ЧИЙГИЙН УЛААНЫ ИД ШИД
Өрхийн үйлдвэрлэл сэтгүүлд нийтлэгдсэн чийгийн улаан хорхойгоор хоолны хордлогоо эмчилсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн чийгийн улаан хорхой нь үе мөчний өвчнийг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Төмөр замын Номгон өртөөний холбоочин Дандарын Бадам : хөдөө ажлаар явж байгаад хоолны хордлого болж цустай юмаар гүйлгэн гэдэс нь үе базлан зовж хэвтжээ.Замаас зайдуу явсан тэдэнд бэлэн хэрэглэчих эм тан байгаагүй гэнэ . Ажлаар цуг явж байсан С.Гүржав нэгэн том чийгийн улаан хорхойг амьдаар нь мурилзуулсаар аваад ирснээ устай хамт залгиулжээ . Хоёр цаг хиртэй болсны дараагаар гэдэс нь гүйлгэж , нөгөө чийгийн улаан хорхой тэр чигээрээ өнгө час улаан болоод ялгадсаар нь гарчээ . Ингээд хоёрхон цагийн дараагаар өргөс авсан мэт зүгээр болсон . Харин дараа нь хоолоо жаахан сойж буцалсан ус жаахан уусан даа гэж Д.Бадам ярьсан юм .
Үе мөчний хэрлэг өвчний үед чийгийн улаан хорхойг шил саванд хийгээд дээрээс нь ус нэмж түүнийгээ малын давсаг буюу нимгэн арьсаар таглаад наранд хэд хоног байлгаад уг бэлтгэсэн уусмалаасаа үе мөчнийхээ өвдсөн хэсэгтээ өдөрт нэг удаа унтахын өмнө түрхэхэд онцгой сайн үр өгдөг гэнэ . Энэ аргыг эртний Оросын ардын эмнэлэгт хэрэглэж байсан талаар Оросын эрдэмтэн П.М.Куренов өөрийнхөө бүтээлдээ бичсэн нь бий .