“ЧИНИЙ ХҮҮХЭД ГЭЭД ГЭНЭТ Л 2 НАСТАЙ ХҮҮХЭД ГАРААД ИРЭХЭЭР НЬ ГЭНДЭЭД ИТГЭЧИХСЭН…”

“ЧИНИЙ ХҮҮХЭД ГЭЭД ГЭНЭТ Л 2 НАСТАЙ ХҮҮХЭД ГАРААД ИРЭХЭЭР НЬ ГЭНДЭЭД ИТГЭЧИХСЭН…”

Би одоо 27 настай энгийн нэгэн залуу. Саяхныг хүртэл өөрийгөө гурван бяцхан үртэй гэж бодож ирээдүйгээ бүтээж ирсэн минь эндүү ташаа байж цаашид амьдрах сэтгэлийн тэнхээ үгүй болчлоо.

Маш том хүсэл мөрөөдөлтэй байсан, хайртай бүсгүйтэйгээ ч нэг гэрт орох дээрээ тулчихсан явж байхад өмнө нь үерхдэг байсан эмэгтэй маань намайг аав болсон чиний хүүхэд гээд хоёр настай хүүхэд гэнэт гаргаж ирсэн.

Итгэхгүй бол эцэг тогтоолгох шинжилгээ өг гэж намайг хошгоруулж байжээ. Хүүхдээ өнчрүүлээд яахав гээд 21 настай байхдаа хүүхдийнхээ ээжтэй нэг гэрт орсон. Хамт байх хугацаандаа ард урдуур зaвxaйрж явж хэд хэдэн удаа надад баригдсан.

Xopмой султай бүр надад өвчин авч ирж өгөөд тэгээд салсан юм. Тэгж явж байгаад хоёр жилийн дараа дахиад л гэнэт гараад ирсэн. Чамтай байх хугацаандаа дахиад хүүхэдтэй болсон тэр хүүхдээ хамаатныхаа ах эгчид өргүүлчихсэн гэж намайг дахин төөрөгдөлд оруулсан.

Би ч уяхан зөөлөн хүн болохоор тэгвэл хоёр хүүхэдтэй хүмүүс салаад дэмий эргэж нийлэе хүүхдээ эргүүлж авъя гэж ярилцаад буцаад л нэг гэрт орсон.

Тэгсэн хүнд хүнээр туслах шиг том буян байхгүй буянаа эргүүлж авалтай биш гээд хажуунаас нь л хаяа харах хувьтай болсон. Энэ үедээ спиралтай дахиж жирэмсэлж чадахгүй гэж намайг хуурсаар байгаад дахиад л жирэмсэн болсон доо.

Ингээд гурван хүүхэдтэй болоод амьдралаа авч явахаар улам л хичээж эхэлсэн. Хадмындаа байдаг байлаа. Хэзээ ч миний төлөвлөсөнөөр явж байгаагүйг хэлэх нь зүйтэй байх.

Хамаатан садан гэрийнхнээсээ хол байж чадахгүй гэсээр байгаад би гэрийнхнийг нь хоол хүнсээр хангадаг болвоо… Нэг удаа цалин буух болоогүй мөнгөний боломжгүй үе байлаа.

9 сарын 1 дөхөж байсан, тэгтэл хүүхдийн багшид нь заавал үнэтэй бэлэг, цэцэг өгнө гэж тас гүрийгээд би ч тэгвэл утсаа ломбардаад аваад өгчих гэж утсыг нь тавиулсан.

Тэгж явсаар идэх хоолноосоо ч дээшилж чадахгүй явсаар байгаад утас нь алдагдсан. Тэрийг нь хэлтэл маш их уурлаж миний бүх юмыг минь гаргаж чулуудан гэрээсээ хөөсөн.

Би ч гэртээ харьчихсан байж байгаад цагийн аясаар гурав дахь хүүхэд маань төрөх нь дөхчихсөн болохоор хүүхдээ бодоод буцаад очсон.

Би хэд дэхь удаагаа ч уйчилсан юм бүү мэд, дахиад л уучлаад нийлсэн. Энэ хугацаанд бүр улам догшин айхтар болсон байсан, намайг барьж аваад шууд эмзэг эрхтэнрүү хэд хэд өшиглөөд хаяа бүр минийхээр явахгүй бол би хүүхдийг чинь яаж ч чадна шүү гэж сүрдүүлдэг болсон.

Бас л бөөн хэрүүл маргаан болж, би ч зөндөө асуудалд орж намайг хаяад бүх юмаа аваад явсан. Тэгээд дахиад л нэг жилийн дараагаас эргэж холбоотой болж эхэллээ. Би ч ажиглаад л байлаа, өөр нэг залуутай болжээ.

Анх нийлж байхдаа фейсбүүкийн чатыг нь санамсаргүй бүгдийг нь гүйлгээд уншсан. Тэр дундаас нэг чат их сонирхол татсан байсан нь тэр холбоотой болсон залуугаас ирсэн миний хүү энэ тэр гэж бичсэн чат намайг хөмрөөд л хаячихсан.

Түүнээс хойш би сэжиг аваад мэдээлэл цуглуулж эхэлсэн юм л даа. Өмнө нь тэр залуугийнд амьдардаг байсан, тэгээд ч болоогүй хэд хэдэн уулздаг байсан залуучууддаа хүүхдээ энэ чиний хүүхэд гэж хэлсээр байгаад над дээр аз нь таарч би гэндээд итгэсэн бололтой байсан.

Надаас салсан байхдаа тэрэнтэйгээ эргэж нийлдэг байсан юм байна лээ. Хоёр дахь хүүхэд ч яг миний хүүхэд бас биш байж магадгүй болсон.

Миний бодлоор надтай байхдаа зaвxaйрж явж өвчин авч ирж өгөхдөө тэр хүнээсээ олсон юм шиг байгаа юм. Гэрийнхэндээ бас л өөр хүний хүүхэд гэж ярьсан байсан.

Гурав дахь хүүхэд маань бол яах аргагүй яг намайг дуурайсан миний хүүхэд. Миний амьдралын зургаан жилийг маш xэpцгийгээр үрэн таран хийж намайг ашигласан ямар зэвүүн хүмүүүс вэ.

Би шүүхээр явж гурван хүүхдэд эцэг тогтоох шинжилгээ хийлгэж өөрийнхөө охиныг өөр дээрээ авах боломж хэр байдаг бол. Энэ талаар мэддэг хүн байвал хэлж өгж туслаач гэж хүсэж байна.

Мөн энэ атгаг санаатай хүүхнээс өшөөгөө авмаар, миний амьдралыг самарсан шиг нь өөрийг нь тэгмээр байх юм бачуураад болохоо байх нь ээ. Бүтэн нойртой хонохоо ч байлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!