“ЧАМД ГАР ХҮРСЭН Л БОЛ ЧИНИЙ ХАНЬ БОЛОХ ХҮН БИШ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЧАМД ГАР ХҮРСЭН Л БОЛ ЧИНИЙ ХАНЬ БОЛОХ ХҮН БИШ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Уулзах ёстой хүмүүс л уулзаж учрах ёстой хүмүүс л учирдаг. Аав ээжийн эрх танхил охин байлаа. Багадаа хүнд өвдөж байсан болохоор аав ээж амь. Хэт их эрхлээд өсчихсөн болохоор хүний сайн мууг ялгах чадвар муу байсан юм шиг. Долдугаар ангид байхад нөгөө ангийн сахилагагүй хүү захиа өглөө. Анх удаа захиа авсан хүн ичиж сандраад бөөн л юм боллоо. Гэхдээ онгироо зан нь таалагддаггүй болохоор дургүйлхээд явуулчихсан. Намар хавар ээлжилсээр аравдугаар анги төгссөн зун нөгөө хүүтэйгээ таарлаа түүнээс хойш үе үе хамт юм яриад суудаг боллоо яриа нь их ухаалаг юм. Ах дүү олуулаа ээж нь ганцаараа өсгөдөг, том болоод ээжийгээ л өргөж асрана хүн мөнгөгүй ч хичээл зүтгэлтэй үнэнч шудрага байх хэрэгтэй гээд л миний өмнө нь бодож байгаагүй өчнөөн ухаарлын зүйлс ярьсан.

Шууд л бахархах, өрөвдөх сэтгэл төрж ямар мундаг юм бэ би өчнөөн олон жил буруугаар бодож явжээ гээд л бодсон. Аажим аажмаар дасаад үерхлээ ихэнхдээ хамт байдаг манай гэрээр ирдэг боллоо аав ээж анзаараад шууд уурласан гэсэн ч нөгөө хүү чамтай заавал сууна, чамайгаа л хайрлана гэж хэлсээр би аав ээжээс зөрж уулзсаар бүх сэтгэлээ зориулсаар… Цаг хугацаа удаагүй түүний мөн чанарыг таниулсан. Гэрээс гараад алхах замдаа түүний өөр охин хөтлөөд алхаж байхыг хараад үнэхээр их гомдож билээ. Түүнд итгэж уран үгэнд урхидуулсан охин ганц би биш хэд хэд байсан юм. Түүнийг нь сүүлд мэдсээн. Тухайн үедээ больчихож чадахгүй хэсэг хугацаанд хэлхэлдсэн. Салах хэрэгтэй гэж бодсон боловч зүрх минь чадаагүй. Ганцаараа сууж байхад гэнэт л түрхдэг ус нь үнэртээд л зүрх шархирдаг.

Хүний үнэр үнэхээр сэтгэлд үлдчихдэг юм билээ. Ганцаараа байхдаа баахан уйлдаг гомддог, хүрээд ирэхэд нь уур хүрсэн ч цаанаа баярладаг. Хамгийн сүүлд бид хоёр сургууль дээр байж байгаад муудалцахад тэр намайг хүүхдүүд багш нарын хажууд алгадаад авсан. Би үнэхээр их гайхаж шар хөдлөөд уур хүрсэн, үеийн хүүхдүүдээсээ ичих гэдгийг тэгэхэд л анх мэдэрч билээ. Аав ээжээсээ шууд нуусан. Бидний харилцаа үүгээр дууссан. Оюутны цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр гэхдээ сэтгэлдээ түүнийг мартаж чадахгүй л. Түүний талаар сайн муу мэдээ ээлжилсээр угийн хөдөлгөөнтэй сэргэлэн хүү болохоор өөрийн сонирхдог зүйлдээ амжилт гаргаж аварга болсон нь сонсогдоно хажуугаар нь эхнэр охиноо хаяад явсан нь сонсогдоно. Түүний амьдрал тэнд үргэлжилж минийх эндээ өрнөнө.

Их сургууль төгссөний дараа нэг өдөр их сургуулийн нөгөө ангийн залуу залгалаа. Өмнө нь хоёр жилийн өмнө утсаар ярьдаг байж байгаад гэнэт ярихаа больчихсон болохоор би тоглоод алга болдог хүнээр юу байна гэтэл инээгээд одоо алга болохгүй ээ гэж билээ. Тэр өдрөөс хойш өдөр бүр утсаар ярьж заримдаа уулздаг боллоо. Өөрийнхөө тухай эхэндээ тэр бүр ярихгүй инээгээд л миний хэрэгтэй хэрэггүй яриаг хэдэн цаг ч хамаагүй сонсдог байлаа. Орой гархаар аав ээж нь загинана гээд өдөр хамт алхаж голын мөсөн дээр тоглодог. Тэр минь 25 хүрчихсэн ч хүүхэд зангаа орхиогүй. Амттан чихэр хувааж иднэ. Хамт хүүхэлдэйн кино үзнэ. Хамгийн сонин нь аав ээж хамаатан садан дундаа хамгийн дуугай нь чив чимээгүй нь. Харин надтай элдэв зүйлс ярьдаг, надаар тоглодог шоглодог хоч өгдөг алиа марзан зангаа ганцхан надад гаргаж надтай байхдаа л өөрийнхөөрөө байдаг.

Нэг өдөр нилээн орой болтол хамт ярьж суухдаа би түүндээ өмнөх найз залуугаа, түүнд анхны бүх зүйлээ зориулснаа яриад бие биедээ улам дасаагүй дээр чи надаас больмоор санагдвал болиорой гэж хэлсэн чинь нилээн удаан чимээгүй суусан би ч улам гүн дурлаагүй дээрээ энгээд больсон нь дээр гэж бодож суутал тэр гарнаас минь атгаад “Зүгээр ээ” л гэж хэлсэн өөр юу ч хэлээгүй. Тэр мөчөөс өнөөдрийг хүрэхэд бид хөөрхөн хүүгийн аав ээж болоод амьдралаа нойлоос эхлээд аз жаргалтай амьдарч явна. Хоёр талын аав ээжүүд минь бид хоёрыг шууд л зөвшөөрсөн. Хүний аав ээж үр хүүхэддээ тохирохгүй хүнийг мэддэг эсэргүүцдэг юм шиг санагдсан. Тэр минь надаас өмнө хэнтэй ч дотносож байгаагүй юм билээ. Тэгсэн мөртлөө хэзээ ч амнаас нь миний өнгөрсөн үеийн тухай нэг ч удаа гомдол нэхсэн үг унаж байгаагүй.

Орой ядраад ороод ирэхэд халуун хоол цай хийгээд өгдөг. Муудалцсан ч хэзээ ч миний алдааг сөхдөггүй хэдий гомдсон ч тэврээд унтдаг. Хичнээн ууралсан гар хүрэх байтугай далайдаггүй. Түүний хажууд хүү бид хоёр айх айдасгүй, хэзээ намайг хуурах бол гэх эргэлзээгүй. Хань минь хэдий дээд боловсрол эзэмшээгүй ч зүгээр суудаггүй. Ажил голдоггүй. Энэ хорвоогоос эр хүнээс өөр юу хүсэх билээдэ. Сүүлд нь нэмж хэлэхэд чиний дурлалт залуу хэдий дээд боловсролтой алдар хүндтэй нүүр номоор дүүрэн бишрэн шүтэгчтэй байлаа ч чамайг хуурч мэхэлдэг, чамд гар хүрдэг бол чиний хань болох хүн биш шүү охид минь. Сайн залуучууд цаг нь болохоор хүрээд л ирнэ. Сайн залуутайгаа учирсан бол түүнээсээ бүх зүйлээ бүү нуугаарай охид минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!