MngNews

“ШҮРЭН БУГУЙВЧ” 11-Р ХЭСЭГ

Түүнийг гарсны дараа Намуун өөрөө ч инээмсэглэсээр байгаагаа мэдрэв. Ийм нэгэн гуниггүй хүний vp байх юм даа. Аравдугаар сар хаалга тогшиж байхад рэзин ултай зуны кэттэй инээгээд явж болдог л юм байна даа. Гэтэл Итгэл.. угааж буй цонхны нь дор сигналдан түүнийг дуудав. Яг цонхон дор машин сигналдахыг догдлон буй зүрхнийхээ цохилтоор мэдрэв. Шагайж харвал Итгэл ирчихсэн байлаа. Түүнийг шатаар нисэх мэт харайлгасаар гаpч ирхэд тэр машиныхаа хаалгыг налчихсан зогсож байв. Учиргүй яаран гvйж явсан бvсгvй тvvнийг хараад ичингүйрэн зогтусаад үсээ илэн духайсаар очлоо. Итгэл өчигдрийх шиг үсээ босгож гээлдсэн, цамцтайгаа адилхан ногоон лак цацан солонгос киноны жүжигчид шиг хачин гоё амьтан иржээ. Дэргэд нь очингуут Hugo Boss сэнгэнээд явчихав. Бороо ч зогсож, чийг үнэртэнэ. -Сайн уу?-Сайн.. -Зургаа болохыг хүлээж цаг луугаа харсаар байгаад өдрийг өнгөрөөлөө. Өнөөдөр цаг ерөөсөө явж өгдөггүй ямар сонин өдөр вэ? гээд Итгэл машиныхаа урд хаалгыг онгойлгож өгөөд Намууны нүд рүү ширтэн: -Чи урд суучих л даа гэж гуйлаа -Энэ чинь хадам ээжийн суудал биз дээ? -За тэг л дээ. Чамайг ард суучихаар би толь руу өлөлзөж яваад осол хийчихвэл яах юм бэ -За тэхээс дээ гээд Намуун машин руу орохдоо сувилагч нарын өрөөний хөшиг аяархан хөдлөхийг нүднийхээ булангаар ажиглаад “Сараа гуай тагнаж байх шив дээ. Юм олж долоох л юм бол тагнатугай” гэж доогтойхон бодож суулаа. Тэр 2-ыг эмнэлгийн хашааны хаалгаар гарч явахад Отгоо нэг тоpтой юм барьчихсан хуpдан хурдан алxан явснаа Hамууныг машинд байхыг олж хараад инээмсэглэн гар даллав. Надтай хамт асрагч хийдэг оxин, их xөөрxөн ааштай хүүхэд гэж Намуун хэлээд дуугай болов.

Итгэл:-Аанxа xэмээн толгой дохиод хаазаа нэмлээ. Тэр 2-ын яриа эвлэрч амжаагүй л байлаа. Итгэл хөгжмөө асаахад рок хөгжмийн дуу нам гүмийг эвдлээ. Намуун рок сонсох дургүй гэхдээ энэ дуу нэг л танил, дурсамжийг нь хөндөх шиг санагдсан тул юу билээ гэж гайхширан ой ухаан бүрээ санах гэж оролдов.-Арай чанга байна уу? Энэ Ramstein гэж хамталгийн Duh Haust. Анх чамтай танилцахад Lazer land-д энэ дуу явж байсан ш д. Тэгээд л би машиндаа энэ дууг дандаа тавьдаг юм.-Нээрээ тийм байна, нэг л танил дуу санагдаад байсан юм гээд Намуун түүн рүү харахдаа “нээрээ надад хайртай юм байна, надтай танилцахад явж байсан дууг хvртэл ингэж санаж байдаг” гэж бодоход магнай хагартал баярлан, үнсмээр тийм дотно санагдахыг мэдрэв.Энэ дуунаас үүдэн ам ч хагарав. Манай 2 явсаар Тэнгисийн өмнө ирлээ. Итгэл аль хэдийн тасалбар авчихсан байж. Синема руу орохдоо тэр Намууны гараас хөтлөөд шатаар өгсөв. Бүсгүй гараа татаж авах гээд дийлсэнгүй. Түүний гар дулаахан, бас чанга ажээ. Kино эхлэх арай болоогүй байлаа. Итгэл ундаа, попкорн авч ирээд Намуунд өгснөө үсийг нь илэн: -Би чамайг өчигдөр шөнөжин бодсон. Тэгээд утсандаа дүүрэн мсж бичлээ. Гэтэл явуулах утас байдаггүй. Тэгээд өнөөдөр чамд энэ утсыг авсан юм. Авахаасаа битгий л дургүйцээрэй гээд Нокиа гаргаж өглөө. Намуун барьж байсан ундаагаа тавиад утсыг авсанаа инээгээд “Хэрэв би авахгүй гэвэл яахав?” гэснээ мсж-ийг нь нээж үзлээ. “Зулаа, миний хайр аа, би чамайг аймаар их санах юм. Одоо нэг cаг болж байна. Би сарыг хараад зогсдог байна, чи сарыг харж байна уу?, Сайхан нойрсоорой миний хайр аа.” Намуун түс хийтэл инээд алдаад:-Чи шал буруу бичдэг юм байна ш дээ, цаг гэж бичхэд чинь ТS гэж бичдэг юм биш vv? Тэгсэн саг гээд буриад аялгатай биччихсэн байгаа юмаа. Эсвэл чи буриад юмуу? Би тэгээд ээждээ энэ утсыг яаж авсан гэж хэлэх юм бэ? гэхэд

Итгэл ийнхүү үг сvггvй шоолсонд нь нилээд гомдчихоод: -За яахав дээ, хүнээс мөнгө зээлээд гээд л хэлчихгүй юу гэж ийш тийш сэлбэлзэн, толгой хаялж суув. Намуун ч гомдсонг нь мэдээд: -Яасан, гомдчихсон уу? Би энэ утсыг чинь аВлаа. За юу? Урьд нь надаа бас нэг Нокиа байсан юм. Зарчихсан байхгүй юу. Яг мэдсэн юм шиг Нокиа авч өгсөнд баярлалаа. Итгэл гараас нь барьж нүд рүү нь ширтээд: -Би өчигдөр чамайг санаад л баахан мессеж бичсэн. Өчигдөр шөнө бараг унтаа ч үгүй. Өглөө хичээлдээ явахаасаа хамаагүй өмнө сэрчихсэн, ээж бүүр гайхаад л.. чи өөрийнхөө тухай надад ярихгүй юм уу? гэлээ. Тийм ээ, тэр өчигдөр Намуунд өөрийнхөө тухай чин сэтгэлээсээ ярьсан. Аав нь салаад явсныг, ээж охин дүү 2-тойгоо байдгаа ярьсан. Харин Намуун нэрээ хүртэл худлаа хэлээд явж байгаа шүү дээ. -Би чамд ярьсан ш дээ. Ээж ажил хийдэггүй. Аав манаач гээд. Би үхрийн ордных. Үхрийнхэн бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, хариуцлага ухамсарласан хүмүүс. Ойр дотныхондоо эелдэг зөөлөн ханддаг. Өөрийгөө сайн хянаж чаддаг. Ухаандаа захирагдахаасаа илүү зөн билэгтээ захирагддаг. Бусдаас санаа бодол, сэтгэл хөдлөлөө нуудаг. Баргийн юманд уурлахгүй боловч нэг уурлахаараа аймшигтай байдаг юм даа. Надад ордны зурхайн бүх шинж яг таардаг юм. Намуун ийнхүү ярьж байxдаа гараа Итгэлийн атгалтаас татаж авсангүй суусаар байгаагаа сая л мэдэрлээ. Энэ залууд гараа бариулчихсан ийнхүү суугаад л баймаар санагдах аж. Эргэн тойрон өчнөөн хүн амьтан холхихыг анзаарахгүй суугаад л баймаар. Гэрэл киноны хонх дуугарч манай 2 хөтлөлцсөөр орлоо. Кино театр гэдэг хайртай хосыг нийлүүлэн суусаар нэг л мэдэхэд кино дуусч The End гэсэн бичиг нь гарч ирлээ. Киноны дараа Aлтaнзул болж жүжиглэсний гай гарч айлын гадаа бууж үлдэх боллоо. Одоо яаая гэхэв дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч л боллоо. Айл болгон хоолоо хийж хоолой хорсгосон утаа хөшиглөн, ноход дуу дуугаа авалцан хуцна. Итгэл хайртыгаа буулгаад хацар дээр нь зөөлөн илбээд – Баяртай. Мэссэж бичээрэй. Нээрээ мартах шахлаа. Маргааш надад нэг зургаа аваад ирээрэй. Эсвэл одоо гэрээсээ гаргаад өгөх юмуу ? гэхэд Намуун гараа занган – Хэрэггүй, хэрэггүй. Би маргааш хамгийн гоё зургаа өгье гэж Итгэл одоо л тэр айлын хашаа руу орчих гээд байгаа мэт сандрав. Тэгэхэд нь гэр, хашаанаасаа ичсэн юм байх гэж бодсон Итгэл машинаа асаагаад – За, тэгвэл баяртай. Маргааш би дахиад ажил дээр чинь очноо гэв. Үе үехэн сэвэлзэх салхинд түүнээс үнэтэй сүрчигний тааламжит үнэр зөөлөн анхилах аж. Намуун ногоон хаалгатай хүрэн хашааны үүдэн дээр гар даллан хоцорлоо. Гар утас аваад өгөхөд бараг надаас илүү ажиллуулж байдаг. Тэр хувцас хунар нь даруухан мөртлөө зохицолтой, цэвэрхэн, бас юун гоё үнэртэй ус түрхдэг юм бэ. Асрагч гэхэд латин үсгийн нийлэмжүүдийг тийм сайн мэдэж байдаг. Нэг л биш дээ гэж Итгэл гайхан бодож явлаа. Түүнийг машинаа тавьчихаад гэртээ ороход ээж нь гал тогооны өрөөндөө ганцаараа цайлж суулаа. Кинон дээр баахан попкорн идxихсэн болохоор Итгэл цатгалан байсан тул нэг аяга жүүс xийж аваад өрөөндөө орлоо. – Миний хүү цайгаа уухгүй юмуу? гэсээр ээж нь араас нь даган орж ирэв. Түүнд ганцаараа баймаар байсан тул үгүй үгүй гээд xөгжмөө асаав. Нөгөө Духаст нүргэлэв. Энэ бол ээжийгээ өрөөнөөс гараач гэж соёлтойгоор шаардаж байна гэсэн үг билээ.

Сүүлийн үед өглөө xар vvрээр босоод л, байдгаараа гоёод л шөнө тэнэхээ болиод л энэ хүүхэд нэг л биш ээ. Ямар охинтой танилцсан юм бол оо? гэж ээж нь бодсоор гал тогооний өрөө рүүгээ орлоо. Итгэл ээжийнхээ араас харахдаа ээжид ингэхэд уулздаг хүн байдаг бол уу? Аавийг явснаас хойш өчнөөн жил өнгөрч байна шүү дээ гэж бодоод өрөвдөх шиг болжээ. Цолмон үүдний өрөөнийхөө толинд өөрийгөө зэрвэс хараад санаа алдсанаа гал тогооны өрөөндөө оров. Ганц бие эмэгтэй гал муутай нүд ганцаардлаасаа айсан харц, завьж, зовхиндоо суусан нарийхан нарийхан үрчлээснүүдийг харах ямар олиг байхав дээ. Хонх чарлуулсаар бөөн инээд хөөр болон орж ирэх охиноо хараад л тэр жаахан тайвшрав. Яаран сандран гутлаа солиод л гал тогооны өрөө рүү дайран орж ирсэн Навчаа охин гараа угаалгүйгээр тавагтай өргөст хэмх рүү дайрлаа. Өөр цагт бол тэр наад гараа угаагаач, ингэж байгаад шарлах нь хэмээн өргөст хэмхийг ам руугаа хийхээс нь өмнө булааж авах байсан. Гэтэл энэ удаа тэгсэнгүй – Миний охин суу, цаад ах чинь найз охинтой болчихсон юмуу? ээждээ үнэнийг нь хэлчих л дээ хэмээн шалав. Аавынхаа гялалзсан нүд, үрэлгэн хөнгөн занг дууриасан охин нь тас тас хөхрөөд – Нууцыг нь хэлчих юм бол та надад VОV-ийн юмнуудийг иж бүрнээр нь авч өгнө биз дээ хэмээн наймаалцсанаа – За за тоглосон юм, ах нэг охинтой уулздаг болчихсон юм шиг байна лээ. Би өнөөдөр ажил дээр нь очсон чинь гараад явчихсан байсан. Ах чинь цаг руугаа байн байн хараад 6-н цагт л гараад явчихдаг болсон ш дээ гэж Жака хэлж байна лээ. Би мэссэж явуулсан чинь хариу ирээгуй. Арай өдийд гэртээ ирчихсэн юм биш биз дээ гэснээ утас дуугарангуут ухасхийлээ. Удалгуй ах аа нөгөө Сэни яръя гэнээ гэх дуулдаж “байхгүй” гэж хэл гэх Итгэлийн уцаартай хариу сонсогдлоо. Нөхрөөсөө салснаас хойш толгой нь их л сийрэг ажиллах болсон билээ. 6 цагт уулзах гэж явдаг гэдэг чинь ажил хийдэг хүүхэд байх нь ээ. Маргааш Итгэлийг дагадаг хэрэг гэж тэр бодож байцаа хэрчиж зогслоо. Хүү нь ээжийнхээ хийсэн байцаатай хуурганд нугасгүй дуртай атлаа тэр орой тавагтай хоолоо бараг тэр чигээр нь хөргөгчинд хийчихээд мэссэж бичсээр суугааг Цолмон ажиглалгүй өнгөрсөнгүй. Уг нь хам хум хоол идчихээд компъютер шагайж сууснаа найзуудтайгаа жаахан явж байгаад ирье гээд л гарч алга болдог сон. Эр хүн залуу насандаа зугаалж л яваг гээд тэр хүүгээ хорьдог ч үгүй. Бусад айлын хөвгүүд шиг архи ууж чихийг нь халууцуулах биш. Ээжээсээ мөнгө авах биш. Надад сайн хань таараагүй ч бурхан алт шиг хүү заяасан гэж тэр сэтгэлээ тайтгаруулдаг. Өдийд сургуулиа төгсч байх ёстой хүн ээжийнхээ дэлгүүрийн ажилд туслах гэж чөлөө аваад 2 жил зүтгэсний хүчинд тэднийх 2 өрөө байраа 4 өрөө болгож, эмэгтэй хувцасны дэлгүүр нь хөл дээрээ босч чадсан билээ. Цолмон уг нь хүүгээ эрдэмтэй хүн болгьё гэсэн мөрөөдөлтэй явдаг тул сургуулиас нь чөлөө авхуулах дургүй байсан. Гэтэл хүү нь “Ээж минь тэгэж ярьвал би тэр сургуульд чинь сурахгүй ч байсан яадаг юм Билл Гейтс дээд сургууль төгсөөгүй мөртлөө одоо дэлхийн хамгийн баян хүн болчихсон л байна. Таны геофизикч мэргэжил өнөөдөр хэрэг болж байгаа юм бол та яагаад дэлгүүр ажиллуулж байгаа юм? Миний оролцоогүйгээр энэ дэлгүүрийн ажил нэг их ирээдүйгүй” гэж билээ. Нээрээ л хүү нь Москвагаас Итали гутал зөөж байгаад Италийн нэг гутлын фирмийн гэрээт борлуулагч болж чадсан билээ. Тэp өнөөдрийн орлогоо бодчихооод зурагт асаан Оросын тв-ийн хэдэн суваг солин үзэж суутал цаг их л орой болчихсон байв. Сурсан зангаараа 2 хүүхдийнхээ өрөөгөөр орж хөнжлийг нь засаж, юмыг нь эмхлүүлэхээр бослоо. Итгэлийн хувьд энэ орой ёстой Hot message-ний орой боллоо. Урьд нь тэр тохиолдлын амрагуудтайгаа ингэж оройжин мэссэждэж үзээ ч үгүй билээ. Их сайндаа л уулзах газраа бичиж явуулах ч юмуу, гэрийнх нь гадаа очоод хурдан гараад ир гэх ч юмуу, товчхон мэссэж бичдэг байсан. Юугаа бичдэг байна аа? шал нялуун юм гэж боддог нь ч яалаа. Ээжийгээ өрөөгөөр нь шагайхад ч инээд алдчихсан хайртынхаа мэссэжийг уншиж хэвтсэн агаад ээждээ сайхан амрахыг хам хум өргөөд хариу бичих ажилдаа орсон билээ. Маргааш нь баасан гариг байлаа. Өчигдөрхөн тэнгэр хамаг муухай аашаа гаргаж байгаагүй юм шиг тув тунгалаг өглөө байлаа. Намуун Итгэлээс “сайхан амарсан уу? миний хайр аа? би хичээлдээ явах гэж байна, орой хуртэл by” /Итгэл бyе гэж бичиж чадахгүй буруу бичсэн юм шүү/ гэсэн мэссэж аваад инээмсэглэн бослоо. Өчигдөр тэр бvрхэг салхитай орой Хайлаастад Итгэлээр хүргүүлж оччихоод такси олдохгүй, арай гэж микро автобусаар харьж ирсэн билээ.

Тэгэж яваад аавынхаа компаний нэг ажилтантай тааралдаж баларсан агаад өөрийгөө хараагүй байх гэж найдсаар буусан билээ. Намуун хотын төвд ирээд микро автобуснаас бууж таксидан баахан будилж яваад эзгүй гэртээ харьж иржээ. Гэрийн үйлчлэгч нь хоол хийгээд ширээн дээр орхиснийг мангас шиг ховдоглон идээд нохойгоо эрхлүүлэнгээ баахан мэссэж бичсээр нэг л мэдэхэд орондоо орох болчихсон байв. Эмээтэйгээ утсаар ярьчихаад э-майл-аа шалгачихаад хэвтсэн хойно ээж, аав 2 нь цувран ирцгээгээд ажлаа ярин маргалдаж байгаад оройтож унтсан нь түүний хувьд аз болов. Жавхаагаас Хаая хаая би их завгүй бна. Маргааш заавал уулзана шүү Хасар чамайг утасаа яагаад авахгүй байгаа юм бол гэж байсан за баая гэсэн мэссэж иржээ. Өнөөдөр эмээгийндээ очвол эмээтэй заавал ямар нэг юм ярих болно, аягүй бол Жавхаа ороод ирнэ. Гэртээ бол өөр хэрэг. Цэлийсэн том байранд гав ганцаараа. Хашаан доторхи Банхар, гэрт байдаг Мики хавыг эс тооцвол ганцаархнаа, жинхэнэ эрх чөлөөг амтална гэсэн үг. Банхар гэснээс саяхан аавынх нь найз асар том монгол нохой бэлэглэсэн хэрэг. Намуун Итгэлийн захиснийг гэнэт санаад зургийн хэдэн зузаан цомгоо гаргаж ирээд эргүүлж гарлаа. АНУ-д сурч байхдаа, аав ээжтэйгээ Парист амарч байхдаа, Бээжинд, ээжтэйгээ Schweichar-т амарч байхдаа авхуулсан зургууд янз янзаараа байсан нь санаанд нь нэг л таарахгүй байлаа. Уг нь Синга-д авхуулсан уран сайхны зургууддаа тэр дуртай байдаг ч арай л гоёдох гээд байв. Тэгэж тэгэж Хөвсгөл нуурийн эрэг дээр аавынх нь авсан зураг гараад ирэв. Энэ л яг таарна гэж амандаа хэлээд цомгоос салган авлаа. Тийм ээ, яг таарна. Хэн нэгэн Алтанзул Хөвсгөлд амарсан гэхэд гайхахгүй шүү дээ. Нуурийн цэнхэр долгиос наадсан элсэн дээр Намуун инээмсэглэн суугаад аав нь яг мэргэжлийн зурагчин шиг л сайн буулгаж авчээ. Давалгаагаар наадагч шогч салхинд задгай богинохон үс нь хийсэн, өвдгөө тэврэн суугаа Намуун зураг авч байгааг ч мэдээгүй билээ. Харин бусад зургууд дээр нэг бол гэр нь, эсвэл машин нь гаpчихсан эсвэл дандаа гадаадад авхуулсан байх ажээ. Өглөө Намуун нилээд оройтож сэрээд сандран бослоо. Эхний паараа тасалчихжээ. Яагаад сэрүүлгийн дуунд сэрээгүйг бүү мэд. Өчигдөр их л сэтгэл дvvрэн унтсан нь өглөө ийнхvv vхсэн мэт нам унтахад хүргэсэн бололтой. Цонхоо нээвэл нар дөнгөж мандаж байлаа. Тэдний хашааний таримал зүлэг мөнгөн хяруунд хучигдан цайрах нь дөнгөж мандаж буй нарны туяанд солонгороод дэндүү гоёхон харагдана. Тэр угаалгын өрөөнөөс гараад яаран хувцаслав. Уг нь Итгэлд гоё харагдмаар байсан ч цаг давчуу байсан тул өөрийнхөө өмсөх хамгийн дуртай битүү захтай цэнхэр цамцыг шүүрэн авч өмсөн, биед эвтэйхэн хуучин Ливайс жийнс углаад толинд харлаа.

One thought on ““ШҮРЭН БУГУЙВЧ” 11-Р ХЭСЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!