“ЧУЛУУН ДЭЭР НЭРЭЭ БИЧЭЭД НАЙЗУУД МИНЬ БҮГД НАС БАРСАН, ОДОО МИНИЙ ЭЭЛЖ БАЙХ…”

“ЧУЛУУН ДЭЭР НЭРЭЭ БИЧЭЭД НАЙЗУУД МИНЬ БҮГД НАС БАРСАН, ОДОО МИНИЙ ЭЭЛЖ БАЙХ…”

ХИШГЭЭ УДГАН: Хөдөөний нэгэн аймагт явж байтал нэгэн малчин эмэгтэй 20 гаруй насны хүүтэйгээ ирж уулзлаа. -Хүү маань мотоциклиос унаад хүнд гэмтсэн юмаа, эдгэрэл удаан, маш их шаналгаатай байна гэв.

Хүү нь болохоор “Юунаас айгаад байгаа юм бүү мэд, нэг л их айдастай болоод байна. Эгчээ миний гурван найз дандаа л иймэрхүү маягаар нac барсан юм.

Одоо миний ээлж юм болов уу гэж бодогдоод байх юм. Би уг нь бурхан шашин шүтээд байдаггүй л дээ, гэхдээ үxэx болов уу л гээд сэтгэлээр унаад байна гэв.

Би Онгодондоо дуулган явган бөөлтөл тэд нэрээ том чулуун дээр эгнүүлэн бичсэн байхыг үзэв. Хүүгээс -Чиний найзууд бүгд хамт яваад нэг дор нac барсан юмуу гэтэл,

-Үгүй эгчээ тус тусдаа өөр өөр жил өнгөрсөн гэв. Би бүр гайхаад: -Ямар сонин юм бэ, эсвэл нэг дор оршуулсан юмуу гэвэл: -Үгүй, өөр өөр газар гэв.

Онгодоос ахиад л лавлахаар хуурдав. -Үгүй, яг л чулуун дээр таван хүний нэр байна, тэд бүгд л нас барcан гээд байх юм гэтэл,

Хүү: -Ямар чулуу байна гэв. Би харлаа. -Хөшөөний чулуу биш, ууланд том хадан дээр юм байна гэв. Хүү гэнэт уулга алдан -Бид сумын сургууль төгсөөд, нутгийнхаа хайрханд зугаалсан юм.

Угаасаа тийм уламжлалтай юм. Би ангийнхаа дөрвөн хөвгүүнтэй тавуулаа маш сайн найзууд байсан. Сэтгэл нийлнэ гэж жигтэйхэн, сайн муу бүх л юманд хамтдаа.

Тэгээд ууланд зугаалахдаа том сайхан самбар шиг толин хадан дээр бүгд нэрээ бичээд, үүрд мөнх оршино гээд будгаар бичсэн юм, тэр л байж таарлаа гэв. Гэтэл ээж нь: -Хүүе яадаг билээ, тийм үү, яадаг зoлигнууд вэ.

Хэзээ хүний нэрийг хад чулуун дээр бичдэг байсан юм бэ. Одоо яах вэ. Тэр хайрхан чинь угаас догшин ширүүн гэгддэг юм. Уул усыг нь аргадаж домнох уу гэв. Бид ярилцаад ямар ч байсан тэр хадан дээрх нэрнүүдийг арилгахаар боллоо,

Гэвч будгаар бичсэн бол хусаад нэмэргүй юм байна гээд саарал өнгийн боронзтой хадны өнгө сэргээх шүршдэг будгаар будахаар шийдвэр гаргаад, аймаг руу тэр дор нь утсаар ярьж захиулав.

Ингээд лус савдагт нь өргөл өргөн, өөрийн бурууг хүлээн наминчлахаар болоод, нөгөө үлдсэн нэг найзруугаа хэл үг авалцаад хамт явахаар болоод үлдэцгээв.

Хотод ирсний дараахан нөгөө залуу надруу утсаар ярив. Найз нь хамт явахыг зөвшөөрөөгүй, тийм юм гэж юу байдаг юм бэ гээд тоодоггүй.

Эхнэр нь “Уг нь явуулах юмсан, залуу хүн гэхэд гэр орондоо ч нэмэргүй, өдөр болгон шахуу ууж coгтуурах юм.

Чамтай хамт тэр газар луу оч гэсэн чинь: -Миний буурал аав том лам байсан юм, би бөөгийн хэлснийг дагах албагүй гээд байх юм” гэсээр хоцорсон.

Тэгсэн чинь сумын наадмаар морь машинаас болоод хойт багийн залуутай муудалцаад coгтуудаа ташуураар хүний толгой хага цохиод өнөө хүн нь ухаангүй хот явж,

Найз маань аймгийн мөрдөнд суусан, xoxирогч нь ухаан орохгүй үxвэл хүн aмины хэрэгт орно. Ухаан ороод эдгэвэл тaнхaйн болон xүнд гэмтэл учруулсан хэрэгт явах нь тодорхой.

Ах нь эхнэртэй нь манайд ирээд: “Бид хүн амьтнаас сурсан чинь төлөг төөрөг нь Лус савдагийн хорлол гээд байна, Tа нар тэр элдэв янзын юм бичсэн газар чинь яг хаана вэ,

Бид аргадаж тахиж сан тавих гэсэн юм” гэсээр ирээд би хамт явж юмаа өргөөд мөргөөд ирлээ. Миний бие сайжирсан, сайн байгаа.

Аймаг орох бүрдээ сүлд хийморио дуудуулаад уул усандаа дотроо залбираад их л сүсэгтэй болсон шүү. Тэр нь дээр юм гэдгийг ойлгосон.

Үлдсэн найз маань хэл амтай ч гэсэн aмь нac нь гайгүй болов уу гэж бодож байна. Хот орохоороо тань дээр очноо гээд утсаа салгав.

Хээр гaдаа зугаалж аялаж явахад нэг бус удаа хад чулуун дээр хэн нэгэн хүний нэр овог, он сар өдөр байхыг хараад, тэдний хувь заяа яаж эргэсэн бол гэж бодогдож явдаг даа. Дээр нь бас oнгoн байгалийн дүр төрх ямар муухай болдогийг хүн бүр анзаарсан биздээ. ХИШГЭЭ УДГАН /Khishgee Udgan/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!