“ЧАМ ШИГ НӨХӨРТЭЙ БАЙХААР ГАНЦААРАА ЯВАХ МИНЬ…”

“ЧАМ ШИГ НӨХӨРТЭЙ БАЙХААР ГАНЦААРАА ЯВАХ МИНЬ…”

Гурван хүүхэд, эхнэртээ ухаангүй хайртай залуу хэдий баян биш ч бүх л зүйлээ чадахынхаа хэрээр тэдэндээ зориулдаг байв. Боломжоороо эхнэртээ хувцас хунар бусад зүйлсийг аваад ирдэг ч эхнэр нь баярлаж талархахаасаа урьтаж, үргэлж голж муулан арчаагүй доройгоор нь дууддаг байжээ. Энэ бүхэнд нь гомдолгүй, харин ч улам л их хичээдэг байлаа. Нэг өдөр залуу байсан мөнгөндөө 1 кг мах аваад эхнэр хүүхдээ баярлуулахаар очтол эхнэр нь уурлан “Энэ махаар чинь яах юм, хоол хийх бусад юм алга, чам шиг ийм нөхөртэй байхаар ганцаараа явах минь яалаа” гээд нөгөө махыг нь чулуудчихаж гэнэ.

Залууд гомдолтой хэцүү байсан ч хайртай эхнэр минь гэж бодоод урьдын адил дуугай өнгөрлөө. Мөнгөний төлөө зүтгэсээр залуугийн хөл өвддөг болж, тоохгүй явсаар сүүлдээ босч явахад хэцүү болоход тэрээр эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэн, эмчлэгдэшгүй xоoт xавдар нэгэнт газар авснаа мэдэж эхнэртээ мэдэгдэж, удалгүй сэхээний тасагт шилжлээ. Үxлээ ойртсоныг мэдрэн эхнэртээ “Хүүхдүүдээ л сайн харж хандаж байгаарай, би өөрөө чадаагүй ч, одоо та нартай бурхан хамт байгаа шүү” гээд амьсгаа хураажээ.

Амьдралын хэцүү үнэнийг сая л ухаарсан эхнэр хэдэн сарын дараа нөхрийнхөө булшин дээр очиж “Хайрт минь, хэнээс ч илүү чи л намайг хайрладаг, чадахаараа л биднийхээ төлөө бүхнээ зориулдаг байсныг би чамайг явсны дараа л ойлголоо, тэр нэг өдөр авчирсан 1 кг махыг чинь тоолгүй чулуудсан. Одоо бид хагас кг-г ч авч чадахгүй л байна. Чамайг намайг сонсож байгааг мэдэж байна, намайг уучлаарай, чинийхээ хайр халамжыг хэзээ ч үнэлж яваагүй, үргэлж голж чамлан хэрүүл хийдэг байсан үйлтэй хүн би.

Хүүхдүүд маань аавыгаа нэхээд л уйлах юм. Тэр тоолонд нь өөрийгөө зүхэн уйлах юм. Намайгаа уучлаарай” гээд л уйлсан ч нэгэнт оройтсон байлаа. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хайртай нэгнээ бага гэлгүй магтан урамшуулж байх ямар чухал болохыг энэ түүхээс ойлголоо. Хайр гэдэг чинь хир ихийг өгч байгаагаар биш, байгаа жоохон ч болов бүхнээ хэрхэн таньд зориулж байгаагаар хэмжигддэг юм байна…

One thought on ““ЧАМ ШИГ НӨХӨРТЭЙ БАЙХААР ГАНЦААРАА ЯВАХ МИНЬ…”

  1. Ёстой үнэн шүү. Хүн бүр өөр өөрийнхөөрөө л хайраа илчилдэг. Хөөрхий минь байгаагаа л бариад, зүтгээд байсан байх , хүн хүнээ ойлгож , амьдарч сурцгаая аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!