“ШҮРЭН БУГУЙВЧ” 12-Р ХЭСЭГ

Цолмон сайн Геофизикч байгаагүй , магадгүй сайн гэргий ч байгаагүй болоод л нөхөр нь өөр хvvхэн дагаад явсан байж болох юм. Харин тэр гайхалтай сайн ээж байж чадсангүй. Хvvгээ хэдэн настайдаа юу cонирхож, хэнтэй найзалж ямар хичээлдээ дуртай, ямарт нь дургүй байсанг тэр нэвтэрхий мэднэ. Vсээ хойноо  боогоод  шигтгээтэй ээмэг зүүсэн чинь бүр ч аятайхан болчих шиг санагдлаа. Эмэгтэй хүн өөртөө таалагдсан veдээ их л сэтгэл хангалуун байдаг ёсоор тэр инээгээд толио шагнаад доошоо буув.  Тэр ердийн их дэлгvvрийн шилэн лангуунаас буугаад ирсэн үзмэрийн хvvхэн шиг учиргүй гоёхоос ичээд байдаг юм. Тэдний ангийн зарим охид өндөр өсгийт, костюм өмсөж хичээлдээ ирдгийг хараад түүний инээд хүрч өмнөөс нь нүүр хагарах шиг болдог аж. Түүнийг доод давхарт бууж ирэхэд ээж нь босчихсон байв. Аавынх нь хэлдгээр ямар тахил нь буруу өргөгдсөн юм бүү мэд, энэ өглөө их л ааш муутай босжээ. Торгон халатаа намируулан нааш цааш алхлан үе үе нөхөр охин хоёр руугаа хялалзан чи гэрийн бараа харах хvн vv үгүй юу? гэж Намуунийг загнав. Бодвол өчигдрийн маргаанд санасандаа хүрч чадаагүй биз. Ааv нь халатаа нөмөрч, нойр ханаагүйгээс нүд нь сэмбийчихсэн ч хэзээний зангаараа сайхан ааштай сэрсэн бололтой охин руугаа нүд ирмэчихээд угаалгын өрөө оров. Ээж нь Мики хавыг тэвэрчихсэн өрөөнөөсөө гарч ирээд намайг гэрт ирэхэд баярладаг амьтан энэ нохой л байх шив хэмээн үглэнгээ гар утсаа авч компанийхаа хэн нэгнийг загнаж гарав. Намуун ч ширээн дээр байсан аяга жүүсийг залгилах зуур ээж одоо хар өглөөгүүр хэнийг загнадаг байнаа хэмээн бодсоор хичээлдээ гарч одлоо. Эдийн засгийн онолийн семинартай өдөр таарчээ. Мань хvн юу ч бэлтгээгүй боловч англиар уншсан хэдэн номын ачаар арай ч таг дуугүй суугаад байсангүй. Завсарлагаагаар ангийнхаа охидтой гуанзанд ундаа ууж байтал Итгэлээс мэссэж ирэв. *Өглөөний мэнд хүргье, өнөөдөр хоньны ордныхон болгоомжтой байх өдөр шүү орой болтол түр баяртай чамд маш их хайртай шүү bye* гэснийг уншаад инээмсэглэхийг харсан ангийнх нь Номин гэдэг охин – Манай Намуунаа дахиад дурлачихаа юу? Хасартайгаа сайндаа юу? гэхэд нь л сая Хасар гэж нэг хүн тvvний амьдралд байсныг санажээ. Одоо түүнд Итгэл байгаа юм чинь тэр өөдгүй амьтны тухай дурсахийг ч хvссэнгvй. Хаpин хичээлийнхээ дараа түүнийг ажил руугаа очихоор таксинд суухад яг ардаас нь эцгийнх нь туслах Оргил даган хөдөлснийг тэр мэдсэнгүй. Яаж ч мэдэх билээ. Ямар ардаа нүдтэй биш. 

Ажил дээрээ ирээд ногоон хувцасаа өмсөж аваад өдөр бүр хийдэг өнөө л ажлаа яагаад ч юм, нэг л баяр хөөртэй эхэллээ. Гайхалтай нь нөгөө Саранчимэг хүүхэн өнөөдөр түүнтэй тааралдсангүй. Орой ажил тарах үед хувцасны өрөөнд шуугилдан орж ирсэн хэдэн хvvхэн шинэ гар утсыг нь хараад бөөн шагшаан болцгоов. Сvvлийн үед чамайг улаан машинтай ирж аваад байгаа ганган залуу өгөө юу? тэр ч харваас дэндүү дээгүүр зиндааны залуу байна лээ. За миний дүү ашиглуулаад хаягдана гэж нэг юм байдаг юм шүү дээ гэж Дука хэмээх сувилагч хүүхэн атаархсан өнгөөр хэлэхэд бусад нь харин тийм, дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү. Зиндаа таарсан юмаа л олж авсан нь дээр гэцгээv. Тэдний нүдэнд нэгнийгээ өөрсдөөс нь илүү гарахад өөрийн эрхгүй хүнд тордог атаархлын гал гялалзах ажээ. Тэдэнтэй л адилхан микро автобусанд шахцалдан явдаг, хаа нэгэн газар хаалгач юмуу манаач, мужаан хийдэг эсвэл ажилгүй, хувцас муу царай дорой, хэн нэгэн Баагий, Чуукаатай биш ганган машин хөлөглөсөн, дэгжин залуутай уулзаж байгаагаараа Намуун атаа жөтөөг нь байж ядтал хөдөлгөчихжээ. Гэтэл цаашаа хараад яаран хувцаслаж байсан Отгоо л ганцаараа Намууныг өмөөрч – та нар одоо Алтаад атаархаад байгаа юмуу, тэр залуу нь жинхэнээсээ хайртай ч юм бил үү, та нар яаж мэдэж байгаа юм? Харж л байгаарай удахгуй энэ 2-ийн хурим болно доо гэчихээд хоолны үлдэгдэл хийсэн тороо авч гараад явчихлаа. Хүнд хүчир амьдралдаа хэзээ ч гутардаггүй үргэлж гэгээ татуулан баясаж явдаг тэр охины хэлсэн үг дэндүү үнэн үг байсан тул хэн ч юм хэлсэнгүй. Намуун ч юу ч болоогуй юм шиг за бүгдээрээ баяртай гээд гараад явчихав. Шатаар уруудаад явтал Дукагийн хэлсэн дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү гэсэн үг бодогдоод гэнэт түсхийтэл инээчихэв. Инээдтэй мөртлөө гунигтай юм. Хүмүүс бүгдээрээ л үхэх үйлтэй, уйлдаг, инээдэг, нэгэн цаг үед амьдарч байгаад л нэгэн үед цөмөөрөө шатаж дуусч буй лаа шиг унтраад газрын хөрсөнд шингэх мөртлөө яагаад ингэж бие биенээ дээгүүр, доогуур гэж ялгаж байдаг юм бол? 

Өнөөдөр жаргаж зовж амьдарч яваа энэ бүх хүнээс зуун жилийн дараа бараг нэг нь ч амьд байхгүй шvv дээ. Бурхан Буддагийн сургаснаар бүх юм хоосон чанартай юм биш үү? Намуун гадаа гараад эмнэлгийн хашаан доторхи модон сандал дээр суулаа. Итгэл замын түгжрэлд саатсанаа саяхан хэлсэн тул гадаа суун хүлээхээр шийдэв. Бvсгvй арав дугаар сарын элч нь буугаагүй наранд нүд гялбан байж залуу улиасны тасраагүй үлдсэн нэг навчийг авлаа. Их бие нь шарласан ч иш ногооноороо байв. Тэр тасрах болоогүй навчийг тасалчихсандаа гэмшин хөл доороо хөглрөх ахан дүүстэй нь нийлүүлээд үүргэвчээ онгойлгов. Түүнийг ирэхээс өмнө өөрийнхөө гар утсыг шалгадаг хэрэг ээ. Дуут шууданд ээжийнх нь яриа үлдсэн байв. Намуун аа, юу хийгээд галзуурч яваа хүн бэ чи? Би одоо завгүй байна. Эмнэлэгт ажил хийж байгааг чинь сая л мэдлээ. Орой зугтаж алга болсны хэрэггүй шүү. Ээж нь их л уурлахаараа галзуурах гэсэн үгийг хэрэглэдэг билээ. Балай юм, энд ажиллаж байгааг мэдчихэж. Уурласан үед нь өөдөөс нь олон юм ярилгүй дуугүйхэн л байсан нь дээр. Тэгвэл нэг хэсэг цамнаж байгаад тайвширдаг хурц зантай, шинжлэх ухааны хэлээр бол их холерик хүн билээ. Нэгэнт ээж нь мэдчихсэн юм чинь Итгэлд хэлчихдэг юм бил үү? гэж тээнэгэлзэж суутал Итгэлийн машин хашааны хаалгаар ороод ирлээ. Өөрийг нь хараад баруун гараа өргөн даллах Итгэлийг хараад энэ бүх холион бантанг тайлбарлахад өөрийгөө бэлэн биш байгааг л мэдэрчээ. Тэр өөдөөс нь бас инээснээ гэнэт өөрийнхөө Мотороллаг яаран сандран унтраагаад үүргэвчнийхээ ёроол руу хаяаад бослоо. Түүнийг машин руу очиход Итгэл нөгөө л Духастаа тавьчихсан сууснаа хаалгаа онгойлгож өглөө.Намуун урьдынх шигээ бишүүрхсэнгүй хажууд нь суугаад урд толинд нь харж үсээ янзлаад – Наад дуунаасаа уйдахгүй байна уу? – Үгүй шүү, хэзээ ч уйдахгүй. Ингэхэд чи өнөөдөр дэндүү хөөрхөн харагдаж байна шүү гээд нүд рүү нь ширтэн хацрыг нь илснээ уруул дээр нь үнсээд авлаа. – Болиоч ээ. Намууний vсний уг хvртэл улайсан байв. Итгэл ийм зориг гаргачихсан болохоор царай нь бага зэрэг улайгаад машинаа асаалаа. 

Зам руу орчихоод тэр өнөөдөр юу хийх тухай Намуунаас асуулаа. Xvvxдийн паркад очьё гэж бүсгүй хэллээ. Паркад очоод нөгөө зургаа гарган Намуун Итгэлд өгөv. – Ёстой гоё гарсан зураг байна. За энийг чинь түрийвчиндээ хийнэ ээ гэхэд нь Намуун сандраад – Би тийм муухай юмуу? – Яалаа гэж дээ Мэрилин Монрогоос хөөрхөн гэж сандран хэлээд түрийвчээ гаргаснаа өөрийнхөө зургийг гарган түүнд сарвайлаа. Tод цэнхэр цамц өмсөж их л донжтой гарсан зураг байв. – Надад ч гэсэн чи Бред Питтээс хөөрхөн залуу гээд Намуун хажуудаа унасан навчнаас авч толгой дээр нь унагаад босч зугатав. Энэ өдөр Итгэл Намууны зургийг янз янзаар авч хадгалав. Нэг мэдэхэд цаг 9 болж байгааг хараад Намуун харихаар яаран сандрав. Итгэл хоолонд орьё гэж хичнээн гуйгаад дийлсэнгүй. Намуунд энэ урилгаас татгалзах мундахгүй олон шалтгаан байлаа. Ээж нь бүгдийг мэдчихсэн болохоор одоо гэрт нь аянганы vvл хуралдчихсан байгаа. Түүнээс гадна зоогийн газар хэн нэгэн таньдаг хүн нь тааралдвал төвөг. За тэгээд Хайлаастад бууж харанхуйд үлдэх хамгийн дэмий. Манай 2 ам хуурайгүй ярьсаар Хайлаастад ирлээ. Нөгөө л цагаан худаг, ногоон хаалгатай хашааныхаа дэргэд Намуун бууж гэртээ орох гэж байгаа хүн болон хоцров. Итгэлийг машинаа хөдөлгөнгүүт тэндээс холгүй мухар гудамжны цаанаас нэгэн саарал Соната чимээгүйхэн гулсан одохыг тэр 2-ийн хэн нь ч мэдсэнгүй. Тэр машиныг манай дурлалт залуугийн ээж Цолмон барьж явлаа. Хүүгээ ямар бүсгүйд сэтгэл алдран гүйгээд байгааг мэдэх гэж ээж нь өнөөдөр Шерлок Холмс болох шахсан нь тэр. Дэлгүүрийнхээ хамаг ажлыг дүү хүүхэндээ даатгаад хүүгээ өдөржин дагаад мэдье гэсэн юмаа мэдэж чадсан эх сэтгэлийн бөөн хямралд ороод буцаж яваа нь энэ. 2-р амаржихад анх дуугаа хадаан мэндэлсэн энэ хорин жилд хүү нь ээжийнхээ урамыг ингэж хугалж байсан удаагүй.  Даанч дээ. сургууль соёл ч үгүй, нэг хувийн эмнэлгийн асрагч охинд ингэж хөл алдаж гүйх гэж дээ. Гэр нь Хайлаастад байхдаа яахав дээ.  Хvний энэ олон сайхан охид дотроос мэргэжил боловсролтой, хүн шиг амьдралтай хүүхэд олдоогүй л юм байх даа, хүүгээ яаж татаж авах бэ? гэж тэр хүнд бодолд дарагдан явсаар хотын төвийн шуугиант гудамжинд орж ирэв. Бодолдоо дарагдан яваад гэрийнхээ хажууд нохой дайрах дөхөөд ухаан оров.  Гар утас нь дуугарахад клипээ охин л залгаж байгаа бололтой.  Гэрийн нь утас байсан ч авсангуй. гражнийхаа хаалганий өмнө жолоого дэрлэн суусаар байв. 

Ямар ч байсан хуудээ ширvvлж болохгvй эвтэйхэн аргаар л энэ охиноос салгах хэрэгтэй гэж бодсоноо дахин уур нь хүрчихэв.  Ийм үед ядаж үгийг нь сонсоод гангар гунгар ярьж суух хань үгүй дээ хачин их гуниглав. Зургаан жилийн өмнө салсан нөхрөө амьдралаасаа арчин хаясан гэж бардам боддог Цолмон энэхэн мөчид дэргэдээ байхгүйд нь үнэнгээсээ харамсжээ. тэгснээ дүү хүүхэн рүүгээ залгав.  -За эгч сүртэй ш дээ. хүүхдүүд үерхэж байгаад л больно биз. Дөнгөж 20-той хүүхдүүд ямар суух гэж байгаа биш манай Итгэл янз янзын хөөрхөн охидтой хамт явж байгаад л боличихдог ш дээ гээд дүү нь тоосонгүй. гэртээ орж ирвэл хүү нь байсангүй. ахыгаа Жака-тай хамт гараад явсан гэж охин нь хэлээд ээжийнхээ царай руу гайхан харчихаад өрөөндөө оров.  Охиных нь өрөөнөөс чихэнд чийртэй хип хоп хөгжим сонсогдож жамаараа шинэхэн өдөр айлчлан ирлээ  Өглөө болоод нүдээ хялам хийлээ хэмээн үглэх нь хөгжимийн хэмнэлтэйгээ нэгдэн толгой руу нь модон алхаар аяархан аяархан нүдэх мэт . Наад хөгжимөө аяархан болгооч гэж тэр охиноо зандраад хүүгийнхээ өрөө рүү оров.  Ширээн дээр шинэ Nokia утасны хайрцаг , Mobicom-ын оютны дугаар худалдан авсан гэрээний цаас хэвтэнэ.  Үгүй ер, тэр охиндоо гар утас дугаартай нь авч огсон байх нь ээ. хэрэг явдал өөрийнх нь төсөөлснөөс илүү хурдан өрнөж байгаа байх нь. Тэр ганц хүүгээ мэдэлгүй яахав дээ. яахав бүр хэзээ сэм сэмхэн гap xaнгaлгa хийгээд байх болсонг нь ч хэзээ тэр томоогүй зуршилаа орхисонг нь ч андахгүй мэднэ. тиймдээ ч тэр асрагч охинтой зүгээр нэг хөтлөлцөөд гүйж яваа юм биш гэдгийг нь мэдээд байлаа. гаднаа хөнгөн юм шиг харагдавч хүү нь юманд яаж шуухан чин сэтгэлээсээ ханддагийг нь ээжээс нь өөр хэн мэдэх билээ.  -Тийм ээ, хүү нь тэр охинд зүрх сэтгэлээ өгчээ. ямар сохор дурлал гэж ийм байдаг байна аа. яаж яваад Хайлаастын нэг муу асрагч охинтой зууралддаг байна аа, Өнөөдөр гар утас авч өгч байна, цаашдаа гутал өмд юу хэрэгтэйг нь авч өгөх нь гээч гэтэл Итгэл чинь оюутан хүн бoлoxooс биш ямар саятан биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!