“ШҮРЭН БУГУЙВЧ” 14-Р ХЭСЭГ

-Намуунааг хашааныхаа гадуур Итгэлийг санан санан салхилж явахад манай 3-н залуу Баян-Өнжүүл орох замыг туулаад дуусч байв. Жака замын туршид ам хуурайгүй ярьж, Баагий таг дуугүй дүнсийн, Итгэл Зулаагаа бодон, анх диско-н дээр учирсанаа, шүрэн бугуйвчийг хадгалан түүнийг эрж байснаа, эмнэлгийн хонгилд уулзсанаа, өчигдөр паркаар хөтлөлцөн алхалж явснаа санан хурдан уулзах сан гэж тэсгэлгүй яарч явлаа. Тэднийг хүрэх газраа очоод буухад их үд болж байв. Хөдөөгийн бяцхан суурингийн тоос шороотой гудамжаар давхисаар Баагийгийн өвөөгийн гадаа буулаа. Жаал хүүхдүүд гүйлдэн ирж өрхийг нь бүтээсэн гэрээс эмээ нь гүйхээрээ гарч ирээд ачийгаа тэврэн уйлна. Замийн турш ус балгасан юм шиг дуугай явж, ганц ч нумлимс унагаагүй Батбаяр эмээгийнхээ элгэнд наалдан чангаар уйлав. Тэднийг гэрт ороход зэргэлдээ сумаас Батбаярийн аав , ээж нь ч ирчихсэн гэрээр дүүрэн хүн шаагилдан байв. Хоймрын авдар дээр өвөөгийн зургийн өмнө зул асаан тавьжээ. Итгэл маргааш нь л хот руу гараад давхичихна гэсэн бодолтой ирсэн ч өвгөнийг хөдөөлүүлээд даваа гаригийн өглөө явахаас өөр арга байсангүй. тэр өглөө нар битүүгээр өвгөнийг гаргаж, сумийн төвийн оршуулгийн газарт жижиг шовгор чулуутай нэгэн шинэ булш нэмэгджээ. Өвөө амиддаа намайг үхэхэд оршууулж байна гэж битгий цэмэнт цутгаарай. бүрлээчдийн өмнөөс дотор давчдах шиг болох юм гэж захидаг байсан. Өвөө минь хэдхэн хоногийн өмнө уулзахад л зүв зүгээр хашааныхаа гадаа ганц нүдний дуран бариад сууж байсан. хүү мин, энэ ирэх жил хэн ерөнхийлөгч болдог сон бол гээд л хэрэгт дурлаад улс төржөөд үлдсэн. одоо би ингээд өвөөгүй боллоо гээд л Итгэлийн мөрийг түшин хэсэг уйлав. Итгэл ч зун ирэхэд нь айлаас хонь гарган хүүгийн найзууд хэмээн сүйд болж байсан өндөр өвгөн ингээд байхгүй болжээ. Одоо өт хорхойд идүүлээд тэр хүнээс бараг ю ч үлдэхгүй гэж бодохоос аймшигтай санагдан, хэзээ нэгэнт цагт ирэх үхлийн тухай бодолд өөрийн эрхгүй автлаа. Хэрэв сүнс гэж байдаг бол өвгөний сүнс Жака, тэр 2-ыг хараад баярлаж байгаа байх гэж бодохоос гэнэт жихүүдэс хүрнэ. хотоос ирсэн залуу лам оршуулгын дараа ном уншсаны дараа нэг нэг Липтон цай, айргийн шаазан, лаа, чүдэнз ганзагалсан мань 3 хот рүү хөдөллөө.

Тэднийг буцахад Баагийгийн эмээ хашаанийхаа гадна сүү өргөн бараа тасартал зогсохыг хараад Жака өнгөрсөн жил бурхан болсон эмээгээ дурсан уйлах дөхөж 2 найзыгаа гайхуулсан билээ. Тэр машины арийн цонхоор эргэн эргэн харж гар даллан явснаа -Ямар эвгүй юм бэ. Яг манай эмээ шиг санагдчихлаа. Шарга морьтод өвөлждөг байсан юм манай эмээ. Биднийг очоод буцахад яг ингээд хараад л зогсдог сон. хотод ирээд манайд байгаач гэхээр агаар дутна гээд тэндээ байгаад байдаг. намайг өсгөсөн эмээ болохоор аав ээж 2-оос навс өмөөрнө. Эмээ санагдаад байдаг болхоор би Шарга морьт орох ёстой дургүй гэж хоолой зангируулан ярьхийг сонсоод 2 найз нь тоглоом ч үгүй их гайхжээ. Жакаг хэзээ ч ийм сэтгэл уярам сэдвээр ярьж байхийг сонсоогүй юм чинь. -Манай Жака мөн үү энэ чинь. Чамайг ийм уяхан сэтгэлтэйг урьд нь би яагаад мэдсэнгүй бэ гэж Итгэлийг явуулахад -За болиорой.. Би чинь хүн шүү. Хүүхнүүдэд нэг их хөл алдаж гүйхгүй, харин ээж эмээгээ бол хайрлана шүү гэлээ. Энэ нь Итгэлийг дайруулсан үг байлаа. -Миний амьдрал чамд хамаагүй. За ер нь чамд хөл алдахаар хүүхэн тааралдаж яваа ч үгүй юм чинь гэж Итгэл хэлэв. -За юундаа уурласан юм. чи ер нь тэр охины юунд нь болсныг би ойлгохгүй байна. Нуруу туруу гэж гайхуулах юм байхгүй. Нэг их хөөрхөн ч биш л хүүхэн. Тэгээд нүд хужирлах хөх, бөгс байхгүй. Ядаж гэр хорооллынх шүү гэхэд Итгэл машинаа тоормослож зогсоогоод -Жаргалан гуай, амаа татахгүй бол алтан шанаа хүртээнэ шүү гэхэд урд суудал дээр дуугүйхэн явсан Баагий хүн өвөөгөө алдчихаад байхад та 2 болиоч гэж байж мань 2-ыг тайвшруулав. -За за уучлаарай. Уг нь чиний төлөө л хэлсэн ш дээ.. Найзыгаа гайгүй айлын хүргэн болоосой гэсэндээ л.. Тэрнээс гадна Итгэл ээ,, Тэр чинь их сонин охин.. уржигдар Форд экспэдишин уначихсан Чингисийн скай-ийн хашаанаас гарч явсан даа. би яг таньсан.. Худлаа гэвэл энэ Баагий ч харсан.. тийм биз дээ? чамд хачирхалтай санагдахгүй байна уу? гэж Жака асуулаа. -Наадахь чинь юу яриад байгаа юм? гэж асуухдаа Итгэлийн хоолойд эргэлзсэн өнгө тод мэдэгдэж байлаа. тэр нь Жакагийн үг ортой юм байх байгаа гэсэн эргэлзээ байв. -Мөн л байх шиг байсан. гэхдээ Жака чи энэ тухай Итгэлд хэлэхгүй гэж тохироо биз дээ хэмээн Баагий уурслаа. -Зулаа, мөн ч байсан юу нь болохгүй байгаа юм? хамаатан садан, найзынхаа машинд суусан байж болно ш дээ гэж Итгэл хэлээд хаазаа нэмлээ. -Өө за за, хүн болгонд Экспэдишин унадаг хамаатан байдаг бол сайхан л юм. Тэр тусмаа Хайлаастын нэг асрагч охинд. Тэр чинь зуун сая-ын машин гэдгийг чи сайн мэдэж байгаа ш дээ. Хачин санагдахгүй байна уу? Чи ч бүүр толгойгоо алдчихжээ. Хайран сайхан найз минь хэмээн шогширсноо уг нь ийм залуу байгаагүй л юм сан. Миний найз. Чи бодооч. За яахав. Тэр чинь экспэдишин унаж яваагүй болог. Хүн андуурчээ гэж бодъё. Тэгвэл хүн яаж сохрохоороо тийм зүгээр нэг асрагч хүүхэнд ингэж ухаангүй дурладаг юм бэ? гэдгийг л гайхаад барахгүй юм.

Чи чинь ээж, дүү 2-оо тэжээх ёстой хүн. Тийм айлын охиноор яах гэсэн юм бэ? Ээж чинь мэдчихвэл бөөн асуудал гарна даа. Манай ээж бол боогоод үхчихсэн. Цолмон эгч… -За одоо боль. санаа тавьсанд баярлалаа. Ээжтэйгээ би учраа ололцож дөнгөнө. Би тэр охиныг хэнд ч доромжлуулахгүй. Ярианийхаа сэдвийг өөрчилчих гэж Итгэл ууртай хэлэхдээ найзынхаа үгийн үнэнийг ойлгож л байлаа. Ээждээ Зулаагийн тухай яаж хэлэх бэ гэсэн бодол тууний хайртайгаа учирсэн энэ жаргалтай одруудийг гутааж байгаа билээ. түүнээс гадна Зулаагийн тухайд тийм ядуу айлийн охин гэхэд эргэлзэх юм өөрөө ч бас ажиглачихаад байгаа билээ. Гар утасыг тийм сайн ашиглаж байсан нь тэр ихэмсэг тоомжиргуй харц, чанартай хувцас, ориг пууз, сайхан анхилуулсан цэвэрхэн арьс нь түүнийг яавч гэр хорооллийн хүн биш гэдгийг илчлээд байдаг. тэгээд бас гэрийнхнийхээ тухай ярихаас булзааруулаад байгаа нь гайхалтай биш үү? ямар учиртай бүсгүй ингэж зурх сэтгэлийг нь эзэмдчихсэн юм, бүү мэд… Хамгийн анх тэр нэгэн шөнө диско-н дээрээс олж харахад харц тулгарсан тэр хархан нүд л сэтгэлд нь хоргодчихсон. Түүний унагачихсан шүрэн бугуйвч , түүний тэр айсан янзаганых шиг харц, уулзах гэхэд эрвээхэй шиг үргээд алга болчихсон нь сэтгэлийг нь улам татчихсан хэрэг. Урьд нь бол тэр танилцъя гэж хүссэн л бол ямар ч бүсгүйг урдуураа өнгөрүүлж байгаагүй. Өөдөөс нь ирж наалдаад өвөрт нь ороод байдаг хүүхнүүд л байснаас биш Зулаа шиг зугатаад алга болохдоо сэтгэлийг нь шархлуулсан нь хэзээ ч тааралдаж яваагүй билээ. тэгээд бас тийм оньсого шиг зантай…. Итгэл нэг л мэдэхэд түүний тухай бодоод инээмсэглэчихсэн давхиж явлаа. Тэр 3-ын хотод орж ирэхэд үд өнгөрчихсөн байлаа. Жака, Баагий 2 өнөөдөр 3-н пар будаа гэсээр гэртээ буулаа. Баагий 2 найздаа баярласнаа хэлээд үүргэвчээ барьсаар орц руугаа толгой гудайн орлоо. Аав нь Төв аймгийн нэгэн сумын дарга хийдэг хөдөөний хүүхэд тул Баагий нагац ахындаа байдаг билээ. Харин Жака за усанд ордог хэрэг гэсээр буув. Тэр бол айлын эрх хүү, эцэг эх 2 нь дотоожноос нь эхлээд хамаг хувцсыг нь угаан элдэв салад хуурга хийж өгөн гэрийн ажилд гар ч хүргэдэггүй тул гангалаад л охин эргүүлж яавхаас өөр санаа зовох юм байх биш. Харин Итгэл гэрээрээ ч орсонгүй шууд л Зулаагийн ажил руу явлаа. гэнэт ажил дээр нь яваад очвол жинхэнэ сюрприз болох байлаа тэгээд ч гар утасных нь зай суучихаад хөдөө явах болсноо ч дуулгаж чадаагүй хэл сураггүй алга болсон хүн чин ганц хоёр сарнай, хайрцагтай чихэр аваад эмнэлэг дээр нь очив. Ядаж байхад баруун 4-н зам түгжирээд яарсан сэтгэлийг нь хясах шиг, бас шатахуун нь дуусаад шатахуун түгээгүүр дээр 5 мин алдаад хотод давхиж болох дээд хурдаар ажилийнх нь гадаа очив. Эмнэлгийн гадаа хүн машин ихтэй байлаа. Ид ажлын цаг байсан болохоор гаднаас нь сигналдаад нэмэргүй байсан тул ороод асуулаа. Гайхалтай нь Алтанзул ажилаасаа гарчихсан гэж жижүүр өвгөн хэлэв. Зай нь суусан гар утсаа аль 5 өдрийн орой гэртээ орхисон чигтээ тул цагаан утасаар гар руу нь залгатал салгасан байв. 2-хон хоног хөдөө яваад ирэхэд нь ажлаасаа гарчихдаг гайхалтай хэрэг ээ. Гэр руу нь очихоор шийдэв. Хайлаастийн хуучин эцсийн худгийн хажуу дахь ногоон хаалгатай хурэн хашааний гадаа очлоо. энд Зулааг хургэж ирж байснаас биш ядаж хэнийх гэдэг айлыг нь асуугаагүйгээ сая л санав. Өдрийн цагаар сургуулийн ганц нэг хүүхэд явж харагдахаас гэр хорооллын гудамж эл хуль байх ажээ. Худаг дээр ч хүн харагдсангүй. Зулаа нь гараад ирэх ч юм бил үү гээд сигнаалдав. гараад нөгөө төмөр хаалгийг ч нүдэв. хашаанд нь ямар цонх байх биш. Хаалгийг нь нүдэж зогсохдоо хашааны банзны завсраар харав. Ганц гэр модон амбаартай жижиг умгар хашаа байлаа. Удалгуй гэрээс нэг халзан туранхай өвгөн гарч ирээд -Хэн бэ? Гэрлийн байцаагч уу гэж ууртай асуулаа. Итгэл хаалганаас холдон банзны нилээн том завсраар шагайн -Ахаа энд Алтанзул гэдэг охин байдаг уу гэв -Юун Алтанзул манайд тийм хүн байхгүй. муусайн хулгайч нар худлаа юм асуусан болж хашаа өнгөлзөөд гэж загнаад зогсолтгүй боргох нохой руугаа алхах нь тэр. -Ахаа., хажуугийн чинь хашаанд тийм хүн байдаг бол уу? -Яасан салдаггүй хулгайч бэ, тийм хүн энд байхгүй гээд нөгөө хүн нохойгоо суллан тавив. Нөгөө нохой ч уяанаасаа алдуурангуут Итгэл руу сум шиг гүйн ирээд яах ийхийн зуургүй хашааны доогуур ухсан нүхээр толгой нь цухуйн хөлөөс нь зуугаад авах дөхөв. Манай дурласан залуу ч ум хумгуй зугатан машиндаа орон байж сая нэг амьсгаа авлаа. Өглөө зам явахдаа Жакагийн хэлсэн бүхэн санаанд нь орж яахаа мэдэхээ болив.

Ажил дээр нь очихоор гарчихсан, гар утасаа салгачихсан, гэрт нь ирэхээр тийм хүн байдагггүй . Яахаа ч мэдэхээ болиод дэмий л машинаа асаан хөдөллөө. Өнөөх ууртай өвгөн хашааны завсраар хялайн харснаа гэр рүүгээ оров. Нохой нь хашаан доогуурх нүхээрээ шургаад гарчихсан машиныг нь тойрон бургаж байлаа. Хайлаастын гудамжны нунтаг шороо манаран хөдөөгийн замын өлөн тоос дээрээс давхарлан дарлаа. Итгэл хотын төв руу давхиж явахдаа одоо хаачих юу хийхээ мэдэхгүй байлаа. Ямар ч гэсэн гэрээрээ орж хувцсаа сольж усанд орох хэрэгтэйгээ мэдэж байв. Байрныхаа гадаа машинаа тавиад гэртээ ороод шууд халуун шүршүүрт орлоо. Гарч ирээд өрөөндөө орвол дүү нь бяцхан зурвас бичиж орхиж ээ. -Ах аа таны гар утсыг цэнэглэсэн. Зулаа гэдэг эгч гар утсаа орхисон гээд мобизон-ны азын дугаар бичэж ээ. Юу болоод байгааг бүүр мэдэхээ болив. Зулаа яагаад өөрийнх нь өгсөн дугаарыг салгаад 9911-тай дугаартай болчихсон байдгийг бүү мэд -Утас авч залгалаа. Ашгүй Зулаа мөөн. Утсаар ярьснаас уулзсан нь дээр 50 Цент кафе-д цагийн дараа гэж Зулаа хэлээд тасалчихлаа. Итгэл гэрийн утасаа тавиад хөшсөн мэт сууж байснаа гар утасаа залгав. Гар утасных нь дэлгэц дээр инээд алдсан Зулаагийн зураг дотрон гарч ирлээ. Тэр утасаа унтраачихаад асаах, дуудлага орж ирэх бүрд Зулаагийн зураг дэлгэц дээр нь тодордог билээ. Татварын байцаагтай уулзсан, бас вэб хуудас хийлгэж байгаа тухай Аянга мессэж бичиж ээ. Дуут шууданд яриагаа үлдээж болох л байсан. Ганц нэгжээр мессэж явуулчихсан нь хямд дусна гэдэг нь Аянгын тооцоотойн шинж. Баагийгийн өвөөгийн оршуулганд явдаг тэр өглөө Аянгын шүд өвдөөд хотод үлдсэн билээ. ямар ч байсан Зулаагийн тухай сураг гаргасан тул Итгэл ээжийнхээ үлдээсэн хоолыг халааж идээд гарлаа. Түүнийг компаныхаа өрөөнд очиход Жака ирчихсэн вэб хуудасныхаа сүүлчийн хувилбарыг дуусгаж байлаа. Удалгүй Аянга орж ирээд Заяатай тусдаа гарах болсноо дуулгав. Жака ч чихэвчний хөгжим сонссон хэмнэлд нь толгой хөлөө хөдөлгөн компьютер шагайн сууснаа чихэвчээ тайлаад тас тас хөхрөн -за манай сангийн сайд гэнэт баяжаад байр хөлслөх нь үү? гэхэд Аянга бохь зажлангаа -Юун байр хөлслөх. Манай Тэмүүлэн дарханы сургуульд орох болсон тэгэхээр би өрөөндөө ганцаараа байх болоод азны юм байхгүй юу. бодоод байсан чинь Заяа бид 2 хамт байвал хамаагүй хэмнэлттэй юм байна та нар хараач гээд тооны машинаа гарган бид 2 уулзах гэж сард Тэнгис-д доод тал нь 6-н удаа кино үздэг, 2 хүний билет 5000төг, дээрээс нь нэг нэг ундаа 2000-аар авч л таарна. тэгэхгүй бол Заяа уурлаад намайг харамч нарийн гээд загначихдаг юм чинь. ингээд 7000-ыг үржих нь 6=560000 болж байгаа юм. За тэгээд Берлин бургерт бас 5-6 удаа орж дунджаар 6000-ыг идчихдэг гэхээр 36000 . Би Заяаг хүргэж өгөх гэж өдөрт нэг удаа ирэх очихын 1000-аар такси гэхээр сарын 30000. нийтдээ зөвхөн уулзахын тулд сардаа 120000 төг үрчихдэг юм байна. За бэлэг чиколад энэ тэрийг оруулахгүйгээр шүү дээ. Хэрэв бид 2 манай өрөөнд тусдаа гарах юм бол энэ мөнгөө хэмнээд дээрээс нь сар бүр нэг цахилгаан бараа аваад байж болох юм байна. Манай гэр сургуулийн хажууд болохоор унаанд мөнгө үрэхгүй, бас та 3-аас тусдаа гарсны бэлэг авнаа гээд инээлээ. -Та 2 хамт байлаа гээд кино үзэхээ болохгүй шүү дээ. Хамгийн гол нь чи ийм нарийн хүн байж яах гэж найз охинтой болсон юм. Бурхан чиний нарийн занг шийтгэх гэж Заяаг илгээсэн байх аа гэж Жака хэллээ. “Баян аав, ядуу аавд” баяжъя гэвэл илүү зардлаа хэмнэ гэсэн байдаг юм. Хэрэглээ чинь орлогоосоо давчихаад байвал хэзээ ч мөнгөтэй болохгүй. Найз охинтой байна гэдэг чинь бас хэмнэлт байхгүй юу. Чи бэлгийн хэрэгцээгээ хангах гэж янз бүрийн хүүхэн найрах гэж надаас 2 дахин их мөнгө үрдэг биз дээ? гэж Аянгыг хэлж дуусаагуй байхад Заяа орж ирсэн тул бушуухан чимээгүй болж найзууд руугаа нүд ирмэв. Итгэл ярианд оролцоогүй бодолд автан сууж байлаа. -За манай дарга яагаад ийм дүнсгэр байгаа юм бэ? гэж Аянгийг яриагаа дүйвүүлэхэд Заяа гүйж очин чихийг нь мушгиад чи сая юу юу гээд байсан бэ? би сонссон шүү гэхэд -Ёо, ёо. өрхийн тэргүүнд хүрээд задарсан хүүхэн бэ. Яадаг юм, би хүүхэн эргүүлж мөнгө үрдэггүй нь үнэн биз дээ? гэхэд Заяа чихийг нь тавьж -Ямар азаар манай Аянга ийм нарийн зантай болж төрөө бэ? Жака шиг үрэлгэн амьтан байсан бол баларлаа. Аянга чинь мөнгөө үрчихнэ гээд хүүхэн эргүүлдэггүй байхгүй юу гэхэд Жака -Тэгвэл манай Аянга баяжихаараа гэнэт хүүхэмсэг болчих юм биш биз дээ гэж Заяаг цаашлуулахад -Өө яалаа гэж манай энэ чинь баяжих тусмаа улам нарийн болох хүн байгаа юм. Тэгэхдээ би бол алгыг нь тэнийлгэж дөнгөдөг байхгүй юу хэмээгээд үсийг нь сөргөөн илэх аж. Итгэл хийж байсан ажлаа орхиод Аянгад түрээсийн мөнгөө төлчихоод орлого зарлагын тайлан хийчихээрэй гээд гарч одов. Түүний дүнсийсэн царайг хараад Заяа нөгөө 2 руу асуусан харцаар харахад Аянга толгой сэгсэрч, Жака мөрөө хавчлаа. Түүнийг дөнгөж хаалгаар гарангуут Заяа хүүш ээ, Баагийгийн өвөө нас барсан юм уу? Итгэлийнх юм уу? гэж гайхан асуужээ. Тэр болзсон газраа ирээд машинааасаа гаралгүй Зулааг хаанаас яаж ирэхийг харахаар машиндаа суусаар байлаа.

5 минутын дараа Зулаа шинэхэн цагаан спорт машинаар ирээд яг хажууд нь зогссоноо шилээ хаахдаа Итгэлтэй харц тулгарав. дугаар нь утасныхтайгаа ижил 0909. 2-уулаа зэрэг машинаасаа бууж тугжээд өөд өөдөөсөө харан зогсов. -Юу болоод байгаа юм бэ? гэж Итгэлийг асуухад бүсгүй нүд рүү нь ширтээд -Сайн явсан уу? гэж асуулаа. -Сайн. чамд дуулгаж чадалгуй явчихсаад ирсэн чинь гэснээ -би Хайлаастад очсон гээд машин руу нь, нүүр рүү нь ээлжлэн харахад Намуун -2-уулаа ороод яръя л даа гээд гараас нь хөтлөн алхлаа. Тэр 2 гудамж руу харсан том шилэн цонхны дэргэд сууцгаав. Үйлчлэгч цэс авчирч өгөхөд Намуун түүнийг нь авсан ч үгүй -2 капучино авчих уу гэж Итгэлээс асууснаа үйлчлэгчийг явангуут -Хайлаастад очоод тэр хашаанд намайг байдаггүй гэхээр гайхав уу? Би чамд бүх үнэнээ хэлэх гэж бодож байсан чинь чи хөдөө явчихсан байсан. Тэгээд яаж ч хэлэхээ мэдэхгуй байсан л даа. бас би.. айсан юм. Чи Алтанзулыг л хайрласан болохоос Намууныг биш.. намайг Намуун гэдэг. би МУИС-д эдийн засагчийн мэргэжилээр сурдаг гээд яриагаа таслан гартаа зүүсэн шүрэн бугуйвчаараа оролдон Итгэл руу харлаа. тэр харцанд асуусан, намайг ойлгооч гэж хүссэн, бас Итгэлийг хайрласан харц хослон байлаа. -За тийм байж. яах гэж энэ бүх… жүжгийг зохиосон юм бэ? гэж Итгэл асуухдаа жүжиг гэдэг үгэн дээр түгдэрсэн нь учиртай. Тийм ээ. энэ бүх хугацаанд тэр жүжгэнд итгэчихсэн явсан цорын ганц хүн нь Итгэл байсан билээ. Үйлчлэгч хав халуун кофе авчирч тавилаа. Намуун кофе -ноос балгаад үсээ илснээ -Чамайг надад үнэхээр хайртай эсэхийг л мэдэх гэсэн юм. Манай аав бензин импортолдог компанитай. Би ганц охин нь. Тийм болохоор хүмүүс намайг Намуун гэж хардаггуй. Чимид захирлын охин, баян айлын хүүхэд л гэж харьцдаг. Би энэ бүхнээс бүр залхаж гүйцсэн. хүн өөртөө байхгүй юмыг л мөрөөддөг байх л даа. Надаа мөнгө хэзээ ч сонин санагддаггүй. Эзгүй арал дээр мөнгөөр яах юм бээ, Тийм биз дээ? Тэгээд л хэрэв намайг жирийн.. тарчигхан айлын охин байсан бол чи хайрлах болов уу гэдийг мэдэхийг хүссэн юм. чамд бол тэнэг сонсогдож байгаа байх л даа…. -Тэгээд би чамайг хайрласан ш дээ.. харин чи? Би чамд хайртай гээд тэр Итгэлийн үсийг илбэн инээмсэглэв. Итгэл ч гарыг нь зөөлөн атгалаа. Ингээд учраа ололцсоны дараа Итгэл ч түүнийг Хайлаастад амьдардаг, асрагч охин гэдэгт эргэлзэж байснаа ярихад Намуун бүрэнхий болсон хойно ганцаараа худгийн хажууд үлдчихээд ийм тэнэг юм сэдсэн Жавхаад, тэр тоглоомыг нь зөшөөрсөн өөрийгөө яаж харааж зүхсээр харьдаг байснаа яриж инээлдэв. Хамгийн хөгжилтэй нь өнөө өглөө Итгэл Намууныг хайж Хайлаастад очоод айлын нохойд хөлөө зуулгах шахсан явдал байлаа. Манай Жакад энэ тухай яриж болохгүй шүү. Насны онигоонд орно гэж Итгэл хайртаасаа гуйлаа. Хөдөө явахийн өмнөх шөнө 2-уулаа ижилхэн зүүд зүүдэлцгээснээ ч мэдлээ. Яриандаа халсан 2 кофе-гоо уучихаад хэдэн аяга коктайль хэмж хоослов. 5 цагт ийшээ орж ирсэн 2 цаг ямар хурдан нисэн өнгөрөхийг анзаарсангүй. Нэг мэдэхэд 7 болж байв. Мань 2 кафе-наас хөтлөлцөн гарч ирэв. эмэгтэйчүүд ээ гэж, үлгэрт итгэж амьдардаг хүмүүс юм даа. бүх хүүхнүүд нэг л өдөр цагаан морь унасан хүлэг баатар ирж шидэт цайздаа аваачина гэж мөрөөддөг юм гэнэ лээ. Чи ингээд хуучин улаан жийп-тэй ханхүүтэй учирлаа даа гэж Итгэл хэлэв. Намуун хавчаар гарган салхинд арзайгаад байгаа үсээ боогоод -Надад бол морьгүй, жийп-гүй байсан ч хамаагүй гэхэд Итгэл -Эр хүн байж явган байх гэж уу? Тэр ч арай сэрүүднэ ээ. Хадмын гарыг харах гэж үү. Би чамайг Хайлаастын охин байсан ч амьдралынхаа төлөө зүтгэнэ л гэж бодож байсан гээд машиндаа суулаа. тэр 2 төв замаар урд хойноо орон давхилдлаа.
Итгэл түүнийг ажил дээрээ дагуулан очих найз нартайгаа танилцуулах гэсэн боловч Намуун “Өчнөөн худлаа жүжиглэчихээд гэнэт шал өөр хун болчихсон очиход эвгүй байна” гээд очсонгүй. Тэгээд ч хагас сайнд эмээ нь тэднийд айлчилж ирээд хариагүй байгаа тул гэр рүүгээ яарч байлаа. Итгэл түүнийг гэрт нь хүргэж өгөв. Зайсан толгойн өвөрт байх амьны сууцны хотхон буюу шинэ баячуудын хороололд Намууных байдаг аж. Ширмэн хашааний гадаа 2-уулаа машинаасаа буулаа. Таримал бутны ёроолд хэвтэж байсан тэдний Банхар Итгэлийг хараад чимээгүй гүйж ирээд хайсны завсраар хуцав.
-Өө яасан мундаг том эд бэ. Хашаанаасаа гараад ирэх юм биш биз? Өнөөдөр чинь нохойд дайруулах даллага авчихсан өдөр байна. За би явлаа гээд сандарсан хүн болж далимдуулан Намууны уруул дээр үнсчихээд тэр машин руугаа зугтав. -Ямар зальтай амьтан бэ? Нохойгоор далимдуулдаг байна ш дээ гэж Намуун хэлсэн ч дуунд нь дургүйцсэн өнгө байсангүй. Тэр Итгэлийн машины урд шилээр шагайн
-Чи манайд ороод явахгүй юм уу?Эмээ л ганцаараа байгаа гэхэд Итгэл шилээ буулган хацрыг нь илээд
-Өнөөдөр би танайд ороход бэлэн биш байна гээд байшин руу нь нэг харчихаад давхин одлоо. Тэгснээ эргэн харахад Намуун машиныхаа дэргэд гар даллан зогссоор байх аж. Би гэдэг хүн асрагч охинд дурлачихлаа гэж бодсон чинь том баяны охин дэгээдчихсэн байжээ. Эдний аавынх нь компаны шатахуун түгээгүүрийн сүлжээ хот даяар бий. Манай гэрийн хажууд ч байдаг. Байшин нь гэж ёстой дүнхийсэн тансаг эд байна даа. Дотроо ямар ч тансаг амьдардаг юм билээ гэж тэр бодож явлаа. Ээж нь ийм баян айлын охинтой үерхэхийг бас л таашаахгүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр Намуунд хайртай. Намуун ч өөрт нь хайртай. Үүнээс бусад нь ёстой хэнд хамаатай юм бэ? буцах замдаа тэр ус нь татарсан Туулын урсгалыг гүүрэн дээрээс хэсэг харлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!