхэнд тусдаг шүдний өвчин ийнхүү навч сэрчигнэх, салхи исгэрэх, даавуу сүрчигнэх төдийхэн чимээнд ч сэрдэг соргог амьтан болгон хувиргажээ. Намуун гараа дэрлээд түүний мөрөнд толгойгоо наан нам унтаж байх аж. Зүүн гарынх нь бугуйнд нөгөө хайртай шүрэн бугуйвч харагдана.
Нүд нь давхраагүй болохоор сэрүүн байхад нь сайн ялгарч харагддаггүй болохоос нялх унаганых шиг шиг урт хар сормуустай ажээ. Хүзүү нь нарийхан булбарайхан арьстай, хацар нь цонхоор тусах бүдэгхэн гэрэлд цайран, уран нарийхан хөмсөг тодхон зурайх нь хараад л баймаар хөөрхөн. Урьд нь Итгэл олон бүсгүйн өвөрт сэрж байсан ч ингэж хайр нь хүрч, зүрх сэтгэлийн хамгийн нандин утсыг нь хөндөж байсан нь ганц ч үгүй. Ялангуяа энэ намаржин залхтал нь утасдан нойтон хамуу шуг зууралдсаар байгаа Сэнигийн өвөрт сэрэхдээ тэр бүсгүйн байдгаараа ангайн унтаж буй амнаас нь өчигдөрийн уусан пиво, татсан тамхиных нь үнэр холилдон хамар сэтлэм эвгүй үнэр үлээж байсанд ой гутсандаа үсрэн босоод баяртай ч үгүй гарч одсоноос хойш дахин уулзаагүй бултсаар яваа юм. Тэр Намууны уруул дээр аярхан үнсээд хувцаслан сэмхэн гарч одлоо. Тэдний үүдийг аярхан хаахдаа Итгэл бусгуйчуудийн ёртонцод хийсэн аяллынх нь хамгийн суулчийн зогсоол энэ гэдэгт бат итгэж байлаа. Энэ өдрөөс хойш Цолмон хуугийнхээ үерхэлд дургуйцэж чадахаа болив. Харин Хасар л Намууныг зүгээр л мартчихаж чадахгүй байлаа. Сонин дээр гарсан тэнэг зурагнаас болж бараг суй тавьчихсан байсан бусгүйгээ алдаж ирэдүйгээ баллаж хаялаа. Тэр хачин годгоносон юмаа хаяад Намууныг очиж аргадаач гээд л ээжийгээ углэхэд төбөгшөөж яршигтай юм хэмээн зугатаж байв. Гэтэл суулдээ ээжийнхээ хэлдэгээр ногоо годгоносон охиноосоо өөрөө уйдан Намууныг үгүйлж эхэлдэг байна шүү. Намуунтай хамт өнгөрөөсөн тэр өдрууд, үерхэж тоглож байсан цаг мөчүүдэд туунд хайртай байснаа өөрөө мэдээгүй гэж уу? Эсвэл зүгээр дасал болчихсон юм болов уу? гэдэг асуултанд хариулж ул чадах мөртлөө л түүнийг үгүйлэх нь сонин. Энэ хуухдийг хүмүүжуулэхдээ би дэндүү их алдаа хийжээ. Манай Хасар миний нөлөөнд хэтэрхий ороод хүүхэн зантай болчихлоо гэж ээж нь ярьдаг нь үнэний хувьтай ажээ. Хасар ийм хүүхэн зантайдаа өөртөө анх удаа уур нь хурэв. Ёр нь Намуунтай үерхэж байхдаа л бодож байсан. Яг л баян нөхөр мөрөөддөг хүүхэн шиг. Гэхдээ юу нь болохгүй байгаа юм бэ? гэтэл зүгээр нэг ангийн хөөрхөн охиноос болж хамаг төлөвлөгөөгөө нураачихдаг. Намууны найз Жавхаатай өчигдөр интэрнэт кафе-д тааралдсан биш Намууныг ийнхүү эргэн саначихав уу гэтэл үгүй. Гэхдээ мартах гэж өөрийгөө албадаж явсан бүх дурсамж нь тэр уулзалтаас болж сэрхийтэл санагдан энэ бүхнийг эргэцүүлэхэд хүрсэн нь үнэн. -Намуун сайн биз дээ? -Ёстой сайн байгаа. Итгэл нь дажгүй гоё залуу. Намуунд хачин их хайртай. -Миний мэндийг хургэчихээрэй. -Чи чинь нэг хэсэг FМ-ийн суваг бүхнээр мэндчилгээ дайгаад байснаа яагаад таг болчихоов? Одоо ч өнгөрсөн биз дээ гээд Жавхаа аальгүйтэн тас тас хөхөрсөн. Түүнтэй уулзсаны дараа л тэр Намууныг буцаан авахын тулд бүхнийг хийхээр эргэлтгүй шийдсэн. Бодоод байхад түүнд тусалж чадах ганц хүн бол тэдний аавын туслах Оргил билээ. Оргил гэж тэр овжин залуу мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн гэдгийг тэр мэднэ. Гар утас руу нь залгавал удаан дуудуулж байж авлаа. -Сайн уу? би Хасар байна. юу байна ? -Аа гологдсон хүргэн уу? хи хи хи. би танд юугаар туслах бэ? -Чамтай уулзах хэрэг байна. хэзээ уулзах бэ? -Гологдсон хүргэн энэ тэр гэж тоглосон шүү. Хөгшөөн битгий уурлаарай. мань нь завгүй байна. Нөгөөдөр өдрийн хоол хамт идэх үү? -Зүгээр ээ, зүгээр. ер нь яаралтай уулзмаар л байна. за яахав тэгье. Нөгөөдөр шүү. -Okey. Оргилтой уулзаад яриагаа юнаас эхлэх бэ? Намуунтай яваад байгаа тэр өндөр амьтаныг яаж холдуулах бэ? туслаач гэх үү? эсвэл гайгүй мөнгөний ажил байна гэх үү? хэдэн төгрөг хэрэгтэй болох бол? 2-3 саяас наашгүй дээ. за яахав. Намууныг эргүүлээд авч чадвал тэр зэргийн мөнгө юу ч биш. Ээжээс хэдийг авчихаж болно. Гэхдээ нэг саяас хэтрэхгүй. Үлдсэнийг нь олохдоо машинаа барьцаанд тавьчихаж болно. Ёрөөсөө ганц нэг найзаасаа авсан ганц нэг зуун ногооны өрөө ч төлчье. Нэхээд яршигтай юм. Ингээд л Хасар хадгаламж зээлийн хоршоо руу гарч одов. Харин Оргилын хувьд захирлын гологдсон хургэн ямар санал тавихыг тэр сонирхохгүй биш сонирхож л байлаа. Гэхдээ өөрөөс нь ямар нэг юм гуйх гэж байгаа нь тодорхой байсан. Тэгэхээр юу гэдэг билээ? авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэгчээр бага зэрэг үнэд орох нь зөв гэж тэрхэн дотроо шийджээ. Түүнээс гадна тэдний өрсөлдөгч компаны нэгэн менежер бас сонирхолтой санал тавиад тархи толгой нь завгүй байсных билээ. Хоёр өдрийн өмнө тэр залуу ирж Оргилийг хоолонд уриад компаныхаа шатахууний борлуулалтын хуснэгтийг олж өгвөл сайн шагнана гэжээ. Энэ бол осолтой санал байлаа. Тэдний компаны санхүүгийн хэлтэсийн компьютерууд маш нууц тулхууртэй байдаг. ялангуяа тэр борлуулалтын дүн мэдээ зөвхөн ерөнхий нягтлангийн компьютерт л байдаг тул бусад нягтлангууд ч сайн мэдэхгүй. Гэвч тэр .. амласан мөнгө нь 2 захирлын хаалгийг сахиад жилд авах цалингийнх нь нийлбэрээс ч хавьгүй их байсан тул оролдоод үзье гэсэн хариу өгчээ. Тэгээд Хасарийг утасдах үед хэрхэн ерөнхий нябо-гийн компьютерын нууц кодыг тайлахаа бодож сууж байжээ. Оргил мөнгөнд үнэр байдаггүй гэсэн зарчмийг баримталдаг хүн. түүний гадаад байдлаас нь хэн ч дотоод санааг нь гадарлахад бэрх. Нэвт шувт ширтэн давхраагүй бор нүд, өтгөн хөмсөг, дунд зэргийн нуруутай, үсээ ямагт богино халимаг болгон засуулж тосолно. Дуугаа хэзээ ч өндөрсгөхгүй, ямар ч хүнийг ярьж байхад нүд рүү нь ширтэн тэгье, ойлгоё, би танд яаж туслах бэ гээд л чихэн дээр цэцэг ургатал эвлэгхэн ярихаас гадна, үснийх нь тэр буурьтай засалт, чанга ч биш, дорой ч биш нэгэн жигдхэн дуу, цав цагаан цамц, толийтол нь индүүдсэн костюм энэ бүхэн нийлээд хэнд ч туйлийн их сэтгэл төрүүлэхээр харагдуулж чаддаг. Харин дотоод сэтгэлийг дуранддаг Эхо аппарат байдагсан бол ийм хар залуугаараа санаа нь хав хар болчихсон найдваргүй этгээд гэдгийг нь мэдэж болохсон билээ. Бүр оюутан байхдаа дадлага хийх гэж энэ компанид ирээд дүр үзүүлж чаддаг гайхам авъяасаараа үндсэн ажилтан болж үлдсэн түүхтэй. Үлдэх үлдэхдээ эхнэр нөхөр 2 захирлын туслах болчихсон л зайтай аавын хүү билээ. ялангуяа эмэгтэй хүний занг муугүй мэдэх тул өөрийнхөө ярьдагаар Наран захирлын тархийг базаж чаджээ. Түүнд төрснөөсөө илүү биш юм гэхэд дутуугүй итгэдэг Наран ямар сайндаа л охиныхоо найз залууг судлах үүрэг өгч байхав. Гэтэл хумсаа нуусан муужгай мэт санаа муутай энэ залуу яваандаа Намуунтай сууж хургэн нь болоод хөрөнгөнд нь эзэн суух бодол өвөрлөж явдгийг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Түүний энэ алсийн төлөвлөгөөнд номер нэг дайсан нь Нарангийн шууд ивээлд багтсан, багийн найзийнх нь хүү Хасар байсан бол одоо тэр нь замаас зайлсан. Гэхдээ олон ааштай Намуун Хасарыг угаас нэг их тоодоггүй байсан бол Итгэл тэр охины сэтгэл зүрхийг татчихсанаараа илүү аюлтай гэж тооцоолоод байгаа юм. Намуун бол олон ааштай, эрх дураараа боловч цаанаа өөрийн гэсэн бодолтой толгойг нь амархан эргүүлчихэж болохгүй охин гэдгийг ч Оргил сайн мэднэ. Бодвол Итгэлийн тухай л асуух гэж байгаа биз. өөр ч юм байж магадгуй. Тэр тэнэг амьтантай холбоотон болж Итгэлийг замаасаа зайлуулсан ч болно. Харин түүний дороо босс гэж нэрлэдэг Чимэд захирал туслахдаа Наран шиг тэгж уушиг, зүрхээ нээж хамаг нууцаа даатгана гэдэг гонж. Ажилсаг гавшгай, хөл хөнгөн чих зөөлөн залуу эрэгтэй туслахдаа сэтгэл хангалуун байдаг ч өрөмдөх мэт нэвт шувт ширтсэн хүйтэн нүд нь огт таалагддаггүй тул нарийн ширийн юмаа Оргилд мэдэгдэхийг хүсдэггүй. За энэ ч яахав. Санхүүгийн албаны толгой компьютерт яаж нэвтрэх бэ гэдэг нэгдугээр асуудал болоод байв.Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг. Борлуулалтын нэгдсэн дүнгийн хүснэгт алдагдсанийг чөтгөр ч мэдэж чадахгүй. Ялангуяа захирлын туслах бөгөөд ерөнхий зохицуулагч Оргил түүнийг хулгайлан өрсөлдөгч компанид дамжуулснийг хэрвээ байдаг бол дээд бурхан тэнгэр л гадарлах байх. Түүнд амралтын өдрөөр ганц нэг зул өргөж, хүрд эргүүлээд тал засчихаж болох байлгүй хэмээн бодоод инээмсэглэв. Энэ өдөр Чимэд захирал Москва явчихсан, Наран худалдаа үйлдвэрийн яам руу гарсан тул Оргил нэлээд завтай сууж байлаа. Тэр бодож бодож ерөнхий нягтлан Оюунчимэгийн тухай дэлгэрэнгүй мэдэж авахаар шийдлээ. Тэгэхээр боловсон хучнээс анкетыг нь олж авах хэрэгтэй. Дотуур холбоогоор боловсон хүчний Базарханд хүүхэн руу залгав. -За Базар аа, юутай байна даа? түүний энэ нялуун дуу тэр дүүхэлзсэн биетэй, нөхөргүй хуухэнд шууд таалагдсан нь мэдээж. -За захирлын туслах юу хэрэгтэй болоов? -Нараа захирал санхүүгийнхны анкетыг аваад хэдэн юм тэмдэглээрэй гэсэн юм. үдийн цайнаас өмнө гаргаад өгвөл их л хэрэг болох гээд байна, ок? -Тэгэлгүй яахав. Оргил анкет авах гэж Базархандын өрөөнд орохдоо саяхан гарсан шинэ сэтгүүл аваачиж тал засахаа мартсангүй.