ШАР БУДААНЫ ШҮҮСЭЭР БӨӨРӨӨ БҮРЭН ЭМЧИЛСЭН

Бөөрний архаг өвчлөлийн тоо манай улсын хүн амд нийт тохиолдож байгаа хамгийн түгээмэл өвчний нэг болоод удаж байгаа билээ. Дэлхий дахинд бөөрний өвчлөлийг эмчлэхэд зориулж хамгийн их зардал гаргадаг гэсэн судалгаа байна. Бөөр бол хүний биеийг эрүүл байлгахад тусладаг чухал эрхтнүүдийн нэг яах аргагүй мөн. Бөөр өөрийн гүйцэтгэх ёстой үйлдлээ гүйцэтгэж чадахгүй болоод ирэхээр хүний биед хуримтлагдсан хорт бодисыг шээс болгон гадагшлуулах явц саатаж улмаар бодисын солилцоо удааширч цусаар дамжин бие бүхэлдээ хордож эхэлдэг байна. Ингэж хордосноор биеийн бүх эрхтэнд сөргөөр нөлөөлж давхар өөр өвчний ч эрсдлийг маш ихээр дагуулдаг. Манай улсын хувьд бөөрний өвчлөлөөр өвчилж байгаа тохиолдлын дийлэнх хувь эмэгтэйчүүд байдаг. Бөөр нь хүндээр өвдөтлөө ямар нэг шинж тэмдэг зовиур илрэх нь бага бөгөөд тогтмол үзлэг шинжилгээ хийлгэснээр энэ өвчнөөс сэргийлэх, бага дээр нь үр дүнтэйгээр эмчлэх боломжтой юм.  

Харин монгол ардын анагаах ухаанд бөөрийг шар будааны шүүсээр эмчилж болдог тухай эмч нар дурдсан байдаг. Мөн олон ч өвчтэй хүмүүс шар будааны шүүсээр эмчилж үр дүнд хүрсэн байдаг байна.  

Хэрхэн хийх вэ?

Шар будаагаа сайтар угааж 2л буцалсан халуун усанд аяганы талаас бага зэрэг дээгүүр шар будаагаа хийж сайтар хутгаж хандлаад нэг хонуулна. Хоносны дараа усанд цагаан тунадас үүссэн байх ба уух үедээ тунадасыг нь сэгсрээд хүйтнээр нь өдөрт 3-4 удаа ууж байвал тохиромжтой. Дахин хийхээр бол үлдэгдэл дээрээ дахин буцалсан халуун ус нэмж цагаан тунадас нь арилтал ууж болно. Энэ шүүсийг ууж бөөрний үрэвсэл, өвчлөлөө эдгээсэн маш олон хүн байдаг. Гэвч хамгийн шилдэг арга бол тогтмол үзлэг шинжилгээнд орж урьдчилан сэргийлэх явдал юм.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!