“ЧИ АВГАЙГАА TABUУЛЖ ЧАДДАГГҮЙ БИЗ ДЭЭ…” – БОДUТ АМЬДРАЛААС
“ЧИ АВГАЙГАА TABUУЛЖ ЧАДДАГГҮЙ БИЗ ДЭЭ…” – БОДUТ АМЬДРАЛААС
Би 30 нас дөхөж яваа гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгээ нийлж нэг гэрт орсоноосоо хойш ханиасаа өөр залуутай уулзаж учирч янз бүр болж явсангүй ээ. Гэхдээ надад нэг залуу маш их таалагддаг би бүр нэг хэсэн түүнд үнэн сэтгэлээсээ дурлачихсан явлаа.
Хүний л амьдрал болсон юм хойно тийм зүйл байдаг л юм байна лээ. Өөрийгөө татах гэж хичнээн хичээгээд болоогүй. Тоохгүй байя, бодохгүй байя гэхээр сэтгэл зүрхээ үнэхээр удирдаж чадахгүй үе байсаан надад.
Гэхдээ би түүнийг хайрладаг гэдгээ тэр залууд өөрт нь хэлж байгаагүй. Тэгж хэлэх зориг зүрх ч надад байхгүй. Хүүхдийн минь эцэг болсон ханийгаа бас тэгж ардуур урдуур нь хуурч чадахгүй юм байна лээ.
Гэхдээ хүнд дурлачихаад өөрийгөө гоёж гангалаад л сэтгэл санаа маань хүртэл өөрчлөгдөж өөдрөг эрч хүчтэй болоод түүнийг сэтгэлдээ нууцхан бодож гэгэлзээд нэг хэсэгтээ бол сайхан л байдаг байлаа.
Би өөрийнхөө энэ нууцхан хайр, сэтгэлийн багахан шаналалаа хамгийн дотныхоо нэг найздаа ярьсан юм. Тэр найз маань ч хүний амьдралд байдаг л асуудал, яадгийн чи үнэхээр л сэтгэлээ татаж авч чадахгүй байгаа юм бол нөхөртөө баригдахгүйгээр нууцаар ганц нэг уулзаад үзээч гэсэн.
Ганц хоёр уулзаад сэтгэл чинь ханаад ирвэл яваандаа нэг их хайрлаж дурлаад байхгүй, байдаг л асуудал гээд төд удалгүй мартчихдаг юм.
Тэгэхгүй бол харахаас хазахын заяа байхгүй гэж бодоод байвал улам л татагдаад хэцүү байдаг юм. Тийм болохоор нэг уулзаад үзчих гээд л намайг зэмлэж буруутгахгүй байтугай улам л дэмжиж ятгаад бараг намайг хүргэж өгөөд өвөрт нь оруулчих нь л холгүй байсан.
Тэгээд энэ явдлаас хойш бараг хоёр жил өнгөрлөө. Тэр залуутай уулзаж ч зүрхлэлгүй үе үехэн бодон бодон явсаар бараг мартах тийшээгээ болчихсон.
Харин нөгөө дотны найзтайгаа бол бүхий л зүйлсээ ярьж зөвлөлдсөн хэвээрээ. Нөхөртөйгөө муудалцсан тухайгаа, хадмуудынхаа талаар бас.
Гэхдээ ингэсэн тэгсэн гээд тэгж сүртэй муулаад байхгүй ч бас л жаахан муу талаас ярина гээд ер нь л нарийн нандин бүх нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан.
Бүр гэр бүлийнхээ с*ксийн харилцаагаа, юу яахаараа барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт гээд ярихгүй ч юм гэж бид хоёрт байсангүй. Гэтэл саяхан тэр найзтайгаа ялихгүй зүйлээс болоод ам мурийчихлаа.
Ялихгүй ч гэж дээ би л сайн хүн болж саймширч байгаад итгээд цалингийн зээл хүртэл авч байгаад хэдэн сая төгрөг зээлчихсэн юм. Найздаа хэцүү үед нь туслъя л гэж бодсон юм уг нь.
Тэгсэн өгнө гэсэн хугацаанаасаа бүр хэтрээд бараг нэг жил болчихлоо. Хэзээ өгөх вэ гээд олигтой асууж нэхэж ч чадахгүй явсаар манайд ч мөнгөний хэрэгцээ гараад сүүлийн хоёр сарын турш найзаасаа гуйлаа.
Ядаж тал мөнгийг маань өгчихөөч гэж хүртэл ая тал засаад асууж үзсэн. Тэгсэн эхлээд боломжтой болмогцоо удахгүй өгнөө гэж байсан хүн чинь сүүлдээ боломжгүй ээ бараг өгөхгүй гээд халгаахаа байлаа.
Бүр ямар ядаргаатай амьтан бэ хэдэн төгрөгөн дээр үxлээ юу гээд утасны цаанаас жишимчгүй надлуу орилсон. Тэгээд ийм асуудлаас болоод л бөөн хэрүүл боллоо.
Би ч нэг жил үг дуугүй хүлээсэн хүн чинь ийм үг сонсоод тэсгэл алдаад хэдэн үг хэлээд авсан. Одоо битгий давраад бай, өгөхгүй гэж байгаа бол шүүх цагдаагаараа явъя гэсэн юм.
Тэгсэн чинь надруу -чамайг би мэднэ, намайг яахыг чи ёстой хараарай гээд л өөдөөс минь баахан хараасан. Би ч бүр шоконд ороод ямар аймаар юм бэ, энэ олон жил найзалсан найзыгаа танихгүй хүн шиг зан гаргахаар нь айх гайхах зэрэгцээд өнгөрсөн.
Өөрийгөө ч бас тухайн үед буруутгаад байгаа юм аа, арай л түргэдчихсэн юм болов уу гээд. Тэгтэл тэр манай нөхөрлүү утсаар яриад түүнтэй ярьж байсан миний бүх нууцыг бүр дотроо нууж явсан хэдэн жилийн өмнөх хайрыг минь хүртэл хэлээд түүний тухай,
Бас миний ярьж байсан нөхрийн тухай с*ксийн үеийн зүйлийг, хадмын тухай бүх яриаг хэлчихсэн байна. Үнэхээр аймаар бодохоос ч итгэмээргүй.
Би найзыгаа арай ч надад ингэж хатуу хандана гэж бодож төсөөлсөнгүй явжээ. Мэдээж нөхөр маань ярьсан бүх зүйлд нь итгэсэн байсан. Ядахад бүр нөгөө залуутай уулзаж учирж унтаж хэвтсэн гээд хэлчихсэн байсан.
Тэгээд надаас сална гэж байна. Ийм зүйл сонссон хүн сална гэхээс ч өөр яахав дээ. Өөр хүнийг хайрладаг юм бол тэрэнлүүгээ яв, тэгээд ч би чамайг хангаж чаддаггүй байсан гээ биздээ.
Чи ч надаар, би ч чамаар одоо яах вэ хэн хэндээ хэрэггүй болсон. Миний эцэг эхийг муу хэлж ярина гэж үнэхээр бодсонгүй гээд гэрээсээ яваад тав хонож байна. Надад одоо үнэхээр хэцүү байна. Хүүхнүүд бид чинь эмэгтэй найз нартайгаа юу эсийг ярьж суудаг билээ дээ,
Манай хадмууд ч угаасаа зүгээргүй жаахан дээрэлхүү хүнтэй дээрээс харьцсан хүмүүс байдаг юм тэр тухайгаа л хэлж байсан чинь миний хэлсэн дээр бүр нэмж хачирлаад есөн шидээр нь ярьсан байна лээ.
Арай ч дээ л гэж бодож сууна. Тэр харин өөрөө бүр намайг бодвол нөхрөөсөө өөр ажлынхаа хоёр ч залуутай явдаг байсанг нь би маш сайн мэднэ. Бас надаас ч илүү янз бүрийн болох болохгүй юм хамаа намаагүй ярьдаг байсан.
Гэхдээ би хэзээ ч түүн шиг нэг хэрэлдэнгүүтээ нөхөрт нь очиж хэлэхгүй байсан. Тийм зүйл санаанд ч орохгүй. Ийм л хэцүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй энд захиа бичээд сууж байна даа.
Найз гэдэг чинь дайсан л байдаг юм байна одоо ёстой хэндээ ч зовлонгоо тоочих вэ дээ. Бас нэг найздаа хэлвэл тэр эргээд л миний нурууруу сүх далайх байлгүй.
Эмэгтэйчүүд минь хамаагүй нууцаа нээж хэнд ч ярих хэрэггүй юм байна шүү. Үнэхээр аймшигтай байдгийг өөр дээрээ мэдэрлээ, амьдарлаараа амсаж байна.
Би нөхөртөө юу ч хэлж чадаагүй, өөрийгөө өмөөрч хамгаалах ганц зүйл ч хэлж чадахгүй байсаар байгаад явуулчихлаа. Гэхдээ тэр минь ухаантай хүн болохоор намайг ойлгож уучлах байх гэж найдаад л байж байна.
Би ч тэр залуутай унтаж хэвтэх нь байтугай хоёулахнаа ч нэг газар байж үзээгүй болохоор тэр асуудал дээр бол өөртөө бас тэгж их буруу өгөхгүй л байна.
Хэн нэгэнд сэтгэлийн жолоогоо алдах шохоорхож сонирхох асуудал хүн бүрт л байдаг биз дээ. Тэглээ гээд би түүнтэй ууузаж учирч үзээгүй, нөхрөө хуурч нүгэл үйлдээгүй.
Хөндлөнгийн хүний үгэнд бүгдэнд нь итгээд надад бүх бурууг өгөөд хүүхдүүдийнх нь ээж, ханилсан ханиа орхиод явж байгаа нөхөртөө гомдох ч шиг.
Гэрээсээ явсанаасаа хойш надтай ч хүүхдүүдтэйгээ ч огт холбоо барьсангүй. Би одоо яасан нь дээр бол, яаж нөхөртөө эвтэйхэн бүгдийг нь үнэн зөвөөр нь ойлгуулах вэ. Зүгээр л хэлээд орхивол итгэх болов уу.
Эсвэл бүр нөгөө залууд үнэн учраа хэлээд нөхөртэйгээ яриулж үзэх үү. Харин найзынхаа хувьд өөрийнх нь ч гэсэн фактуудыг нөхөрт нь хэлээд хариугаа авчихмаар юм шиг адын зан хөдлөөд байх юм аа. Би яах вэ? Намайг загнаж зэмлээд ч болтугай санаа бодлоо бичээд харамгүй зөвлөгөө өгөөч.