“ЧИ Л ЗОРИГЛОВОЛ ИРЭЭДҮЙН САЙН ААВЫГ ХАЖУУДАА ҮЛДЭЭЖ ЧАДНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЧИ Л ЗОРИГЛОВОЛ ИРЭЭДҮЙН САЙН ААВЫГ ХАЖУУДАА ҮЛДЭЭЖ ЧАДНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Шархадны дэггүй бас шартай, сагсчин нэг охины тухай бичих гээд. Тэр нь би л дээ хэхэ. Намайг ухаан ороход л би нэг найзтай байсан юм. Түүнтэй яаж найзалсан юм бүү мэд. Яаж нэгнийгээ олсон юм бас л бүү мэд. Нэг гудамд өссөн учир л тэгээд хүзүү толгой холбогдсон байх. Бид хоёр усандаа хамт явна, хичээлдээ хамт явна, нэгнийдээ хамт хононо. Бүх нууцаа ярина, бүх бүтэлгүйтэлд хамтдаа. Миний гаргасан хамгийн муухай санааг тэр л дэмжихэд бэлэн гараа өргөөд сууж байдаг байв. Байвч гэж одоо ч байгаа л даа. Бид хоёр их сургуулийн босго алхаж ашгүй нэг юм хотын төврүү орж ирдэг боллоо. Өмнө нь наашаа орж ирэх гэж үлгэр ярьж байж гуйж байж гэрээсээ холддог байлаа шүү дээ. Хоёулаа нэг сургуульд оров. Нэгдүгээр курс. Ингээд оюутны амьдралд гүйгээд эхэллээ. Бид хоёрын гэр их хол, хичээл орой тарна орой автобуснаас буугаад дээшээ өгсөх замд элдвийн cогтуу хөлчүү хүн таардаг учир бид хоёрын аав ээжүүд ярилцаад хотын төвд сургуулийн хажууд бид хоёрт хажуу өрөө түрээсэлж өгсөнөөр жинхэнэ найзууд хамтдаа амьдардаг боллоо. Бөөн баяр.

Найз охинтойгоо хамт амьдрах ямар гоё гэдгийг хамт амьдарч байсан охидууд мэднэ дээ. Дундаа хувцасаа өмснө, дундаа саван шампоон, хайрлаж дурлахдаа хамт анхны болзоондоо нөгөөхөө чирээд явчихна ккк. Хаврын амралтаараа би Тэнгис кино теарт ажилд орсон юм. Анх удаа ажил хийх мааш сонирхолтой гоё байлаа. Харин нэг өглөө нэг хөөрхөн залуу киноны билет авах мөчид анхны харцаар дурлаж орхилоо. Маргааш нь тэр залуу дахиад орж ирж кино үзэв. Гэхдээ өдөр ихэнхдээ танхимууд хоосон байх үед ганцаараа үздэг байв. Яагаад ч юм дараагийн өдрүүдэд хүлээгээд байдаг болчихлоо. Аз болж хэд хоногийн дараа ороод ирэх нь тэр. Уруулаа өнгөлөөд л, нүүрний будгаа нэг толинд харчаад нөгөө залуугаа ширтээстэй. Өнөөх чинь гэнэт уучлаарай утас цэнэглэхүү гэнгүүт нь шууд л тэгье тэгье гээд цэнэглэгчтэй нь хамт утсыг нь авчихлаа. Тэр үед дэлгэц нь нугардаг моторолла утас мода байсан. Тийм утастай байсан. Би тэрнийг кинондоо орсон хойгуур утсыг нь нээж үзээд өөрлүүгээ залгаж үзээд дугаарыг нь авчихлаа ккк. Ингээд өнөөхрүүгээ яаж гоё мессэж бичих үү гээд найз охинтогоо гэртээ ярилцаад хамгийн түрүүнд андуурч бичихээр шийдлээ ккк. Сайхан амраарай хөөрхөнөө гээд бичээд явуулчихлаа. Нөгөөх чинь таг. Бараг нэг цаг хүлээлээ.

Тэсэхгүй нэгж явууллаа. Андуурсан байж бас нэгж явуулж нтр ккк. Тэгсэн хэн билээ гэж байна. Тэгэнгүүт нь өө андуурчихжээ гээд л аваад хаясан. Тэгсэн нөгөөх маань нэгжийг мань буцаагаад явуулчихлаа. Хариу ирсэнгүй. Ингээд бүтэлгүйтлээ. Харин маргааш нь найз охин маань зориг оруулж хэд сайн үглэснээр би шийдээд ‘Танилцах гээд дугаарыг чинь авсан юмаа би Тэнгист ажилдаг’ гээд бичсэн. Тэрний хариу Аан тэгэхээр өчигдөр андуураагүй юм байна тэ? За ингээд л эхэлсэн юм. Мессежлээд л кино үзэхээр орж ирэхэд нь хар цагаан дуугүй. Тэгээд явахаар нь бичдэг. Бүрэг байжээ бас кк. Анхны болзоо. Анхны бороо орсон өглөө гэнэт л уулзахаар болоод найз охиноо гоёж аваад л хувцасаа сонгож аваад бид хоёр гараад өглөө. Өнөөх маань бас хоёулаа иржээ. Дүүтэйгээ ирсэн байлаа. Дөрвүүлээ тоглож, биллиард тоглож, гадуур алхаж нэг их сүртэй болзоо хийсэнгүй ээ. Харин орой нь яасан гээч. Манай найз дүүтэй нь мессежлээд эхлэв ээ. Дүү нь өөрөөс нь хоёр насаар дүү ахаасаа өндөр хүү байсан л даа. За тэгсэн найз маань бараг дүүтэй нь бид хоёроос түрүүлээд чухам болж, хайраа ханиа даа тулваа.

Сар ч хүрэхгүй хугацаанд үерхэхээр болоод бид хоёрыг ардаа орхилоо ккк. Бид хоёр мессежлэсэн хэвээрэй сайхан амраарай, чи сайн уу, юу хийж байна гэх мэт ахиц багатай. Харин найз охин маань ингээд найз залуутай болвоо. Найз залуу нь ч гэж дээ өнөөх нь төгсөх анги кк. Бараг найзыгаа найз залуутай нь уулзуулах гэж бид хоёр далимд нь уулздаг болсон юм. Манай хүн бол үг дуу цөөтэй, өөрийнхөө үзэл бодлыг шууд хэлдэггүй дотогшоо төрлийн хүн учраас би л эхэлж нөгөө хоёр уулзах гэж байна хамт очих уу гэх мэт эхлүүлдэг байсан юм. Ингэж явсаар нөгөө хоёр маань бүр нялуун гэж жигтэйхэн хос болж орхив. Харин бид хоёр хөтлөлцөх маягтай нэг нэгрүүгээ сэм ширтэх , хааяа хардаж эхлэх маягтай болж эхэлжээ. Нэг айлын хоёр хүүтэй болзож байгаа болохоор бид хоёр ёстой сайн найзууд болохоор л ингэж таарлаа гээд инээлддэг байлаа. Харин нэг орой манай хүн гадаа ирээд уулзахдаа хоёулаа дахиж уулзахгүй байсан нь дээр байх. Хуучин найз охин нь хэлний бэлтгэлээ дуусгаад ирж байгаа. Тийм учраас би чамайг хайрлахаас айгаад өдий болтол болгоомжлоод байсан гэх мэт бөөс шиг үгнүүд хэлж хэлж яваад өгөв.

Тэр шөнөжин уйлаастай. Найз охин аргадаад л. Найз залууруугаа ах чинь тэнэг байхаа гээд л хажууд утсаар яриад. Би нэг их урт мессеж бичээд сайхан амьдраарай…, хайртай байсан шүү…, мартнаа гэхдээ гээд кк. Тэгсэн хариуд нь би ч бас чамд хайртай болчихсон юм шиг байна. Гэхдээ би чамайг гомдоомооргүй байнаа. Хоолоо сайн идэж байгаарай гэж ирдэг юм даа. Нөгөө залуу болгоны салахдаа хэлдэг бэст үгнүүдийг хэлсэн байгаа биз. Найз охин маань найз залуутайгаа бүүр л гүнзгийрээд, хааяа гэрт нь очдог болов. Очоод ирэхдээ танай мангар шар тэгээд л сууж байна лээ, ингээд байж байлээ гэх нь бүр л хэцүү болгож байв. Харин нэг өдөр ирээд танай тэнэг чинь өнөөдөр нөгөө охинтойгоо уулзах гэж байгаа гэсэн. Тэр охин нь урьд шөнө ирээд гэж ярьсан байна лээ. Бас нээрээ танай тэнэг чиний цээж зургийг өрөөндөө наачихсан байсан шүү гэхийг сонсоод зүгээр л үсээ боож аваад гараад гүйчихсэн. Надад тэр л үг хэрэгтэй байсан юм шиг. Нэг шийдвэр гаргахад шат болж өгөх үг л хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Би хар эрчээрээ гэрийнх нь гадаа очоод түүнийг дуудаж гаргаж ирлээ. Гараад ирэнгүүт нь шууд л очоод тэврээд авсан. Тэр гайхаад намайг тэврэхгүй гараа унжуулж хэсэг зогссоноо мөрөөр маань тэвэрлээ.

Би намайг битгий орхиоч, чи тэр охиндоо сайн байсан бол надад хайртай болохгүй байх байсан, намайг гэхгүй байсан шүү дээ. Хоёулаа салж болохгүй ээ гээд л уйлчихсан. Нус нулимсандаа хутгалдаад би ямар тэнэг харагдаж байсан аа ч тоогоогүй. Хамгийн гоё нь би чадсаан. Түүнийг зогсоож чадсан. Тэр надтай үлдсэн. Намайг зөндөө санасан, яахаа мэдэхгүй сонголтон дээр хэд хоног шаналлаа гэж хэлээд санаа алдан намайг тэвэрсэн. Нус нулимсандаа хутгалдан хайрынхаа төлөө гэрээсээ гараад гүйсний ач тус гэх юмуудаа ккк бид хоёр гэр бүл болсоон. Хоёр гүнжийн ээж аав болсон. Одоо бол намайг уйлуулж зогссон тэр манараа залуу архаг аав, санаачлагатай хань, гэртээ хоолыг хашраагч тогооч нөхөр, хүүхдүүдээ хамгийн сайн хардаг халамжтай эцэг болсон байна. Нэг сонин нь нөгөө хоёр маань бид хоёроос өмнө хамт амьдраад ахаасаа түрүүлж дүү нь аав болж найз охин маань ээж болсоон ккк. Хамгийн сайн найз охинтойгоо нэг айлын бэрүүд болж амьдралын найзууд + хамаатан болсон түүх маань иймэрхүү. Хайр сэтгэлд жинхэнэ хайраа алдах тэр л үед дотроо нууж үлдсэн харамсалаа бүү түгжээрэй. Эмэгтэй нь заавал сарнай авдаг, болзоонд уригддаггүй юм шүү. Чи зоригловол ирээдүйн сайн аавыг хажуудаа үлдээж чаднаа ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!